Монголчуудын нандин өв болсон үндэсний бичгээ хойч үедээ өвлүүлэх, сурч эзэмших идэвх чармайлтыг дэмжих, түгээн дэлгэрүүлэх зорилгоор The Book Cafe of Mongolia фэйсбүүк бүлгэм, “Номын жор” клубээс 3 дахь жилдээ санаачлан "Бүлгэмийн сайхан бичигтэн ᠎᠎- 2020" уралдааныг Бийрэн бичлэг (бүх насныхан), Хичээнгүй бичиг (ЕБС-ийн сурагчид, Насанд хүрэгчид) гэсэн 2 төрлөөр хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулжээ. Нийт 168 оролцогчийн ирүүлсэн бүтээлүүдээс шүүгчид бичгийн хэв, зөв бичгийн дүрмийн алдаа, агуулга зохиомж, олон нийтийн хандалт гэсэн 4 үндсэн шалгуурыг гол болгон шалгаруулсан шилдэг бүтээлүүдийг ийн танилцуулъя.

Уралдааны I шатанд оролцогчид зохион байгуулагчдын зүгээс өгсөн сэдвийн дагуу бүтээл хийж, бүлгэмдээ оруулсан бол II шатанд шүүгчид шаардлага хангасан бүтээлүүдийг сонгон, эх хувийг нь хүлээн авч бичгийн хэв, зөв бичгийн дүрмийн алдаа, агуулга зохиомж, олон нийтийн хандалт гэсэн 4 үндсэн шалгуурыг гол болгон шилдэг оролцогчдыг шалгаруулжээ.

Уралдаанд нийт 168 оролцогч бүтээлээ ирүүлснээс:

  • ЕБС-ийн сурагчид-95
  • Насанд хүрэгчид (хичээнгүй бичиг)- 41
  • Бийрэн бичлэг- 32 оролцогч байна.

"Бүлгэмийн сайхан бичигтэн᠎᠎ - 2020" уралдааны дүнг танилцуулбал:

ЕБС-ийн ангиллын дүн

1 дүгээр байр - Л.Цэцэнбилэг

"Бенжамин Франклин: Миний намтар" номын хэсгээс

2 дугаар байр - Т. Бямбанаран

"Бенжамин Франклин: Миний намтар" номын хэсгээс

3 дугаар байр - С.Сарангуа

"Бенжамин Франклин: Миний намтар" номын хэсгээс

Насанд хүрэгчдийн ангиллын хичээнгүй бичгийн төрлийн дүн

1 дүгээр байр - Д.Бямбажаргал

"Дайны дурсамж" номын хэсгээс

2 дугаар байр - С.Дарьсүрэн

"Дайны дурсамж" номын хэсгээс

3 дугаар байр - Н.Насанбат

"Дайны дурсамж" номын хэсгээс

4 дүгээр байр - Х.Түвшинтүлхүүр

5 дугаар байр - Б.Цэвэлмаа

Бийрэн бичлэгийн төрлийн дүн

1 дүгээр байр - Д.Ичинхорлоо

"Шөнө" номын хэсгээс

2 дугаар байр - Ц.Баярманлай

"Шөнө" номын хэсгээс

3 дугаар байр - Н.Цэрэндаваа

"Шөнө" номын хэсгээс

4 дүгээр байр - Т.Пүүжээ

5 дугаар байр - Ц.Цэрэн

Уламжлал болгон зохион байгуулагддаг энэ уралдаанд оролцогчдын чадвар жил ирэх бүр дээшилж, цар хүрээ нь өргөжин тэлж буй юм. Ялангуяа үндэсний бичгээ сурч эзэмшин, таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх энэ гэгээн үйлсэд эх орны ирээдүй болсон ЕБС-ийн сурагчид маань түүчээлэн оролцож, олон нийтэд үлгэр дууриал үзүүлж буй нь тун сайшаалтай.
Цаг зав, сэтгэл зүтгэл гарган уралдаандаа идэвхтэй оролцсон нийт оролцогчдод баярлалаа.

Эх хэл бичгээ эрхэмлэн дээдлэгч та бүхний
Бичгийн үйлс дэлгэрч, Билгийн мэлмий тунгалаг байг.
Хүндэтгэсэн:
The Book Cafe of Mongolia, Номын жор,
Unread