Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн оюутан, сурагчид мөн шинэхэн мэргэжилтнүүд “үнэнч туслах” болох зөөврийн компьютероо бэлддэг. Тэр дундаа оюутан сурагчдад өдгөө дэвтэрт бичиж тэмдэглэхээс илүү хэрэглээндээ тохирсон зөөврийн компьютертой хоршин ажиллах болсон билээ.
Бид ихэвчлэн лаптопоо сонгохдоо ойр тойрны хүмүүсийнхээ ашиглаж дадсаныг эсвэл сүүлийн үеийн, хамгийн “од”-ыг нь л авах хэрэгтэй гэж боддог. Гэтэл зөөврийн компьютер нь таны хийх ажил, төсөв, ирээдүйн хэрэгцээнд тохирсон байх хэрэгтэй. Харин ийнхүү жишихдээ юуг нь харгалзаж, хооронд нь сонжих хэрэгтэй болохыг уг нийтлэлд багтаалаа.
1. Хэрэгцээгээ зөв тооцоолох
Нэн түрүүнд хэрэглээгээ яг таг тодорхойлох. 2023 оны Statista-гийн судалгаагаар шинэ компьютер худалдан авагчдын 42 хувь нь худалдан авсныхаа дараа "илүү хүчирхэг эсвэл илүү хямд загвар сонгож болох байсан" гэж хүлээн зөвшөөрчээ. Энэ нь хэрэглээ болон хэрэгцээгээ урьдчилан тооцоолоогүйтэй холбоотой байж болох юм. Хэрэв та зүгээр л өдөр тутамдаа компьютер дээрээ хичээлээ л хийх бол айхавтар өндөр хүчин чадалтай процессор, багтаамжид санаа зовох шаардлагагүй шүү дээ. Харин томоохон файл татаж авч засварладаг дизайнеруудад өндөр үзүүлэлт зайлшгүй.
Тиймээс эхний алхам болгож хэрэглээгээ гурван бүлэгт ангилж үзээрэй:
- Ердийн: оффисын ажил, интернэт, кино, сургалтын ажил
- Дундаж: зураг боловсруулах, том зай эзлэх файл, аппууд дээр ажиллах, олон цонх зэрэг ажиллуулах
- Өндөр түвшний: тоглоом тоглох, 3D загварчлал, мэргэжлийн видео засварлах
Дээрх ангилал нь танд өөрт тохирсон процессор, RAM, дэлгэц, батарей бүхий зөөврийн компьютероо сонгоход тус болох болов уу.
2. Процессороо зөв сонгох
Процессор бол компьютерын "тархи" нь. Intel болон AMD нь зах зээлийн гол хоёр тоглогч. IDC-ийн 2024 оны судалгаагаар зах зээлийн 65%-ийг Intel, 35%-ийг AMD эзэлж буй. Intel процессорууд нэгэн зэрэг олон үйлдлийг тогтвортой, хурдан гүйцэтгэх чадвараараа алдартай. Тухайлбал, видео тоглоом тоглох үед дүрс гацахгүй жигд ажиллах, Zoom болон Teams зэрэг онлайн уулзалтын үеэр тасалдал багатай байх, Excel дээр томоохон тооцоолол хийхэд хурдтай ажиллах зэрэг давуу талтай. Харин AMD олон цөмт ажиллагаагаараа давуу. Жишээ нь, Premiere Pro дээр эвлүүлсэн видеогоо гаргаж авах, Photoshop дээр зураг засварлах үед хурд унаж гацах нь бага. Мөн программ хөгжүүлэгчид том хэмжээний код хөрвүүлэхэд (compile) AMD-ийн уг давуу чанарыг мэдрэх нь олонтоо.
Харин ердийн хэрэглээнд Intel Core i5 эсвэл AMD Ryzen 5 хангалттай. Тодруулбал, Word дээр эсээ бичих, Excel дээр хуваарь гаргах, Chrome дээр олон цонх нээж ажиллах, YouTube дээр 2-3 цагийн лекц үзэх зэрэг үед ямар ч асуудалгүй ажиллана. Харин мэргэжлийн хэрэглээний хувьд Intel i7/i9 эсвэл Ryzen 7/9 шаардлагатай.
3. Санах ойг шалгах
RAM буюу санах ой нь компьютерын олон зүйлс дээр зэрэг төвлөрч ажиллах чадварыг илтгэнэ. 2022 онд Microsoft Office-ийн судалгаагаар дундаж хэрэглэгч нэгэн зэрэг 5-7 програм, 12-15 вэб цонх нээж ажилладаг гэнэ. Энэ төрлийн хэрэглээнд 8GB RAM хангалттай. Харин зураг боловсруулах Adobe Photoshop, видео засварын Premiere Pro гэх мэт програмууд өндөр RAM шаардана. Adobe-гийн албан зөвлөмжид Premiere Pro-г ашиглах бол заавал 16GB-аас дээш RAM-тай байхыг зөвлөдөг.
RAM-ийн бас нэг онцлог нь зөөврийн компьютер дээр ихэвчлэн суурилуулсан байдаг тул дараа нь нэмэх боломжгүй. Statista-гийн мэдээлснээр 2024 онд худалдаалагдаж буй зөөврийн компьютерын 62 хувь нь RAM солих боломжгүй тул хэрэглэгчид анхнаасаа санах ойгоо бодолцож худалдан авалтаа хийх хэрэгтэй гэсэн үг.
