OCHUN Finance энэ оны хавар хийсэн брэнд шинэчлэлээ үргэлжлүүлэн салбаруудаа шинэчилжээ. Тэд энэхүү шинэ орчноо OCHUN Space гэж нэрлэсэн бөгөөд харилцагч энд зөвхөн зээл авах гэж суух бус дараагийн алхмаа төлөвлөж, ярилцдаг байхаар зохион байгуулсан байна.

Нэр: OCHUN Finance (Очир Ундраа ОМЗ ББСБ)
Чиглэл: Банк бус санхүүгийн байгууллага
Үүсгэн байгуулагдсан: 2008 он
Салбар: 8
Харилцагч: 120,000 гаруй
Төв оффис: Алтан жолоо тауэр, 12 давхар
Холбоос: ochunfinance.mn

Санаа

2008 онд Очир Ундраа группийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан тус компани өнөөдөр 8 салбар, 80 гаруй ажилтантайгаар 120,000 гаруй харилцагчдаа үйлчилж байна. Энэ оны хавар брэндийн шинэчлэлээ "Дараагийн алхмаа хий" уриатайгаар танилцуулсан бөгөөд брэнд харилцагчидтайгаа бодитоор нүүр тулан уулздаг гэдэг утгаараа салбарын шинэчлэл брэнд шинэчлэлийнх нь чухал нэгэн хэсэг болжээ.

Санхүүгийн байгууллагад орж ирсэн хүн ихэвчлэн толгойдоо тоо бодож байдаг. Хэдэн төгрөг зээлэх вэ, хүү нь хэд вэ, хэрхэн төлөх вэ гэх зэрэг асуултууд зогсоо зайгүй хөрвөнө. Гэхдээ энэ бүгдийн ард тэр хүний бодит амьдрал, дараагийн алхмаа хийх урам зориг, төлөвлөгөө зорилго оршиж байдаг. OCHUN Finance салбаруудаа шинэчлэхдээ яг л тэр түүхийг сонсох, харилцагчдаа дараагийн алхмаа хийхэд дэмжих орчин бүрдүүлэхийг зорьсон байна.


Зохион байгуулалт

OCHUN Space-ийн ханаас тааз руугаа нумарсан гадаргуу, том дугуй гэрэл, булан тойрсон буйдан, жижиг дугуй ширээ зэрэг нь брэндийн үндсэн логоны хэлбэрээс үүдэлтэй. Мөн үйлчилгээний ширээний хажууд буйдан, жижиг ширээтэй суух хэсэг бий. Энд харилцагчид бичиг баримтаа дэлгээд, яаралгүй ярилцаж суух боломжтой. Салбарт ажилтны ширээнээс гадна ирсэн харилцагч хаана, яаж суух нь ч адил чухал гэж OCHUN-ийнхэн үзжээ.

Үйлчилгээний заалнаас шилэн ханаар тусгаарласан уулзалтын хэсэг бий. Дотор нь жижиг ширээ, сандал, дэлгэц байрласан бөгөөд санхүүгийн шийдвэр гаргахаас өмнө нөхцөлөө дахин тодруулах, тооцоогоо нягтлах зэрэг чухал зүйлсийг энд хийж болох юм. Эдгээр нь санхүүгийн байгууллагуудын хэвшмэл шинж чанарыг эвдэж, илүү тухтай, харилцагчаа бодсон орчин бүрдүүлэх цогц шийдэл болж чадсан байна.


Брэнд

OCHUN Finance-ийн шинэ дүр төрх нь ханын лого, дэлгэцээр зогсохгүй хавтас, жижиг хэрэглэлээр хүртэл амилжээ. Тэдний логонд эргэлдэж буй долоон зоос нь байнгын хөдөлгөөн, эд баялаг, хамтын ажиллагаа, хүсэл тэмүүллийг бэлгэддэг аж. Үндсэн гүн цэнхэр өнгө нь тогтвортой байдлыг, неон ногоон өнгө нь шийдэмгий байдлыг тодотгоно.


Салбарууд

Бизнес төв: Алтан жолоо тауэрийн 11 давхарт байрлах төв нь бизнесийн уулзалтад зориулагджээ. Энд гурван VIP уулзалтын өрөө, тусгай үйлчилгээний заал, хүлээлгийн хэсэг бий. Харилцагч зааланд ажилтантай уулзаж, дэлгэрэнгүй яриагаа VIP өрөөнд үргэлжлүүлнэ. Хүлээх хэрэгтэй бол тухтай суух газар ч бэлэн.

Бусад салбарууд: Салбар бүрийн талбай, зохион байгуулалт өөр. Гэхдээ гэрэлт лого, цайвар өнгө, муруй хэлбэр, тухтай суудал бүгдэд нь бий бөгөөд энэ нь аль салбарт нь орсон ч танил газар ирсэн мэт санагдуулах зорилготой.


Дараагийн алхмаа хийхээр төлөвлөж байгаа бол OCHUN Space-д зочлоорой. Дэлгэрэнгүй мэдээллийг ochunfinance.mn сайтаас болон 7575-1818 утсаар авах боломжтой.