Шинэ iPhone гарахтай зэрэгцээд олон хүний утас гацаж байгаа сурагтай. Хэрэв та утсаа шинэчилж, тэр дундаа iPhone-той болохыг хүсч байгаа бол өнгөрсөн жил худалдаанд гарч, өнөөдрийг хүртэл хэрэглэгчдийн таашаалд нийцэж буй iPhone 15-ийг авах 15 шалтгааныг хуваалцъя.

Хэрэгтэй бүхэн бий
Та ухаалаг утсаараа ямар ч ажил амжуулдаг, юу ч хийдэг бай iPhone 15-ийн хурд, хүчинд эргэлзэх шаардлагагүй. Ялангуяа Pro хувилбаруудын A17 Pro чип бол Apple гэлтгүй ухаалаг утаснууд дундаа хамгийн хүчирхэг чипүүдийн нэг билээ. iPhone-ий ямар ч загвар гурваас таван жилдээ гологддоггүйг байнгын хэрэглэгчид сайн мэднэ дээ.
Үнэ хямд
Шинэ загвар гарсантай холбоотойгоор iPhone 15-ийн загварууд хямдарч эхлээд байна. Мөнгөө хэмнэнгээ утсаа шинэчлэх хүсэлтэй бол яг одоо л авдаг цаг. Учир нь Apple компани iPhone 15 Pro, Pro Max загвараа шинээр үйлдвэрлэхээ зогсоогоод байгаа юм. Тэгэхээр энэхүү хүчирхэг утсыг цоо шинээр нь хямд үнээр авах боломж одоо л байна гэсэн үг.
Жишээ нь, энэ нийтлэлийн хамтрагч Technozone-д албан ёсны iPhone 15 загварууд 1,000,000₮ хүртэлх дүнтэй хямдарчээ. Нэмээд хоёр жилийн баталгаа болон дэлгэцийн 100 хувийн даатгал бэлэглэх гэнэ.

Бараг л ялгаагүй
Хэрэв та шинээр гарсан iPhone 16 авахыг бодож байгаа бол энэ хоёр загвар тийм ч их ялгаагүй гэдгийг дуулгая. Үндсэн хэлбэр, камер, батарей гээд үндсэн функцүүдийн хувьд ялгаа багатай. Мэдээж камер удирдах шинэ товч тэргүүтэй хэд хэдэн шинэ функц бий ч ердийн хэрэглээнд тийм ч ялгаагүй.

Ганц залгуур
Apple түүхэндээ анх удаа USB-C оролттой утас үйлдвэрлэсэн нь iPhone 15 юм. Ингэснээр хэрэглэгч бусад технологийн хэрэгсэлдээ ашигладаг залгуураараа iPhone утсаа цэнэглэх боломжтой болсон билээ. Байгаль орчин гэлтгүй хэрэглээ талаасаа энэ бол гарцаагүй ухаалаг шийдэл.
Супер камер
Өнгөрсөн жил Apple сүүлийн жилүүдэд үзэгдээгүй томоохон өөрчлөлтийг iPhone 15-ийн камерт хийсэн билээ. Нэгт, зөвхөн Pro Max хувилбарт байх бүрсийлгэхгүй 5X татах перископ камер. Хоёрт, бүх хувилбарт байх шинэчлэгдсэн 48MP үндсэн камер. Энэ хослол нь ялангуяа iPhone 15 Pro Max-ийг хамгийн шилдэг камертай утасны эгнээнд зүй ёсоор багтааж буй.

Шидэт товч
iPhone 15 Pro хувилбаруудын ид шид бол мэдээж “Action Button”. Анх гарахдаа уг товчийг дараад хийж болох үйлдэл энгийн бөгөөд цөөн байсан. Харин сүүлийн үеийн хөгжүүлэлтийн ачаар зөвхөн Apple гэлтгүй бусад аппуудыг холбох, апп нээхээс гадна апп дотор үйлдэл хийх ч боломжтой болсон юм.
Хөдөлгөөнт арал
Жилээс жилд Apple компани ухаалаг утасныхаа notch буюу дээд хэсгийг хэрхэх вэ гэдэг олны анхаарлыг татдаг. Өнгөрсөн жил тэд iPhone 15-ийн Pro хувилбаруудад “Dynamic Island”-ийг танилцуулж, утасны дэлгэц тэр чигтээ мэдээлэл харуулах боломжтой болсон нь хэрэглэгчийн туршлага нэг шатаар дээшлүүлсэн билээ.

Хиймэл оюун ухаан
Бүх зүйлд хиймэл оюун ухаан нэмэгдэж буй энэ цаг үед Apple ч хойш суусангүй. Тэд өөрсдийн хиймэл оюун ухаанаа “Apple Intelligence” хэмээн нэрийдсэн бөгөөд хэдхэн хоногийн дараа гарах iOS18 үйлдлийн системд энэ төрлийн функцүүдээ шингээжээ. Уг функцүүдийг ашиглаж, өдөр тутамдаа цаг хэмнэхийг хүсэж байгаа бол A17 Pro чиптэй iPhone 15 Pro хувилбаруудыг санал болгоё.
Шилдэг тоглоом
Түүнчлэн A17 Pro чип бол анхны 3 нанометрийн технологиор үйлдвэрлэсэн чип. Энэ чипийн ачаар AAA буюу хамгийн өндөр зэрэглэлийн, зөвхөн тоглоомын консолууд дээр тоглох боломжтой байсан Resident Evil 4, Assassin's Creed Mirage тэргүүтэй шилдэг тоглоомуудыг гар утсаараа тоглох боломжтой болсон юм.

