Англи хэл өнөө цагт дэлхий дахины хэрэгцээ болоод буй. Харин хөгжиж буй орны залуус бидэнд дэлхийн хэлийг сурна гэдэг зөвхөн хэрэгцээ ч биш шаардлага гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Тиймээс Монгол орны өнцөг булан бүрд суугаа оюутан, сурагчдад зориулагдсан, тэдний англи хэл суралцах, түвшнээ сайжруулах явцын хурдасгуур нь болох “Монголын Үндэсний Англи хэлний олимпиад 2025”-ийг Americanо English төвийн хамт олон санаачлан зохион байгуулах гэж байна.
Хэн оролцох вэ?
Олимпиадад Монгол орон даяарх их дээд сургуулийн оюутнууд, хувийн болон улсын ахлах сургуулийн сурагчид оролцох боломжтой бөгөөд дараах ангиллуудад өрсөлдөнө:
- Улсын сургуулийн ахлах анги (15-18 нас)
- Хувийн сургуулийн ахлах анги (15-18 нас)
- Оюутан нас (18-22 нас)
Шагналын сан (70 сая төгрөг)
Нэгдүгээр байр:
2,000,000₮ (Багштайгаа хамт)
American University of Mongolia - $3500 тэтгэлэг
Хоёрдугаар байр:
1,500,000₮ (Багштайгаа хамт)
American University of Mongolia - $1700 тэтгэлэг
Гуравдугаар байр:
1,000,000₮ (Багштайгаа хамт)
American University of Mongolia - $1000 тэтгэлэг
Нэгдүгээр шатнаас шалгарсан оролцогч бүрт:
1. Гадаадын их дээд сургуулиудын зуучлалын эрх
2. Топ их дээд сургуулиудын тэтгэлэгт бэлдэх, мэргэжил сонголтын чиглүүлэг өгөх “BoostED” эвэнтэд оролцох эрх
3. SAT болон IELTS шалгалтанд бэлтгэх сургалтын 260,000₮ тэтгэлэг
Нэмэлт шагналууд:
Онцлох эсээ (гурав) - 250,000₮
Онцлох илтгэл (гурав) - 250,000₮
Онцлох багш / сургууль (хамгийн олон сурагч шалгарсан нэг сургууль) - 1,000,000₮
Хэзээ, хэрхэн явагдах вэ?
Уралдаан 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн нийт гурван шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд нэгдүгээр шатанд оролцогчдын ерөнхий мэдлэг, унших болон сонсох үндсэн ур чадваруудыг цахим тестээр шалгана. Хоёрдугаар шатыг Улаанбаатар хотод танхимаар зохион байгуулах бөгөөд оролцогчид бичих ур чадвараараа өрсөлдөнө. Харин үндэсний шигшээ буюу гуравдугаар шатанд шалгарсан шилдэг 10 оролцогч англи хэл дээр илтгэх ур чадвараараа өрсөлдөх бөгөөд илтгэлүүдийг ТэнГэр телевизийн эфирээр орон даяар толилуулах аж.

Хэрхэн оролцох вэ?
Хэрхэн оролцох вэ?
Оролцогчдын бүртгэлийг 4-р сарын 15 хүртэл энэхүү холбоосоор хүлээн авч байгаа бөгөөд бүртгэлийн хураамж 25,000 төгрөг. “Монголын Үндэсний Англи хэлний олимпиад 2025”-ын талаар илүү дэлгэрэнгүйг Americano TV фэйсбүүк хуудсаас болон @americanotv инстаграм хаягаас асууж тодруулах боломжтой.

Сэтгэгдэл бичих

