Дэлхийн технологийн инновацын гол тоглогч HUAWEI компани өнгөрсөн оны 12-р сарын 11-нд Арабын нэгдсэн Эмиратын Дубай хотод болсон технологийн дэвшилтэт бүтээгдэхүүний танилцуулгынхаа үеэр шинэхэн гар утсаа танилцуулж байсан билээ. Энэ бол HUAWEI Mate X7. Уг загвар хүлээлтээс давсан камерын үзүүлэлт, гурван давхар дэлгэцийн хамгаалалт, хүчирхэг батарей гээд зах зээлд борлуулагдаж эхэлснээсээ хойш хүн бүхний харцыг булаагаад амжсан юм. 

Тэгвэл тус утас хоёрдугаар сарын 2-ноос эхлэн Монголд нээлтээ хийж, Toki-гоор дамжуулан албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэлсэн байна. 

ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ HUAWEI MATE X7

Энэхүү утас нь дэвшилтэт технологи, өндөр нарийвчлалтай камер, бат бөх дэлгэц, хүчирхэг батарей, найдвартай хамгаалалтыг нэг дор багтаасан гэдгээрээ онцлууштай. Тэр ч утгаараа хэрэглэгч болон технологи шүүмжлэгчдэд өндрөөр үнэлэгдээд байсан юм. Түүнчлэн борлуулагдаж эхэлсэн цагаасаа хойш өмнөх үеийн HUAWEI Mate X6 гар утасны борлуулалтын рекордыг 120 хувиар давж байв. Ингэснээр Huawei компанийн түүхэнд хамгийн хурдан хугацаанд борлуулагдсан нугалардаг гар утсаар тодорсон байна.

ЯАГААД HUAWEI MATE X7 УТСЫГ СОНГОХ ЁСТОЙ ВЭ? + ДАВУУ ТАЛУУД

Техник технологи асар хурдтай хөгжиж буй энэ цаг үед бидэнд туслах хамгийн сайн хамтрагч бол мэдээж хэрэг гар утас. Тэр дундаа завгүй амьдралын хэв маягийг бүтээлчээр хэмнэх, өдөр тутмын хэрэгцээнд төгс нийцэх утас шаардлагатай. Харин HUAWEI Mate X7 таныг ажлаа үр бүтээлтэй хийхэд ихээхэн тус болох нь гарцаагүй. Ингээд уг гар утасны давуу талуудыг танилцуулъя.

1. Хүлээлтээс давсан камерын үзүүлэлт

Аз жаргалтай мөчөө дурсамж болгон үлдээх, баримт бичиг, тэмдэглэлийн зураг авах, гэнэтийн осол, нөхцөл байдлыг баримтжуулах, видео дуудлага хийх, контент бүтээхэд гар утасны камер хамгийн чухал. Гэвч зарим утасны камерын чанар төдийлөн сайн байдаггүйгээс болж, дурсамжаа мөнхөлж чадахгүй үе бий. Тэгвэл HUAWEI Mate X7 утастай бол та үүнд огтхон ч санаа зовох хэрэггүй гэнэ. Учир нь эл утас ард хэсэгтээ дөрөв, урд талдаа хоёр гээд нийт зургаан камертай юм. Энэ нь зарим мэргэжлийн камераас илүү үзүүлэлттэй болж буйг илтгэх биз ээ. Тухайлбал,

- 50 МП Ультра Гэрэлтүүлэгт HDR камер (F1.49~F4.0, RYYB, OIS)

Том мэдрэгч, хувьсах өрцтэй тул орчны гэрэлд автоматаар дасан зохицож, өдрийн хурц нарнаас эхлээд шөнийн бүдэг гэрэлд хүртэл тод нягтралтай авна. RYYB мэдрэгч нь уламжлалт камертай харьцуулахад илүү их гэрэл шингээж, өнгийг илүү амьд, бодит гаргадаг. OIS оптик тогтворжуулалт нь хөдөлгөөнтэй үед ч зураг, видеог тогтворжуулна.