Өнгөний сонголт
Жил бүрийн iPhone өөр өөр өнгөтэй байдаг. Мэдээж хар, саарал, цагаан зэрэг байнгын өнгөнүүд байх ч материал болон бусад шалтгаанаас үүдэн зарим тохиолдолд цоо шинэ өнгө гаргаж, тэрхүү өнгөө ахиж гаргадаггүй. Хэрэв таны хувьд ашиглаж байгаа утасны чинь өнгө нэн чухал бол iPhone 15-ийн шинэ өнгөнүүдийг сонирхоод үзээрэй.
Хөнгөхөн
Apple компани утасныхаа их биеийн материалыг сольсноор iPhone 15 өмнөх загваруудаасаа мэдэгдэхүйц (10-20 хувь) хөнгөн болсон юм. Бидний биедээ авч явах зүйлс нэмэгдсээр буй энэ цаг үед утас хэмээх чухал хэрэгсэл илүү хөнгөн, авсаархан болж байгаа нь таатай хэрэг.

Төгс хэмжээ
Ухаалаг утасны хэмжээ томорсоор л байна. Миний хувьд хамгийн төгс хэмжээтэй утас бол 6.1 инч буюу iPhone 15 болон iPhone 15 Pro-ийн хэмжээ. Хэт том биш тул халаасанд хялбар багтаж, нэг гараараа барьсан чигээрээ ашиглах боломжтой. Энэ жилээс iPhone утасны хэмжээ томорч, түүнээс гадна эвхэгддэг утасны төрлүүд нэмэгдэж байгаагаас үзэхэд iPhone 15 хамгийн сүүлийн үеийн, төгс хэмжээтэй утас байж магадгүй л юм.
Үнэ цэний баталгаа
Хэсэг хугацаанд хэрэглэсэн iPhone-ийг зарахад анхны үнээ бага алддаг давуу талтай. Түүнээс гадна Trade-in буюу утсаа үнэлүүлж, дээр нь зөрүү өгөөд шинэ утастай болдог үйлчилгээ ч бий. Энэ маягаар та санхүүгийн дарамтад орохгүйгээр хамгийн шилдэг утсыг ашигласаар байх боломжтой юм шүү.

Титан гадаргуу
Титан гадаргуу
Титан гадаргуутай анхны утас тул iPhone 15 бат бөхийн зэрэгцээ тансаг мэдрэмж төрүүлж чадсан юм. Энэхүү материал нь нэн хөнгөн, уналтад тэсвэртэй, зураас бага ордог гээд олон давуу талтай. Хүрээд үзэхэд л ялгаа нь мэдрэгдэнэ дээ. Apple ахиад хэзээ ч материалаа солио билээ, байгаа дээр нь авсан нь зөв байж магадгүй юм.
Супер дэлгэц
Apple сондгой тоотой iPhone-доо хамгийн олон шинэчлэл хийдэг гэсэн дам яриа байдаг. Үнэхээр л үүний дагуу iPhone 15 цөөнгүй шинэчлэлт дагуулсан юм. Түүний нэг нь Always on Display буюу үргэлж асаалттай дэлгэц. Үүний ачаар цоожтой үед ч гэсэн утаснаасаа огноо, сонордуулга, цаг агаар зэрэг хэрэгтэй мэдээллийг харах боломжтой. Энэхүү функц дэлгэцийн гэрлийг бүдгэрүүлж, шинэчлэгдэх давтамжийг (refresh rate) бууруулснаар нэг цагт ойролцоогоор нэг хувь батарей хороодог тул цэнэг дуусна гэж санаа зовох хэрэггүй.

Сэтгэгдэл бичих (1)


T Techsavvy 66.181.184.248
Үнэндээ маш их өөрчлөлт орсон. A18 чип өмнөх бүх загваруудаасаа хавь илүү хурд, боловсронгуй гүйцэтгэлтэй болсон. Apple intelligence тусламжтай өгөгдөл боловсруулах, siri-д комманд өгөх, зургийн чанарыг илүү нарийвчилсан түвшинд сайжруулах photonic engine гэх мэт дурьдвал олон байна. Хэрэглээний хувьд илт давуу байгаа. Зах зээлд аль хэдий нь гарсан учир хэрэглэгчдийн бүтээсэн контентуудаас ялгааг нь бүрэн харах боломжтой. Над шиг шинэ технологийн хорхойтнуудад бол дараагийн загварыг нь л түрүүлж хэрэглэн туршлага хуримтлуулах нь чухал санагддаг. Хэзээ ч хоцрохгүй.