А бол Амьдралын хэв маяг

Таны амьдрах газар, байр, орчин бүгд таны амьдралын хэв маягийг тодорхойлно. Хамт амьдарч буй хөршүүд тань, хотхонд байршсан онцгой нэмэлтүүд бүгд таны амьдралын нэг хэсэг болох учир та сонголтоо хийхдээ ч тэдгээрийг харгалзах учиртай. Өмнө нь, хотын захын сэлүүхэн хороололд өглөөд чөлөөтэй гүйчихдэг байсан бол хотын төвийн гадаа талбайгүй хотхонд нүүснээр гүйх зайгүй хавчигдаж мэднэ. Бүр эсвэл хотхоноо зөв сонгосноор гүйх, алхах нөхцөл шинээр бүрдэж, цоо шинэ хоббитой ч болж болох юм. Жишээ нь, маршаллын гүүрний дэргэд сүндэрлэж буй Sky Garden хотхоны хувьд скэйтборд, гольфийн талбайтай, мөн цэцэрлэгт хүрээлэнтэй гүүрэн гарцаар холбогдох тул дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой гэдгээрээ давуу талтай гэнэ.

б бол Байршил

Таны сонголтоо хийх магадгүй хамгийн чухал хүчин зүйл байршил байж мэднэ. Зам харилцаа сайтай, цэвэр агаартай, нарны гэрэл сайн тусдаг, орчны чимээ шуугиан багатай гэх мэт зөвхөн байршлаас хамааран оршин суугчдад сэтгэл ханамж өгөх зүйлс дэндүү олон бий. Суурин иргэншлийн хөгжил өндөр хурдтайгаар үргэлжилж, тогтвортой хөгжлийн асуудлууд хүртэл энэ чиглэлд эрчимтэй яригдах болоод байна. Та бидний өмнө нь ховорхон сонсож байсан гэрлийн бохирдол, дуу чимээний бохирдол хэмээх сэдвүүд өнөөдөр чихнээ хоногшитлоо хөндөгдөх болсныг анзаарсан л биз дээ. Иймд та бүхэн орчин, байршлаас хамааран хүний сэтгэл зүй, амар тайван байдалд нөлөөлөх сөрөг зүйлс багатай газрыг сонгох хэрэгтэй шүү.

в бол ВАРИАНТ

Амьдралын хэв маягаа өөрчилж, байршил дээрээ тогтсон бол одоо бусад вариантууд дээрээ ажиллах цаг. Бид энд таны хэрэгцээ, сонирхол, төсөв дээр тулгуурлан олон төрлийн ерөнхий ангилал сонголт байгаа шүү гэдгийг мэдүүлэхийг хүслээ. Анхны байраа авах гэж буй ганц бие эсвэл шинэ хосуудад уламжлалт апартмент төрлийн орон сууц илүү тохиромжтой. Гэр бүлийн гишүүдийн тоо нэмэгдэж, хэрэгцээ ч өсөхийн хэрээр пентхаус, хаус зэргээр өргөжүүлэн сонголтоо хийгээрэй. Зөвхөн нэг, хоёр, гурван өрөө гэсэн уламжлалт өрөөний сонголтоос гадна таазны өндөр, өрөөний хуваалт зэрэг дотоод зохион байгуулалт, харагдац, ногоон байгууламж зэргийг бас харгалзах хэрэгтэй.


Г бол Гарц, зогсоол

Гэртээ ирж байгаа хэрнээ зогсоол хайж бүтэн цаг алдахыг та хүсэхгүй байгаа биз дээ? Өглөө ажилдаа гарахдаа хотхоноосоо л гарах гэж бүтэн өдөр алдах шахуу болдог ч тохиолдол бий. Тиймээс машины зогсоол, орж гарах гарц, гаражын зохион байгуулалтыг сайтар нягтлах нь зүйтэй. Зогсоол нь хангалттай, гарц нь тодорхой байвал зөвхөн танд төдийгүй танайд зочлох зочин гийчдэд ч таатай сэтгэгдэл төрүүлнэ. Боломжтой бол дулаан гаражтай, тэр нь шууд байр луугаа холбогддог байвал өвлийн тэсгэм хүйтэнд санаа зовох зүйл нэгээр багасна гэсэн үг шүү дээ. Sky Garden хотхоны хувьд эдгээрээс гадна хотхон доторх автомашины замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, хүүхэд орцноосоо тоглоомын талбай хүрэх замыг хамгийн аюулгүй болгон төлөвлөснийг онцолъё. Мөн Их Монголын гудамжны автомашины урсгал ихтэй, хурдны замыг 120 метр урттай гүүрэн гарцаар аюулгүй, эрсдэлгүй туулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдох боломжтойгоор Дугуйн гүүрэн гарцыг төлөвлөжээ. Энэ нь бусадтай ойр, хүрээлэн буй орчинтойгоо илүү холбоотой байх шийдэл болсон байна.

