Дэлхий нийтийн гол асуудал болоод хэдийн жил тойрч буй COVID-19 вируст халдвар нь өмнө бидэнд нэг алхмын цаана буй мэт сонсогддог байсан “Цахим шилжилт, технологийн дэвшил, дижитал нүүдэл, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал” гэх мэт ойлголтуудыг нүдний өмнө татан авч ирэв. Хүн төрөлхтөнд гэнэт л тохиосон уг үйл явдал уламжлалт бизнесүүдэд даруй өөрчлөгдөж шинэчлэгдэх ёстойг жинтэйхэн анхааруулж байгаа бол органик хурдаараа хөгжиж байсан технологийн бизнесүүдэд өсөлт хөгжлийн давуу талыг олгож буй. Монголын онлайн худалдааны салбарт шинэ өнгө төрхийг авч ирсэн Shoppy.mn өнгөрсөн онд бизнес модель, менежментийн арга барилаараа ялгаран, зах зээлд томоохон өсөлт үзүүлж чадсаныг өнөөдрийн буландаа онцлон хүргэж байна. Тэд үүнийг хэрхэн хийв?


бизнесийн өсөлт ба алсын хараа

Монголын хамгийн том онлайн худалдааны платформ болох Shoppy.mn нь 2017 онд байгуулагдсан бөгөөд дотоодод e-commerce салбарыг хөгжүүлж, хэрэглэгч харилцагчдад цахим худалдааны соёл, системийг түгээхээр зорин ажиллаж буй юм. 2020 онд болсон үйл явдлууд тэдний өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хөгжүүлж ирсэн систем, тэмүүлж байсан алсын хараа зөв байсан уу гэдэг асуултад бүрэн дүүрэн хариулж, басхүү үйл ажиллагаанд нь дүн тавин, ирээдүйд хааш чиглэн хөгжих ёстойг замчилж өгөв. 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар "Shoppy"-гийн үйл ажиллагаа, борлуулалтын өсөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 400 орчим хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ үеийг хүртэл дотоодын технологид суурилсан бизнесүүд дэлхийн чиг хандлага, техникийн хөгжлийг даган урагшилдаг байсан бол харин одоо дижитал шилжилтийн түүчээлэгч, цар тахлын үеийн гол тоглогчид болж байгаа юм. Монгол шиг жижиг зах зээлтэй улсад e-commerce хөгжихгүй, манай хөгжүүлэгчид бие даан гаднын программистууд шиг цогц платформ хөгжүүлж чадахгүй зэрэг эргэлзээ, хандлагыг өөрчилж чадсан Shoppy-гийн дараагийн зорилго юу бол?

Санал болгох: Shoppy.mn - Хиймэл оюунд суурилсан онлайн худалдаа

Unread

цахим шилжилт: Яагаад Shoppy-г онцлох ёстой гэж?

Зөвхөн борлуулалтын өсөлт дангаар "Shoppy"-г онцлох хангалттай шалтгаан болохгүй юм. Учир нь тэд зүгээр ч нэг цахим дэлгүүр бус, харин энэ салбарын гол тоглогч, мөс хагалагчдын нэг бөгөөд онлайн худалдааны цогц системийг хөгжүүлж, хөгжүүлсэн платформоороо дамжуулан цахим шилжилт хийх, борлуулалт сувгаа нэмэгдүүлэх зэрэг олон боломжийг бусад компаниудад олгох зорилгоор "Cody" технологийн компанийг мөн байгуулсан билээ.

Өдгөө "Cody"-гийн уг системийг "Shoppy"-оос гадна 50 гаруй компани ашиглаж байгаа ба тус компаниудын борлуулалт өнгөрөгч онд мөн л 500 хүртэл хувиар өссөн үзүүлэлттэй байна. Монголд хамгийн анхны дижитал тасалбар, онлайн лизинг, дижитал бэлгийн карт зэрэг шинэлэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлж байсан тэд хөл хорионы үеэр ч шуурхай хүргэлтүүдийг хийж, гэрээсээ гаралгүй бүх хэрэгцээгээ онлайнаар хангах боломжийг олгож байгаа нь "Shoppy"-г онцлох гол шалтгаан юм.



Shoppy-гийн өсөлтийг тооны хэлээр:

  • 13%: Нийт хэрэглэгчдийг насны үечлэлээр ангилбал хамгийн их буюу 59 хувийг миллениалууд эзэлж байсан бол baby boomer-үүд 13 хувийг эзлэх болжээ.
  • 750,000: "Shoppy"-ийн нийт хандалт нэг сард 750 мянгад хүрсэн байна
  • 3%: Нийт хандагчдын гурван хувь буюу 20-30 мянга орчим нь худалдан авалт хийж буй.
  • 20,000,000,000: Сар бүрд сагсанд орсон барааны үнийн дүн 20 гаруй тэрбум төгрөгт хүрчээ.
  • 400,000: Дөрвөн жилийн хугацаанд идэвхтэй хэрэглэгчдийн тоо 400 мянгад хүрсэн байна.
  • 100: Хөл хорионы үеэр 100 гаруй харилцагч, мерчантууд шинээр нэмэгдэв.
  • 25%: Шинэ ажлын байр бий болгож, нийт ажилтны тоогоо 25 хувиар нэмэгдүүлэв.

