Уламжлалт жор, орчин үеийн шийдлийг танилцуулсан “Монгол Оюун Санаа” Монголчуудын олон зуун жилийн турш хэрэглэж ирсэн уламжлалт эмийн жор өнөө цагийн шинжлэх ухаан, технологитой хэрхэн хосолж байна вэ? Энэхүү асуултад бодит жишээгээр хариулах нэгэн арга хэмжээг Монос Эмийн Үйлдвэр, Эм судлалын хүрээлэн зохион байгуулж, олон жилийн судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнд бий болгосон уламжлалт болон ургамлын гаралтай шинэ бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд албан ёсоор танилцууллаа.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР
Тус арга хэмжээний үеэр салбарын эрдэмтэн, судлаачид эмийн ургамлын найрлага, үйлдлийн механизм, аюулгүй байдал, үр нөлөөг тогтоох чиглэлээр хийсэн эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн судалгааны үр дүнгээ хуваалцав. Тухайлбал, Нефрос, Иммунос, Чун-7, Шижидмон, Шимшинмон зэрэг бүтээгдэхүүний үйлдэлийг судалсан судалгаа буюу үүнд бөөрний үйл ажиллагаа, дархлаа, амьсгалын замын халдвар, хоол боловсруулах тогтолцоо болон төрсний дараах умайн булчингийн агшилтыг дэмжих зэрэг судлагааны талаар танилцуулсан юм.
Үүнээс гадна уламжлалт анагаах ухааны жоруудын үүсэл, хэрэглээ, тэдгээрийг орчин үеийн үйлдвэрлэлийн технологид нийцүүлэн хөгжүүлэх боломжийн талаар илтгэлүүд тавигдлаа. Мөн олон улсын чанарын стандартад нийцсэн эмийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилготой GMP-3 төслийн танилцуулга хийгдсэн билээ.

Арга хэмжээний талаар тэд юу ярив?

Монголчууд маань уламжлалт анагаах ухааны асар их өв баялагтай ард түмэн билээ. Энэхүү үнэ цэнтэй өвийг орчин үеийн хүмүүсийн эрүүл амьдралын хэв маяг, экологийн цэвэр, ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх гэсэн хүсэл зорилготой хослуулан хөгжүүлэх нь манай уламжлалт анагаах ухаанд маш сайхан зохицдог юм. Бидний зорилго бол яг энэ уламжлалт улс орныхоо өв соёлыг орчин үеийн хэрэглээнд нэвтрүүлэх талаар зорьж, уламжлалт болон ургамлын гаралтай эмийн үйлдвэрийн төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Уламжлалт анагаах ухааны эмийг орчин үеийн эмийн шаардлагатай ижил түвшинд чанар, аюулгүй байдлыг үнэлсэн судалгааны ажлууд болон тэдгээрийн үр дүнг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдэд танилцуулах зорилготой арга хэмжээ болж байна.

Өнөөдөр Монголын уламжлалт анагаах ухаан, тэр дундаа эм судлалын салбарт маш чухал арга хэмжээ болж байна. Монос Групп уламжлалт эмийн үйлдвэрлэлд анхаарч, уламжлалт болон ургамлын гаралтай үйлдвэртээ үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнүүдийнхээ нээлтийг хийж байна. Энэхүү нээлтийн үеэр заал дүүрэн эрүүл мэндийн мэргэжилтнүүд сонирхон ирсэн нь маш их урам зориг өгч байна.
Манай улсад GMP буюу олон улсын стандартын шаардлага хангасан эмийн үйлдвэрлэл эрхлэх нөхцөл бүрдүүлж байгаа нь Монголдоо оруулж ирж байгаа эмийн үйлдвэрлэлийн хамгийн том буянтай ажил гэж харж байна.
ОНЦЛОХ ИЛТГЭЛҮҮД

