Урин дулаан цаг ирж Улаанбаатар хотод маань мэдлэг, танилын хүрээгээ тэлэх арга хэмжээнүүд хөвөрсөөр байна. Ирэх 5 дугаар сарын 13-нд болох Ай Ти Зон компанийн зүгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Security Transformation Forum өнөө цагийн технологийн салбарын хоёр чухал сэдвийг хөндөж буй. Тэр нь юу вэ гэхээр хиймэл оюун болон кибер аюулгүй байдал.

Хиймэл оюуны хурдацтай хөгжил бүхий л салбарын тоглоомын дүрмийг өөрчилж байгаа. Нөгөөтээгүүр кибер аюулгүй байдал гэдэг зөвхөн IT-ийн асуудал байхаа больж, бизнесийн тогтвортой байдлын гол тулгуур болжээ. Аа харин ирэх 7 хоногт болох арга хэмжээн дээр энэ хоёрыг хэрхэн хослуулах талаар хэлэлцэх юм.

Арга хэмжээнд бүртгүүлэх: http://stf.itzone.mn

ДЭЛХИЙН ТОП ИНЖЕНЕРҮҮД НЭГ ДОР

Дижитал ертөнц цар хүрээгээ тэлэхийн хэрээр түүний аюулгүй байдлын эрсдэл улам бүр нэмэгдэж байна. Харин эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд түүнийг ойлгож, мэддэг байх нь чухал билээ. Иймд кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, шинэ шийдэл, бодит туршлагыг мэргэжлийн хүмүүсээс сонсох хэрэгцээ бидэнд тулгарч байна.

Security Transformation Forum-ийн хүрээнд Fortinet, Thales, Cisco, SailPoint, Veeam, Everpure, OPSWAT, Sophos, Protelion, Ivanti зэрэг олон улсын технологийн компаниудын төлөөлөл, инженерүүд нэг дор чуулах нь ээ. Арга хэмжээн дээр тэдний туршлага, олон улсын чиг хандлага, технологийн шийдлийн тухай шинэ мэдээлэл авахын сацуу тухайн шийдэл нь кибер хадлагыг хэрхэн илрүүлж, хэрхэн хариу арга хэмжээ авч байгааг бодит орчинд туршиж танилцах боломжтой юм.


ИЛТГЭГЧИД:

- У.Эрдэнэбямба: Ай Ти Зон ХХК-ийн Гүйцэтгэх захирал
- Б.Цээсүрэн: Могул Группийн Технологи хариуцсан захирал
- Б.Ганзориг: Fortinet компанийн Монгол дахь Кибер аюулгүй байдлын зөвлөх
- Холмс Фан: Thales компанийн Аюулгүй байдлын ахлах зөвлөх
- Ви Сианг Лим: SailPoint компанийн Борлуулалтын инженерчлэлийн багийн ахлагч
- С.К. Чун: Everpure компанийн Түншлэлийн технологийн ахлах менежер
- Крис Вонг: Veeam компанийн Системийн инженерчлэлийн ахлах менежер
- Эдди Чиу: Thales компанийн Борлуулалтын инженер
- Энди Ши: OPSWAT компанийн Хойд Ази хариуцсан Шийдлийн инженер
- Энди Хуй: CyberWorld HK компанийн Бүтээгдэхүүн хариуцсан захирал

ХҮН + ХИЙМЭЛ ОЮУН

21 дүгээр зуунд ажлын талбарт хүн ганцхан ажиллах хүчин байхаа больж, хиймэл оюун нэмэгдсэн. Татвар, НДШ төлдөггүй, эрчим хүч байхад л 24/7 ажиллах чадвартай AI агентуудыг ажиллуулах нь бүтээмжээ нэмж, өгөөжөө өсгөх алтан боломж гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Харин кибер аюулгүй байдлын салбарт сайнаас гадна саар зүйлсийг дагуулж байна.

Хиймэл оюунаар зэвсэглэсэн хакерууд өнөө цагийн хамгийн том эрсдэлүүдийн нэг болжээ.Үүнийг нотлох нэгэн сонирхолтой баримт дурдъя. 500 гаруй гүйцэтгэх захирлуудын дунд хиймэл оюун болон кибер аюулгүй байдлын хадлагын талаар судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын тал нь хиймэл оюунд суурилсан халдлагыг байгууллагынхаа топ-3 эрсдэлийн нэг мөн гэж тодорхойлсон байна. Түүнчлэн 60 гаруй хувь нь сүүлийн нэг жилийн хугацаанд халдлагад өртсөн ч дөнгөж 5% нь кибер аюулгүй байдлын төсвөө мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ.

Зарим бодит туршлагуудыг дурдвал эрүүл мэндийн байгууллага рэнсомвэйр (ransomware) халдлагад өртөж, өвчтөний бүртгэл, төлбөр тооцооны системүүд нь түгжигдсэний улмаас мэс заслаа хойшлуулжээ. Мөн санхүү эрхэлсэн захирлын (CFO) дүрд хувиргасан Deepfake видео бичлэгт хууртаж, 25 сая доллар алдсан байна. Түүнчлэн сонгуультай холбоотой автомат дуудлага хийхдээ AI ашиглан дуу хоолойг дуурайн хуурамчаар ашигласан хэргээр 1 сая долларын торгууль ногдуулжээ. Энэ бол хиймэл оюуны бий болгож буй бодит эрсдэл.

КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛ МАРАФОН

Байгууллагадаа тохирсон хамгийн сайн хамгаалалтын системийг бүрдүүлэх нь яг л марафонд гүйхтэй ижил. Нэг удаагийн хөрөнгө оруулалтаар хамгийн шилдэг программ хангамжийг нэвтрүүлсэн ч халдлагад өртөхгүй байна гэх баталгаа байхгүй. Гүйлтийн пүүз марафоны ялагчийг тодруулахгүй шүү дээ. Харин гүйгчийн бэлтгэл сургуулилт амжилтаа ахиулах үндэс, суурь нь байдаг.

Байгууллагынхаа кибер аюулгүй байдлыг хангах нь яг үүнтэй ижил зүйл. Орчин үеийн шийдлүүдтэй хөл нийлүүлэн алхаж, мэдлэгээ ахиулан байгууллагын соёлыг кибер аюулгүй байдлын дархлаа болгох нь зүйтэй юм. Нөгөөтээгүүр хиймэл оюуны хурдацтай хөгжил кибер аюулгүй байдлыг дахин тодорхойлж байна. Энэ хурдтай бид хөл нийлүүлэн алхах нь шинэ мэргэжилтнүүд бидний хүлээх ёстой үүргүүдийн нэг болжээ.

Арга хэмжээнд бүртгүүлэх: http://stf.itzone.mn