Яг энэ мөчид дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн литр усанд нэг литр шатахуунаас илүү мөнгө төлж байгаа гэвэл итгэх үү? 2026 оны 3-р сарын 16-ны байдлаар Кувейтэд шатахууны үнэ нэг литр нь ойролцоогоор 0.34 доллар (≈1,150 төгрөг) байгаа бол нэг литр савласан ус 1-2 долларын (≈3,400-6,800 төгрөг) үнэтэй  байгаа юм. 

Харин Монгол Улсад нөхцөл байдал эсрэгээрээ боловч анхаарах ёстой тоонууд бий. Монгол Улс нийт 564.8 шоо километр усны нөөцтэй атлаа гол мөрний усныхаа 68%-ийг ашиглахгүйгээрулсын хилээс гадагш урсан гардаг. 

Мөн дотоодын усны хэрэглээний 70 гаруй хувийг бид нийт нөөцийн ердөө 1.9%-ийг бүрдүүлдэг газрын доорх уснаас хангадаг нь харамсалтай. Тэгэхээр бидэнд гүний усаа гамнах, усаа дахин ашиглах, дагалдах технологи, засаглалыг бий болгон хэрэгцээ бий. Яг эдгээр сэдвүүдийг хөндөх “Ус ба тэгш эрх” сэдэвт арга хэмжээ энэ сарын 19-ний өдөр зохион байгуулагдсан юм. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Монголын томоохон компани, банкнууд оролцсон бөгөөд “Усны элч” банкийг өргөмжилснийг онцлууштай. 



Усны элч

Өмнө нь дэлхийн эдийн засгийн хамгийн том эрсдэлт хүчин зүйлсийн жагсаалтад байгаль орчны нөлөөтэй эрсдэлүүд 2-3-ыг нь л эзэлдэг байсан бол сүүлийн жилүүдэд энэ харьцаа мэдэгдэхүйц өөрчлөгдөж, ойрын арван жилийн топ 10 эрсдэлийн тал хувь нь байгаль орчноос хамаарах эрсдэл болоод байна. Энэ нөхцөлд санхүүгийн байгууллагууд тогтвортой хөгжлийн чиглэл рүү бодлогоо чиглүүлэх зайлшгүй шаардлага үүсэж, банк болон банк бус санхүүгийн байгууллагууд 2030 он гэхэд нийт зээлийн багцынхаа дор хаяж 10 хувийг ногоон зээл болгох зорилттой болжээ.

Энэ үйл ажиллагааны хүрээнд тэргүүлэх чиглэлд ажиллаж буй Голомт банкийг энэ жил дахин “Усны элч” банкаар тодруулсан юм. Голомт банкны хувьд санхүүжилтээрээ дамжуулан Монгол Улсад тогтвортой усны нөөцийн менежментийг бэхжүүлэх зорилт тавин ажилладаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, саарал усыг дахин ашиглах, хаягдал усыг урьдчилан цэвэрлэх байгууламж барих чиглэлд нийт 21.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол 2026 онд Голомт банк цэнхэр санхүүжилтийг дэмжин шинэ гурван зээлийн бүтээгдэхүүнийг гаргаж, мөн хөв цөөрөм байгуулах ажлуудыг хийж байгаа аж.

Г.Ганболд -  Голомт банкны Ерөнхийлөгч 


Голомт банкны хувьд тогтвортой хөгжлийг үйл ажиллагааныхаа салшгүй хэсэг болгон, хүлэмжийн хийн ялгарал болон усны нөөцийн хэрэглээг бууруулахаар ажилладаг. Үүний хүрээнд 2030 он гэхэд усны хэрэглээг 5 хувиар, 2050 он гэхэд 10 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлж, усны салбарт чиглэсэн гурван төрлийн “цэнхэр” зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлээд байна.

Мөн өнөөдрийн байдлаар Голомт банкны нийт зээлийн 4.9% нь ногоон зээл байгаа бол нийт 12 банкны хэмжээнд нийт ногоон зээлийн 17.4%-ийг Голомт банк дангаараа олгосон. Тэгэхээр бидний хувьд ногоон зээл, цэнхэр зээлийн бодлогууд улам өргөжнө гэж харж байгаа.

Х. Нарангэрэл -  Голомт банкны Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээчин


Монгол орны нийт усны хэрэглээний 2 хувийг гадаргын ус, 98 хувийг гүний ус бүрдүүлж байгаа ба уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөнх цас хайлах, гадаргын ус ширгэх, улмаар экосистемийн тэнцвэр алдагдах болсон.

Иймд бид Улаанбаатар хотын гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Бумбатын хөв цөөрмийн төсөл”-ийг энэ онд эхлүүлэн амжилттай хэрэгжүүлж байна. Нийт 1.74 га талбай бүхий энэхүү ус хуримтлуулах байгууламж нь орчны агаарын чийгшлийг 5-15 хувиар нэмэгдүүлж, тоосжилтыг 20-50 хувиар бууруулах боломж бүрдүүлж байна. Үүнээс гадна Баруун салааны гол, Бумбатын рашааны эхээс хамааралтай бүс нутагт амьдарч буй 3,200 орчим өрх, 9,800 гаруй иргэнийг үерийн эрсдэлээс хамгаалах чухал ач холбогдолтой төсөл юм. Дээрээс нь бид гурван төрлийн цэнхэр зээлийн бүтээгдэхүүнийг гаргасан байгаа. Үүнд:

Усны дэд бүтцийн зээл

Хэн авч болох вэ?: Төрөөс санхүүжих усны барилга байгууламж, шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж буй компаниудад
Жишээ нь: ус дамжуулах хоолой барьж буй барилгын компани, усан хангамжийн систем шинэчилж буй инженерийн байгууллага гэрээний орлогоо барьцаалан тус зээлийг авч болох юм.

Саарал усны зээл

Хэн авч болох вэ?: Усыг дахин ашиглах (саарал усны) систем нэвтрүүлэхээр төлөвлөж, ажиллаж буй байгууллагууд
Жишээ нь: зочид буудал, орон сууц, үйлдвэрүүд усыг дахин ашиглах төхөөрөмж худалдан авч суурилуулах гэж байгаа бол уг зээлийг авч болно

Тогтвортой усан хангамжийн зээл

Хэн авч болох вэ?: Усыг илүү хэмнэлттэй, зөв ашиглах шийдэл хэрэгжүүлэх компаниуд
Жишээ нь: үйлдвэр усны алдагдлаа бууруулах, бохир усаа цэвэршүүлж дахин ашиглах, эсвэл усны хэрэглээгээ багасгах технологи нэвтрүүлэхдээ энэ зээлийг авах боломжтой гэсэн үг.