Хиймэл оюунаар тэтгэгдсэн эдийн засаг бүрэлдэн бий болж байна. Хүн төрөлхтөн 21 дүгээр зуунд шинэ ажиллах хүчнийг олж нээсэн нь хиймэл оюун. Байгууллага, хувь хүн, компаниуд уг шинэ эдийн засгийн аль хэсэгт ямар тоглогч байж хэрхэн оршин тогтнох вэ гэдгээ тодорхойлж, түүндээ бэлдэж байна. Салбарын тэргүүлэх судлаачид технологийн хугарлын цэгт хүрэхэд асар бага хугацаа үлдсэнийг сануулсаар буй. Хамгийн чинээлэг эрхмүүдийн нэг, Microsoft-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс хүртэл зугтах аргагүй болсон уг өөрчлөлтөд хэн ч бэлэн биш байгааг анхааруулсан.
Stanford их сургуулийн AI Index 2026 судалгаанд хамрагдсан байгууллагуудын 88 хувь нь AI ашиглаж, 70 хувь нь generative AI-ийг дор хаяж нэг бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа гэжээ. Харин McKinsey Global Institute-ийн судалгаанд уг технологи эдийн засагт жил бүр 2.6–4.4 их наяд ам.долларын үнэ цэн бий болгоно гэжээ. Эдгээр тоонууд харахад хиймэл оюун эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болон бүрэлдэж байна. Тэгвэл байгууллага, компаниуд энэ боломжийг бодит үр дүн болгон хувиргахын тулд юунаас эхлэх вэ?

Энэ асуултыг хөндөх Tech Symposium Mongolia 2026 арга хэмжээ 2026 оны есдүгээр сарын 14-нд Shangri-La Ulaanbaatar-т болох гэж байна. Dell Technologies болон Монгол дахь албан ёсны түншүүд болох Ай Ти Зон, Саммит Компьютер Технологи компаниудын хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд технологийн салбарын 300 гаруй төлөөлөл оролцож, AI-ийг байгууллагын бодит үйл ажиллагаанд найдвартай, аюулгүй, үр дүнтэй нэвтрүүлэх асуудлын талаар хэлэлцэж, туршлагаа хуваалцана.

AI-ИЙН ЭРИНД БЭЛДЭХ АЖИЛ ӨГӨГДЛӨӨС ЭХЭЛНЭ
Оролт, гаралтын зарчмын дагуу хиймэл оюуныг сургах өгөгдлийн чанар хамгийн чухал. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр өгөгдлийн ач холбогдол улам бүр өссөөр байна. Үүнийг дийлэнх хүмүүс мэддэг ч хамгийн их алддаг хэсэг нь энэ аж. McKinsey-ийн судалгаанд тэргүүлэх байгууллагуудын 72 хувь нь өгөгдлийг удирдах асуудлыг AI хэрэглээг өргөжүүлэхэд тулгарч буй гол сорилтуудын нэг гэж нэрлэжээ. Иймд AI эринд бэлдэхийн тулд бид өгөгдлөөс эхлэх хэрэгтэй.
Байгууллагадаа AI туслах нэвтрүүлэх гэж байна хэмээн төсөөлье. Тэрхүү туслахын ашиглах бүтээгдэхүүний мэдээлэл хуучирсан, үйлчилгээний журам зөрүүтэй, шаардлагатай баримтууд нь өөр өөр газарт хадгалагдсан бол яах вэ? Эндээс хүссэн үр дүн гарахгүй нь мэдээжийн хэрэг.
Банкны хувьд харилцагчийн мэдээлэл, гүйлгээ, бүтээгдэхүүний нөхцөл; уул уурхайн компанийн хувьд тоног төхөөрөмжийн мэдрэгч, засвар үйлчилгээ, үйлдвэрлэлийн мэдээлэл; харилцаа холбооны компанийн хувьд хэрэглэгчийн хүсэлт, сүлжээний өгөгдөл гэх мэт асар их мэдээлэл өдөр бүр бий болдог.
AI-д бэлдэх эхний алхам нь “ямар model сонгох вэ?” гэхээсээ илүүтэй “Бидэнд ямар өгөгдөл байна, хаана байна, хэр чанартай вэ, хэн ашиглах эрхтэй вэ?” гэдгийг тодорхой болгохоос эхэлнэ.


AI-ийг ажиллахын тулд зөвхөн GPU хангалтгүй
Generative AI болон agentic AI-ийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр тооцоолох хүчин чадал, сервер, багтаамж, сүлжээний шаардлага эрс өөрчлөгдөж байна.
Жишээлбэл, банк AI туслахаа 50 ажилтанд туршихад асуудалгүй ажиллаж болно. Харин дараа нь 5,000 ажилтан, олон зуун мянган харилцагч зэрэг ашиглаж эхэлбэл нэг асуултад хариулах хугацаа, өгөгдөл татах хурд, моделыг ажиллуулах хүчин чадал бүгд бизнесийн асуудал болж хувирна.
AI-ийн дэд бүтцийн хамгийн үнэтэй хэсгүүдийн нэг болох GPU хангалттай хурдан өгөгдөл авч чадахгүй бол хангалттай хэмжээнд ажиллахгүй. Dell Technologies 2026 онд AI дэд бүтцийн cорилт зөвхөн тооцоолох систем биш, өгөгдлийн шат руу шилжиж байгааг онцолсон. Өгөгдөл замбараагүй, тархай бутархай эсвэл хангалттай хэмжээний багтаамжгүй байвал GPU-ийн ашиглах буурах эрсдэлтэй.

