Хэрэглэгчийн зан төлөвийн судалгаагаар худалдан авагчдын 70 гаруй хувь нь цаг хэмнэлт болон нэг дороос бүх хэрэгцээгээ хангах боломжийг худалдааны төв сонгох гол шалгуур гэж нэрлэсэн бол, үйлчилгээний орчин, цэвэр цэмцгэр байдал, ажилтнуудын харилцаа нь сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг хүчин зүйлсийн эхний гуравт бичигдсэн байна. Үнэхээр ч хотын хэмнэл, хэрэглэгчийн хүлээлт өдөр бүр шинэ түвшинд хүрч буйтай холбогдуулан худалдаа, үйлчилгээний төв гэдэг нь зүгээр нэг дэлгүүрүүдийн цуглуулга байхаа больж, худалдан авалт, үйлчилгээ, амралт чөлөөт цагийг уялдуулсан цогц шийдлийг санал болгож буй худалдаа үйлчилгээний төвүүд хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцэх болсон.  

Энэ удаагийн нийтлэлдээ “Designed for visionaries” уриатай Sila Centre-ийг онцолж байна.  

Нэр: Sila Centre

Хаяг: Богд хааны ордон музейгээс урагш 200м, 19-р хороо, Хан-Уул дүүрэг

Үйл ажиллагааны чиглэл: Барилга, үл хөдлөх, хөрөнгийн менежмент

Үүсгэн байгуулагч: Алтан Жолоо Проперти ХХК

Цахим хуудсууд: Altan Joloo Property (Facebook) | Sila Centre & Residence (Facebook)

сэдэл

Sila Centre нь үйлчлүүлэгчдийн өдөр тутмын хэрэгцээг нэг дороос хангах, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээний шинэ орон зайг бий болгох зорилготой төв юм. Энд бид шинэ жилийн баярын өдрүүдэд тайван, таатай хэрнээ шинэлэг уур амьсгал бүрдүүлж, үйлчилгээний төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгч, зочдод эерэг, дулаахан мэдрэмж хүргэхийг зорьсон.


Алтан Жолоо группийн Борлуулалт, маркетингийн албаны дарга Э.Агиймаа

ялгарал

Sila Centre нь үйлчилгээний төвөөс давж, үйлчлүүлэгчдийн амьдралын чанар, тав тухыг шинэ түвшинд хүргэх орчныг бүрдүүлсэн бөгөөд өндөр зэрэглэлийн орон сууцтай нэг дор төлөвлөгдсөнөөрөө онцлог.

Шинэ жилийн баярын өдрүүдэд олон төрлийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэг цэгт төвлөрүүлснээр үйлчлүүлэгчдэд цаг хугацаа, орон зайг хэмнэсэн ухаалаг шийдэл санал болгож байна. Мөн амралтын өдрүүдээр хүүхэд багачуудад зориулан Санта өвөөг урьж, тэдэнтэй хамт мартагдашгүй дурсамж бүтээн, дурсгалын зураг авхуулах боломжийг бүрдүүлээд байна.

sila centre гэж юу вэ?

Sila Centre бол нийт 28,000 м² талбайтай, өндөр зэрэглэлийн худалдаа үйлчилгээний цогц төв. Хотын яг төв хэсэгт байрладаг учраас иргэдийн өдөр тутмын хэрэгцээг нэг дороос, илүү тав тухтайгаар шийдэх боломжийг бүрдүүлсэн. Орчин үеийн архитектур, ухаалаг төлөвлөлттэй, олон улсын болон дотоодын чанартай брэндүүдийг нэг дор төвлөрүүлсэн нь бидний гол онцлог.



нэр

“Sila” гэдэг үг санскритаар ёс суртахууны хэм хэмжээ, амар амгалан, зөв зам мөр-ийг илэрхийлдэг. Манай төв байрлаж буй энэ бүс нь түүхэндээ Богд хааны бэлчээр байсан, маш тайван орчинтой газар. Энэ утга санаа болон түүхэн орчин нь өөр хоорондоо нийцэж, хотын төвд амар амгалан уур амьсгалыг бий болгоё гэсэн философио брэнд нэрдээ шингээсэн.

одоо

Бид үйлчилгээний төвөө энэ оны аравдугаар сарын 23-нд албан ёсоор нээсэн. Одоогоор монгол болон олон улсын брэндүүд бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа. Нэгдүгээр давхарт Монголын хамгийн том хэмжээтэй, хамгийн олон сонголттой Carrefour hypermarket байрлаж байна. Хоёр, гуравдугаар давхарт гоо сайхан, гоёл чимэглэл, хувцас, ресторанууд үйлчилж байгаа. Харин дөрөвдүгээр давхарт Монголын хамгийн том тоглоомын төв үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр бүх үйлчилгээ хэвийн үргэлжилж, үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь Sila Centre маань шинэхэн төв хэдий ч аль хэдийн үйлчлүүлэгчидын таашаалд нийцэж буйг илтгэж байгаа болов уу.



баг

Sila Centre-ийн үйл ажиллагааг салбартаа туршлагатай архитектур, инженерчлэл, худалдаа болон үйлчилгээний төвийг хариуцсан хөрөнгийн менежментийн багийн мэргэжилтнүүд өдөр тутамдаа удирдан зохион байгуулж ажилладаг.

ирээдүй

Sila Centre нь үйлчлүүлэгч, харилцагчдынхаа дэмжлэгийг хүртэж, цаашид хотын шинэ амьдралын хэв маягийг тодорхойлох, цогц үйлчилгээний төвүүдийн жишгийг шинэ түвшинд гаргах зорилготой.

Ирээдүйд бид Sila wellness center, Sila lifestyle, premium retail чиглэлд экосистемээ тэлэх төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна.

эрсдэл

Худалдаа үйлчилгээний төвийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад үйлчилгээний стандарт, үйлчлүүлэгчдийн хүлээлт, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, техник, аюулгүй байдлын сорилт зэрэг олон асуудал тулгардаг.

Бид эдгээрийг найдвартай ханган нийлүүлэлт, чанартай бүтээгдэхүүн, мэргэжлийн хяналт, нарийн төлөвлөлтөөр даван туулж, ирээдүйн үйлчлүүлэгчдийнхээ тав тух, аюулгүй байдлыг тэргүүн эгнээнд хангаж ажиллах болно.