Бидний сэтгэл санааны байдал зөвхөн тархинаас биш гэдсэнд амьдарч буй үл үзэгдэх жижигхэн бактериудаас хамаардаг гэвэл та итгэх үү?

Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүний бие дэх хэдэн их наяд ашигтай бактериуд бидний дархлаа, амьдралын чанарыг тодорхойлогч чухал хүчин зүйл болох нь батлагдсаар буй. Энэ дэлхийн чиг хандлагатай зэрэгцэн дэлхийд танигдсан, үр дүн нь клиник судалгаагаар нотлогдсон эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэж буй Zint Pharm компанийг бид энэ удаагийн нийтлэлдээ онцолж байна. 

Тэд бидний сайн мэдэх Desitin тос, Pedia-гийн амин дэм, Mustela брэндийн арьс арчилгаа гээд дэлхийд танигдсан брэндүүдийг импортлон оруулж ирдэг бөгөөд энэ удаа тэдний албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг Optibac ашигтай бактерийн тухай илүү дэлгэрэнгүй ярилцлаа. 

Бизнесийн нэр: Zint Pharm
Хаяг: СБД, 1-р хороо, Шангри-Ла-гийн замын хойно Premier Tailor оффис
Үйл ажиллагааны чиглэл: Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн импортлогч
Үүсгэн байгуулагч: Т.Итгэл
Үүсгэн байгуулагдсан: 2014 он
Сошиал хуудсууд: Zint Pharm, Optibac Mongolia, Mustela Mongolia
Уриа үг: Дэлхийн брэндийг таны эрүүл мэндэд


СЭДЭЛ 

Аав, ээж хоёр маань хүүхдийн эмч хүмүүс байдаг. Тэд 2012 онд хүүхдийн клиникээ үүсгэн байгуулахдаа эцэг эхчүүд хэрэгтэй бүтээгдэхүүнээ олж авч чадахгүй байх эсвэл сонголтоо зөв хийж чадахгүй байх зэрэг бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлууд их байгааг анзаарсан юм. Улмаар 2014 онд Zint Pharm-ийг үүсгэн байгуулж 0-4 настай хүүхдэд зориулсан амин дэмийг амжилттай оруулж ирж байв.

Өдгөө бид Америк, Франц, Англи гээд гурван улс орноос нийтдээ 70-аад нэр төрлийн бүтээгдэхүүн импортолж байгаа. Саяхныг хүртэл хүүхдийн бүтээгдэхүүн оруулж ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд бүхий л насны хүмүүст зориулсан эрүүл мэндийн бүтээгдэхүүний чиглэлд үйл ажиллагаагаа тэлж байна. Тэр дундаас Optibac-ийг онцлох нь зүйтэй.

Гүйцэтгэх захирал: Т.Итгэл

Одоогоос 10-20 жилийн өмнө шинжлэх ухаан ашигтай бактерийн үүргийг хоол боловсруулах үйл явцыг дэмжих, суулгалт зогсоох төдийгөөр хязгаарлан тайлбарладаг байв. Харин өнөөдөр микробиом судлал нь анагаах ухааны хамгийн сонирхолтой салбаруудын нэг болон өргөжиж, цоо шинэ нээлтүүд хийгдсээр байгаа юм. Тухайлбал, бидний гэдсэнд орших бактериуд тархитай мэдрэлийн эсүүдээр дамжуулан шууд мэдээлэл солилцдог болохыг эмнэл зүйн судалгаанууд хэдийн баталсан. Үүний хамгийн тод жишээ нь, биднийг аз жаргалтай, тайван байлгадаг серотонин дааврын 90 гаруй хувь нь зөвхөн гэдэсний бичил орчинд нийлэгждэг явдал.

Гэтэл бидний өнөөгийн амьдралын хэв маяг, тэр дундаа хэт боловсруулсан хүнсний хэрэглээ, байнгын стресс, нойрны дутагдал болон антибиотикийн зохисгүй хэрэглээ зэрэг нь бие дэх уугуул ашигтай бактерийн тоо толгойг цөөрүүлж, дотоод бичил орчны тэнцвэрийг алдагдуулаад буй. Тийм ч учраас орчин үед хүмүүс ашигтай бактерийг зөвхөн өвдсөн эсвэл антибиотик уусан үедээ биш, харин өдөр тутмынхаа дархлаа, эрүүл мэндийг дэмжих зорилгоор тогтмол хэрэглэх хандлага дэлхий даяар эрчимтэй нэмэгдээд байна.

