Сүүлийн жилүүдэд оффисын орчинд ажлын бүтээмжид хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь интернэтийн хурд болжээ. Statista-гийн судалгаагаар оффис ажилчдын 70% хувь нь удаан эсвэл найдваргүй интернэт холболтыг технологитой холбоотой хамгийн төвөгтэй, уур хүргэм зүйлээр нэрлэсэн байна. Үүгээр ч зогсохгүй өөр нэгэн судалгаанд, удаан интернэтээс шалтгаалан ажилчид дунджаар өдөрт 22 минутыг хий дэмий зарцуулдаг гэжээ.

Ажил хэргийн харилцаа өдөр өнгөрөх тусам цахим руу шилжсээр байгаа энэ цаг үед найдвартай интернэт сүлжээтэй байх ямар чухлыг дээрх тоонуудаас гадна өдөр тутам ажлын орчинд тулгардаг асуудлууд ч харуулдаг.

Иймд бизнесүүд, тэр дундаа жижиг, дунд бизнесүүдэд зориулан, “Сүлжээний ухаалаг шийдэл” цогц үйлчилгээ, түүнд ашиглаж буй еKIT төхөөрөмжийн давуу талуудыг танилцуулъя.


Huawei компани нь энэхүү үйлчилгээг дэлхийн 41 улс, бүс нутагт Huawei-гийн 125 Gold Partner байгууллага албан ёсны эрхтэй хүргэдэг бөгөөд Монгол Улсад анх удаа Юнител группийн охин компани Nexmind стратегийн хамтрагч байгууллагаар сонгогджээ. Ингэснээр манай улсын жижиг, дунд бизнесүүд үйл ажиллагаагаа цахимжуулах, сүлжээний аюулгүй байдлаа хангах зэргээр технологийн суурь асуудлаа ухаалгаар шийдэх боломж бүрдэж байна. Энэ нь манай улсын цахим шилжилт дэлхийн стандартад хүрэхэд чухал хөшүүрэг болох нь дамжиггүй.

Нэгдсэн вендор, нэг удирдлага

“Сүлжээний ухаалаг шийдэл” үйлчилгээг сонгосноор Router, Switch, Wi-Fi AP зэрэг интернэт, сүлжээнд холбогдоход шаардлагатай бүх төхөөрөмжөө нэг газраас авах боломжтой. Ингэснээр төхөөрөмжүүд өөр хоорондоо зохицохгүй гэх асуудал гарахгүй бөгөөд бүгдийг нь нэгдсэн удирдлагын системээс удирдаж болно. Өөрөөр хэлбэл, компьютер эсвэл гар утаснаасаа Монгол Улсын хаана ч байсан байгууллагынхаа сүлжээний ачаалал, хандалт, аюулгүй байдлын мэдээллийг бодитоор хянах, удирдах, тохиргоо хийх боломжтой юм. Мөн зайнаас сүлжээний гэмтэл, саатлыг олж засварлах боломж ч бий.

Цаашилбал, ажилд шаардлагагүй апп, вебүүдэд цагийн хязгаарлалт хийх, зочны (guest) холболтын хурдыг тохируулах, тусгайлан зарим нэгэн ажилтанд байнгын өндөр хурдны интернэтийг хуваарилж болно. Мэдээж энэ бүгдийг нэг бүрчлэн тохируулахыг хүсэхгүй бол хиймэл оюуны тусламжтай автомат зохицуулалтыг ч сонгож болох юм.

Аюулгүй байдал, ашигт ажиллагаа

Олон газраас нийлүүлж угсарсан сүлжээнд цахим халдлагын хамгаалалт 0% байдаг бол дээрх нэгдсэн шийдлийн тусламжтайгаар Сүлжээний ухаалаг шийдэл үйлчилгээг хэрэглэгчид 85% хүртэл хамгаалагдана. Мөн PoE with Non-standard Terminal Detection, Loop protection зэрэг аюулгүй байдлыг хангах дэвшилтэт шийдлүүдийг ч агуулж буй.


Дурдахгүй өнгөрч болохгүй нэгэн том давуу тал бол найдвартай шилэн кабелийн холболт. Өөрөөр хэлбэл, өрөө болгон руу тусад нь шилэн кабел татах тул аль нэг өрөөний интернэт тасалдахад бусдадаа нөлөөлөхгүй. Өргөнөөр хэрэглэгддэг уламжлалт цуваа холболтод аль нэг төхөөрөмж дээр саатал гарахад бусдадаа шууд нөлөөлдөг эрсдэлтэй. Мөн төхөөрөмжүүд эрчим хүчний хэмнэлттэй, дуу чимээ багатай, ухаалаг антентай тул үр ашиг өндөртэй байдаг.

Сүлжээний ухаалаг шийдлийг байгууллагадаа нэвтрүүлэхийг хүсвэл:
Утас: +976 7777-1418
И-мэйл хаяг: info@nexmind.mn