Та бидний сайн мэдэх YouTube, Instagram, TikTok гэхчлэн төрөл бүрийн сошиал медиа платформ өдрөөс өдөрт улам олон нас, сонирхлын бүлгийг хамарсаар байна. Үүнийг дагаад контент бүтээгчдийн тоо, ур чадвар ч дараагийн түвшинд очиж байгааг нийт хэрэглэгчид цаг тутам гэрчилж буй.
Тэгвэл үргэлж мэргэжлийн камер халааслах хэрэгцээ бүр мөсөн алга болж, хэзээ ч, хаана ч дуу дүрсний өндөр чанартай зураг, бичлэг авах боломжийг HUAWEI nova 14 цуврал улам боловсронгуй болгожээ. Угтаа бид ердөө хоёр сарын өмнөх нийтлэлдээ HUAWEI Pura80 загварын онцлогийг дэлгэрүүлэхийн сацуу Huawei брэнд тус загвараа мэргэжлийн камерын түвшинд хүрсэн хэмээн мэдэгдсэнийг дурдсан билээ. Харин nova 14 загвар чухам ямар нэмэлт тохиргоо, дэвшилтэт шийдлийг хэрэглэгчдийн гарт хүргэж буй тухайг эл нийтлэлээс хүлээн аваарай.

HUAWEI NOVА 14-ийн ТУХАЙ
Энэ оны есдүгээр сард HUAWEI брэнд олон улсад nova 14 цувралаа албан ёсоор танилцуулсан юм. Тус загвар нь худалдаанд гарснаас 24 хоногийн дотор нэг сая хувь борлуулагджээ. Илүү ахисан түвшний даалгавар гүйцэтгэгч хиймэл оюуны туслах, хөдөлгөөнөөр удирдах функц (AI Gesture Control) зэргийг өөртөө багтаасан EMUI 14.2 болон EMUI 15 үйлдлийн системтэй nova 14 нь HUAWEI AppGallery-д ердөө гурван алхмаар бүртгүүлээд өргөн хэрэглээний бүхий л аппуудыг татаж авах боломжийг олгож байна.
Харин үзэмжийн хувьд сонгодог, ажил хэрэгч, өдөр тутмын гээд төрөл бүрийн өнгө төрхийг илтгэх мөсөн болор болон цулгай гадаргуу бүхий цагаан, усан цэнхэр, хар өнгийн сонголтуудтай худалдаанд гарсан аж. Түүнчлэн, 6.7 инчийн асар нимгэн OLED тэгш ирмэгтэй дэлгэцийг ч мартаж үл болно.
Салбартаа анхдагч 50MP хөрөг зургийн хос урд камер, 1.5 сая өнгөний ялгарал бүхий Ультра Хрома камер, олон фокуст хөрөг зургийн үндсэн камер, супер турбо цэнэглэлт, тасралтгүй хэрэглээг хангах хүчирхэг батарей зэрэг үзүүлэлт, хүчин чадлыг нэг дор цогцлоожээ.
КОНТЕНТ БҮТЭЭГЧДЭД
Тэгвэл тус загварыг контент бүтээгчдийн №1 сонголт болгоод буй үзүүлэлтүүдтэй лавшруулан танилцъя. Юун түрүүнд хөрөг зургийн (урд) камерт дэвшилтэт технологид суурилсан шийдлүүдийг шингээсэн тул орчны болоод тодорхой объектын өнгө, дүрслэлийг гайхалтай нарийвчлалтай буулгах боломж бүрдсэнийг дурдууштай.
Үүгээр ч зогсохгүй хиймэл оюунд суурилсан хэд хэдэн онцлох горим бий. Тухайлбал, AI Retouch нь бүлгээр зураг авах үеийн санамсаргүй өө сэвийг бүрэн засварлах чадвартай. Зурагт орж буй хүн бүрийн царайны хувирал, нүүрний зохион байгуулалтыг таних ухаалаг системтэй тул хэдхэн даралтаар төгс зохилдлогоотой зураг бий болгоход тань тусална. Харин XD Portrait Engine горимын тусламжтай “Байгалийн,” “Нарийн,” болон “Загварлаг” горимоос сонгож, хөрөг зургаа чанаржуулах боломжтой аж.

Мөн өмнөх загвараас (HUAWEI novа 13) гэрэл шингээх хүчин чадал 30.8% илүү сайжирсан тул бүрэнхий орчинд ч тод, нарийвчлалтай зураг дарж болно.

ТУРБО ЦЭНЭГЛЭЛТ
HUAWEI nova 14 цувралын хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол яах аргагүй турбо цэнэглэлт. Энэ удаагийн загвар 7000 mAh батарей болон хүчирхэг 100W-ийн цэнэглэлтийг санал болгож буйн хувьд таны ажил хэзээд тасалдахгүй үргэлжилнэ.
HUAWEI nova 14 Pro болон nova 14 загвар ердөө 9 минутад 50% цэнэглэх 100W Turbo Charger-тай бол HUAWEI nova 14i загвар 72 цаг хүртэл цэнэгээ барих хүчирхэг 7000 mAh батарейтай юм.

HUAWEI-ИЙН БЭЛЭГ
HUAWEI nova 14 загвар нь гурван төрөлтэй бөгөөд худалдан авалт бүрд HUAWEI брэндийн цаг, чихэвч бэлэглэх аж. Тодруулбал, HUAWEI nova 14 Pro-д HUAWEI Band 10 ухаалаг цаг болон HUAWEI FreeBuds SE 2, HUAWEI nova 14-д HUAWEI Band 10 ухаалаг цаг, харин HUAWEI nova 14i-д HUAWEI FreeBuds SE 2 чихэвч тус тус бэлэглэж байна.
Эдгээр бүтээгдэхүүн нь Huawei брэндийн утастай нягт хоршиж ажиллах давуу талтай тул хэрэглэгчдэд HUAWEI экосистемийг хэрэглээндээ нэвтрүүлэх боломжийг олгож буй.

Та дээрх гурван загвараас хэрэглээндээ тохируулан Toki Shop-оос ердөө 5 минутад лизингийн эрхээ шийдүүлээд хамгийн уян хатан нөхцөлөөр үнэгүй хүргэлтээр аваарай.

Сэтгэгдэл бичих