д бол ДЭД БҮТЭЦ

Өөр нэг анхаарах ёстой зүйл бол тухайн байрны дэд бүтэцтэй холбогдсон байдал. Энэ асуудал шинээр баригдаж буй барилга, хотхонуудад чухал хамаатай. Таны сонирхож буй барилга холбогдох дүрэм журамд нийцүүлэн зөвшөөрлөө авсан, мөн хотын дэд бүтэцтэй бүрэн холбогдсон байвал зохилтой. Зарим шинэ барилгууд хотын дулаан, бохирын систем зэрэгт холбогдоогүй, дотоод нөөц боломжоо ашиглан шийдсэн байдаг ч энэ нь эргээд өндөр зардал болон оршин суугчдад буудаг гэдгийг сануулъя.

Е бол ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨЛТ

Ажил мэргэжлийн талбарт эд өрсөлдөж яваа залуу мэргэжилтнүүд, өөрийн карьерийг босгохоор зүтгэж яваа хэнд ч болов амьдарч буй байр нь байршлын хувьд илүү давуу талтай, ядарсан үед тухтай, зам харилцаа сайтай байх нь л шийдвэр гаргах гол хүчин зүйл болдог ч, өдрийн цагт гэртээ үлддэг ахмад настнууд, алдрай бяцхан үрсийн нүдээр тав тух хэмээх ойлголт цогц төлөвлөлтөөр л илүүтэй илэрдэг. Өглөө гараад орой ирдэг хүмүүсээс илүүтэй өдрийн ихэнх цагийг гэртээ өнгөрүүлж буй гэр бүлийн гишүүдийг аз жаргалтай, сэтгэл ханамжтай байлгахад хэр их анхаарснаас л тухайн орон сууцны цогц төлөвлөлтийг хялбархан үнэлж болно.

Жишээ нь, Sky Garden хотхоныхоо төв хэсэгт оршин суугчиддаа дөрвөн улирлын туршид ногоон орчин бэлэглэх дэлхийн архитекторуудын шилдэг шийдэл болох “Winter garden” төлөвлөсөн нь цэвэр агаартай тансаг орчинтой тансаг орчинд зочинтойгоо тухлан суух нөхцөлийг бүрдүүлнэ. Тэсгим хүйтэн өвлөөр ч дэлгэр зуныг мэдрэх боломжтой.

Ё бол ЁНДОО

Ерөөс байр авна гэдэг бол тэр чигтээ ёндоо. Таны хайлт хийсэн өдөр, уулзалт хийсэн мөч, мэдээлэл авсан эксперт, зээл хүссэн мэргэжилтэн гээд олон хүчин зүйлс танд хамгийн тохиромжтой, хамгийн таарсан, хамгийн боломжийн саналаа олоход тань тусална. Таарсан ёндоогоо харин алдалгүй, үнэхээр супер санал-супер нөхцөл-супер байр олсон бол эргэлзэж тээнэглэлгүй шууд л өөрийн болгоорой.

Ж бол ЖИЖИГ ДЕТАЛИУД

Нүдэнд ил бус хэрнээ тухайн зүйлийн чанар, эдэлгээнд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйлс барилгад их бий. Тиймээс та ихэнх хүмүүсийн гаргадаг деталиудыг орхигдуулдаг алдааг бүү давтаарай. Гадаад үзэмжид анхаарал хандуулж, нарийн зүйлсийг хаяснаар хожим, урт хугацаандаа асар их зардал, хүндрэл бэрхшээлүүдтэй нүүр тулах хэрэг гарна. Сантехник, ус, цахилгааны холболт зэргээ шалгаж, зөв ажиллаж байгааг сайтар анзаарч, шаардлагатай бол аль болох эрт засаж янзлах хэрэгтэй. Үүнд барилгын хийц, материалуудын мэдээлэл ч нөлөөлнө. Эцсийн эцэст та гайхуулж харуулах гэж биш эдэлж хэрэглэх гэж л байр авч байгаа шүү дээ.

