Орон сууц бол анхдагч хэрэгцээ. Тэр утгаараа орчин үеийн бараг л бүх орон сууцны төсөл ая тухтай амьдрахад шаардлагатай цогц шийдлийг санал болгодог болсон байна. Тэгвэл орон сууцны төслүүд болон худалдан авагчдын анхаарах дараагийн зүйл нь юу байх вэ? Магадгүй чанарын баталгаа болон тухайн төслийн алсын хараа байх болов уу.
“Онцлох бизнес” булангийн энэ удаагийн дугаарт цогц шийдлээс гадна итали архитектурын шийдлийг монгол инженерийн ур ухаантай хослуулж, ухаалаг, аюулгүй, тайван орчин бүхий шинэ төрлийн амьдралын хэв маягийг бий болгох зорилготой Sila Centre & Residence төслийг онцолж байна.
Төслийн нэр: Sila Centre & Residence
Хаяг: Хан-Уул дүүрэг, 19-р хороо, Зайсангийн гудамж , Богд хааны музейгээс урагшаа 200м
Үйл ажиллагааны чиглэл: Барилга, үл хөдлөх, хөрөнгийн менежмент
Төслийг хэрэгжүүлэгч: Алтан Жолоо Групп, Алтан Жолоо Проперти ХХК
Сошиал хуудсууд: Sila Centre & Residence (Facebook), Altan Joloo Property (Facebook)

СЭДЭЛ
Śila Centre & Residence төслийн санаа нь хурдацтай хотжиж буй энэ цаг үеийг дагаад иргэдийн амар амгалан, тэнцвэртэй амьдрах орчны хэрэгцээ улам нэмэгдэж буйтай салшгүй холбоотой. Эртнээс Богд хааны мал хуй бэлчээрлэж асан, ариун, тайван газарт төсөл маань сүндэрлэж буй тул “амар амгалангийн эх ундарга” байсан энэхүү орон зайг зөвхөн барилга биш, амьдралын зөв хэв маяг, тайван уур амьсгал бүхий шинэ соёлын бүтээн байгуулалт болгохоор төлөвлөсөн юм.

ЯЛГАРАЛ
Сүүлийн жилүүдэд орон сууц худалдан авч буй захиалагч нар амьдрах орчны тав тух, аюулгүй байдлыг ихээхэн чухалчилдаг болжээ. Ялангуяа бага насны хүүхэдтэй гэр бүлүүдийн хувьд хүүхдэд ээлтэй байх нь хамгийн чухал шаардлагын нэг болоод байна. Śila хотхон яг энэ хэрэгцээг бүрэн хангаж чадсанаараа онцлог. Бид хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанартай барилгын материал ашигласан бөгөөд орчин үеийн минимал интерьерийн шийдлээр хотхоноо маш нарийн төлөвлөсөн. Хамгийн чухал нь хотхон дотроо автомашингүй, ногоон байгууламжтай учраас хүүхдүүд гүйж харайх, тоглох, гэр бүлээрээ тухтай суух боломж бүрдэж байгаа юм.
Дараагийн онцлох хэсэг нь зохион байгуулалт. Хотхоны орон сууцуудыг итали болон монгол архитекторууд хамтран ажиллаж, орчин үеийн шийдэлтэй, оршин суугчдын хэрэгцээнд нийцсэн байдлаар боловсруулсан. Харин сонголтын хувьд 75м²-аас 164м² хүртэлх 3-5 өрөө орон сууцууд бий. Захиалагч өөрийн хэрэгцээнд тулгуурлан сонголтоо хийх бүрэн боломжтой. Мөн орон сууцны цонх том байх тусам орчин илүү гэгээлэг, үзэмжтэй болдог. Тийм ч учраас бид хотыг бүхэлд нь тольдох боломжтой, саруулхан цонх суурилуулсан.
Түүнчлэн бид захиалагч бүртээ төлбөрийн уян хатан, таатай нөхцөл болон банкуудын хөнгөлөлттэй зээлийн боломжийг санал болгож байгаа нь төслийн бас нэгэн давуу тал болов уу.

