"Сэхээтэн Медиа", "Unread" хамтран бүтээж буй цоо шинэ “Ulaanbaatarian” подкастад тавтай морил. Долоо хоног бүр сонсогч танд шинэ дугаар хүргэх уг подкаст нь Улаанбаатар хотын эргэн тойронд өрнөж буй үйл явдал, мэдээ мэдээлэл, нийслэлийн эгэл иргэдийн түүхээс танилцуулах юм.
"Ulaanbaatarian" подкастыН ТУХАЙ
"Нямын найм", “Тайвантай хамт номын хэлэлцүүлэг” зэрэг подкастаараа сонсогчдын танил болсон Х.Цогтбилгүүндарь, Б.Тайван нарын хамтран хөтөлдөг "Сэхээтэн" подкастыг та бүхэн хэдийнээс мэдэх биз ээ. 2017 оноос хойш подкаст төслүүд дээр ажиллаж ирсэн "Сэхээтэн Медиа" багийн хамт олон энэ оны эхээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн "Нягтлав", "Ulaanbaatarian" тэргүүтэй шинэлэг, төрөлжсөн контентуудыг сонсогчдодоо хүргэхээр ажиллаж буй.
Тэгвэл 382 жилийн түүхтэй их хотынхоо өнгөрсөн, ирээдүй, өнөө үеийг дурсан, танин мэдэх, архив бүтээх зорилгоор "Unread", "Сэхээтэн медиа"-гийн хамтран бүтээж буй "Ulaanbaatarian" подкаст та бүхний сонорт хүрэхэд бэлэн болоод байна. Тавдугаар сарын 8-наас эхлэн бямба гараг бүрийн 10:00 цагт подкаст платформуудаар шинэ дугаараа танилцуулах бөгөөд долоо хоногийн дараагаас албан ёсны Youtube сувагт нийтлэгдэх болно.
Удирдтгал дугаар: Хөтлөгчидтэй танилцъя
ХУРААНГУЙ
01:26. Хөтлөгчдийн танилцуулга
05:55. Подкастын танилцуулга
06:30. Энэ сард хүрэх “Гудамжны урлаг” сэдвийн тухай
07:18. Танин мэдэхүйн хэсэг
09:20. Хип хоп урлагийн тухай товчхон
11:22. Хип хоп Монголд...
12:38. Цаашид ямар сэдвийн хүрээнд подкаст хийх вэ?
Дугаар бүр дунджаар 40-60 минут үргэлжлэх бөгөөд хөтлөгчид маань танд радио сонсож байгаа мэт дулаан, зөөлөн уур амьсгалыг мэдрүүлэх болов уу. Подкаст их хотод тухайн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудын тойм, танин мэдэхүйн мэдээ мэдээлэл, сонирхолтой зочны ярилцлага гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх тул таныг огтхон ч уйдаахгүй гэдэгт итгэж болно.
Подкаст маань танд дараах сувгуудаар хүрнэ:
-Soundcloud
-Castbox
-Spotify
-Apple Podcast
-Google Podcast