з бол ЗАРДАЛ

Ихэнх шинэ нүүн ирэгсдийн анзаарахгүй орхиод дараа нь ангаж орхидог зүйл бол ашиглалтын болон бусад байртай холбоотой зардал. Ялангуяа шинэ байрнуудын СӨХ, ашиглалтын зардал нь хуучин байруудтай харьцуулахад өндөр байх нь бий. Хуучин байрнуудад төлбөр тооцохдоо гал тогоо, ариун цэврийн өрөө зэргийн талбайг оролцуулдаггүй байсан бол шинэ байрнуудад бүх талбайг ашигтай хэмээн төлбөр тооцох болсон юм.

и бол Интерьер, экстерьер

Архитектурын шийдэл, интерьер болон экстерьер дизайн бол байр худалдан авах бас нэгэн гол хүчин зүйлсийн нэг. Хотын амьдралд өнгө нэмж, эргэн тойрныхоо чимэг нь болсон гоёмсог байшинд амьдрахыг хэн бүр хүснэ. Нөгөө талаас барилгын доторх тохижилт өөрөө хотхонуудын өрсөлдөх гол давуу талуудын нэг болох шинжтэй болжээ. Зарим үед бүрэн тавилгатай байр санал болгох тохиолдол ч бий. Зохион байгуулалтыг цогцоор нь шийдсэн, жишиг өрөөнүүдээрээ танд интерьерийн шийдлүүдэд санаа өгсөн байранд орох толгойны өвчнийг нэгээр ч гэсэн багасгана даа.

к бол компанийн түүх

Сонирхож буй байр, хотхоноо ямар компани хариуцаж барьсан, ямар компаниуд төсөлд оролцсоныг заавал асууж мэдээрэй. Төслийн ард найдвартай компани байснаар буух эзэн буцах хаягтай байх болно. Барилгын салбартаа тэргүүлэгч, туршлагатай компаниас байр авах нь эрсдэлгүй хөрөнгө оруулалт хийчихлээ л гэсэн үг. Нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн компаниуд хэзээ ч "хулхины", чанаргүй зүйл хийхгүй гэдэгт итгэ. Компанийн нэр хүнд гэдэг орон сууцны чанарт л чухам оршдог гэдгийг ойлго. Тухайн компанийн өмнөх төслүүдийн түүх, тэнд амьдрагсдын сэтгэл ханамж, барилгын бодит нөхцөл байдал зэргийг харьцуулж харахад таны сонголтод нөлөөлөх том хүчин зүйл байсныг нь анзаарах болно.

л бол ЛАВЛАГАА, СУДАЛГАА

Байр авна гэдэг хүний амьдралдаа их цөөхөн гаргах том шийдвэрүүдийн нэг. Тиймээс хангалттай цаг гаргаж, аль болох их мэдээлэл цуглуулах хэрэгтэй. Яарч сандрах, сэтгэл хөдлөлдөө автах хэрэг үнэндээ байхгүй. Та мэргэжлийн экспертүүд, зөвлөгчид болон реалторуудтай уулзаж, сонирхож буй байрныхаа гарал түүх, өмнө нь амьдарч байсан хүмүүсийн мэдээллээс эхлээд барилгыг барьсан материал, орчны төлөвлөлт, насжилт, ирээдүйн төлөв гээд мэдэж болох бүхнээ л мэдэх ёстой. Үүнийг та үүргээ хэмээн ухамсарлаж, судалгаандаа хэдий чинээ их цаг зарцуулна төдий чинээ хожоо танд ирэх болно.

м бол менежмент

Байр авахдаа таны заавал анхаарал хандуулах ёстой өөр нэг зүйл бол СӨХ, түүний менежмент. Сууц Өмчлөгчдийн Холбоо гэдэг бол тухайн байрны орчин, ашиглалт, аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангах үүрэг хүлээсэн хуулийн этгээд юм. Та сар бүр тэднээс үйлчилгээ авсныхаа хариуд төлбөр төлдөг учир хяналтаа ч тавьж, үйл ажиллагаанд нь ч оролцож, тогтмол эргэх холбоотой байвал зохилтой. Сайн менежменттэй хотхон байрууд үүднээсээ л гялтганаж, өнгө зүсээрээ эргэн тойрноосоо үнэхээр л ялгардаг юм шүү.