ЯЛГАРАЛ


Optibac брэндийг онцлоход, Англи, Ирландын зах зээлд борлуулалтаараа тэргүүлдэг ба зөвхөн өөрсдөө ашигтай бактери худалдаалах бус өөрсдөө ашигтай бактерийг судалдаг тусгай судалгааны хүрээлэнтэй гэдгээрээ онцлог. Тус брэнд нь судалгааны оновчлол өндөртэй мөн өртөг өндөртэй арга зүй болох Gold Standard-аар батлагдсан байдаг.

Зах зээл дээр ашигтай бактериуд маш олон төрлөөрөө худалдаалагддаг ч бүгд хоорондоо харилцан адилгүй. Амьд организмын хувьд бактери нь төрөл, зүйл, омог гэх шатлалаар ангилагддаг. Ашигтай бактерийн зах зээл дээр брэндүүд ихэвчлэн бактерийн төрөл, зүйлээ дурдсан байдаг бол Optibac-ийн хувьд яг тодорхой чиглэлд судлагдсан, эмнэл зүйн туршилтаар батлагдсан тусгай омгуудыг ашигладгаараа том онцлог.

Жишээлбэл, өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой "Everyday" цувралд багтсан омог нь сэтгэл гутралын шинж тэмдгийг тодорхой түвшинд бууруулж, сэтгэл санааг тогтворжуулдаг нь батлагдсан байдаг. Харин "Extra" цувралд орсон омог нь хоол боловсруулах замын хямрал буюу гэдэсний дүүрэлтийг 30 орчим хувиар бууруулдаг нь нотлогдсон.


НЭР 

ZINT гэдэг нь манай гэр бүлийн гишүүдийн нэрийн эхний үсгүүд.

ОДОО 

Бид одоогоор ашигтай бактерийн тухай ойлголтыг олон нийтэд түгээхэд илүүтэй анхаарч ажиллаж байна. Тиймээс зөвхөн бүтээгдэхүүн борлуулахыг урьтал болголгүй, шинжлэх ухааны зөв ойлголт, эрүүл мэндийн боловсролыг нийгэмд түгээх дэлгэрүүлэх ажлуудыг эрчимтэй хийж байгаа.

Бас нэг ойлгож авсан зүйл нь бидний мэдээгүй микробиологич, эм зүйч, эмч нар 5-10 жил манай бүтээгдэхүүнийг өөрийн цэвэр судалгаа, шинжилгээгээр санал болгодог байсан юм билээ. Тиймээс тэдгээр хүмүүстэй хамтарч ажиллах хамтын ажиллагаагаа сайжруулахад анхаарч байна.


БАГ

Клиниктэйгээ нийлээд манайх 60 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Манай багийн нэг давуу тал нь нарийн мэргэшсэн эмч нартай хамтрахын сацуу мэргэжилтнүүдээ байнга энэ чиглэлд мэргэшүүлдэг. Тухайлбал манай борлуулалтын менежер өөрөө хүний их эмч мэргэжилтэй, маркетингийн менежер маань яг энэхүү эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний чиглэлээр Японд хоёр жил тусгайлан суралцаж төгссөн байх жишээтэй. Тиймдээ ч бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хэрэглэгчдэдээ шинжлэх ухааны үндэслэлтэй, үнэн зөвөөр хүргэж чаддаг болов уу.


ИРЭЭДҮЙ

Бидний хэтийн зорилго бол бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх гэхээс илүү Монголын эрүүл мэндийн салбарт хамгийн итгэл даасан компани болох явдал. Тэр дундаа монгол хүний амьдралын чанарыг бага ч болов дээшлүүлэхэд нөлөөлөхийг л үндсэн зорилгоо болгож ажилладаг.

ЭРСДЭЛ


Анх 2014 онд биднийг үйл ажиллагаагаа эхлүүлж байх үеийг бодвол өнөөдөр эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний зах зээлийн өрсөлдөөн нэмэгдсээр байна. Үүнтэй зэрэгцээд хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн мэдээлэл олшрох болжээ. Эрүүл мэндийн салбарын мэдлэг дутмаг, хангалттай судалгаа шинжилгээний баазгүй жижиг компаниуд хаана үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүнүүдийг сурталчлах нь элбэг болж.

Ялангуяа эрүүл мэндийн салбарт ийм төөрөгдүүлсэн, ташаа мэдээлэл нь хэрэглэгчдийг хохироох, салбарын нэр хүндийг унагаах асар том эрсдэлтэй. Тиймээс бид өөрсдийн контент, үйл ажиллагаар дамжуулан хэрэглэгчдийг соён гэгээрүүлж, шинжлэх ухаанд суурилсан үнэн зөв мэдээллээр хүн бүрийг ухаалаг хэрэглэгч байхад бага ч болов тусалж байгаа юм.