Систем цуврал нийтлэлийнхээ гурав дахь дугаарт Мобиком Корпораци 30 жилийн ойн босгон дээрээ технологийн компани болох стратегиа бататгаж, өрхийн үйлчилгээг дараагийн түвшинд хэрхэн хүргэж буй талаар дэлгэрэнгүй тайлбарлалаа. 

Нэгэн цагт өрхийн үйлчилгээ нь суурин утас, өндөр хурдны интернэт, телевизийн контентод төвлөрдөг байсан бол өдгөө хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлэн 5G интернэт, ТВ контентын багцаа бүрдүүлэхийн сацуу гэрийнхээ аюулгүй байдал, тав тухыг хангах ухаалаг төхөөрөмжүүдийг нэгтгэн, бүх хэрэгцээгээ нэг дор удирдах боломжтой болж буй нь mobihome юм.


Хүн төрөлхтөн орон гэрээ хэдэн мянган жилийн турш өөрчилж, сайжруулсаар ирсэн. Агуйн нөмөр бараадахаас эхлээд эсгий гэр, модон сууц, өнөө цагийн өндөр шилэн барилгууд хүртэл хэлбэр хийц нь тоолж барамгүй олон удаа өөрчлөгджээ. Гэхдээ энэ бүх өөрчлөлтийн цаана нэг л хүсэл байв.

Тав тухтай амьдрах.

Гэр гэдэг хур бороо, салхи шуурганаас хоргодох дөрвөн хана төдий зүйл биш ажээ. Харин бидний хамгийн нандин дурсамж бүтдэг, хайртай хүмүүстэйгээ халуун дулаан яриа өрнүүлдэг, өдрийн алжаалаа тайлж, маргаашийн эрч хүчээ сэлбэдэг орон зай билээ. Тиймдээ ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний “тав тух” хэмээх ойлголт тасралтгүй өөрчлөгдсөн юм.

Нэгэн цагт дулаан орчин, бат бөх хана байхад хангалттай байсан бол дараа нь цахилгаан, цэвэр ус, төвлөрсөн дулаан энэ шаардлагын зайлшгүй хэсэг болов. Улмаар дижитал эрин үе ирэхэд гэрийн тав тухыг зөвхөн барилгын хийц, тавилга сэлт, тог цахилгаанаар хэмжихээ больжээ. Өдгөө гэр биднийг хамгаалж, дэлхийтэй холбож, амарч тухлах боломж олгодог технологийн орон зай болон хувирч байна.

Орчин үеийн өрхийн тав тухыг энд харагдаж буй гурван үндсэн хэрэгцээгээр төсөөлж болох юм.

Гагцхүү эдгээр хэрэгцээ хүн төрөлхтөнтэй хамт олон зууны турш хувьсан өөрчлөгдсөн бөгөөд өнөөдөр анх удаа гурвуулаа нэг технологийн экосистемд огтлолцож байна.


ГЭР БОЛ ХАМГААЛАЛТ

Суурин амьдрал руу шилжихийн хэрээр бидний хамгаалалтын систем ч даган өөрчлөгдөв. Түгжээтэй хаалга, домофон, орцны камер, дохиолол гэх мэт. Өмнө нь аюулгүй байдлыг хангахын тулд хүн өөрөө харах, сонсох, шалгах шаардлагатай байсан бол технологийн дараагийн алхам нь гэр өөрөө өөрийгөө “мэдэрдэг” болох шаардлага байв.

Өмнө нь энд харагдаж буй асуултын хариуг мэдэхийн тулд гэртээ очих, хэн нэгэн рүү залгах эсвэл хөршөөсөө гуйхаас өөр аргагүй байлаа. Харин ухаалаг мэдрэгч, камер, холбогдсон төхөөрөмжүүд бий болсноор гэрээсээ хэдэн арван километрийн зайд байсан ч өрөөнд хөдөлгөөн илэрсэн эсэх, хаалга нээгдсэн эсэх, утаа, угаар, ус алдалтын эрсдэл үүссэн эсэхийг бодит цагт мэдэх боломжтой болжээ.