н бол Ногоон байгууламж

Улаанбаатар хотод бидний өдөр тутмын амьдралын анхаарах хамгийн чухал зүйл нь ногоон байгууламж болсон. Орчин үед хичнээн гоё барилга байлаа гээд эргэн тойрон ногоон байгууламжгүй бол ямар ч үнэ цэнгүй гэдэгтэй бүгд санал нийлэх болжээ. Sky Garden нь 70 хувь ногоон байгууламж, 30 хувь барилга бүтээн байгуулалт гэж төлөвлөсөн нь орчин үеийн байгальд ээлтэй трендтэй бүрэн нийцнэ. Гэхдээ хамгийн онцлох нэмэлт нь жилийн 4 улирлын аль ч үед тухлан сууж болох дотор байрлах өвлийн цэцэрлэгийг бий болгох төслийг эхлүүлэн ажиллаж байгаа нь аж.Мөн дэлхийн барилга, архитектурын салбарт вертикал буюу босоо чиглэлд хөгжүүлсэн ногоон байгууламжийг Sky Garden хэмээн нэрийддэг бөгөөд энэхүү шийдлийг төлөвлөлтөнд тусгаснаар өндөр түвшний барилгад байгалийн мэдрэмжийг бодитоор хүртэх боломжийг бүрдүүлсэн.

о бол Орчин үеийн УХААЛАГ АМЬДРАЛЫН ШИЙДЛҮҮД

Таны амьдралынхаа ихэнх хэсгийг өнгөрүүлэх орчин тань орчин үеийн хамгийн сүүлийн үеийн технологи, дэвшилтэт хэв маягийг бүрэн агуулсан байвал зохилтой Сүүлийн үед дэлхий нийтэд хүмүүсийн ажил, амьдралд хүчтэйгээр нөлөөлж буй шинэ урсгал болох "Shared Economy" буюу хуваалцах хандлагыг хотхоны төлөвлөлтөд тусгасан нь оршин суугчдад хэмнэлттэй, илүү зардалгүй амьдрах амьдралын шинэ хэв маяг, боломжийг олгоно. Ашиглалт багатай ажлын өрөө, хааяахан жийдэг унадаг дугуй, үргэлж хийж амждаггүй угаалга, цэвэрлэгээ, ховор тохиолдолд хэрэг болдог арга хэмжээний танхимийг хуваалцах замаар амьдралаа илүү амар, хэмнэлттэй болгох боломжийг олгоно шүү дээ.

ө бол ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН

Орон сууц худалдан авна гэдэг амьдралдаа хийж буй асар том хөрөнгө оруулалт. Мөн ирээдүйд тасралтгүй өсөн нэмэгдэх үнэ цэн байх учиртай. Тухайн байрны үнэ цэнийг тодорхойлох байршил, орчин зэрэг хүчин зүйлсүүд дараагийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөхийг тооцож шийдвэрээ гаргаарай. Одоо бүгд шавж буй байршил арван жилийн дараа үнэ цэнээ алдаж болно. Эсвэл хоосон шахуу байгаа байршил ирээдүйд хамгийн эрэлттэй хэсэг ч болж мэднэ. Байр гэдэг бол урт хугацаанд эдлэгдэх, үеэс үед дамжин өвлөгдөх, үргэлжид үнэ цэн нь өсөн нэмэгддэг хөрөнгө юм гэсэн өнцгийг сонголтоо хийхдээ тусгах хэрэгтэй.