Эдгээрээс гадна хотхонд дотор “Sila wellness center” бий. Одоогоор тус төвд маань “Goku Gym” үйл ажиллагаагаа явуулж байна. Бид орон сууц захиалагч бүрдээ тус төвөөр үйлчлүүлэх эрхийн бичгийг бэлэг болгон өгч байгаа ба гэр бүлийн кино театр, clubhouse, уулзалтын өрөө зэргийг хотхоноосоо гаралгүй ашиглах онцгой боломжууд ч мөн бий.
ŚILA CENTRE & RESIDENCE ГЭЖ ЮУ ВЭ?
Алтан Жолоо Проперти компани өөрсдийн олон жилийн турш хуримтлуулсан туршлага болоод инженерийн өндөр чадамж дээр суурилан хотын хөгжилд үнэ цэн нэмэх бүтээн байгуулалтуудыг тууштай хэрэгжүүлсээр ирсэн. Алтан Жолоо Тауэр тэргүүтэй амжилттай хэрэгжсэн томоохон төслүүдийн үр дүнд бид зах зээлд найдвартай, чанарт төвлөрсөн хөгжүүлэгч гэдгээрээ танигдсан билээ.
Бидний туршлага, хариуцлага, чанарын стандартуудын үргэлжлэл болсон дараагийн том бүтээн байгуулалт бол Śila Centre & Residence юм. Уг төсөл нь зөвхөн орон сууцны барилга барих төдийгүй чанар, нэр хүнд, тав тух, аюулгүй байдал, үнэ цэнийг нэг дор бүрдүүлсэн өндөр зэрэглэлийн цогц орчин бий болгох зорилготой. Үүнийхээ хүрээнд оршин суугчид болон зочдод зориулсан иж бүрэн орчин бүрдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд төслийн хүрээнд нийт 305 ширхэг гадна болон дотор автомашины зогсоол, 21,000 м² худалдаа үйлчилгээний төв, 1,800 м² ногоон байгууламж, 158 ширхэг өндөр зэрэглэлийн орон сууцыг нэг дор цогцлоож, хамгийн дээд зэрэглэлийн тав тухыг мэдрүүлэх пентхаус төлөвлөлт хийсэн.

НЭР
Śila гэдэг нь санскрит үг бөгөөд ёс суртахууны журам, сахилга бат, зөв зам мөрийг дагах гэсэн утгатай. Буддын шашинд Śila нь хүний сэтгэл санаа, үйл хөдлөлийг цэгцэлж, амар амгалан, тайван байдлыг бий болгодог чухал ойлголт хэмээн үздэг.
ОДОО

Төслийн хүрээнд хамгийн эхний томоохон дэд бүтцийн ажил болох “Sila Centre” үйлчилгээний төвийн барилгыг бүрэн ашиглалтад оруулаад байна. Энэ нь төслийн хэрэгжилт бодитоор урагшилж, харилцагчдадаа амласан чанартай орчныг төлөвлөсөн хугацаанд нь бүрдүүлж байгааг илтгэх чухал үзүүлэлт юм. Уг төв ашиглалтад орсноор Śila-гийн оршин суугчдад зориулсан худалдаа, үйлчилгээ, Wellness төв болон өдөр тутмын хэрэгцээг хангах цогц экосистем бүрэлдэж эхэлснийг онцлууштай.
Śila Centre & Residence орон сууц маань ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад орохоор төлөвлөгдөж буй. Одоогоор төлөвлөгөөнийхөө дагуу давхар бүрийн угсралт, инженерийн шугам сүлжээ, бүтцийн ажлуудыг шат дараатай хийгдэж байна.
БАГ

Śila төслийг барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт 15-аас дээш жил ажилласан туршлагатай архитектор, инженер, төлөвлөлт, чанарын хяналтын мэргэжилтнүүдээс гадна хэрэглэгчийн хэрэгцээг зөв ойлгож, мэргэжлийн түвшинд зөвлөгөө өгдөг борлуулалтын мэргэжилтнүүд, брэндийн үнэ цэнийг зөв таниулах маркетингийн багийн нягт уялдаатай хамтын ажиллагаагаар амжилттай хэрэгжүүлж байна.
ИРЭЭДҮЙ

Śila төсөл нь Улаанбаатар хотод шинэ хотжилтын соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалт юм. Бид захиалагчдынхаа амьдрах орчинд тав тух, аюулгүй байдал, өдөр тутмын хэрэгцээ болон сэтгэлзүйн тайван байдлыг нэгэн зэрэг хангах хэрэгцээг урьдчилан харгалзан үзэж, ирээдүйн хотын амьдралын хэв маягийг тодорхойлсон шийдлүүдийг төсөлдөө тусгасан юм.
Өдгөө Улаанбаатар хотод маань олон улсын стандартад нийцсэн, зөв төлөвлөлттэй барилга барих шаардлага улам бүр нэмэгдэж байна. Śila төсөл нь энэ чиглэлд жишиг болох зорилготой.
Мөн цаашид бид оршин суугчдын амьдрах орчны тав тух, аюулгүй байдлыг улам бүр сайжруулж, илүү ухаалаг, таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд тогтмол анхаарч ажиллах болно.
ЭРСДЭЛ

Барилгын төсөл хэрэгжүүлэх явцад тодорхой бэрхшээлүүд гардаг нь хэвийн үзэгдэл. Тухайлбал, зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөх, материалын нийлүүлэлт удаашрах, хотын дэд бүтцийн зөвшөөрөл, холболттой холбоотой ажил зэрэг сорилтууд бишгүй тохиолдоно. Гэсэн хэдий ч бид эдгээр нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, зөв төлөвлөлт, оновчтой менежментийн бодлогоор эрсдэлийг бууруулан, төслийн хэрэгжилтийг тогтвортой үргэлжлүүлэхэд анхааран ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих

