Дэлхийд мэдээллийн технологийн "end-to-end" шийдлээр тэргүүлэгч Dell Technologies хиймэл оюунт компьютер (AI PC)-ын талбарт хөл тавиад буй. Тус компани өнгөрсөн онд “Latitude, Precision, OptiPlex, Inspiron, XPS” зэрэг найдвартай ажиллагаа, өндөр гүйцэтгэл, мэдээллийн аюулгүй байдлаараа шалгарсан есөн төрлийн брэндүүдээ нэгтгэн, хувийн болон мэргэжлийн компьютерын шинэ “AI PC” багцаа танилцуулсан юм.
Тус шинэ багцад авсаархан зөөврийн компьютерууд, хүчирхэг “workstation”-үүд, найдвартай “desktop” компьютерууд багтсан бөгөөд эдгээр компьютерууд нь хэрэглэгчдэд байршлаас үл хамааран илүү бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлээд буй. Манай редакц энэ удаагийн нийтлэлээрээ “Хиймэл оюунт компьютер”-ыг, тэр дундаа Dell Technologies-ийн хиймэл оюунт компьютеруудыг уншигч танд танилцуулж байна.
AI PC гэж юу вэ?
AI PC бол товчхондоо хиймэл оюун ашиглан даалгавруудыг үр дүнтэй гүйцэтгэх зориулалттай хувийн компьютер юм. Үүнд хиймэл оюун ухааны тусгай зориулалтын техник хангамж, программ хангамж багтдаг бөгөөд хамгийн гол онцлог нь Neural Processing Unit (NPU) буюу хиймэл оюун ухааны даалгавруудыг төхөөрөмж дээр шууд, хурдан гүйцэтгэх, бүтээмжийг нэмэгдүүлэх зориулалттай тусгай чип нь билээ. Энэ нь уламжлалт CPU, GPU зэрэг боловсруулалтын чипүүдтэй хамтран ажилласнаар хиймэл оюуны үйлдлүүдийг илүү хурдан, цахим сүлжээнд холбогдохгүйгээр буюу “offline” горимд ч гүйцэтгэх боломжийг олгодгоороо онцлог.
Түүнчлэн, AI PC нь орчуулга хийх, хиймэл оюун ашигласан бичлэг засварлах, эффект нэмэх, Microsoft Copilot зэрэг хиймэл оюунт туслахуудыг төхөөрөмж дээр суулгаж ажиллуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх гээд хиймэл оюуны олон функцүүдийг дэмждэгийн сацуу, дээр дурдсан NPU чиптэй учир хиймэл оюуны загваруудыг энгийн компьютероос илүү түргэн, хамгийн гол нь эрчим хүчний хэмнэлттэйгээр гүйцэтгэх чадвартай. Хиймэл оюун хэр их эрчим хүч хэрэглэдэг болохыг “Хиймэл оюун ухаан хэр их эрчим хүч "иддэг" вэ?” нийтлэлээс дэлгэрэнгүй уншаарай.
Товчхондоо, AI PC нь уламжлалт хувийн компьютероос сервер, cloud-ийн ачааллыг бууруулж зардлыг хэмнэх, хурдан, бүтээмжтэй ажиллах орчныг бүрдүүлэх, мөн хиймэл оюуны функцүүдийг илүү үр ашигтай, шууд ашиглах, батарейны насжилтыг уртасгах зэрэг олон онцлогоороо ялгаатай юм.
Яагаад Dell AI PC гэж?
2025 оны наймдугаар сарын байдлаар гэхэд Dell Technologies нь дэлхийн хэмжээнд хиймэл оюуны бизнесийн хувийн компьютерын зах зээлд 33.9 хувийг дангаараа эзэлж, салбартаа тэргүүлж байна. Уг амжилтын гол хүчин зүйл нь дээр дурдсанчлан Dell Technologies-ийн мэдээллийн технологийн “end-to-end” шийдэл бүхий дэлхийн хамгийн том экосистемийг бүрдүүлж чадсан явдал нь гэж хэлэхэд хилсдэхгүй.
