Бизнесийн зарчим, байгууллагын соёлоос хуваалцдаг “Онцлох бизнес” булангийн шинэ дугаарт хотын төвд шинээр үүд хаалгаа нээсэн “ESC Station”-ийг онцолж байна.
Ажил - гэрийн хооронд хөврөх амьдралын нэгэн хэвийн маршрутад хэдэнтээ уйдаж, түр займчмаар санагддаг бол “ESC Station”-ийг зориорой. Ингээд тэдний үүсгэн байгуулагдсан санаа сэдэл, цаашдын зорилго зорилттой илүү ойроос танилцъя.
Нэр: ESC Station
Үйл ажиллагааны чиглэл: Лоунж
Үүсгэн байгуулагдсан: 2025 оны наймдугаар сарын 8
Үүсгэн байгуулагч: Э.Бат-Эрдэнэ, Т.Анарсайхан
Сошиал хуудсууд: ESC Station Bar (Facebook) | esc.station (Instagram)
Байршил: Сүхбаатар дүүрэг, Гэрлэх ёслолын ордны хойно, NAB Group барилга 8-р давхар
сэдэл
ESC Station бол бидний олон жил бодож явсан “escape” философийн биелэл. Хотын завгүй амьдралын урсгалд хүмүүс ажлынхаа дараа хаа нэгтээ очиж, богино хугацаанд ч болов тайвширч, тоглож, ярилцаж, амрах хэрэгцээ гардаг. Ажил тарсны дараа зүгээр нэг “escape from the daily grind” биш харин шинэ хүмүүстэй танилцах, бусад оффисын ажилтнууд, өөр салбарын хүмүүстэй холбогдох хүрээллийн орон зай байх санаа бас багтсан. Манайх энэ уур амьсгалыг бүрдүүлж өгөхийн зэрэгцээ үйлчлүүлэгчид зөвхөн амрах бус шинэ харилцаа холбоо үүсгэх нээлттэй орчныг бүрдүүлэхийг зорьдог.
ялгарал
Escape товчлуур: “ESC Station” бол оффисын ажилтнуудын escape товчлуур. Ажил тарсны дараа ганцаараа ч бай, хамт олноороо ч бай ирээд өөрийгөө тайвшруулдаг.
Хүрээллээ тэлэх орчин: Манайд хүмүүс зөвхөн тоглож, уух гэж ирдэггүй. Харин шинэ хүмүүстэй танилцаж, өөр “ертөнцүүд”-тэй харилцан яриа өрнүүлэхээр манайхыг зорьдог.
Triple concept: Coffee + lunch + draft beer/billiards/cocktails. Ингэж цогцолсноор манайх үйлчлүүлэгч бүрийн хэрэгцээг хангаж чаддаг. Өглөө кофе, өдөр хоол, орой биллиард, коктейль эсвэл задгай шар айраг гээд бүгдийг нэг дороос авах боломжтой.
esc station гэж юу вэ?
Товчхондоо, ESC Station бол ажил ба амралтын огтлолцол дээр орших орон зай.
Хотын төвд ажилладаг оффисын ажилтнууд бол бидний гол сегмент. Өдрийн цагаар бид хоолны багц санал болгож, тэр хооронд үйлчлүүлэгчид биллиард тоглож, кофе ууж, өдрийн эрч хүчээ авдаг. Харин оройн цагаар ажлын дараах амралт хайсан хүмүүсийг коктейль, задгай шар айраг, board game болон биллиард хосолсон уур амьсгал хүлээж байдаг. “ESC Station” бол ердөө баар биш, харин “escape from the daily grind” товчлуур шиг өдөр тутмын амьдралд тань хэрэгтэй амралтын цэг юм.
нэр
Escape + Station = ESC Station
Манай нэрийн санаа нь компьютерийн “ESC” товчлууроос урган гарсан. Энэ товчлуур дарамт, ачааллаас түрхэн зуур зугтаж, амсхийх боломжийг илэрхийлдэг. Харин “Station” гэдэг нь түр буудаллаж эрч хүчээ сэргээх, шинэ хүмүүстэй уулзах, амсхийх өртөө гэсэн утгатай.
одоо
Манайх саяхан нээгдсэн ч үйлчлүүлэгчдийн урсгал аль хэдийн тогтжээ. Өглөө, өдрийн цагаар өмнө хэлсэнчлэн хуваарийн дагуу ажиллаж, оройдоо жижиг тэмцээн зохион байгуулах байдлаар хамт олны уур амьсгалыг бүрдүүлж байна.
баг
Одоогоор “ESC Station” 11 ажилтантай. Бид үйлчилгээг зөвхөн ажил гэж харалгүй, үйлчлүүлэгчидтэйгээ холбоо тогтоож, тэдний танил орчин шиг тухтай, амар тайван мэдрэмж өгөхийг зорьдог.
ирээдүй
“ESC Station”-ийг culture hub хэвээр нь хадгалахыг зорьж байна. Бид одоо байгаа орчиндоо илүү олон үйл ажиллагаа, орчин нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, биллиардын тэмцээн, DJ сет, signature drinks зэрэг үйлчилгээг хөгжүүлж, “ESC Station”-ийг амрах, танилцах, харилцах жижиг culture hub болгож, хүмүүсийг найзуудынхаа дунд байгаа мэт тухтай мэдрэмжээр зочлуулахыг хүсэж байна.
эрсдэл
Хотын төвд байрлахын давуу талтай зэрэгцээд өрсөлдөөн маш өндөр. Ялангуяа үйлчилгээний салбарт маркетинг болон үйлчлүүлэгч татахад байнгын бэрхшээл, сорилттой тулгардаг. Гэхдээ бид “To Drink • To Play • To Connect • To Escape”, мөн тухтай бас дулаан уур амьсгал бүхий орчноороо ялгарч, эрсдлийг давж чадна гэж найдаж байна.