- 40 МП Ультра Өргөн өнцгийн камер (F2.2, RYYB)

Байгаль, архитектур, олон хүнтэй агшнуудыг нэг кадрт илүү өргөн багтаах боломжтой. RYYB технологийн ачаар гэрэл багатай нөхцөлд ч дүрсийн чанарыг хадгалж, өнгөний жигд, бодит байдлыг алдагдуулахгүй.

- 50 МП Телефото Макро камер (F2.2, RYYB, OIS)

Холын объектыг тодруулж авахын зэрэгцээ макро горимоор маш ойроос жижиг деталь, бүтэц, текстурыг гайхалтай нарийвчлалтай харуулна. OIS нь томруулсан үед гар чичиргээг багасгаж, илүү тогтвортой, тод зураг авах боломж бүрдүүлдэг байна.

- Хамгийн чухал нь True-to-Color Camera технологи

Энэхүү технологи нь бодит амьдрал дээрх өнгийг яг байгаагаар нь сэргээхэд чиглэсэн ухаалаг дүрс боловсруулах систем юм. Камер нь орчны гэрэл, өнгөний температурыг нарийвчлан таньж, арьсны өнгө, байгалийн өнгийг хэт тодруулахгүйгээр бодит, тэнцвэртэй байдлаар харуулна. Үүний үр дүнд авсан зураг бүр “харагдаж байсан шигээ” үнэн бодитоор буудаг аж. Тэгэхээр өөрийн харж буй зүйлээ яг тэр чигээр нь утасны камертаа буулгах бүрэн боломжийг олгожээ.

2. Дэлгэцийн бат бөх байдал

“Утасны дэлгэцээ хагалчих вий” гэх айдас хүн бүрд бий болов уу. Тэр дундаа нугалардаг гар утастай хүмүүс үргэлж л болгоомжтой харьцаж байдаг. Гэвч энэ цаг үе нэгэнт ард хоцорчээ. Энэ салбартаа хамгийн анх удаа нэвтрүүлсэн гурван давхаргат нийлмэл, ультра бат бөх хамгаалалттай HUAWEI Mate X7-той байхад санаа зоволтгүйгээр нугалах боломжтой гэнэ. Тэдгээр гурван давхаргыг товчхон тайлбарлавал,

- Carbon Fiber суурь давхарга: Хөнгөн атлаа маш өндөр бат бөх чанартай материалаар хийгдсэн. Carbon Fiber нь суналт, мушгиралт, даралтад тэсвэртэй тул утасны их биеийг тогтвортой байлгаж, нугарах, гажих эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулах юм.

- UTG цохилтод тэсвэртэй давхарга: Нугалардаг ухаалаг утсанд зориулсан тусгай хэт нимгэн шилэн хамгаалалтын давхарга юм. Энэхүү давхарга нь нимгэн атлаа өндөр хатуулагтай тул уналт, даралт, өдөр тутмын хэрэглээнээс үүсэх зураас, цохилтыг үр дүнтэй тэсвэрлэдэг.

- Non-Newtonian шингэн суурьтай хамгаалалтын давхарга: Энэ нь Non-Newtonian шингэн технологид суурилсан. Гаднаас ирэх даралт, цохилтын хүчнээс хамааран шинж чанараа өөрчилдөг ухаалаг материал юм. Ердийн үед уян, зөөлөн хэвээр байдаг бол уналт, гэнэтийн цохилтод ормогц шууд хатуурч, цохилтын энергийг шингээн сарниулна.

Гадна дэлгэц нь HUAWEI-ийн өөрийн боловсруулсан бат бөх Кристал Кунлун дэлгэцтэй. Хоёр метрийн өндрөөс унасан ч эвдрэхгүй, энгийн дэлгэцээс 25 дахин бат бөх, 16 дахин зурагдалтад тэсвэртэй.

3. Супер цэнэглэлт, хүчирхэг батарей

HUAWEI Mate X7 нь 5600 mAh хүчин чадалтай батарейтай бөгөөд бүтэн өдрийн турш тасралтгүй ашиглах боломжтой болжээ. 66W супер турбо цэнэглэгчийн ачаар ердөө 30 минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгдэнэ. Тэгэхээр хэрэглэгчийн цаг завыг маш их хэмнэх ажээ. Түүнчлэн хайрцагтаа цэнэглэгч болон утасны гэрийг багтаасан нь илүү тав тухтай хэрэглээг бий болгож буй.

