Бидний худалдан авалтын зан төлөв хэдийн өөрчлөгдөж, ихэнх хэрэгцээт бараагаа цахимаар хайж, цахимаар авдаг болжээ. Энэ үзэгдэл зөвхөн хувь хүний хүрээнд ч бус аж ахуйн нэгжүүдэд ч нийтлэг болж байна.
Үүний цаана цахим худалдааны салбарын тэлэлтээс гадна импортын бизнесүүдийн өсөлт оршиж буй. Импортын бизнесийн хувьд бараа бүтээгдэхүүнээ цаг хугацаанд нь найдвартай оруулж ирэх чухал ч бодит өрсөлдөөн нь бараа ирсний дараа буюу хэн нь хэрэглэгчэд илүү хурдан хүрэх вэ гэдэгт оршдог билээ.
Энэ хэрэгцээн дээр үндэслэн байгуулагдсан Nomadex Logistics нь импортын бизнесүүдэд зориулсан commercial partner logistics компани юм. Тэд дан ганц бараа тээвэрлэхээс гадна харилцагчдаа зах зээлд нэвтрэх боломж, бизнесийн хэрэгцээт сувгууд болон өсөлтийг дэмжих шийдлүүд санал болгодог байна.
Бизнесийн нэр: Nomadex Logistics
Хаяг: БГД 4-р хороо, Ази Товер 201
Үйл ажиллагааны чиглэл: Tээвэр ложистик
Үүсгэн байгуулагч: Г.Золбоо
Үүсгэн байгуулагдсан он: 2026
Цахим хуудсууд: Facebook, LinkedIn

СЭДЭЛ
Манай багийнхан олон жилийн турш логистик, худалдаа, маркетингийн салбарт ажиллахдаа нэг зүйлийг анзаарсан юм. Ихэнх компаниуд нийлүүлэлтийн сүлжээ болон зах зээлийн нэвтрэлт, борлуулалтыг тусдаа асуудал гэж хардаг. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч нар нэг компанид тээврээ, нөгөөд нь маркетингаа, өөр нэг компанид нь түгээлтээ даатгадаг. Тээвэр, таниулалт, түгээлт гэсэн энэ гурван чухал алхам тус тусдаа, уялдаа холбоогүй байхаар тухайн бизнесийн үйл ажиллагааны үр бүтээмж төдий чинээгээр буурч байдаг.
Тиймээс бид тээвэр логистикоос эхлээд борлуулалт хүртэлх бүх асуудлыг цогцоор шийдэхийн тулд Nomadex Logistics-ийг үүсгэн байгуулсан юм. Бид өөрсдийгөө дан ганц бараа тээвэрлэгч бус бизнесийн өсөлтийг хурдасгагч, шинэ цагийн худалдааны түнш компани гэж томьёолж байгаа.

ЯЛГАРАЛ
ЯЛГАРАЛ
Монголд freight forwarding компаниуд олон байдаг. Харин бидний хувьд commercial logistics гэдэг шинэ ойлголтыг түүчээлж байгаа.
Ихэнх логистикийн компаниуд тээвэрлэлтийн хугацаа, үнэ, маршрут зэргээрээ өрсөлддөг. Бидний хувьд найдвартай логистик бол зөвхөн нэг л үйл ажиллагаа маань. Үүний дээр бид харилцагчдаа зах зээлд нэвтрэх боломжуудыг нь бүрдүүлж өгдөг гэсэн үг. Өдгөө манай экосистемд инфлүнсер платформ, цахим спортын хүрээлэл, дижитал медиа, гадаах сурталчилгаа, телевизийн суваг зэрэг олон төрлийн байгууллагууд нэгдээд байна.
Ингэснээр харилцагчид логистикийн үйлчилгээ авахын зэрэгцээ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэх олон боломжийг илүү үр ашигтайгаар нэг дороос авах боломжтой болж байгаа юм.
НЭР
"Nomad" нь Монголын нүүдэлчин соёлын уян хатан байдал, байнгын хөдөлгөөн, дасан зохицох чадварыг илэрхийлэх бол "Ex" нь exchange, export, expansion зэрэг худалдаа, бизнесийн ойлголтуудыг төлөөлж буй. Нийлээд Nomadex нь монгол бизнесүүдийг дэлхийн зах зээлтэй холбож, өсөлтийн шинэ боломжуудыг нээх утгыг илэрхийлнэ.
БАГ
Үндсэн баг маань нь логистик, худалдаа, маркетинг болон технологийн чиглэлийн туршлагатай мэргэжилтнүүдээс бүрддэг. Үйл ажиллагаандаа хиймэл оюунд суурилсан олон төрлийн дэвшилтэт технологийг ашигладаг тул бага нөөцөөр өндөр бүтээмжтэй ажиллаж чаддаг давуу талтай.

ОДОО
ОДОО
Одоогийн байдлаар бид логистикийн үндсэн үйлчилгээнүүдээ нэмэхийн зэрэгцээ экосистемийнхээ хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч байна. Мөн импортын бизнесүүдэд зориулсан маркетингийн кредит систем болон стратегийн түншлэлүүдийг эхлүүлж байгаа.
ИРЭЭДҮЙ
Цаашдаа бид монголын анхны бүрэн хэмжээний худалдаа логистикийн экосистем болохыг зорьж байна. Зөвхөн ачаа тээвэрлээд зогсохгүй, импортын бизнесүүдийн өсөлт, зах зээлийн нэвтрэлт, борлуулалтын гүйцэтгэлийг дэмждэг платформ болох зорилготой. Харин урт хугацаандаа технологи, өгөгдөл болон AI-д суурилсан дараагийн үеийн логистикийн үйлчилгээг бий болгох алсын хараатай.

ЭРСДЭЛ
ЭРСДЭЛ
Логистикийн салбар нь геополитик, хил гааль, валютын ханш, тээврийн хүчин чадал зэрэг олон гадаад хүчин зүйлээс хамааралтай байдаг учир эрсдэл олон. Гэхдээ бидний хувьд хамгийн том эрсдэл бол зах зээл маш хурдан өөрчлөгдөж байхад компаниуд хуучин арга барилаараа ажиллах явдал гэж хардаг. Энэ салбарт тэсэж үлдэхийн тулд зах зээлийн өөрчлөлтөд тааруулан шинэ арга барил нэвтрүүлэх хамгийн чухал.
Тиймээс бид анхнаасаа бизнестээ технологи, өгөгдөл болон шинэ боломжуудыг тасралтгүй эрэлхийлж, нэвтрүүлж, өөрчлөлтөд хамгийн хурдан дасан зохицдог байхыг зорьж байна.

Сэтгэгдэл бичих (3)


З Зочин 66.181.189.165
Hi танай байгууллагатай хэрхэн холбогдох вэ даатгал даатгуулах тал дээр танай бодлогыг сонирхмоор байна монголын компаниудын асуудал их хэцүү
A Ankhbold 66.181.174.11
Profit-н Золбоо зөвлөх байна. Нээрээ л Монголд одоогоор байхгүй сонирхолтой санаа байна. Тээвэр, маркетинг хоёрынхоо араас e-commerce залгачихвал бүр гоё, бүтэн экосистем босгох юм биш үү?
G Gerelee 66.181.161.231
Hi marketing -iin credit system geheer teewert tolson mongondoo point tsugluulaad daraa ni unegui marketing aa hiilgene gesen ug uu? Bas odoogor yag ymar2 suwagtai gereetei baigaa we?