Орчин цагт ажил төрөл, ахуй амьдралыг интернэтгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Бүр ганц л тог тасрахад бүх ажил тэр чигээрээ зогсох жишээтэй. Тиймээс интернэттэй байх, тэр дундаа “өндөр хурдны” интернэттэй байх нь ажил хэрэг эрчтэй урагшлахад түлхэц болдог нэг чухал хүчин зүйл болсон байна. АНУ-д хийсэн нэгэн судалгаагаар, хэрэв америк айл бүрийг өндөр хурдны интернэтээр хангавал ойрын жилүүдэд хөдөлмөрийн бүтээмж ойролцоогоор 1.1%-иар нэмэгдэх буюу жилд 160 тэрбум доллароор өснө хэмээн тооцоолсон байна.
Тэгвэл бид энэ удаагийн Unread туршив булангаараа Mobihome-ийн 5G home төхөөрөмжийг хоёр хоногийн турш хэрэглэж үзсэн сэтгэгдлээ хуваалцаж байна.
ОНЦЛОГ
Энэхүү төхөөрөмж нь Mobihome-ийн үйлчилгээг авах тохиолдолд дагалдаж ирэх бөгөөд шилэн кабелийн шаардлагагүй, тогтой, Мобикомын сүлжээтэй л бол хаана ч байсан ашиглах боломжтой төхөөрөмж юм. Тус өрхийн үйлчилгээг авахдаа хэрэглэгчид хүссэн багцаа өөрөө угсрах боломжтой бөгөөд үнэтэй багц авах тусам сарын төлөлтийг хөнгөлдөг байна. Миний хувьд, энэхүү үйлчилгээний 5G home төхөөрөмжийг ашиглан интернэтийн хурдыг туршлаа.
Сонирхуулахад, тухайн үйлчилгээнд тогтсон багц байхгүй, хэрэглэгчид өөрсдийн хэрэгцээнд тохируулан ТВ багц болон интернэтэд суурилсан дуудлага хийж, мессэж бичдэг MNP75 үйлчилгээнээс хүссэнээрээ сонголт хийн “орцоо найруулах” боломжтой аж. Мөн хэдий чинээ үйлчилгээ багцална, төдий чинээ хөнгөлөлт авдгаараа онцлогтой юм байна.
- ТВ контент ашиглах бол VOO home-ийн “Content”, “TV”, “Premium”, “Premium Plus” багцуудаас өөрт тохирохоо сонгох боломжтой.
- Харин интернэтээ 5G хурдтай 333GB, 555GB, 999GB багцаас сонгож болно.
Багцтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
СУУРИЛУУЛАЛТ
Тус интернэтийг ашиглахын тулд юун түрүүнд 5G home эсвэл 5G office төхөөрөмждөө дата СИМ суулгасан байх хэрэгтэй. СИМ карт, төхөөрөмж хоёр байхад бусад шаардлагатай мэдээлэл цөм дагалдаж ирэх гарын авлага дээр байх тул будилах зүйлгүй. СИМ картаа төхөөмжийн доор байрлах “СИМ карт оруулах хэсэг”-т хийж тогонд залгахад л хангалттай. Мөн төхөөрөмжийг захиалахад үнэгүй хүргэж ирээд суурилуулж өгнө.
ХУРД
Төхөөрөмжөө тогонд залгахад 1-2 минутын дараа бүх гэрэл нь асаж, интернэт цацаж эхлэв. Юун түрүүнд хурдыг нь шалгахаар интернэтийн хурд шалгадаг fast.com вэбсайт руу орж үзэв. Манай гэрийн хувьд олны жишгээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг интернэттэй. Тус төхөөрөмжөө олон жил ашигласан болохоор ч тэр үү, сүүлийн үед хурд нь саарч байгаа нь мэдэгдэх болсон. Ингээд гэрийн интернэтийн хурдыг хэмжиж үзэхэд 45 Mbps, харин Мобикомын интернэтийг хэмжихэд 86 Mbps байв.
Бичлэг үзэх - Үүний дараа 5G төхөөрөмжийн хурдыг шалгахаар 4K буюу өндөр нягтаршилтай бичлэг үзсэн юм. Ингэхэд ямар ч гацах асуудал гараагүйгээр үл барам нягтаршил нь ч унасангүй.
Тоглоом тоглох - Дараа нь интернэтийн шандсыг шалгахаар тоглоом тоглож үзэв. Би өөрөө тоглоом тоглодоггүй тул миний оронд дүү маань 5G home-оор Mobile Legends тоглож үзсэн юм. Ихэнхдээ интернэт гацаад байна, тоглоом гацчихлаа гэх мэтээр гэрийн интернэтийг гоочилдог дүү маань энэ удаа Mobihome-ийн интернэтийн хурдыг магтаж, огт гацахгүйгээр урамтай тоглосноо хэлж байв.
Ажил хэрэг - Ингээд хамгийн сүүлд оффистоо ирж, 5G home-өөр ажлаа хийж үзлээ. Гэрийн интернэттэй харьцуулахад байгууллагын интернэтээр олон хүн ордог тул гацах тохиолдол мундахгүй. Ямарваа нэг чухал онлайн хурал, уулзалтын үеэр эсвэл зүгээр л ердийнхөөрөө ажлаа хийж байхад оффисын интернэт гэнэт тасалдаж гацдаг гэмтэй. Тэгвэл энэ удаа интернэтээ сэлгэн ажлаа хийж үзэхэд дээр дурдсан асуудал гарсангүй, олон “tab” нээж, нөтбүүкээ ачаалуулсан ч асуудалгүй ажлаа хийж чадав.
СЭТГЭГДЭЛ
Дээрх байдлаар Мобикомын шинэ 5G home төхөөрөмжийг хоёр өдрийн турш хэрэглэж, хэд хэдэн удаа туршихад үнэхээр л хурдан гэдгээ баталж харуулав. Үнэнийг хэлэхэд, хөөрхий муу ажил, гэрийн интернэтээ голох янзтай болсныг ч нуугаад яах вэ.
Хэрэв таны ажилд интернэт чухал бол, бүтээмжээ дээшлүүлж, сэтгэл ханамжтай ажиллахыг хүсдэг бол 5G Office-ийг, харин цахим ертөнцөөр аялж, хүссэн кино контентоо гацах зовлонгүй гэртээ үзэхийг хүсвэл 5G home-ийг өөрийн биеэр туршсаныхаа үндсэнд санал болгоё
Мөн тун удахгүй энэхүү төхөөрөмжийн тусламжтай цоож, цахилгаан хэрэгсэл гээд гэрийнхээ бүх төхөөрөмжийг гар утаснаасаа удирдах боломжтой болох юм байна.