Ухаалаг утас худалдаж авна гэдэг зөвхөн үзүүлэлт, дизайн харахын нэр биш. Харин ч амьдралын хэв маяг, өдөр тутмын бүтээмжид оруулж буй хөрөнгө оруулалт билээ.

Хэрэв шинэ утасны эрэлд гараад хаанаас, алийг нь авахаа мэдэхгүй байгаа бол Аянга Сторын зүгээс зарласан энэ зуны хамгийн том хямдрал эл эргэлзээнд хариулт болж мэдэх юм. Бид энэхүү хямдралын цэсээс хэрэглэгчдийн 3 өөр хэв маягт тохирох хамгийн шилдэг хувилбаруудыг багцлан танилцуулж байна. Та өөрийгөө дараах 5 төрлөөс аль нь вэ гэдгийг тодорхойлоод, сонголтоо хийгээрэй.

ОЛОН СОНГОЛТ ДУНДААС ЯАГААД ЗААВАЛ SAMSUNG ГЭЖ?


Зах зээлд маш олон брэнд байгаа ч технологийн салбарт Samsung-ийн эзлэх байр суурь тогтвортой байдгийн цаана хэд хэдэн гол шалтгаан бий.

Урт хугацааны үнэ цэн ба баталгаа
Samsung брэндийн утаснууд материалын чанар болон систем хөгжүүлэлтийн хувьд олон жил хэрэглэгдэх бат бөх байдаг. Нэг авчихсан байхад системийн хувьд хоцрогдохгүй, загварын хувьд хуучрахгүй гэсэн үг.

Экосистем ба хиймэл оюуны давуу тал
Сүүлийн үеийн загваруудад суурилуулсан хиймэл оюун болох Galaxy AI-ийн тусламжтайгаар текст орчуулах, зураг янзлах, хайлт хийх зэрэг өдөр тутмын үйлдлийг өндөр түвшинд хөнгөвчилж буй.

Хэрэглээ бүрд тохирох сонголт
Samsung-ийн хувьд өндөрг зэрэглэлийн цуврал гар утаснуудаас эхлээд үндсэн хэрэгцээг бүрэн хангахуйц халаасанд хэмнэлттэй утаснууд хүртэлх хамгийн өргөн сонголт бий.

АЖЛЫГ УМАЛЗУУЛДАГ БҮТЭЭГЧ ТӨРЛИЙН ХҮН БОЛ…


Сонголт: Galaxy S26 Ultra (256GB)
Үндсэн үнэ: 6,629,000₮
Хямдарсан үнэ: 4,890,000₮ (1,739,000₮-ийн шууд хэмнэлт)

Үүнийг ухаалаг гар утаснаас илүүтай таны халаасан дахь хүчирхэг компьютер гэж нэрлэж болох юм. Учир нь энэхүү загварт багтсан ухаалаг үзэг болох S Pen нь хурал уулзалтын үеэр үзэг хайх шаардлагагүйгээр тэмдэглэл хөтлөх, баримт бичигт гарын үсэг зурах, brainstorm хийх боломжийг олгоно. Мэдээж бичсэн тэмдэглэлээ хэдхэн секундэд текст файл болгон хувиргах боломжтой.

Мөн өдөр бүр сошиал медиад контент бэлддэг бол Ultra-гийн камерыг мэргэжлийн студи гэж тодорхойлоход дэгсдүүлсэн хэрэг болохгүй болов уу. Маш алсаас ч дүрсээ чанартай татах супер дуран, шөнийн бүдэг гэрэлд ч тод, тогтвортой бичлэг хийх чадвар нь нэмэлт гэрэл, хүнд аппарат чирч явах шаардлагагүйгээр контент үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

Хэрэв та энэ загварын гар утсыг сонирхож байгаа бол Sky Blue болон Cobalt Violet зэрэг чамин өнгөнүүдээс сонголтоо хийх боломжтой.



ХУРД ХҮЧ, ЭРХ ЧӨЛӨӨГ ЭРХЭМЛЭГЧ БОЛ…


Сонголт 1: Galaxy S26 (256GB)
Үндсэн үнэ: 4,568,000₮
Хямдарсан үнэ: 3,380,000₮ (1,188,000₮-ийн хэмнэлт)

Топ түвшний хүчин чадлыг мэдрэхийг хүсдэг ч арай авсаархан, гарт эвтэйхэн утас илүүд үздэг хүмүүст Galaxy S26 яг тохирно. Овор хэмжээний хувьд авсаархан ч дотоод хүчин чадлын хувьд Ultra загвараасаа дутахгүй хүчирхэг процессороор тоноглогдсон тул олон аппликейшн зэрэг ажиллуулах, сошиал медиа сувгуудаа хөтлөх, өндөр график үзүүлэлттэй тоглоом тоглоход ч хамгийн жигд, хурдан ажиллагааг мэдрүүлдэг.