ГЭР БОЛ ХОЛБОО

Хүн төрөлхтөн гэрээ аюулгүй болгосны дараа тэндээсээ гадаад ертөнцтэй холбогдохыг хүсэв. Монгол ахуйд холын мэдээг аянчин гийчин, өртөө улаа, захиа занаагаар дамжуулан авдаг байсан бол технологийн эринтэй золгосноор энэ харилцаанд орон зай, цаг хугацааны саад бараг л үгүй болжээ.

“2025 оны байдлаар дэлхий даяар 6 тэрбум хүн буюу нийт хүн амын 74 орчим хувь нь интернэт ашиглаж байна.

Нэг сонирхолтой зүйл нь бидний хэрэглэдэг төхөөрөмжүүд аль хэдийн утасгүй болсон ч гэрийн интернэт олон жилийн турш хананаас татсан кабельд уяатай хэвээр байлаа. Өндөр хурдны интернэт авах эсэх нь тухайн байр, хотхон, гудамжинд дэд бүтэц хүрсэн эсэхээс шалтгаална. Харин 5G-тэй хамт энэ ойлголт өөрчлөгдөж байна.



ГЭР БОЛ ЭНТЕРТЭЙНМЕНТ

Өнөөдөр бид интернэтийн тусламжтайгаар кино эхлэхийг хүлээлгүй, кино хэзээ эхлүүлэхээ өөрсдөө шийдэж буй. Нэвтрүүлгээ түр зогсоож, дараа нь үргэлжлүүлэх ч боломжтой болжээ. Цаашлаад, спортын тоглолтыг том дэлгэцээр үзэж байх зуур гэрийн өөр нэг гишүүн өөр төхөөрөмж дээр огт өөр контент ч үзэж болж байна. Монгол үзэгчдийн хэрэглээнээс ч энэ өөрчлөлт тодорхой харагдаж буй.


“Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны статистикаар телевизийн олон сувгийг интернэтээр хүлээн авдаг OTT үйлчилгээний хэрэглэгч 220,150 болж, ердөө нэг жилийн дотор 44.31 хувиар нэмэгджээ.

Ийнхүү тав тухын шинэ хэмжүүр нь олон сувагтай байхаас илүү хүссэн контентоо, хүссэн үедээ, өөрт тохирох хэлбэрээр үзэх боломжтой байх болжээ. Үүнийг IPTV-ийн өсөлтөөс ч харж болно. Мэдээж үүний суурийг интернэт хангаж буйг мартаж болохгүй.



ДАРААГИЙН ҮЕИЙН ТАВ ТУХ

Технологийн хөгжлийн эхэн үед шинэ хэрэгцээ бүр шинэ төхөөрөмж, шинэ үйлчилгээ дагуулдаг байлаа. Интернэтэд нэг төхөөрөмж, телевизэд өөр нэг төхөөрөмж, камерт тусдаа систем, мэдрэгч бүрд өөр тохиргоо. Уг нь технологи амьдралыг хялбарчлах ёстой атал заримдаа эсрэгээрээ удирдах зүйлсийн тоог улам нэмэгдүүлж байна гэмээр. Тиймээс ухаалаг гэрийн дараагийн үе нь хэрэглэгчдийн хэдийн заншсан тэдгээр үйлдлийг нэг үйлчилгээнд нэгтгэх тухай юм.

Ийм эрэлт хэрэгцээтэй зэрэгцэн Мобиком Корпораци 30 жилийн ойн босгон дээрээ уламжлалт харилцаа холбооны компаниас технологийн компани буюу TechCo болох стратегиа бататгаж байна. Харин энэхүү шилжилтийг өрхийн өдөр тутмын хэрэглээнд буулгаж буй илэрхийлэл нь mobihome юм.


Таны гэрийн тав тухыг дахин загварчлахуй нийтлэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.