Цар тахлын үеийн менежмент

Коронавирус, тусгаарлалт, зай барилт… Хэзээ дуусах, төгсгөл хаана байгаа нь үл мэдэгдэх энэ онцлог үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж, өсөлтөө хадгалахын тулд жирийн үеэс ялгаатай, тусгайлсан бодлого баримтлах нь зайлшгүй. Угаас хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, шаардлага өөрчлөгдөн, энэ тийш чиглэж буй. "Shoppy"-ийн хувьд энэ үеийг давуу тал болгохын тулд захиалгын үйл явц, хүргэлтээс эхлээд системийн хувьд ч маш олон зүйлийг тун богино хугацаанд хийх шаардлагатай болсон бөгөөд тэд юуг, хэрхэн шийдсэнийг сонирхъё.

Санал болгох: shoppy.mn | Таны захиалга хэрхэн хийгддэг вэ?


1. ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Технологи, хүргэлтийн тал дээр энгийн үеүдэд UBCab такси дуудлагын үйлчилгээтэй хамтран хүргэлт хийдэг ч хөл хорионы үеэр такси дуудлагын үйлчилгээний эрэлт эрс нэмэгдсэн тул нэмэлтээр энэ чиглэлд дагнасан гэрээт компаниуд, болон өөрсдийн хүмүүсийн тусламжтай хосолсон шийдэл ашиглах болсон байна.

2. ЗАЙЛШГҮЙ ШИЙДЭЛ БУЮУ БАРАА БУЦААЛТЫН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭВ

Хөл хорионы үед онлайн худалдааны платформуудын ачаар хэрэглэгчид гэрээсээ гарахгүй байх боломжтой болж буй. Уг салбарт тулгардаг хамгийн том, шийдлээ олоогүй байсан асуудал гэвэл бараа буцаалт, солилт. Энэ бол хийхгүй байж болохгүй, хийхэд маш нарийн зохицуулалт шаардагддаг асуудал юм. Өмнөх барааг очиж авна, солих барааг үзүүлнэ, сонгуулна, шинэ барааг хүргэж өгнө, зөрүү төлбөрийн шийдлийг зохицуулна гэх мэт. Онлайн бүү хэл оффлайн буюу биет дэлгүүрүүдийн хувьд ч зайлсхийдэг асуудал руу тэд зориглон оржээ. Үүнийг өөрчлөхөөр "Shoppy"-ийн хамт олон өнгөрсөн жилээс ажиллаж хэрэглэгчдэдээ авсан бараагаа 72 цагийн дотор буцаах боломжийг олгох болоод буй.


3. АГУУЛАХ, НӨӨЦИЙН ТӨЛӨВЛӨЛТ

Shoppy.mn-д 1000 гаруй дэлгүүр, брэндийн 350 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байршдаг тул өөр хоорондоо ялгаатай захиалгуудыг хүргэх явцад хүргэлтийн горим, стандартыг барих нь маш чухал байдаг. Иймд энэ үеэр татан авалт болон агуулахын системээ бүрэн шинэчилж, үйл ажиллагааныхаа 90 хувийг автоматжуулж, хэрэглэгч "захиалга" хэсгээс өөрийн захиалсан бараагаа (бараа бүрэн бүрдсэн эсэх, хүргэлтэд гарсан эсэх гэх мэт) хянах боломжтой болгосон юм. Мөн бараа бүтээгдэхүүний ариутгал, аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хангах тал дээр илүү сайжрахаар ажиллаж буй.

4. ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖ, ДУУДЛАГЫН ТӨВ

Хөл хорионы үеэр платформын ачаалал жирийн үеэс гурав дахин ихэссэнтэй холбоотойгоор дуудлагын төв дээр ирэх ачаалал ч тэр хэмжээгээр нэмэгджээ. Бүх хүчин чадлаараа ажилласан ч зарим өдөр 5000 орчим дуудлага авч чадалгүй өнгөрөөж байсан тул ажилтны тоогоо хоёр дахин нэмэгдүүлсэн нь эдийн засаг хүнд буй энэ үед тун сайшаалтай юм. Мөн халдвар хамгааллын дэглэмтэй буй энэ үед биечлэн ажиллах шаардлагатай ажилтнуудаа ажилдаа ирэх, тарах үед тусгай машин гаргаж, эрсдэлд оруулалгүй ажиллаж байгаа аж.


эрдслийг тооцож, өсөлтөө хадгалах нь 

Цагаан сарын баярыг тохиолдуулан Улаанбаатар хотод хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжлэх хатуу хөл хорионы үеэрх нөхцөл байдалд зохицон ажиллахад шаардлагатай ажлын зураглал, хүний нөөцийн хуваарилалтуудыг "Shoppy"-гийн зүгээс хийгээд байна. Хүргэлтийн үйлчилгээ хийх боломжтой бүхий л үед "Shoppy" тантай хамт байж, таны мөнгө, цаг хугацаа, энергийг хэмнэн, цар тахлын үеэрх болзошгүй эрсдлийг бууруулах болно гэлээ.