Тэртээх 1885 онд унадаг дугуйн үйлдвэрлэлээр гараагаа тавьж, хожим нь автомашины зах зээлд өөрсдийн байр суурийг эргэлт буцалтгүйгээр дархалсан Land Rover-ийн их гурвалын нэг Defender-ийн шинэхэн загварууд монголын зам дээр давхиад эхэлжээ. Хурд, хүчний гайхамшиг гэгддэг Range Rover, Discovery цувралтай нэг шугамд жагсдаг энэхүү хүлгийн гол тодотгол нь “бартаат замын мастер.” 

Энэ удаагийн нийтлэлээр манай орны эрс тэс уур амьсгал, урт удаан аяллыг ажралгүй давах хүчин чадал, өдөр тутмын хэрэглээнд ч даруй нийцэх дэгжин шийдлүүдийн төгс хослол болсон Defender-ийн шинэ загваруудтай танилцъя. 

хаана ч үнэлэгдэх хурд хүч

Defender нь богино, стандарт, урт замын гэх гурван төрөлтэй. Энэ оны шинэхэн Defender (Defender 110 X-Dynamic)-ийн хувьд 3000 cc хөдөлгүүр, зургаан цилиндртэй бөгөөд энэ нь 400 морины хүчин чадалтай тэнцэхүйц үзүүлэлт. Харин үе үеийн Defender-ийн премиум хувилбар OCTA нь 4400 cc хөдөлгүүр бүхий хос турботойгоороо онцлог. Нэмээд 1 метр хүртэлх гүн ус туулах чадвартай болж сайжирчээ.



Defender-ийг бартаат замын мастер болгогч нь зөвхөн хүчтэй хөдөлгүүр биш, түүнийг удирдах ухаалаг систем. OCTA-ийн хувьд 6D динамик систем нь жолоодлого, замын онцлогт тааруулан дугуйн хийн даралтыг тохируулахаас эхлэх олон автомат хариу үйлдлийн цогцыг санал болгож буй. Мөн Defender цуврал дахь анхны Adaptive Off-Road Cruise Control-ийг нэвтрүүлснээр жолоодлогын үеийн механик ачааллыг эрс багасгасан, орон зайн тооцооллыг илүү сайжруулсан шийдлүүд бий болоод буй.



БАТ БӨХ

Энэ оны загваруудын бас нэг онцлог нь гадна бүтцийн хувьд ганц ч залгаасгүй, бүрэн цутгамал хийц. Энэ нь хэрэглэгчдэд эчнээ танил болсон бат бөх чанарыг нь дараагийн түвшинд хүргэсэн шийдэл бөгөөд ингэснээр энгийн машинаас 3-5 дахин илүү тэсвэртэй болсныг онцлууштай. Тоогоор илэрхийлбэл, 6.5 тонноор цохилт өгөхөд 1 градус хазайсан үзүүлэлт нь илтгэх аж.


Цаашилбал, урд талын их гэрлийн тусгал болон хойд талын дохионы гэрэл өөрчлөгдөж, илүү далайцтай тусгалтай болжээ. Мөн 13,1 инчийн мэдрэгчтэй дэлгэц нь тус загварын ухаалаг системийг улам ашиглахад хялбар (intuitive) болгосон байна. Софтвэйр суурьтай өөр нэг сайжруулалт бол жолоочийн анхаарлыг тогтмол шалгах монитор камер. Энэ камераар жолоочийн анхаарал аяллын явцад сарнихыг “барьж авбал” дуу, дүрсний сануулга өгнө.


ОЛОН ТАЛТ

Хүчтэй хөдөлгүүр, холын аянд тэсвэртэй хийцээрээ зах зээлд танигдсан тус цуврал зөвхөн бартаат замд л зориулагдсан гэвэл өрөөсгөл. Арын суудлын багтаамж, орчин үеийн атлаа аливаа элэгдлээс хамгаалах графит бүрэлт, 14 өнгөний сонголт зэрэг нь өдөр тутмын хэрэглээнд ч төгс зохицно.


АШИГТАЙ ЗАРЦУУЛАЛТ

Энэ оны Defender OCTA тэргүүтэй загваруу Mild hybrid гэх 48 вольтийн батарейтай болжээ. Уг батарей нь сайжруулсан V8 хөдөлгүүр хөргөгчтэй хоршин ажиллаж, хөдөлгүүрт ирэх илүүдэл ачааллыг багасгаж, илүү үр ашигтай ажиллагааг дэмжинэ. Үүнийг гарааны хүчийг ч бүрэн хангах экосистем гэж ойлгож болно.


ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГЫГ ДАРААГИЙН ТҮВШИНД

Wearnes-StarChase дахь манай бүтээгдэхүүн 3 жил, 100,000 км-ийн баталгаат хугацаатай худалдаалагддаг. Харилцагч хүсвэл баталгаат хугацаагаа дусахаас өмнө 1-2 жилээр сунгах ч боломжтой. Land rover-ийн онцлог нь 1 жил буюу 10,000 км тутам тос, маслаа солих зориулалттай. Харин үйлдвэрээс 5 жил буюу 50,000 км хүртэл тос, масло солих үйлчилгээг үнэгүй олгодог. Мөн 3 жилийн замын хажуугийн үйлчилгээ (roadside assistance) гэж бий. Үүнд холбож асаах, ачих, улирлын дугуйг хүссэн байршилд солих, бензин дүүргэлт хийх зэрэг үйлчилгээ цөм багтана. Баг хамт олон маань ч 20-иод жилийн туршлагатай залуучуудаас бүрдсэн учир найдвартай, сэтгэл ханамжтай үйлчилгээ бол бидний салшгүй нэг хэсэг.


МОНГОЛ ХЭРЭГЛЭГЧДЭД

Айфион Робертс, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал

Borderless нь Land Rover Defender-ийн адил бартаат, хатуу ширүүн нөхцөлд тохирсон загвар бөгөөд энэ нь ч Монгол орны байгаль, зам харгуйн нөхцөлтэй төгс нийцэж буй. Эл давуу тал нь нь Монголд өргөн дэлгэрч буй overlanding буюу урт, нүсэр аялал болоод тансаг зэрэглэлийн автомашины эрэлт өсөн нэмэгдэж буй зах зээлийн эрэлтийг бүрэн хангана.

Бид Jaguar Land Rover-той Ази, Номхон далайн бүс нутаг даяар олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч энэ харилцаагаа бэхжүүлэх болно. Энэ жил зах зээлд гарах хэд хэдэн онцлох загвар бий. Тухайлбал, Defender Trophy-гийн тусгай хувилбар 5–6 дугаар сард худалдаанд гарах товтой. Мөн Defender Octa загвар дахин танилцуулагдахад ойртсоор. Эдгээр хоёр автомашин нь Монголын зах зээл, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тун сайн нийцэж буй учир энэ жил Starshase болон Jaguar Land Rover-ийн хувьд ч онцгой жил болно гэдэгт итгэлтэй байна.

Хэрэв та Defender цувралын төрөл бүрийн загвартай илүү ойроос танилцаж, туршлагын жолоодлого хийж үзэхийг хүсвэл дараах холбоосуудаар зочлоорой.

Дэлгэрэнгүй:
Веб хуудас
Фэйсбүүк хуудас: Wearnes-StarChase Mongolia
Инстаграм хуудас: Wearnes Starchase Mongolia
Холбогдох дугаар: 75753911
Имейл хаяг: info@starchase.mn