П бол ПЛАН ЗУРАГ

Та шинэ, хуучин ямар ч байр сонирхож байсан план зурагтай нь танилцаж, төлөвлөлтөө тооцож дадаарай. Энэ бол таныг хийх гэж буй засвар, байрлуулах гэж буй тавилгаа бүрэн дүүрэн төсөөлж, зөв хуваалт, зөв өнцгүүдээ олох гол хүчин зүйл. Ихэнх хүмүүс нүдэн баримжаагаар тооцооллоо хийж, хальтхан метрлэж хэмжээгээ авсан болоод засвараа эхлүүлдэг нь хожим олон асуудлыг үүсгэх дагавартай. Хоолой, холбоосууд хаагуур явж байгаа, даацын хана аль талд байгаа зэргийг мэдснээр өөрсдийн хүсэж буй зохион байгуулалт, тохижилтоо хийх боломжтой болно. Жишээ болгон Sky Garden-ий пентхаус төлөвлөлтийг онцолъё. Цонхоороо туул гол, Богд уул, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, их хотыг тольдох харууцтайгаараа онцлог. Мөн гэр бүл, найз нөхдөөрөө дэлхийн шилдэг контетуудыг тухлан үзэх боломжийг бүрдүүлж энтертаймент өрөө, хуурай болон нойтой саун, 3,3 метрийн өндөртэй тааз, саруулхан өрөө, том цонх болон тагт пентхаус загварын байрандаа төлөвлөсөн байна.

Р бол ресепшн, харуул, хамгаалалт

Орон гэр, амьдрах орчин тань таны болон танай гэр бүлийн хувьд хамгийн аюулгүй, хамгийн найдвартай газар байх учиртай. Тиймээс та сонирхож буй байрныхаа харуул хамгаалалтад ач холбогдол өгч хэвшээрэй. Үүдэндээ харуултай, аюулгүйн камертай, тогтмол жижүүртэй, ресепшн суудаг байвал бүр янзтай. Шөнө орой болсон ч гадаа тоглож буй танай хүүхэд айж ичих зүйлгүй, найдвартай гарт байгааг мэдрэн суух ямар таатай мэдрэмж байх билээ дээ.

с бол Стандарт

Барилгыг төлөвлөхөөс эхлээд барих, ашиглалтанд оруулах, зохион байгуулах хүртэлх бүх үйл явц стандартын дагуу явагдсан байх учиртай. Монголын болон олон улсын стандартад нийцсэн барилгууд танд жинхэнэ тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжийг авчрах болно. Үүнээс гадна дотоод зохион байгуулалт, нэмэлт тоноглолууд нь олон улсын стандартад нийцсэн байх нь ч чухал шүү. Хамгийн найдвартай, тогтвортой бүхэн стандартыг барьснаас л үүсдэг гэдэг дээ.

т бол ТУНЕЛЕН ХОЛБОЛТ

Оршин суугчдын бүхий л хэрэгцээ, хүсэл шаардлагыг нийцүүлэн төлөвлөлтөө гүйцэтгэх нь төсөл хэрэгжүүлэгчдийн гол анхаарал хандуулдаг хүчин зүйл. Ногоон байгууламж, тоглоомын талбай, саруул зогсоол зэргээр эдгээр цогц төлөвлөлтүүд илэрдэг. Харин Sky Garden-ий хувьд хамгийн онцлох шийдэл нь тунелен холболт байв. Тэд орон сууцны хотхоноо байгалийн гэрэлтүүлэгтэй ГАЛЕРЕЙ ХОЛБОЛТООР холбож, тэсгим хүйтэн өдөр гадаа гарахгүйгээр гэрээсээ бүх үйлчилгээнд очих боломжийг бүрдүүлжээ. Энэ нь хэрвээ оршин суугч хүсвэл хөршүүдтэйгээ, өөр бусад хүмүүстэй таарахгүйгээр гэртээ орох боломжтой хонгилон холболт гэсэн үг юм.

у бол УСны чанар 

Эрүүл амьдралын бас нэгэн үндэс бол цэвэр ус юм. Бидний байнга уудаг ус аюулгүй замаар хүргэгдэн ирсэн байх ёстой. Нийслэлд ашиглагдаж буй ихэнх цэвэр усны хоолой төмөр болон бусад хямд материалаар хийгддэг учир зэвтэй ус гарах тохиолдол бишгүй. Харин Sky Garden зэрэг сүүлийн үед баригдаж буй хотхонуудад ашиглаж буй нерж хоолой нь усны чанарыг алдуулахгүйгээр барахгүй удаан хугацааны эдэлгээтэй байдгийг санаарай. Мөн тэд маш олон төрлийн судалгаа шинжилгээний ажлуудыг төсөл эхлэхээс ч өмнө гардан явуулж, улмаар архитектурын шинэ шийдлийг техник технологийн дэвшилтэй хослуулан Монголд өмнө хийгдэж байгаагүй рашаан түгээх системийг төлөвлөснийг онцолъё. Энэ нь барилгын салбарын хөгжлийг нэг шат ахиулсан шийдэл болсныг мэргэжилтнүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.

