Premium Liquor shop буюу алкохолоор дагнасан дэлгүүрүүд зөвхөн согтууруулах ундаа борлуулах газар биш харин соёл, хэрэглээ, хандлагыг илэрхийлэгч орон зай болж байна. Алкохолны төрөл, чанар, үнэ, хэрэглэгчийн зан төлөв гээд бүгд энэ салбараар дамжин илэрдэг бөгөөд liquor shop-уудын тоо, хэлбэр, үйлчилгээ тухайн нийгмийн соёлын түвшинг ч тодорхой хэмжээнд илтгэдэг гэж хэлж болно.
“Онцлох бизнес” булангийн шинэ дугаарт Монголын анхны алкохолоор дагнасан (Premium Liquor shop) Aurug дэлгүүрийг онцолж байна. Тав тухтай орчноос үнэ цэнтэй сонголт хийх боломж монголчуудад нээгдээд хэдийн таван жил өнгөрчээ.
Нэр: Aurug Winecellar | Aurug Casa
Үйл ажиллагааны чиглэл: Premium Liquor shop
Үүсгэн байгуулагдсан: 2020 оны арванхоёрдугаар сарын 14
Сошиал хуудсууд: aurug.mn (Website) | Aurug- Wine Cellar (Facebook) | aurug_casa (Instagram)
Байршил:
- Салбар 1: Aurug Winecellar, 19-р хороо, Хан-Уул дүүрэг
- Салбар 2: Aurug Casa, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг
сэдэл
Одоогоос таван жилийн өмнө манай АПУ ХК дэлхийд тэргүүлэгч брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор импортын үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн бид дотоодын хамгийн нэр хүндтэй, премиум зэрэглэлийн Chinggis Khan, Soyombo, Shiguderi брэндийн бүтээгдэхүүнүүд болон зөвхөн тусгай захиалгаар бэлтгэгддэг ховор, онцгой бэлгийн сэтүүдийг санал болгодгоороо онцлог юм.
Анх Европт нэгдүгээрт, дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг Maison Castel брэндийг импортлон танилцуулснаар үйл ажиллагаагаа эхэлж, дараа нь Jagermeister, Campari зэргээр импортын бүтээгдэхүүний нэр төрөл өргөжихийн хэрээр тэдгээрийг нэг дороос, онцгой орчинд хүргэх премиум зэрэглэлийн liquor shop-ийг байгуулах шаардлага үүссэн.
Ийнхүү дэлхийд чанар, соёлоороо танигдсан брэндүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэх премиум сонголтын орон зай болох Aurug Winecellar үүсгэн байгуулагдсан юм.
Улмаар 2021 оноос үйл ажиллагаа маань тогтворжиж, хүргэлтээр болон дэлгүүрээр үйлчилж эхэлсэн. Эхний салбар маань бидний мэдэхээр Богд хааны ордон музейн баруун талд Aurug Place-д байдаг болохоор төвийн хэрэглэгч нартаа ойртох зорилгоор 2023 онд Сүхбаатарын талбайн баруун талд Aurug Casa салбараа нээж, одоогоор хоёр салбартай үйл ажиллагаагаа явуулж байна.
ялгарал
Aurug Winecellar - Дэлхийн болон дотоодын шилдэг брэндүүдийг нэг дор цуглуулсан, Монголын анхны Премиум зэрэглэлийн liquor shop. АПУ ХК-ийн нэрийн дэлгүүрийн хувьд бид нэг үнийн бодлого баримтлан, шимтгэл, нэмүү өртөггүйгээр хэрэглэгчдэдээ үнэт брэндийн үнэ цэнийг хүргэдэг. Бидний зорилго бол худалдаанаас давж, тав тухтай орчинд вино, спиртийн соёлыг түгээх бөгөөд хэрэглэгч бүрд тансаг сонголт, найрсаг үйлчилгээг хослуулсан, өвөрмөц туршлагыг хүргэхэд оршдог.
aurug liquor shop гэж юу вэ?
Манайх таван жилийн турш тогтвортой үйл ажилагаа явуулж буй, 200 гаруй нэр төрлийн вино, виски худалдаалж буй liquor shop. Тэр дундаа Франц, Итали, Испани, Чилийн топ брэндийн винонууд, АНУ, Япон, Шотландын вискинүүд, Германы Jagermeister болон Италийн Campari группийн бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор худалдаалж байна.
Бид үйлчилгээгээ дижиталтай хослуулан илүү боловсронгуй болгохын тулд 2024 оны арванхоёрдугаар сард вебсайт нээж, хүргэлтийн үйлчилгээгээ байршуулсан. Одоогийн байдлаар 1,500 гаруй хүргэлт хийсэн байна. Сонирхуулахад, манай вебсайтад 100,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн тохиолдолд үнэгүй хүргэж өгдөг.
нэр
Ауруг гэдэг нь Чингис хааны хамгийн том эрдэнэсийн сангийн нэр юм. Харин Casa гэдэг нь итали, испани хэлнээ гэр, тав тух гэсэн утгатай. Үндсэндээ тав тухтай, үнэ цэнтэй дэлгүүрийг бүтээж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгчдэд виноны соёлыг түгээнэ гэсэн бэлгэдлээр ийн нэрлэсэн.
одоо
Энэ жил манай дэлгүүр үүсгэн байгуулагдсаны таван жилийн ой тохиож буй. Иймд бид ойтойгоо холбогдуулан урамшуулал тэргүүтэй хэрэглэгчидтэй чиглэсэн олон ажлыг төлөвлөж байна.
баг
Хоёр салбар тус бүр нь гурван ажилтантай ба менежер, хоёр ахлах, хоёр худалдааны зөвлөх, хоёр хүргэлтийн ажилтан гээд нийт зургуулаа ажиллаж байна.
ирээдүй
Цаашид Aurug Winecellar нь liquor shop-ийн сүлжээгээ өргөжүүлж, хэрэглэгчдэд вино ба вискиний соёлыг дэлхийн тэргүүлэгч брэнд бүтээгдэхүүн болон тансаг орчноор дамжуулан түгээх зорилготой.
Мөн манай дэлгүүрт үйлчлүүлэх гадаад жуулчдын тоо өсөн нэмэгдэж буй нь Монголын премиум брэндүүдийг олон улсад таниулах шинэ боломжийг нээж байна. Тиймээс бид Chinggis Khan, Shiguderi зэрэг дотоодын нэр хүндтэй брэндүүдээр дамжуулан Монголын өв соёл, амт, чанарыг дэлхийд сурталчлан, экспортын чиглэлийн өсөлтийг дэмжихэд анхаарч ажиллаж байна.