Мөн Dynamic AMOLED 2X дэлгэц нь нарны шууд тусгалд ч өнгөний гайхалтай тод, амьд дүрслэлийг харуулдаг учраас гадуур явж байхдаа и-мэйл шалгах, видео үзэхэд нүдэнд огт ачаалал өгөхгүй.


Сонголт 2: Galaxy S26+ (256GB)
Үндсэн үнэ: 5,049,000₮
Хямдарсан үнэ: 4,240,000₮ (809,000₮-ийн хэмнэлт)

Хэрэв танд үндсэн S26 загварын хүчин чадал таалагдаж байгаа ч арай том дэлгэц, илүү их батарейны багтаамж шаардлагатай бол Galaxy S26+ нь алтан дундаж сонголт болно. Видео контент их үзэж, гар утсаараа баримт бичигтэй ажилладаг залуу мэргэжилтнүүд болон оюутнуудад хамгийн тохиромжтой хувилбар юм.

ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН БОЛ…

Дундаж үнийн дүнтэй ч үзүүлэлтийн хувьд өдөр тутмын хэрэгцээг бүрэн хангаж, бүтээмжийг дэмжих А цувралын шинэ загваруудыг энэ төрөлд багтаалаа.

Сонголт 1: Galaxy A37 (128GB)
Үндсэн үнэ: 1,649,000₮
Хямдарсан үнэ: 1,450,000₮ (199,000₮-ийн хэмнэлт)

Сонголт 2: Galaxy A57 (256GB)
Үндсэн үнэ: 2,239,000₮
Хямдарсан үнэ: 1,970,000₮ (269,000₮-ийн хэмнэлт)


Эдгээр загвар нь өөрийн үнийн ангилалдаа байж болох хамгийн том дэлгэц, олон цагаар тасралтгүй ажиллах багтаамжтай батарей, өдөр тутмын хэрэглээг түүртэлгүй даах санах ойтой тул хичээл хийх, сошиал медиа ашиглахад найдвартай хамтрагч болж чадна. Түүнчлэн Galaxy A57 загвар нь 256GB багтаамжтай тул файл, зураг, бичлэгийн багтаамжид санаа зоволтгүй.

ААВ ЭЭЖ, АХ ДҮҮДЭЭ БЭЛЭГ ХАЙЖ БАЙГАА БОЛ…


Үндсэн функцуудыг маш сайн гүйцэтгэдэг, батерей сайтай, дээр нь санхүүд огт дарамт болохгүй хамгийн хэмнэлттэй хувилбарууд.

Сонголт 1: Galaxy A07 (64GB)
Үндсэн үнэ: 599,000₮
Хямдарсан үнэ: 380,000₮ (219,000₮-ийн хэмнэлт)

Сонголт 2: Galaxy A17 (6/128GB)
Үндсэн үнэ: 749,000₮
Хямдарсан үнэ: 650,000₮ (99,000₮-ийн хэмнэлт)

Хэрэв та аав ээжээ баярлуулах бэлэг эсвэл дүүдээ анхны утсыг нь хайж байгаа бол эдгээр загварууд хамгийн зөв сонголт юм. Хэрэглэхэд маш энгийн, ойлгомжтой үйлдлийн системтэй бөгөөд урт хугацаанд цэнэгээ барьдаг давуу талтай тул өндөр настнууд болон хүүхдүүдийн өдөр тутмын холбоо барих хэрэгцээг бүрэн хангана. Ялангуяа Galaxy A07 загвар нь хувиар тооцвол энэ удаагийн хямдралын хамгийн өндөр буюу 37%-ийн хөнгөлөлттэй хувилбар болж байна.

Хэрэглээгээ зөв тодорхойлж, хэрэгцээгүй зардлаас татгалзах нь орчин үеийн ухаалаг амьдралын хэв маягийн нэгэн илрэл. Аянга Сторын хямдралаас 99,000₮-өөс 1,739,000₮ хүртэлх бэлэн мөнгийг хэтэвчиндээ үлдээх боломжтой байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.