ү бол ҮЗЭГДЭХ ОРЧИН

Айлчлан ирэх өглөөний жимээр хөшгөө нээн, цонхоо онгойлгож буй дүр зургийг төсөөл дөө. Нарны халуун илч төөнөн, шувуудын жингэнэх дуутай зэрэгцэн цэвэр агаар сэвшин орж ирж байгаа биз. Гэхдээ үүнээс гадна таны нүдэнд торох үзэгдэх орчин ямар байхыг бас тооцож үзэх хэрэгтэй. Харамсалтай нь хотын ихэнх хэсэгт хаяа нийлсэн шахам шавж баригдсан өндөр байшингууд гэрэл хааж, үзэгдэх орчин хязгаарласан нь нууц биш. Харин Sky Garden хотхоны хувьд Их тэнгэрийн аманд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа цэвэр агаар, эерэг энерги бүхий онцгой байршилд 3.3 метрийн өндөр тааз, уужим цэлгэр цонхоор их хот, байгалийн сайхныг тольдох боломжийг танд олгоно.Өндөр тааз, том саруулхан цонх нь өрөөнд нарны тусгал, дулаан байдал, агаарын солилцоог сайжруулж хүүхдийн тань өсөл хөгжил, амьдрах тав тухад эерэгээр нөлөөлөх олон давуу талыг бий болгоно.

Ф бол ФАР ҮЗҮҮЛЭЛТ

Хот төлөвлөлтийн FAR гэх үзүүлэлт нь барилгажилтын нягтаршлыг заадаг ойлголт юм. Уг коэффициент нь барилгажих нийт талбайг эдэлбэр газартай харьцуулсан харьцааг илэрхийлдэг. Энэхүү үзүүлэлтээр тухайн төслийн хүн амын нягтаршил, оршин суугчдын ая тухтай байдал, дэд бүтцийн хүрэлцээ хангамж, үр өгөөж, ирээдүйн үнэ цэнийг тодорхойлох боломжтой гэж олон улсад үздэг. Энэ тоо их байх тусам нягтаршил ихтэй, хотжилт их явагдсан гэж үздэг гэнэ. Тиймээс дараагийн удаа та байраа сонгохдоо реалтороосоо эсвэл холбогдох хүнээс FAR тоог нь асуухад илүүдэхгүй. Скай Гарден Резиденс төслийн хувьд FAR 1.92 байх ба энэхүү үзүүлэлт нь Улаанбаатар хотод байгаа ижил зэрэглэлийн төслүүдтэй харьцуулахад бага байгаа нь тухайн төслийн үнэ цэнтэй байдлыг бүрэн илэрхийлнэ.

Х бол Хүүхдэд ээлтэй байдал

Эцэг эхчүүд бид хамгийн түрүүнд хүүхдэдээ эрүүл, аюулгүй таатай орчныг л бий болгохыг, сонгохыг хүсдэг. Тоглоомын талбай бол эхний шалгуур. Үүнээс цааш хүүхдийн эрүүл өсөн бойжих бүхий л нөхцлийг хангаж, бүр цэцэрлэг, сургуулийг нь цогцоор нь шийдэх болсон нь сайшаалтай. Sky Garden төслийн хувьд үндсэн төлөвлөлт нь "Kids First" буюу хүүхэд төвтэй, хүүхдэд аюулгүй, таатай байхад гол анхаарлаа хандуулжээ. Жишээ нь, үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбогдсон автомашины зам дээгүүрх 120 м урт явган болон дугуйтай хүн зорчих боломжтой гарцыг төлөвлөлтдөө оруулсан байна. Тэд "зөв тансаглал" гэдгийг гэр бүлийн аз жаргал, эрүүл орчин, ногоон байгууламж хэмээн тодорхойлж буй.

Ц бол ЦЭВЭР АГААР

Цэвэр агаар бол ялангуяа Улаанбаатарчуудын хувьд хамгийн их эрэлхийлдэг, чухалчилдаг хүчин зүйл мөн. Сүүлийн жилүүдэд нөхцөл байдал харьцангуй сайжирч буй нь үнэн ч гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэнд, тавтай нөхцлийг хангах үүднээс агаарын чанарын үзүүлэлт сайтай бүсийг сонговол тохиромжтой. Юуны тулд Улаанбаатар хот маань Богд уулын бэлд, хатан Туулын хөвөөтэй залган оршдог билээ дээ, цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалахыг зориорой.