4. Батарейг бодолцох
Зөөврийн компьютерын хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол батарей. 2023 онд LaptopMag-ийн хийсэн туршилтаар дундаж оюутан өдөрт 6-8 цаг зөөврийн компьютер ашигладаг нь батлагдсан байдаг. Энэ нь ойролцоогоор нэг өдрийн хичээлийн хуваарьтай тэнцэх хугацаа юм.
Батерей сонгохдоо зөвхөн үйлдвэрлэгчийн танилцуулгыг бус, хэрэглэгчийн бодит туршлагын сэтгэгдлийг унших нь чухал. Учир нь тестийн нөхцөл болон бодит хэрэглээ ихээхэн ялгаатай байдаг. Жишээ нь, Macbook-ийн хэрэглэгч лаптопоо цэнэглэнгээ ажиллах нь батарейг нь хамгаалдаг бол Windows үйлдлийн системтэй компьютер эсрэгээрээ байдгийг санууштай.
5. Дэлгэцээ зөв сонгох
Эрүүл мэндэд шууд нөлөөлөх хамгийн чухал хэсэг бол дэлгэц. Full HD (1920×1080) бол өнөө үед стандарт үзүүлэлт. Харин дизайн хийж, видео эвлүүлдэг бол илүү өндөр нягтаршил (2K, 4K), IPS эсвэл OLED дэлгэц шаардлагатай. OLED дэлгэцийн өнгөний чанар IPS-ээс 25 хувиар илүү гэсэн үр дүн DisplayMate-ийн 2023 оны туршилтаар гарсан байдагэ. Үүн дээр нэмээд дэлгэцийн хэмжээ чухал. 13-14 инчийн загвар авсаархан, авч явахад тохиромжтой бол 15-16 инчийн дэлгэц олон цонх зэрэг ажиллуулахад амар хялбар байдгийг дурдууштай.
6. Баталгаат засварт анхаарах
Зөөврийн компьютер гэдэг хэрэглэгчийн хувьд 3-5 жилд хэрэглэх хөрөнгө оруулалт. 2024 онд Consumer Reports-ийн хийсэн судалгаагаар хэрэглэгчдийн 18 хувь нь компьютерынхоо ямарваа нэг хэсгийг гурван жилийн дотор эвдэлсэн хэмээн мэдээлжээ. Тиймээс зөвхөн үзүүлэлтээс гадна баталгаа, албан ёсны засварын төвтэй эсэх зайлшгүй чухал. Apple, Dell, HP зэрэг брэндүүд олон улсад хамгийн найдвартай баталгаат засвартайд тооцогддог.
Мөн төсвөө оновчтой тодорхойлох хэрэгтэй. Statista-гийн мэдээлснээр АНУ-ын хэрэглэгчдийн дундаж зөөврийн компьютер худалдан авалтын үнэ 2023 онд 700 доллар байсан бөгөөд мэргэжлийн график, видео эвлүүлгэд зориулагдсан загваруудын дундаж үнэ 1,500-2,000 долларт хүрч байжээ. Тиймээс хэрэглэгч өөрийн хэрэгцээ, эдийн засгийн боломжийг бодитоор тооцож, "илүүдэл" үзүүлэлтэд мөнгө төлөхөөс илүү үнэ чанар хоёрын тэнцвэртэй харьцааг олох нь илүү чухал биз ээ.
Редакцын санал болгох лаптоп
Төгсгөлд нь танд дээрх бүх зөвлөмжид нийцэх HP Laptop 15-fd0513TU загварыг санал болгоё:
Процессор - Intel-ийн шинэ үеийн Core i7-1355U чипээр тоноглогдсон тул олон үйлдлийг зэрэг гүйцэтгэх, оффисын програмуудаас эхлээд Photoshop дээр хүртэл хурдан ажиллана. Iris Xe график карт нь энгийн зураг,видео засварлах, мультимедиа хэрэглээнд тохирно.
Санах ой - 16GB DDR4 RAM болон 512GB PCIe NVMe SSD нь олон цонх зэрэг ажиллуулах, том хэмжээний файлуудыг хурдан нээж хадгалах боломжийг олгоно. SSD нь уламжлалт HDD-ээс хэд дахин хурдан тул асах, ачааллахдаа бага хугацаа зарцуулна
Дэлгэц - 15.6 инчийн Full HD Antiglare дэлгэц нь нүд ядраахгүйгээр олон цагаар ажиллахад тохиромжтой. Гэрэл тусах үед ч тод харагддаг давуу талтай учир номын сан, кофе шоп зэрэг төрөл бүрийн орчинд хэрэглэхэд хялбар.
Батарей - энэ загвар нь авсаархан бөгөөд оюутан шинэхэн мэргэжилтнүүдэд тохирсон нимгэн хийцтэй. HP-ийн шинэ загварууд дунджаар 8-10 цагийн батарейны ашиглалттай байдаг тул нэг өдөрт хангалттай хүрнэ.
Баталгаат засвар – HP брэнд Монголд болон олон улсад баталгаат засварын албан ёсны төвүүдтэй. Таны сонгосон энэхүү загвар жилийн стандарт баталгаатай бөгөөд шаардлагатай бол өргөтгөсөн баталгааг авах боломжтой. Ингэснээр эвдрэл, програмын доголдлын үед нэмэлт зардал гаргахгүйгээр найдвартай үйлчилгээ авах боломжтой юм.
Ташрамд дуулгахад, Best Computers-д HP Laptop 15-fd0513TU загвараас гадна принтер, монитор, гар утас, чихэвч, ухаалаг цаг, суурин компьютер зэрэг технологийн хэрэгсэл хичээлийн шинэ жилийг тохиолдуулан 5-50% хямдарсан бөгөөд урьдчилгаа төлбөргүй лизингийн үйлчилгээ санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.