Тус компани өнгөрсөн онд “Latitude, Precision, OptiPlex, Inspiron, XPS” зэрэг есөн төрлийн брэндүүдээ нэгтгэн, хувийн болон мэргэжлийн компьютерын шинэ “AI PC” багцаа танилцуулсан бөгөөд тус багцад авсаархан зөөврийн компьютерууд, хүчирхэг “workstation”-үүд, найдвартай “desktop” компьютерууд багтсан байна. Уг компьютерууд нь “AI workload”-ийг илүү үр дүнтэй, хурдан гүйцэтгэх зориулалттай Neural Processing Unit (NPU) чип болон байгууллагын түвшний хиймэл оюун хөгжүүлэлтийг хурдасгах, бүтээмжийг нэмэгдүүлэх шинэлэг, цогц хэрэгсэл болох “Dell Pro AI Studiо”-г хэрэглэгчдэдээ санал болгоод буй. Түүнчлэн, хиймэл оюун ашиглан ямар ч цахим халдлагаас хамгаалах “Next Gen Virus” хамгаалалтын системтийг нь ч онцлууштай.
Сонирхуулахад, энэ оны байдлаар AI PC-гийн дэлхийн зах зээл нь 91.2 тэрбум ам.долларт хүрч, 2031 он гэхэд энэ тоо 260.4 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэ нь жил бүрийн дундаж өсөлт 19.1% байх тооцоолол бөгөөд хиймэл оюунт зөөврийн компьютерууд (AI laptops) жил ирэх тусам улам эрэлттэй байх төлөвтэй.
Gartner-ийн судалгаагаар хэрэглэгчдийн хэрэгцээ, байгууллагуудын автоматжуулалт, аюулгүй байдлын шаардлагуудтай шууд холбоотойгоор энэ онд нийт хувийн компьютерын 43 хувь нь хиймэл оюунт байх төлөвтэй байгаа аж. Мөн бидний өдөр тутам хэрэглэдэг прогамм аппууд өөр өөрийн гэсэн хиймэл оюунт функцүүдтэй болж байгаа бөгөөд ChatGPT CoPilot зэрэг хиймэл оюун ашиглаагүй байсан ч хиймэл оюунт функцүүд аль хэдийн бидний амьдралд нэвтрээд буй билээ.
Түүнчлэн, Dell-ийн онцгой анхаарал хандуулдаг аюулгүй байдлын шийдлүүд болох Dell SafeID, Dell SafeBIOS, smartcard reader зэрэг функцүүд болон Microsoft Intune-тай интеграц хийсэн Device Management Portal нь байгууллагуудын IT удирдлагыг хялбаршуулж, өгөгдөл, төхөөрөмжийн хамгаалалтыг дээд төвшинд хангадаг. Мөн тус компани байгаль орчинд ээлтэй дахин боловсруулсан материал ашигласан модулар дизайныг нэвтрүүлсэн нь засвар үйлчилгээний зардлыг бууруулж, илүү тогтвортой, ухаалаг хэрэглээг хэрэглэгчдэд хүргээд буй.
Үүнээс гадна, технологийн хандлагыг даган Dell-ийн компьютерууд дээр өгүүлсэн Neural Processing Unit (NPU) чиптэй болсноор AI PC-ийн гол хөдөлгүүр болж, cloud-гүйгээр хиймэл оюуны функцийг “on-device” гүйцэтгэх боломжийг олгоод байгаа юм. CPU + GPU + NPU бүхий бүтэцтэй хосолсон “hybrid” архитектур нь өндөр гүйцэтгэл, бага хоцрогдол (latency), илүү аюулгүй байдлыг хангаж буйгаараа тун онцлогтой. Ингэснээр Dell Pro Premium загвар гэхэд л 21 цагийн турш цэнэгээ барих боломжтой болсон байна.