ч бол ЧАНАР БОЛОН ТҮҮХ

Амьдрахаар шийдсэн орон сууцныхаа өмнөх түүх, чанарыг сайн судлах хэрэгтэй. Хэн барьснаас гадна хэдэн онд баригдсан, ямар материал, түүхий эд ашигласан, засвар хийсэн эсэх зэрэг мэдээллүүд танд байрны тань чанар, эдэлгээ ямар вэ гэдгийг тодхон харуулах болно. Барилга барих технологи үргэлж өөрчлөгдөж, барилгын материалын сонголтууд ч тогтмол нэмэгдсээр байгааг та анзаарах болно. Тэдгээрийн давуу тал, чанар чансаа нь өөрөө ирээдүйн үнэ цэн, үнэлгээнд ихээхэн хамаатай учир таны сонголтод ч чухал байр суурь эзлэх учиртай шүү.

Ш бол Шинэлэг ШИЙДЭЛ

Сүүлийн үед орон сууц санал болгож буй олон төсөл, хотхонууд гарч ирсээр буй учир хооронд нь сайтар харьцуулж, ялгарлуудыг нь тодорхойлох нь таны хувьд гэрийн даалгавар л гэсэн үг. Энэ дотор бусдаас ялгарах онцлог, оршин суугчдаа бодож хийсэн шинэлэг төлөвлөлт, шийдлүүд чухал байр суурь эзлэх учиртай.

э бол ЭРҮҮЛ ОРЧИН

Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол гэр бүлийнхээ амьдрах орчныг хамгийн эрүүл орчин болно хэмээн сэтгэж, төлөвлөх хэрэгтэй. Мэргэжилтнүүдийн тодорхойлж байгаагаар гэр доторх агаарын чанар нь хүчилтөрөгч, чийгшил, температур, нарийн ширхэгт тоосонцор, дуу шуугиан гэсэн таван хүчин зүйл бүхий 5.0 стандартыг барьснаар хамгийн өндөр тогтож, улмаар эрүүл, тав тухтай амьдрах орчин бүрддэг гэж үздэг ажээ. Тиймээс орон сууц сонгохдоо энэхүү 5 төрлийн стандартыг хэвийн хэмжээнд барьсан төслийг сонгох нь чухал. Уг стандартын хүрээнд гэр доторх чийгшлийн хэмжээ 40-65% байх ёстой аж. Үүнээс үзэхэд гэр доторх чийгшил хэт хуурай болон хэт чийгтэй байх нь тохиромжгүй бөгөөд дундаж балансыг барих нь чухал юм. Sky Garden хотхон 5.0 стандартын хүрээнд гэрт хүчилтөрөгч үйлдвэрлэж, нарийн ширхэгт тоосонцрыг өөртөө шингээн, агаарыг чийгшүүлэх ач тустай ногоон байгууламжийг төлөвлөжээ.

ю бол Юм Юмтайгаа ойрхон

Мэдээж хүн бүр боломжийн үнэтэй, ашиглалтын зардал багатай орон сууц авахыг хүсдэг ч тухайн байршилд амьдрахад гарах урсгал зардал, цагийг зайлшгүй бодож үзэх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүдийн ажил, сургуультай хэр ойрхон байгаагаас эхлээд үйлчилгээний төвүүдтэй холбогдсон байдал, хотын төвөөс холгүй, байгальд ойрхон гээд олон шинжүүдийг та харгалзах учиртай. Нэгээс хэмнэсэн мөнгөө нөгөөд үрээд байвал тэр хэмнэлт биш болчих нь шүү дээ. Таны амьдралын хэмнэлд бүрэн нийцэх дэлгүүр хоршоо, фитнес заалаас эхлээд тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн гээд олон зүйлсийн байрлалыг харьцуулж харах хэрэгтэй.

я бол Ямар байр танд тохирох вэ?

Ингээд л та байр сонгохдоо, орон сууц худалдан авах суурь мэдлэг-мэдээлэлтэй боллоо. Уншсан зүйлээ баталгаажуулж доорх асуулгыг бөглөөрэй :)