Улаанбаатарт хотжилт эрчимжиж, орон сууц, бизнес, үйлчилгээ нэг дор төвлөрсөн цогц төслүүдийн эрэлт нэмэгдэхийн хэрээр барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт тавигдах шаардлага улам өсөн нэмэгдэж байна. Зөвхөн барилга барих бус, чанар, төлөвлөлт, санхүүжилт, ашиглалтын уялдаа холбоог цогцоор нь шийдэх нь салбарын тогтвортой хөгжлийн гол шалгуур болжээ. Ийм нөхцөлд томоохон хэмжээний төслийг амжилттай хэрэгжүүлэх нь олон жилийн туршлага, нягт судалгаа, урт хугацааны хараа шаардсан бодит сорилт болдог нь гарцаагүй.
Тиймээс бид энэ удаагийн онцлох төслөөр дээрх шаардлагуудад нийцсэн, иргэдийнхээ эрэлт хэрэгцээг хангаж, тав тух, чанарыг дээдэлсэн River Castle төслийг танилцуулж байна.
Нэр: River Castle
Хаяг: СБД, 8-р хороо, Чингис хаан зочид буудлын баруун талд
Цахим хуудсууд: Ulaanbaatar Properties
СЭДЭЛ
Иргэдийн тав тухыг чухалчилсан, аюулгүй байдлыг хангасан, бүх үйлчилгээ нэг дор төвлөрсөн амьдрах орчны эрэлт өнөө үед эрс өсөөд байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд хотын төвд төлөвлөлт сайтай, дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, бизнес зэрэглэлийн орон сууцны эрэлт нэмэгдэж буй. Тиймээс бид уг хэрэгцээнд тохирохуйц, олон улсын жишигт нийцсэн шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлэх шаардлагад үндэслэн River Castle-ийг бүтээн байгуулсан. Манай төслийн гол зорилго нь эдгээр шаардлагад тохирсон, иргэдийн амьдрах орчин, ажиллах орон зай, амарч тухлах үйлчилгээний талбайг нэг дор төвлөрүүлсэн, илүү ухаалаг, үр ашигтай орчныг бий болгох юм.
Ингэхдээ Улаанбаатар хотын төв хэсгийн дэд бүтцийн шинэчлэл, Сэлбэ голын дагуух тохижилт, ногоон бүсийг нэмэгдүүлэх бодлоготой уялдан ажилласан юм. Тодруулбал, Сэлбэ голын эрэг дагуу аюулгүй, байгальд ээлтэй, иргэд амарч зугаалах боломжтой орчныг бүрдүүлэх нь хотын хөгжлийн нэг чухал чиглэл учраас бид River Castle төслийг эхлүүлэхдээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усан сан, явган хүний зам, нэгдсэн цэцэрлэгт хүрээлэн бүхий хотын шинэ өнгө төрх болсон орчныг бүтээх зорилт тавин ажилласан.

ЯЛГАРАЛ
Нэгдүгээрт, River Castle төсөл маань үнэ цэнтэй байршилд сүндэрлэн боссон. Дэргэдээ зөвхөн Сэлбэ гол болон түүнийг тойрсон ногоон байгууламжийн зай талбайнаас гадна ирээдүйн эзэд болсон таны үр хүүхдийн суралцах боломжтой олон улсын сургууль, цэцэрлэгүүдтэй тун ойрхон. Тухайлбал, олон улсын жишигт нийцсэн хөтөлбөртэй, хятад хэлний сургалттай Үй цай болон Сэлбэ ОУ-ын сургууль, Хөгжим бүжиг болон Логарифм бүрэн дунд сургууль, English school of Mongolia зэрэг тэргүүлэх зэрэглэлийн боловсролын байгууллагуудаас ердөө 500 метрийн радиуст байрлаж буй. Тиймээс чанартай боловсролыг гэртэйгээ ойр сургуулиас эзэмших боломжийг бүрэн олгох юм. Нөгөөтээгүүр, сургууль гэртэй ойр байх нь эргээд таны хүүхэдтэйгээ хамт өнгөрүүлэх нандин мөчүүдийг нэмэгдүүлэх нь гарцаагүй.

Хоёрдугаарт, бид чанартай бүхнийг сонгож, River Castle-ийн бүхий л талбайд тансаг зэрэглэлийн тавилга, эд хэрэгслийг байршуулав. Жишээлбэл, АНУ-ын 150 жилийн түүхт, дэлхийд тэргүүлэгч KOHLER сангийн тоноглол, Бельги Улсын алдарт REYNAERS брэндийн хэсэгчилсэн шилэн фасад, Герман Улсын TYSSEN KRUPP брэндийн ганжуулсан цахилгаан шат, Испани Улсын чанар дизайнаар тэргүүлэгч PORCELANOSE брэндийн плита, цахилгаан эрчим хүчний чиглэлээр дэлхийд тэргүүлэгч SIEMENS брэндийн цахилгааны тоноглолоор тус тус тоноглосон.



