Ногоон талбайн ширүүн өрсөлдөөн, торгуулийн цохилтын өмнөх чимээгүй хором, цэнгэлдэх хүрээлэнг доргиох гоолын хөөр баяр... 

Дэлхийн сая сая хөлбөмбөгийн хорхойтнуудын зүрхийг булгилуулдаг ДАШТ эхлээд хэдийн дөрөв хоног өнгөрчээ. Мэдээж энэ гайхалтай мөчийг алдалгүй үзэх нь үнэнч фанатуудын хувьд маш чухал. Ялангуяа гэртээ үзэж байгаа нөхцөлд хайртай багийнхаа хувь заяаг шийдэх чухал тулааныг шууд үзэх үед дүрсний цэвэр нягтрал, дууны тод дуугаралт тэрхүү торгон агшинтай холбох гол гүүр болдог билээ. Иймд энэхүү хэрэгцээг тань бүрэн хангах Sony брэндийн хүчирхэг XR процессор бүхий BRAVIA 5 зурагтыг эл нийтлэлээр танилцуулж байна.

АГШИН БҮРИЙГ АЛДАХГҮЙ


Хөлбөмбөг бол секунд, миллисекунд тутамд тактик болон нөхцөл байдал нь өөрчлөгдөж байдаг өндөр динамиктай спорт. Хурдтай сөрөг довтолгоо, хамгаалагчдын дундуур зүсэж гарах оновчтой дамжуулалт, хаалгачийн эсрэг ганцаараа тулах шийдвэрлэх мөчүүд агшин зуурт л өрнөдөг. Жирийн зурагтаар үзэхэд бөмбөг дагаж зураастаж харагдах, эсвэл тоглогчийн хөдөлгөөн бүрэлзэх үе гардаг шүү дээ.

Тэгвэл Sony BRAVIA 5-д суурилуулсан XR Motion Clarity технологи нь дүрсийг секундэд 120 удаа шинэчилдэг буюу 120Hz сэргээх хурдтайгаар ажилладаг. Энэ нь хурдтай хөдөлгөөнөөс үүдэх бүдгэрэлт, чичиргээг ухаалгаар тооцоолж, дүрсийг маш жигд, тод харуулдаг гэсэн үг юм.

Үүний ачаар та тоглогч бүрийн хөдөлгөөн, бөмбөгийн чиглэл, тэр ч байтугай шүүгчийн эргэлзээтэй шийдвэрүүдийг ч яг дэргэдээс нь харж буй мэт тодорхой үзэх болно. Мөн тоглолтын завсарлагаар FIFA 26 асааж тоглосон ч яг л бодит талбай дээр гүйж байгаа мэт ямар ч хоцрогдолгүй, шуурхай хариу үйлдлийг мэдрэх давуу талтай.

ГЭРЭЛ СҮҮДРИЙН ГАЙХАМШИГ


Хөлбөмбөгийн гайхамшиг нь зөвхөн талбай дээрх 22 тоглогчоор хязгаарлагддаггүй. Хөгжөөн дэмжигчдийн барьсан далбаа, стадионы нүсэр гэрэлтүүлэг, халуун дулаан уур амьсгал бүгд нийлж байж жинхэнэ хөлбөмбөгийн амтыг мэдрүүлдэг. Зурагтын дэлгэц нэгэн хэвийн бүдгэрэлттэй байвал энэ бүхэн зүгээр л нэг бичлэг шиг харагдана.

Харин үүнд хүч нэмэх XR Backlight Master Drive технологи нь дэлгэцийн ард байрлах олон мянган жижиг гэрлүүдийг хэсэгчлэн, маш нарийн удирдах чадвартай. Ингэснээр харанхуй хэсгийг нь илүү гүн хар өнгөөр, гэрэлтэй хэсгийг нь хэт гялбуулахгүйгээр тод харуулж, гэрэл сүүдрийн ялгарлыг үүсгэдэг.

Оройн тоглолтын үеэрх стадионы гэрлийн тусгал, хөгжөөн дэмжигчдийн өнгө өнгийн өмсгөл, ялалтын баярын нулимс гээд чухал бүхнийг гайхалтай нарийвчлалтайгаар үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, та зурагтын өмнө биш тоглолтын VIP суудалд сууж байгаа мэт мэдрэмж авах аж.

ТАЙЛБАРЛАГЧИЙН ҮГ БҮРИЙГ ТОДООР


Тоглолтын хамгийн оргил мөчүүдэд цэнгэлдэх хүрээлэн тэр чигтээ нүргэлж, хөгжөөн дэмжигчдийн дуу чимээ тайлбарлагчийн яриаг дарах үе бишгүй гардаг. Эсвэл шөнө оройн цагаар гэр бүлийнхнийгээ унтуулчхаад зурагтныхаа дууг намсгахад тайлбарлагчийн юу хэлж байгаа нь сонсогдохоо больчихдог талтай шүү дээ.

Тэгвэл BRAVIA 5-ийн Voice Zoom 3 технологи нь хиймэл оюунд суурилсан дуу таних системтэй. Энэ нь орчны нүргээн дундаас хүний хоолойг тусгайлан ялгаж, зөвхөн тайлбарлагчийн яриаг тодруулж өгдөг ухаалаг систем юм.

Одоо та стадионы тэрхүү нүсэр уур амьсгал, хөгжөөн дэмжигчдийн уухайг мэдрэхийн зэрэгцээ тактикийн нарийн тайлбар, тоглолтын дараах дүн шинжилгээг нэг ч үг алдалгүй сонсох боломжтой. Дууны чанга сулыг тааруулах гэж удирдлагатайгаа зууралдах шаардлагагүй, хиймэл оюун бүхнийг таны өмнөөс зохицуулна.

BSB-ГИЙН ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ

Зуун зууны шилдэг тоглолтуудыг зурагтаараа үзэхээс гадна дэлхийн хамгийн алдартай спорт симуляторын шинэ эрин үе болох FIFA 26 тоглоомын албан ёсны нээлт хаяанд ирээд буй.

Тиймээс Монгол дахь Sony брэндийн албан ёсны дистрибьютор BSB компани энэхүү түүхэн нээлтийг тохиолдуулан хөлбөмбөгийн үнэнч фанатууддаа зориулж, "баавартай" бэлэгтэй, онцгой урамшууллыг зарлажээ. Хэрэв та уг зурагтыг худалдан авахаар төлөвлөж байгаа бол одоо л яг цаг нь гэдгийг хэлмээр байна.



Бэлэг #1: Sony Soundbar 

Зөвхөн BRAVIA 5-ын ухаалаг системээс гадна стадионы тэрхүү нүсэр, амьд уухай түрлэгийг гэрээрээ нэг цуурайтуулъя гэвэл танд нэмэлт дуу өсгөгч зайлшгүй хэрэгтэй. Тэгвэл BSB-гээс сонгогдсон худалдан авалт бүрд Sony Soundbar-ийг бэлгэнд өгөх аж.

Бэлэг #2: ДАШТ-ий албан ёсны бөмбөг 

Дэлгэцийн цаанаас л харах биш, өөрөө ногоон талбайд гарч тоглохыг хүсэж буй хэн бүхэнд зориулж BSB-ийн хамт олон ДАШТ-ий албан ёсны Adidas брэндийн бөмбөгийг 55"-с дээш худалдан авалт бүрд бэлэглэж буй. Дижитал болон бодит мэдрэмжийг нэг дор хослуулна гэдэг үүнийг л хэлэх болов уу.


Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.