Илтгэлийн сэдэв: Нефрос бүтээгдэхүүний бөөрний гэмтлийн үед судлагдсан байдал
Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Г.Чойжамц Нефрос бүтээгдэхүүний найрлага, үйлдлийн механизм болон судалгааны үр дүнг танилцуулав. Нефрос нь нарийн навчит цахилдаг, хос шивүүрт улаагана, хуурмаг булчирхайт ортууз зэрэг гурван төрлийн эмийн ургамлын найрлагад суурилсан бүтээгдэхүүн юм. Судалгааны хүрээнд эдгээр ургамлын биологийн идэвхт нэгдлүүдийн бөөр хамгаалах, үрэвслийн эсрэг болон антиоксидант үйлдлийг судалжээ.
Тухайлбал, туршилтын амьтанд бөөрний гэмтлийн загвар үүсгэн, Нефрос бүтээгдэхүүний нөлөөг бусад бэлдмэлтэй харьцуулан үнэлсэн байна. Судалгааны үр дүнгээр бөөрний шүүх үйл ажиллагаа болон зарим биохимийн үзүүлэлтэд эерэг өөрчлөлт ажиглагдсаныг онцоллоо. Мөн Нефросыг шахмал, сироп хэлбэрээр үйлдвэрлэж, чанар, аюулгүй байдлын холбогдох стандартын шаардлагыг хангасан талаар мэдээлэв.
Илтгэлийн сэдэв: Чун-7 бүтээгдэхүүний судлагдсан байдал
Монголын Анагаах Ухааны Академийн гишүүн академич, эм зүйн ухааны доктор, профессор С.Цэцэгмаа уламжлалт анагаах ухааны жорд суурилсан Чун-7 эмийн судалгааны талаар илтгэл тавив. Тус бүтээгдэхүүний онцлог нь уламжлалт жорыг орчин үеийн эм зүйн судалгааны аргачлалаар судалж, найрлага, үйлдэл, аюулгүй байдлыг нь тогтоосон байна. Судалгааны хүрээнд БНСУлсын Данкүүкийн Их Сургууль болон Эм судлалын хүрээлэнгийн эрдэмтэд хамтран Чун-7 эмийн үрэвслийн болон вирусийн эсрэг үйлдлийг эсийн түвшинд үнэлж тогтоожээ. Мөн эмнэлзүйн судалгааг Соvid 19 вирүс, амьсгалын замын халдварын үед ханиалгах, халуурах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг болон үрэвслийн зарим үзүүлэлтэд үзүүлэх нөлөөг Халдварт өвчин судлалын үндэсний төвд судалсан байна. Үүнээс гадна бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг 28 үзүүлэлтээр үнэлж, уламжлалт жорыг хэрэглэхэд тохиромжтой шахмал хэлбэрт шилжүүлэн үйлдвэрлэж буйг танилцуулсан юм.
Илтгэлийн сэдэв: Уламжлалт анагаах ухаанд зонхилон тохиолдох өвчнүүдийн үед хэрэглэдэг зарим жорууд
Монгол Улсын Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор С.Сээсрэгдорж уламжлалт анагаах ухааны өв соёл, эм найрлагын онцлог, тэдгээрийн хэрэглээний талаар илтгэл танилцуулав. Тэрбээр уламжлалт анагаах ухааныг зөвхөн өвчин эмчлэх арга төдийгүй монголчуудын олон зуун жилийн турш хуримтлуулсан мэдлэг, соёлын өв болохыг онцолсон юм. Илтгэлийнхээ хүрээнд Норов-7 (Нормон), Брайвү-3, Дарву-5 (Дармон), Шижид-6 /Шижидмон/, Шимшин-6 /Шимшинмон/ зэрэг жорын гарал үүсэл, найрлага, уламжлалт анагаах ухааны онолд тулгуурласан үйлдэл, хэрэглээний онцлогийг тайлбарлав.
Тухайлбал, Дарву-5 (Дармон) жорын уушгины үрэвслийн үед үзүүлэх нөлөөг судалсан туршилтын үр дүнг танилцуулж, уламжлалт жорын үйлдлийг орчин үеийн шинжлэх ухааны аргаар тайлбарлах боломжийн талаар өгүүлсэн юм. Түүнчлэн эдгээр жорыг орчин үеийн үйлдвэрлэлийн технологид нийцүүлэн шинэчлэх нь уламжлалт мэдлэгийг хадгалахын зэрэгцээ хэрэглээг нь хөгжүүлэх ач холбогдолтойг дурдлаа
онцлох мөчүүд




Сэтгэгдэл бичих