Нэг сайн мэдээ дуулгахад, CrowdStrike болон McAfee зэрэг дараагийн үеийн антивирус шийдлүүд нь AI PC-ийн Neural Processing Unit (NPU)-ийг ашиглан аюулгүй байдлыг илүү ухаалаг, хурдан, нууцлалтай болгоход чиглэж байгаа аж. NPU нь хиймэл оюуны загваруудыг локал дээр ажиллуулдаг тул cloud руу мэдээлэл илгээх шаардлагагүйн дээр хиймэл оюуны алгоритмуудыг хурдасгаж, тухайн цаг мөчид нь (real time) аюулыг олж илрүүлэх боломжийг олгодог юм. Жишээлбэл, CrowdStrike Falcon нь NPU ашиглан файлгүй халдлага, аюултай скрипт-ийг шууд илрүүлдэг байна.
Dell AI PC-гийн онцлогууд
Dell компани нь нийт 13,000 орчим хэрэглэгч, түнш болон дистрибьютер байгууллагуудаас авсан судалгаандаа үндэслэн AI PC-г сонгоход илүү хялбар болгохын тулд Dell (Өдөр тутмын хэрэглээ), Dell Pro (Бизнес, байгууллагын хэрэглээ), Dell Pro Max (Мэргэжлийн түвшний хэрэглээ) гэсэн гурван үндсэн ангиллыг танилцуулжээ. Эдгээр ангиллууд нь цаашлаад үзүүлэлт, хэрэглээнээсээ хамааран Base, Plus, Premium гэсэн гурван түвшинд хуваагддаг байна.
Dell AI PC-үүд нь ангилалдаа хамгийн жижиг, хөнгөн зөөврийн компьютеруудын нэг бөгөөд, ажлын ачаалал, эдэлгээг даахуйц бат бөх, найдвартай материалаар хийгдсэн. Бусад ижил төрлийн төхөөрөмжтэй харьцуулахад нугасны цикл, уналт, цохилтыг гурав дахин илүү тэсвэрлэдгээрээ онцлог.
Түүнчлэн, Dell Pro загварууд нь “Dell Pro”, “Dell Pro Plus” болон “Dell Pro Premium” гэсэн гурван түвшинтэй бөгөөд дараах онцлох давуу талуудтай:
Өндөр бүтээмж: Хүчирхэг процессор, on-device AI, уртасгасан батарей ашиглалт, саадгүй холболт зэрэг нь уян хатан, үр бүтээмжтэй ажиллах боломжийг олгоно.
Dell Pro, Dell Pro Premium ангиллын AI PC нь Intel® Core™ Ultra (Series 2, V болон U SKUs) болон AMD Ryzen™ процессоруудын сонголттой. Харин Dell Pro Plus нь Intel, AMD, Qualcomm-ын хамгийн олон төрлийн процессорын сонголттой.
Аюулгүй байдал, хялбар удирдлага: Dell Pro PC-үүд нь Dell SafeID, Dell SafeBIOS, lock slots, smartcard reader зэрэг дэвшилтэт аюулгүй байдлын функцүүдтэй. Мөн Dell-ийн сүүлд танилцуулсан Dell Device Management Portal нь Microsoft Intune-тай интеграци хийгдсэн тул IT администраторууд олон тооны төхөөрөмжийг хялбараар удирдах боломжтой.
Тогтвортой инновац: Dell Pro PC-үүд нь үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах зорилгоор байгаль орчинд ээлтэй дахин боловсруулагдсан материал ашиглаж хийгдсэнээс гадна салбартаа анх удаа Модулар ойлголтыг бодит болгосон. Үүний нэгэн жишээ нь, Dell Pro загварууд нь Модулар буюу хэрэглэгч өөрөө солих боломжтой USB-C оролттой болсон. Ингэснээр зөвхөн USB-C гэмтэхэд эх хавтанг тэр чигээр нь сольж өндөр зардал гаргах эрсдэлээс сэргийлж, IT зардлыг хэмнэхэд өндөр ач холбогдолтой юм.
Хаанаас авах вэ?
Та Dell Pro AI PC-ийг Dell Technologies компанийн албан ёсны дистрибютер Ай Ти Зон компаниас худалдан авах боломжтой. Харин Dell болон Dell Pro Max загварууд нь энэ онд худалдаанд гарах товтой байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.