Эвдэрсэн дэлгэцийг засварлахад дэлхийн хэмжээнд жилд гурван тэрбум доллар зарцуулдаг бөгөөд нийт ухаалаг утасны засварын бараг тал хувийг дэлгэцийн засвар дангаараа эзэлдэг болохыг мэдэх үү? Энэхүү нийтлэлээрээ дэлгэцийн бат бөх чанарт дэвшил авчирсан шинэ материал болон ухаалаг утасны дэлгэцийн чухал үзүүлэлтүүдийг энгийнээр тайлбарлахаар бэлдлээ. 

1. Дэлгэцийн хэмжээ


Дэлгэцийн хэмжээ хувь хүний хэрэглээ,сонирхлоос мэдээж хамаарна. Том дэлгэцээр (6-7 инч) видео, кино үзэх, тоглоом тоглоход тохиромжтой бол жижиг (5-6 инч) дэлгэцээр энгийн ухаалаг утсан дээрх үйлдлүүдийг хийхэд тохирно. Гэхдээ сүүлийн жилүүдэд дийлэнх хэрэглэгчид том дэлгэцийг илүүд үзэх болсныг Display Mate компанийн судалгаа гэрчилнэ.

Тэдний мэдээлж буйгаар гар утасны дэлгэцийн дундаж хэмжээ 2012 онд 4.5 инч байсан бол сүүлийн жилүүдэд 6 инчээс дээш болсон байна. Энэхүү шилжилт нь хэрэглэгчид илүү өргөн дэлгэцийг эрэлхийлдэг болсныг илтгэж буй хэрэг. Тэгвэл хэрэглэгчдийн уг хэрэгцээг хангах Huawei Pura 70 цувралын утаснууд нь 6.8 инчийн дэлгэцийг санал болгодог бөгөөд ингэснээр ухаалаг утсан дээр хийж болох бүх үйлдлийг илүү тав тухтай болгоход тусалжээ.

2. Нарийвчлал ба Нягтрал 


Quad HD (1440p) болон 4K (2160p) зэрэг өндөр нарийвчлалтай ухаалаг гар утаснууд орчин үеийн загваруудад түгээмэл болсон. Судалгаагаар хэрэглэгчдийн 60 хувь нь шинэ ухаалаг утас худалдаж авахдаа дэлгэцийн нягтралыг чухалчлан үздэг бөгөөд энэ нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид чухал ач холбогдолтой үзүүлэлт болохыг онцолсон байдаг.

Хэдий чинээ өндөр нарийвчлал, нягтралтай байна төдий чинээ удаан хугацаагаар дэлгэц ширтэх үед нүдэнд ачаалал бага үүсэж, бидний нүдийг хамгаалдаг хэмээн ойлгож болно. Тэгвэл Huawei компанийн Pura 70 цувралын утаснууд 4К нягтрал бүхий (3840 x 2160 пиксел) дэлгэцтэй тул нүдэнд ирэх ачааллыг багасгахын сацуу илүү дүрсний өндөр нягтралтайгаар бүх кино, бичлэг, тоглоомоо тоглох боломжтой.

3. Дэлгэцийн технологи


Дэлгэц дээрх дүрсний өнгө бидний нүдэнд хэрхэн харагдах нь үндсэн хоёр төрлийн технологиос хамааралтай. LCD (Шингэн болор дэлгэц) ба OLED (Органик гэрэл ялгаруулах диод).

LCD дэлгэц нь яг л сэндвич шиг хэд хэдэн давхаргаар давхарлагдсан байдаг. Энгийнээр төсөөлбөл таны гарт маш тод гэрэлтэй гар чийдэн байна гэж бодъё. Тэрхүү чийдэнгээрээ та будсан шилний нэг хэсгийн урд нь барихад гэрэл тэр шилээр нэвт гэрэлтэж, шилний өнгө тодрон харагдах нь таны утсан дээр харж буй дүрсийг үүсгэдэг гэсэн үг юм.


Харин OLED дэлгэцийн хувьд:

Одоо харин та нэг харанхуй өрөөнд байна хэмээн өөрийгөө төсөөлөөрэй. Танд тод гэрэлтэй чийдэнгийн оронд асааж, унтраах боломжтой жижиг гэрлүүд (пиксел) байгаа. Тэр жижиг гэрэл бүрийн өөр өөр өнгө нь харанхуйд илүү тод асаж, илүү тод дүрсийг бий болгодог гэсэн үг. Тэгэхээр OLED дэлгэц нь илүү дэвшилтэт, илүү өндөр пиксел бүхий тод өнгө, дүрсийг үзүүлдэг ажээ. Энэ төрлийн дэлгэцтэй утсанд Huawei Pura 70 цувралын бүх загварууд ордог.

4. Дэвшилтэт хамгаалалт: Кунлун дэлгэц

Дэлгэцийн бат бөх чанар нь ухаалаг утас хэрэглэгчдийн хувьд маш чухал хүчин зүйл бөгөөд энэ нь төхөөрөмжийн эдэлгээнд шууд нөлөөлдөг. Ухаалаг утас хэрэглэгчдийн 64 хувь нь дор хаяж нэг удаа дэлгэцээ хагалж байсан гэсэн судалгаа бий. Тиймээс ч сүүлийн үед ухаалаг утас үйлдвэрлэгч компаниуд дэлгэцийн шинэ бат бөх материалуудыг туршсаар буй бөгөөд үүний нэг жишээ бол кунлун дэлгэц юм.



