Яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Мөнгөн гуйвуулга хийх хэрэгцээ хүмүүст үргэлж л гарч байдаг. Мөнгө шилжүүлэх, хүлээн авах нь ялангуяа ойр дотнынхон нь гадаадад ажиллаж, суралцдаг хүмүүсийн хувьд нэн чухал. Гэвч уламжлалт хэлбэрийн мөнгөн гуйвуулга их цаг авдаг, зардал чирэгдэлтэй гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ. Олон улсын банк хоорондын гүйлгээ шууд хийгддэггүй, тодорхой хугацаа шаардагддаг, мөн гүйлгээний шимтгэл өндөр зэрэг нь асуудлын зөвхөн өнгөц хэсэг нь.

Тэгвэл "Sendmn" нэртэй апп чухам энэ асуудлын шийдлийг хэрэглэгчдэд санал болгож байна. "Гэрлийн хурдаар" хэмээх уриатай тус хамт олон Солонгос-Монголын хооронд хэрэглэгчдэд хамгийн хялбар, хурдан бөгөөд дэвшилтэт байдлаар мөнгөн гуйвуулга хийх боломж олгож байгааг бид өнөөдөр онцоллоо.

Ямар ОНЦЛОГ, давуу талтай вэ?

Хурд бол тэдний хамгийн давуу тал. Танд Солонгос руу мөнгө шилжүүлэхэд ердөө ганцхан минут л хангалттай. Тийм, та буруу уншаагүй. Үнэхээр 60 секундээс бага хугацаанд Солонгос улсын бүх банкны данс руу хүссэн хэмжээгээрээ гүйлгээ хийх боломжтой болжээ. Энэ бол мөнгө шилжүүлэхэд баахан цаг зарцуулдаг явдлыг технологи ашиглан бүрэн шийдсэн гэсэн үг.

Мөнгөн шилжүүлэг хийх явц нь маш энгийн бөгөөд хялбар. Та энэхүү апп-ийг ашиглан хүссэн газраасаа ерөнхий мэдээлэл, банкны данс, утасны дугаар зэрэг үндсэн мэдээллээ оруулаад л шилжүүлэг хийхэд болно. Өмнөх шиг банк руу түгжирч, удаан дугаарлаж, бөөн цаас бөглөх хэрэг гарахгүй.

Өөр нэг онцлох ёстой зүйл нь, та аль ч банкны дансаа холбож, мөнгөн гуйвуулга хийх боломжтой нь байв. Та анх бүртгүүлэхдээ банкны дансаа холбож, мэдээллээ оруулахад л хангалттай бөгөөд гүйлгээ хийхдээ ганц товчлуураар л гүйлгээ хийдэг нь тун амар юм. Заавал данс гэлтгүй, картын дугаараар улс хооронд мөнгөн гүйлгээ хийх ч боломжтой.

Түүнчлэн бэлэн мөнгөөр гуйвуулга хийх ч сонголт бий. Sendmn-ээр дэлхийн 160 гаруй улсын 435 мянга гаруй цэгээс мөнгө шилжүүлэх, хүлээн авах боломжтойг тус үйлчилгээг хөгжүүлэгчид онцолж байв. Сайт дээрээс нь өөрт ойрхон цэгээ сонгоод үйлчлүүлж болно. Үүнийг сонсоод дэлхий үнэхээр л хавтгай болсон мэт сэтгэгдэл төрлөө.

Мөнгөн гуйвуулга хийх буюу мөнгө шилжүүлэх, хүлээн авах үйл явцыг хэрэглэгчдэд энгийн бөгөөд маш ойлгомжтой байлгахаар бодолцож энэ апп-ийг хөгжүүлсэн гэдэг нь илэрхий. Мөнгөн гуйвуулга хийх урьд өмнө хэзээ ч ийм амархан байсангүй.

Сайжруулж болох зүйлс

Одоогоор тус апп зөвхөн воноор гуйвуулга хийх сонголттой буй. Монголчуудын дунд түгээмэл хэрэглэгддэг, бусад улсын мөнгөн тэмдэгтүүдээр гүйлгээ хийх боломж нээж өгвөл бүр илүү олон хэрэглэгчтэй болох потенциалтай ажээ.

Зөвхөн мөнгөн гуйвуулганд төвлөрсөн гэдгээрээ бусад финтек апп-уудаас ялгаатай учир өөр төвөгтэй нэмэлтүүд хийгдэхгүй биз ээ.

АПП ТАТАХ

- iOS

- Android

Sendmn