Энэ асуудлыг энгийнээр автомашины үйлдвэртэй зүйрлэж болно. Маш хурдан угсрах шугамтай байлаа ч эд ангиуд нь цагтаа ирэхгүй бол үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй. AI орчинд GPU нь угсрах шугам, харин багтаамж болон сүлжээ нь түүхий эдийг хүргэж буй ложистикийн систем гэсэн үг.
Tech Symposium Mongolia 2026-ийн хөтөлбөрт Dell AI Data Platform, PowerEdge.NEXT, private cloud, сервер, багтаамж болон AI-д бэлэн дэд бүтэц гэсэн сэдвүүд тусдаа багтсан нь энэ асуудлыг практик түвшинд авч үзэх боломжийг олгоно.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ
AI бизнесийн үндсэн үйл ажиллагаанд нэвтрэх тусам системийн найдвартай ажиллагааны үнэ цэн өссөөр байна.
Харилцагчийн үйлчилгээний AI туслах хэдхэн цаг ажиллагаагүй болоход хэдэн мянган хүсэлт хуримтлагдана. Үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийг хиймэл оюунаар хянадаг бол системийн доголдол үйлдвэрлэлийн тасалдал болж хувирна. Банк, төлбөр тооцоо эсвэл цахим үйлчилгээний хувьд хэдхэн минутын системийн уналт шууд орлого, харилцагчийн туршлагад нөлөөлж чадна.

Энэ эрсдэл бодит өртөгтэй. Uptime Institute-ийн Annual Outage Analysis 2026-д судалгаанд оролцогчдын 57 хувь нь сүүлд тохиолдсон системийн доголдлынхоо нийт өртгийг 100 мянган ам.доллараас дээш гэж үнэлсэн байна. Тавны нэг нь нэг сая доллараас давсан гэж хариулжээ.
Иймээс AI-д бэлэн дэд бүтэц гэдэг нь хамгийн хүчирхэг сервер худалдан авах тухай ойлголт биш. Нөөц цахилгаан, сүлжээний нөөц холболт, өгөгдлийн нөөц хуулбар (data backup), хяналт, найдвартай байдал, ачаалал нэмэгдэхэд өргөжих боломж зэрэг нь нэг системийн хэсэг байх шаардлагатай.
AI-ийн систем амжилттай ажиллах нь нэг хэрэг. Харин тухайн системийг 24/7 бизнесийн үйлчилгээ болгон ажиллуулах нь огт өөр инженерчлэлийн асуудал юм.

Чиг хандлагаас бодит хэрэглээ рүү
Арга хэмжээний хүрээнд Dell AI Enterprise платформ, agentic AI, автоматжуулалт зэрэг сэдвийг хөндөхийн зэрэгцээ Dell Technologies өөрийн байгууллагад AI нэвтрүүлсэн “Customer Zero” туршлагаа хуваалцана.
Энэ хэсгийн гол агуулга нь нэвтрүүлэлтийн явцад тулгарсан сорилт, тэдгээрийг шийдвэрлэсэн арга барил, сургамж байв. AI ашиглахаар төлөвлөж буй байгууллагын хувьд ийм туршлага нь өөрийн бэлтгэл, шийдэх асуудлаа илүү бодитоор харахад тустай.
Шинэ технологийн боломжийг мэдэхийн хамт түүнийг одоо байгаа үйл ажиллагаатай хэрхэн холбохыг ойлгох хэрэгтэй. Ямар ажлыг автоматжуулах, ямар өгөгдөл ашиглах, үр дүнг юугаар хэмжих зэрэг асуултад байгууллага өөрийн хэрэгцээнд тохирсон хариулт олох шаардлагатай юм.

Яагаад Tech Symposium Mongolia 2026-д очих хэрэгтэй вэ?
AI-ийг бизнесийн хэрэглээнд нэвтрүүлэх мэдлэг, туршлага мэдээлэл интернэтэд тийм ч хангалттай бий.
Tech Symposium Mongolia 2026-ийн онцлог нь энэ асуудлыг зөвхөн нэг бүтээгдэхүүний түвшинд бус бизнесийн олон туршлалга, бодит үр дүнгүүдийг талаар хэлэлцэх юм.
Тиймээс байгууллагадаа AI ашиглаж эхлэх гэж буй удирдлагаас эхлээд CIO, CTO, IT менежер, инженер, дата болон кибер аюулгүй байдлын багийнхны хувьд энэ арга хэмжээний хамгийн том үнэ цэн нь дараагийн технологи юу вэ гэдгийг сонсохоос илүүтэй, байгууллагаа түүнд хэрхэн бэлтгэх вэ гэдгийг нэг өдөрт цогцоор нь харах боломж байж болох юм.
AI-ийг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэх асуудал эцэстээ хэн хамгийн хүчирхэг модел ашигласнаар шийдэгдэхгүй. Харин хэн өгөгдөл, дэд бүтэц, боловсон хүчин, процесс болон бизнесийн зорилгоо AI-тай хамгийн зөв холбож чадсанаар ялгарах магадлал өндөр байна.
Бүртгүүлэх холбоос: https://tech-symposium.mn/