Гуравдугаарт, орон сууцнаасаа гадагш гарах шаардлагагүйгээр бүх хэрэгцээгээ нэг дороос хангах боломжтой. Ингэснээр иргэд цаг хугацаа, зардлаа хэмнэж, өдөр тутмын амьдралаа илүү хялбар, ухаалгаар зохион байгуулах нөхцөл бүрдэж буй. Тодруулбал, River Castle бизнес зэрэглэлийн орон сууц нь 1-6 давхартаа худалдаа үйлчилгээний цогцолбортой бөгөөд супермаркет, ресторан, фитнесс, кофе шоп, үйлчилгээний төвүүд, гоо сайхан, банк гэх мэт бүхий л үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн. Мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх үйлчилгээний хэсэгт архитектурын гоёмсог шийдэл бүхий өдөр шөнийн тэнгэрийг тольдон харах боломжтой Skylight хэсгийг онцлох нь зүй.
Дөрөвдүгээрт, мэдээж төлбөрийн таатай нөхцөл. Тансаг зэрэглэлийн, байршил сайтай орон сууцнуудтай харьцуулахад бид хямд үнэ, төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож буй. Тодруулбал, бизнес зэрэглэлийн 3-5 өрөө пентхаус орон сууцнаас сонголтоо хийгээд Голомт, Худалдаа Хөгжлийн банкны 1.25% хүүтэй урт хугацааны зээлээр шинэ орон сууцтай болох боломжтой.
Ташрамд дурдахад, River Castle-д дараах цөөн байрны сонголт үлдээд буй.





RIVER CASTLE ГЭЖ ЮУ ВЭ?
Хотын А зэрэглэлийн бүсэд сүндэрлэж буй RIVER CASTLE нь оршин суугчдын тав тух, чанарыг дээдэлсэн 26 давхар бизнес зэрэглэлийн орон сууц юм.
НЭР
Төслийн байршил нь Сэлбэ голын эрэгт, хотын төвд оршиж буй онцлогтой тул байгальтай ойр орчинг илэрхийлэх “River”, харин чанар, бат бөх хийц, аюулгүй байдал, дээд зэрэглэлийн амьдралыг бэлгэдэх “Castle” хэмээх үгсийг хослуулан “River Castle” нэрийг сонгосон.
Нэр сонгох явцад байршил, орчны давуу тал, орон сууцны ангиллыг илэрхийлэх хэд хэдэн хувилбарыг судалсан боловч Сэлбэ голын эрэг дээрх онцлог байршил, орчин үеийн тав тух, аюулгүй байдлыг хамгийн цогц байдлаар илэрхийлж чадсан нэр нь “River Castle” байсан юм.
“River Castle” нь байгальд ойр атлаа хотын төвийн тав тухыг хослуулсан, чанартай, аюулгүй, урт хугацаанд үнэ цэнээ хадгалах орон сууц бүтээх манай брэндийн алсын хараа, имиджтэй бүрэн нийцэж буй.
ОДОО
River Castle төсөл маань орон сууц, оффис, үйлчилгээний зориулалт бүхий цогц төсөл учраас одоогоор барилгын ажил бүрэн дуусаж, ашиглалтад орсон бөгөөд айл өрх болон байгууллагуудад хүлээлгэн өгөх эцсийн шатандаа явж байна. Мөн гадна орчны үлдсэн тохижилт, ашиглалт, менежмент, үйлчилгээний үйл ажиллагааг жигдрүүлэхэд анхаарч ажиллаж байна.



БАГ
Манай байгууллага 20 ажилтантай. Тус төслийг үл хөдлөх хөрөнгийн зах зээлд сурталчлах, худалдан борлуулах үйл ажиллагааг компанийн Орон сууцны төсөл хариуцсан алба гардан гүйцэтгэдэг.
Харьцангуй залуу ажилтантай учраас хамтдаа хөгжих, ур чадвараа дээшлүүлэх сургалт, олон нийтийг ажлыг тогтмол зохион байгуулж, аливаа шинэ санаа, бүтээлч шийдвэр гаргалтад ажилтан бүрийг нээлттэй оролцуулах, хэрэглэгчтэй харилцах үйлчилгээгээрээ ялгарах зорилт тавин ажилладаг юм.
ИРЭЭДҮЙ
Цаашид River Castle төслийн ашиглалт, үйлчилгээ, оршин суугчид болон хэрэглэгчдэд чиглэсэн менежментийг тогтвортой сайжруулахад анхаарах болно. Мөн одоогоор дараагийн төслийн судалгаа, төлөвлөлтийн ажлууд хийгдэж байгаа ба тодорхой болсон үед мэдээллийг олон нийтэд нээлттэйгээр хүргэнэ гэдгийг энэ ташрамд дуулгая.
ЭРСДЭЛ
Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт барилгын материалын үнийн хэлбэлзэл, санхүүжилт, хугацаа, дэд бүтцийн зохицуулалт зэрэг асуудал нийтлэг тулгардаг. Ялангуяа River Castle шиг орон сууц, оффис, үйлчилгээ хосолсон томоохон төслийн хувьд чанар, хугацаа, ашиглалтын зохион байгуулалт, олон төрлийн хэрэглэгчийн хэрэгцээг зэрэг хангах нь тодорхой хүндрэл, сорилт болдог учраас бид анхнаас нь энэ бүхнийг сайтар судалж төслөө хэрэгжүүлдэг. Үүний хүрээнд бид төслийн төлөвлөлтөөс эхлэн барилга угсралт, санхүүжилт, ашиглалт хүртэлх бүх үе шатыг нэгдсэн удирдлага, урт хугацааны тооцоолол, бодит эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан зохион байгуулж, ирээдүйд үнэ цэн, тав тух, тогтвортой ашиглалтыг хадгалах шийдлүүдийг онцгойлон чухалчилж ажиллаж байна.