4. IP58 & IP59 ус тоосны хамгаалалт

Уг гар утсан дээр санаандгүй халуун кофе, ус асгасан ч санаа зовох зүйлгүй. Учир нь энэхүү загвар нь IP58 болон IP59 стандартаар ус, тоосноос хамгаалалттай. Мөн хоёр метрийн гүн усанд 30 минут тэсвэрлэх чадвартай төдийгүй өндөр даралт, өндөр температурт ч тэсвэртэй.

5. Тав тухтай хэрэглээ

Олон ажлыг зэрэг амжуулах шаардлагатай, завгүй амьдралын хэв маягтай хэрэглэгчдэд зориулан дэлгэцээ дээд талдаа гурван хэсэгт хуваан ашиглах боломжтой. Таблет мэт 8 инчийн том дэлгэмэл дэлгэцийн ачаар хэрэглэгч нэг дор ажлаа үр бүтээлтэй зохицуулахын зэрэгцээ кино үзэх, тоглоом тоглох зэрэг энтертайнмент хэрэглээг ч тав тухтайгаар эдлэх боломжтой юм. Мөн дэлгэцийн нугасны системийг шинэчлэн сайжруулснаар дэлгэсэн үед товгор байдал бараг мэдрэгдэхгүй болж, дэлгэцийн гадаргуу илүү жигд, цэвэр харагдах болсон нь хийц, дизайны хувьд томоохон давуу тал.

Үүнээс гадна бас нэгэн чухал хэсэг нь хөргөлтийн систем. Хэт их оролдсоноос үүдэж, утас халах тохиолдол олон. Харин эл систем нь халалтыг дөрвөн зүгт жигд тарааж, бусад ухаалаг утаснуудтай харьцуулахад 30 минутын ярианы явцад дулааны өсөлтийг хоёр градусаар бага байлгах боломжийг олгодог аж.

toki ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭР ӨӨРИЙН БОЛГОХ БОЛОМЖ

Дэвшилтэт зургаан камер, бат бөх нугалрах, ус тоосны хамгаалалт зэрэг өдөр тутмын хэрэглээнд ашиглахад төгс тохирох уг утсыг та авахаар төлөвлөж буй бол Toki аппын лизингийн үйлчилгээг сонирхоод үзээрэй. Тoki лизинг нь:

Уян хатан төлбөрийн нөхцөл: Бүтээгдэхүүний үнийг нэг дор төлөх шаардлагагүй, сар бүрийн төлбөрөөр хуваан төлөх боломжтой.

Хялбар шийдэл: Тoki аппаар 5 минутын дотор лизингийн эрхээ тооцуулах боломжтой.

Цахим үйлчилгээ: Бүх үйл явц апп дотор явагддаг тул салбар дээр очих шаардлагагүй.

Хүргэлт: Лизингийн эрхээ тооцоолон баталгаажуулсны дараа та хүссэн гар утсаа худалдан авч, гэртээ үнэгүй хүргүүлэх боломжтой.

Лизингийн эрх тооцоолох бол энд дараарай.

БЭЛГЭНД HUAWEI WATCH GT 6

Шинэхэн гар утсаа худалдан авсан хэрэглэгч бүрд нээлтийн урамшуулалд оролцох боломжтой бөгөөд бэлгэнд Huawei Watch GT6 брэндийн ухаалаг цагийг өгөх юм. GT6 нь цэнэглэснээс хойш 21 хоног цэнэгээ барих хүчин чадалтай, бугуйнд суурилсан унадаг дугуйн горим болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хянах горимтой аж.

HUAWEI Mate X7 нь зөвхөн ухаалаг утас бус, өдөр тутмын амьдралд технологийн дэвшлийг бодитоор мэдрүүлэх шинэ үеийн төхөөрөмж бөгөөд нарийвчлалтай камер, бат бөх хийц, хүчирхэг гүйцэтгэл, найдвартай хамгаалалтыг нэгтгэсэн цогц шийдэл болж байна.