Утасаа унагаах, дэлгэц зурагдахад тэсвэртэйгээс гадна бүр утсаараа хадаас хүртэл хадаж болохуйц бат бөх дэлгэц байдаг гэвэл итгэх үү?

Кунлун дэлгэц нь ердийн дэлгэцийн материалтай харьцуулахад өндөр хатуулагатай гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл энэ материалыг үйлдвэрлэхэд молекулын бүтцийг нь сайжруулах нэмэлт шат дамжлага орсон гэсэн үг. Ингэснээр утасны дэлгэц нь түлхүүр, зоос зэрэг гадны хүчин зүйлд зурагдахгүйгээс гадна доргилтод маш тэсвэртэй болно.

Туршилтаас үзэхэд кунлун дэлгэц нь хамгийн сүүлийн үеийн горилла дэлгэцтэй харьцуулахад 20% илүү бат бөх. Дэлгэц ийнхүү бат бөх байх нь утасны эдэлгээг сайжруулж, яваандаа мэдрэгч нь муудах, дэлгэцийн дүрс, нягтрал муудах зэрэг асуудлаас сэргийлэх давуу талтай.



Тэгвэл яг ийм кунлун дэлгэцтэй утас бол Huawei компанийн Pura 70 цуврал юм. Huawei компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсээс явуулсан судалгаагаар Pura 70 загварыг янз бүрийн өндрөөс хэд хэдэн удаа унагаах туршилт хийсэн бөгөөд ингэхэд утасны дэлгэц нь 1.2 метр өндрөөс уналтыг тэсвэрлэх чадвартай болох нь батлагджээ. Мөн Pura 70-ийн 1000 хэрэглэгчдийн дунд явуулсан судалгаанд тэдний 89 хувь нь зургаан сар ашигласны дараа утаснууд нь ямар ч сэв, зураас, гэмтэлгүй байсан хэмээн хариулжээ.

Дэлгэц солих, засварлах хэрэгцээг бууруулснаар кунлун дэлгэц нь хэрэглэгчдэд хэмнэлттэй бөгөөд чанартай утсыг санал болгож буй юм. Мөн үйлдвэрлэгчдийн хувьд ч гэсэн Huawei-ийн хөгжүүлсэн кунлун дэлгэцийг маш ихээр сонирхож байгаа аж. Тухайлбал, Counterpoint Research-ийн тайланд дурдсанаар үйлдвэрлэгчид бат бөх чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн улмаас кунлун дэлгэцийг бүтээгдэхүүнүүдийнхээ тэргүүлэх загварууддаа ашиглах нь нэмэгдсээр байна хэмээн мэдээлжээ.

5. Бонус үзүүлэлт 


Ухаалаг утас сонгох шийдвэрр гаргалтад дэлгэцээс гадна камер хамгийн чухал үзүүлэлтийн нэгд ордог. Тэр дундаас Huawei Pura 70 цувралын камерыг дурдахгүй байхын аргагүй. Их биеэс урагш гарч ирж, буцан эвхэгддэг линз, гэрэл цуглуулагч нэг инчийн том мэдрэгч, 35 дахин томруулах хэт гэрэлтүүлэгтэй макро телефото камер нь хоёр метрийн гүнд ч ашиглаж болох усны хамгаалалттай тул бодит ертөнц дэх энгийн үзэгдлийг ер бусын урлагийн бүтээл мэт харагдуулах ажээ.

Түүнчлэн нэгэн чигт хөдөлгөөнгүй орших обьект, нар жаргах тогтуун байгалийн үзэгдэл, тэр бүү хэл 300 км/цагийн хурдтай давхиж буй автомашины хөдөлгөөнийг хүртэл Huawei XD Motion-ийн тусламжтайгаар нүд ирмэхийн зуур та камертаа буулгах боломжтой.



Харин видеоны тухайд 35 дахин макро томруулалтын тусламжтайгаар элсний ширхэг бүрийг гаднын гялбаанаас ангид дүрсжүүлж, бүдэг гэрэлд ч нүдэнд үл үзэгдэх жижиг зүйлсийг өнгөний өндөр нарийвчлалтайгаар буулгаж болох юм.

Бат бөх дэлгэц, өндөр чанартай камераараа алдартай Pura 70 цувралын ухаалаг утас нь аяллаар их явдаг, уул хаданд гарах дуртай эсвэл олон хэрэгсэл авч явах шаардлагатай байгалийн гэрэл зурагчин, аялагч зэрэг хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой. Ямар ч доргилт, зураас, эдэлгээнд тэсвэртэй энэ утас таны найдвартай, урт хугацааны, бат бөх хамтрагч байх болно.



Ташрамд дурдахад, Huawei Pura70 цувралын гар утсыг Мобикомын 21 аймаг дахь салбаруудад худалдаалж байна. Бэлнээр болон зээлээр худалдан авсан эхний 180 хэрэглэгч өндөр чанартай дуугаралт бүхий Huawei Freebuds Pro 3 утасгүй чихэвчийг бэлгэнд авах боломжтой гэдгийг дуулгая.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс аваарай.