"Бид таны өмнөх үйлчлүүлэгчтэй ярьж байна. Та түр хүлээнэ үү." Энэ өгүүлбэрийг ахин дахин сонсож, хүлээлгийн хөгжмийг чагнан суух тийм ч таатай биш билээ.
Мэдээж нөгөө талд ямар ч байгууллагын хувьд хэрэглэгчдийнхээ дуудлагыг орхигдуулж, сэтгэл дундуур үлдээхийг хүсэхгүй. Гэсэн ч дуудлагын төвийнх нь оператор бүр өдөрт хэдэн арван дуудлагад хариулж, хэрэглэгч бүрийнхээ санал хүсэлтийг бүртгэж авна, шийдэж өгнө гээд яггүй их ажил тэдэнд бий.
Ийм асуудалтай тулгарч буй байгууллагуудын ажлыг хөнгөвчилж, борлуулалт, харилцагчийн туршлагыг нь нэмэх үүднээс харилцаа холбооны шилдэг шийдэл нийлүүлэгч CallPro саяхан хиймэл оюунд суурилсан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Тэд бол:
Мэдээж нөгөө талд ямар ч байгууллагын хувьд хэрэглэгчдийнхээ дуудлагыг орхигдуулж, сэтгэл дундуур үлдээхийг хүсэхгүй. Гэсэн ч дуудлагын төвийнх нь оператор бүр өдөрт хэдэн арван дуудлагад хариулж, хэрэглэгч бүрийнхээ санал хүсэлтийг бүртгэж авна, шийдэж өгнө гээд яггүй их ажил тэдэнд бий.
Ийм асуудалтай тулгарч буй байгууллагуудын ажлыг хөнгөвчилж, борлуулалт, харилцагчийн туршлагыг нь нэмэх үүднээс харилцаа холбооны шилдэг шийдэл нийлүүлэгч CallPro саяхан хиймэл оюунд суурилсан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Тэд бол:
1. Хариулах: AI Voicebot ба AI Chatbot
Дуудлагын төв рүү ирдэг асуултуудын ихэнх нь "Үйлчилгээний үнэ хэд вэ, хэдэн цаг хүртэл ажилладаг вэ, салбар нь хаана байдаг вэ, захиалга маань хаана явж байна вэ" гэсэн мэдээллийн чанартай байдаг.
CallPro-гийн хөгжүүлсэн AI Voice Agent, AI Chatbot хоёр эдгээр энгийн асуултуудад тэр дор нь хариулна. Ботуудын ярианы өнгө аясыг байгууллага өөрөө тохируулах боломжтой бөгөөд нөхөрсөг ч байж болно, албан ёсны ч байж болно. Хэрэв хэрэглэгчийн асуудал ботын шийдэж чадах түвшнээс хүндрэх юм бол мэргэжлийн оператор руу шилжүүлдэг байна. Өөрөөр хэлбэл хиймэл оюун нь операторын ажлыг хөнгөвчилж, давтагдсан дуудлагыг дааж, хүнтэй хамтран ажиллах юм.

2. Залгах: Outbound AI Agent
Шинэ бүтээгдэхүүн танилцуулах, төлбөр сануулах, сэтгэл ханамжийн судалгаа авах гээд гадагшаа буюу хэрэглэгч рүү чиглэлтэй давтагддаг дуудлага ажлын цагаас их авдаг. Тэгвэл энэ бүгдийг хиймэл оюунд суурилсан тус оператор хийж чадах гэнэ. Тэд танай байгууллагын өнгө аяс, үйлчилгээний стандартад тулгуурлан ярих тул мэдээллийн зөрүү үүсэх эрсдэлгүй.

3. Хянах: Quality Assurance AI
Энэ бол компанийн удирдлагад хамгийн хэрэгтэй туслах. Энэ AI-ийн тусламжтай дуудлага бүрийг байгууллагын өөрийн тогтоосон шалгуураар үнэлэх юм. Оператор мэндчилсэн үү, асуудлыг нь шийдэж өгсөн үү, эелдэг өнгө аястай байсан уу, зөв үдэж чадсан уу гэх мэт харилцагчийн үйлчилгээний шалгуурыг дуудлага бүр дээр хянаж ажиллах аж.
Санамсаргүй сонгосон хэдхэн дуудлагаар үйлчилгээний чанараа үнэлэх бус, бүх дуудлагаа 100% хянаж, эрсдэлтэй дуудлагыг шуурхай илрүүлэх давуу талтай.

4. Шинжлэх: Speech Analytics AI
Энэхүү туслах нь яриаг бичвэр болгон хөрвүүлж, дуудлагын гол санааг нь товчилж, "захиалга, хүргэлт, төлбөр тооцоо" гэх мэт байгууллагын өөрсдийн үүсгэсэн ангиллаар нь ялгаж чадна.
Ингэж төрөлжүүлснээр байгууллага ямар төрлийн дуудлага хамгийн их ирж байгааг хараад, алдаа дутагдал, сайжруулах зүйлээ олж, дараа дараагийн шийдвэрээ бодит дата дээр үндэслэн гаргадаг болох юм. Мөн "цуцлалт", "буцаалт" гэх зэрэг түлхүүр үгээр хайхад тэр сэдэв хөндөгдсөн бүх дуудлага гарч ирнэ.

5. Тайлбарлах: AI Assistant
AI Assistant нь CallPro Platform системийн өгөгдөл дотроос хэрэгтэйг нь хайж, чухал үзүүлэлтүүдийг харьцуулж, тайланг тайлбарлаж, шаардлагатай бол шинэ график үүсгэж өгнө. Олон цэс, тайлан дундаас хэрэгтэйгээ хайхын оронд асуултаа шууд бичээд л хариултаа авчихна.

Мөн CallPro Teams аппликейшнд суурилсан ажилтан бүрийн хувийн туслах нь компанийн дотоод дүрэм, журмыг тайлбарлах, групп чатыг тоймлох, ажлын даалгавар үүсгэх, хурлын тэмдэглэл болон гол шийдвэрүүдийг хураангуйлах, дуудлага, мессежний түүхээс хэрэгцээт мэдээллийг шүүх зэргээр давтамжтай ажлуудыг автоматаар гүйцэтгэж, ажилтны цагийг хэмнэн бүтээмжийг нэмэгдүүлнэ.

Хиймэл оюун өдгөө туршилтын шатнаас гарч, бодит хэрэглээ болж, дэлхийн дахины бүхий л байгууллагуудын үйл ажиллагааны нэгэн том хөшүүрэг болж байна. Та ч мөн энэхүү давлагаа, энэхүү өрсөлдөөнөөс хоцорч үлдэхийг хүсэхгүй байгаа бол дэлгэрэнгүй мэдээллийг callpro.mn хаягаас, эсвэл 72727070 дугаараар холбогдож аваарай.

Сэтгэгдэл бичих

