Жолооч бүр тэнгэр баганадсан үнэтэй түлш, утааны асуудал, дэлхий нийтээр яригдаж буй ногоон шилжилтийн дагуу байгальд ээлтэй сонголтыг эрэлхийлэх нь элбэг болжээ. Харин Монголын нөхцөлд шууд ийм сонголт хийе гэхээр нэг бэрхшээл тулгардаг нь цахилгаан автомашинтай хол замд гарахад цэнэг нь дуусах, гарын арван хуруунд багтах цэнэглэх цэг гээд асуудлууд ар араасаа хөвөрдөг. Нөгөө талаараа энэ нь бас зөвхөн Монголын асуудал бус, дэлхий дахинаа хэрэглэгчдийн санааг чилээдэг нийтлэг асуудал. Үүнийг шийдэх шинэ технологийг компаниуд туршиж буйн нэг нь Li Auto компанийн бүтээсэн EREV (Extended-Range Electric Vehicle) технологи. 

Li Auto-ийн автомашин нь цахилгаан болон бензинийг ухаалгаар хослуулсан гэдгээрээ онцлог. Өдөр тутмын хотын хөдөлгөөнд, дуу чимээ, утаа гаргалгүй оролцох бөгөөд алс хол замд гарсан ч санаа зовох зүйлгүй. Бензин хөдөлгүүр нь генераторын үүрэг гүйцэтгэж, цахилгаан моторыг тасралтгүй тэжээнэ.


Технологийн төгс шийдэл: EREV систем

EREV технологийн онцлогийг энгийнээр тайлбарлавал цахилгаан мотортой боловч зайгаа үргэлж цэнэглэх жижиг бензин хөдөлгүүртэй гэсэн үг. Тэгэхээр таны автомашин үргэлж цахилгаанаар хөдөлж, бензин нь зөвхөн “цахилгаан станц” шиг ажиллана. Ингэснээр нэг удаагийн цэнэглэлтээр хот дотор 150-200 км явж болох бөгөөд бензинээр нийт 1,000 гаруй км явах боломжтой.

Li Auto зөвхөн бат бөх инженерчлэлээрээ бус, салон доторх шийдлээрээ ч хэрэглэгчийг татдаг. Автомашин доторх салон нэлээд том бөгөөд арын суудалд суусан хүмүүсийг уйдах завгүй байлгах том дэлгэц бүхий энтертайнмент хэсэгтэй.

Жолоодлогын туслах системүүд: эгнээ хадгалах, ослоос сэргийлэх мэдрэгч, ухаалаг аяллын хяналт зэрэг нь хол замд дэмтэй. Wired-ийн сэтгүүлийн тоймд Li Auto-ийн жолоодлогын туслах системийг Хятадын шилдэг системүүдийн нэг хэмээн үнэлжээ.

Дизайны хувьд Li Auto-ийн салон нь дээд зэрэглэлийн арьс, ухаалаг гэрэлтүүлэг зэрэг деталиудад анхаарсан нь илэрхий.


Эдийн засгийн хэмнэлт ба байгальд ээлтэй хэрэглээ

Хэрэглэгчдийн хувьд түлшний зардал хамгийн том асуудлын нэг. Li Auto EREV технологийн шийдлээр энэ асуудал бодитоор багасдаг гэхэд хилсдэхгүй. Тооцоогоор цахилгаанаар 100 км явах зардал нь бензинтэй харьцуулахад 3-4 дахин бага.

Дээрээс нь утаа ялгаруулалт эрс буурна. EREV загварууд хотын дотор бараг бүрэн цахилгаанаар явдаг тул хотын утаанд хувь нэмэр оруулахгүй. Reuters-ийн мэдээлснээр 2024 онд Хятадын EREV борлуулалт 83 хувиар өссөн нь хэрэглэгчид эдийн засгийн хэмнэлт, байгаль орчинд ээлтэй шийдэлд анхаарах болсонтой холбож байгаа юм. Цахилгаан автомашины борлуулалт өссөн ч гэлээ, EREV технологи илүү хурдтай өссөн нь сонирхолтой.


Ирээдүйн автомашины сонголт


Өнөөдөр дэлхийн автомашины зах зээлд “төгс шийдэл” гэж тодорхойлоход хамгийн ойр технологи бол EREV гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн EREV зах зээл 2023 онд 6.5 тэрбум ам.доллар байсан бол 2031 он гэхэд 22.5 тэрбум ам.долларт хүрнэ гэж Verified Market Research тооцоолжээ. Өөр нэг судалгаанд бүр 2025 он гэхэд 51 тэрбум долларт хүрэх боломжтой гэж дурдсан нь энэ технологийн ирээдүй хэр хурдан өргөжиж буйг харуулна. Li Auto бол энэ чиглэлийн дэлхийн гол тоглогчдын нэг. 2024 онд компанийн нийт борлуулалт 500 мянга давсан бөгөөд энэ тоо жилээс жилд өссөөр байна.

Албан ёсны дистрибьютерийн баталгаат үйлчилгээ, эдийн засгийн хэмнэлт, байгальд ээлтэй хэрэглээ гэх зэрэг чухал хүчин зүйлийг тооцож үзвэл Li Auto Монголын нөхцөлд хамгийн ухаалаг сонголт гэж хэлж болно. Ирээдүйд дэлхий нийтээрээ цахилгаанд автомашинд бүрэн шилжих магадлалтай, харин яг одоогийн нөхцөлд Li Auto бол амьдралд ойр, хамгийн найдвартай шийдэл.


Electric Motors Corporation - Монгол дахь Li Auto-ийн албан ёсны түнш

Electric Motors Corporation (EMC)-ийн гол зорилго бол зөвхөн автомашин борлуулах бус, хэрэглэгчиддээ цогц экосистем санал болгох. Энэ нь олон улсын стандартын дагуу баталгаат үйлчилгээ үзүүлэх, сэлбэгийг шууд ханган нийлүүлэхэд туслах, жолооч, худалдан авагч бүрт шаардлагатай зөвлөгөөг өгч ажиллана гэсэн үг.

EMC-ийн хамгийн том давуу талын нэг нь Li Auto автомашины системийн шинэчлэлтийг цаг алдалгүй хийх боломж. Li Auto нь хиймэл оюун, жолоодлогын туслах систем, мультимедиа, батерейны удирдлагын программ дээр тогтмол шинэчлэл шаардаж байдаг. Албан ёсны дистрибьютерээр дамжуулан эдгээр шинэчлэлийг албан ёсны эх сурвалжаас шуурхай, найдвартай авах нь хэрэглэгчдийн цагийг асар их хэмнэдэг. Үүн дээр нэмээд Li Auto автомашинд 8 жилийн буюу 160,000 км-ийн баталгаат хугацаа өгдөг нь хэрэглэгчдэд урт хугацаанд итгэлтэйгээр жолоодох баталгаа болдог.

Зөвхөн техникийн үзүүлэлтээс гадна хэрэглэгч машиндаа сууж, хүрч, мэдэрч, жолоодож үзнэ гэдэг чухал. EMC үзэсгэлэнгийн танхим нь Хүннү 2222-ийн чанх хойно байрлалтай ба энд хэрэглэгч EREV технологийн онцлогийг биечлэн ойлгохоос гадна мэргэжлийн зөвлөхүүдээс хэрэгтэй заавар, зөвлөмжийг олж авах болно.