Дижитал эрин дэх хамгийн түгээмэл яригдаж буй сэдвүүдийн нэг бол яах аргагүй "ухаалаг хот"-ыг тойрсон сэдэв билээ. Ухаалаг хот гэдэг нь энгийнээр хотын дэд бүтэц буюу нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжиж идэвхжүүлдэг систем, сүлжээний хэрэгслүүд болон биет бус хөрөнгийн нэгдэлд тулгуурлаж иргэдийн цаг хугацаа, санхүүг хэмнэнэ гэсэн үг. Үүнээс гадна байгууллага болон зах зээлийг шаардлагатай үйлчилгээр хангадаг учир маш их үр өгөөжтэй байдаг. Тиймээс ч иргэдийн сэтгэл ханамжийг давхар нэмэгдүүлэх ач холбогдолтой шийдлүүдийг хэрэгжүүлдэгээрээ нэн давуу талтай. Гэтэл хүмүүсийн ихэнх нь ухаалаг хот гэдгийг хүрээлэн буй орчны бүрэн камержуулалт болон автомажуулалт, царай таньдаг систем зэрэг хэт их хөрөнгө, цаг хугацаа шаардсан шийдлүүдээр ойлгох нь бий.

Харин бидний энэ удаагийн онцлох технологийн шийдэл нь энэхүү ухаалаг хотын тухай ойлголт, монгол хүний амьдрах орчныг тухтай, эрсдэлгүй болгох олон төрлийн үйлчилгээг цогц сувгаар хүртэх боломжийг бий болгон хэрэгжүүлж буй "SmartMongol" аппликейшн юм. Эл аппликейшн нь орон сууц ашиглалтын байгууллагууд, СӨХ-ны дотоод үйл ажиллагааг хялбаршуулахаас гадна иргэдэд төвөг удахгүйгээр харилцах, ил тод ашиглах боломжийг олгоно. Мөн оршин суугчид хоорондоо санал сэтгэгдлээ солилцож амьдран буй орчноо хамтран тохижуулахад өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлнэ. Ингэснээр иргэд тав тухтай аж төрөх хүрээлэн буй саруулхан, цэвэр цэмцгэр орчны төлөө өөрийн хувь нэмрээ оруулна гэсэн үг. Тийм ч учраас "SmartMongol" аппликейшн нь иргэдийн амьдралын чанарыг дэмжиж буй ухаалаг хотын тун зөв шийдэл юм.

ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн

Монгол Улсад орон сууцад амьдарч буй 261 мянга гаруй өрх бий. Түүнээс 100 мянга гаруй айл өрх нь байрны зээлтэй гэх статистик тоо баримт байна. "Монгол банк"-ны 2021 оны тайлангаар байрны зээлийн дундаж хугацааг 17.7 жил байгааг тооцож үзвэл энэхүү чилийсэн урт хугацаанд байрны үнэ цэн хадгалагдаж үлдэх үү? гэх асуулт тавигдана. Мөнхүү хадгалагдаж үлдлээ гэхэд ямар хүчин зүйлээс хамаарах вэ? гэсэн дараагийн асуулт урган гарах нь ч тодорхой.

Хэрэв байрны үнэ цэн тухайн байранд хийгдэж буй цэвэрлэгээ, засвар үйлчилгээ, тохижилтоос хамаарна гэж үзвэл эл бүгд СӨХ-ны үйл ажиллагаатай шууд холбогддог.

Тэгвэл "SmartMongol" аппыг нэвтрүүлснээр СӨХ-ны дотоод үйл ажиллагаа сайжирч, ил тод байдал нэмэгдэхээс гадна иргэдийн төлөлт хугацаандаа орж ирэх, шаардлагатай ажлуудыг тасралтгүй хийх нөхцөл бүрдэх боломжтой юм. Үүнийг том зургаар нь харвал таны хөрөнгийн үнэ цэнийг хадгалж үлдэхэд томоохон хөшүүрэг болж буй хэрэг билээ.


Үргүй зардлаас татгалзах үр дүнтэй шийдэл

Сар бүрийн эхээр айл болгоны хаалган дээр СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэлийн цаас хөвөрч байдгийг ихэнх хүн мэднэ. Хэрэв тухайн хотхонд мянга гаруй оршин суугчид амьдарч байна гэж тооцвол цаас, хэвлэл зэргээс авахуулаад хэчнээн их үргүй зардал гардаг болохыг тунгаагаад үзэхэд буруудах зүйлгүй.

Нэгэн жишээ дуръя л даа. Хан-Уул дүүргийн "Ривер Гарден" хотхоны хувьд мянга гаруй оршин суугчидтай. Тэд "SmartMongol" аппын системийг нэвтрүүлэхээс өмнө сар бүрийн нэхэмжлэлийн хуудсаа гаргахын тулд 2-3 өдөр зарцуулдаг байв. Үүнээс гадна санхүүгийн хувьд ч тодорхой хэмжээний өндөр өртөгтэй байх нь мэдээж. Тиймээс хамгийн чухал нь болох цаг хугацаа, санхүүгийн асуудалтай зэрэг нүүр тулдаг гэсэн үг.

Харин эл системд нэвтэрснээр өмнө нь бараг сул төдий асгачихдаг байсан тэр бүх зардлаа хэмнэж, ганцхан цагийн дотор айл болгонд нэхэмжлэлээ илгээж чадах давуу талыг олж авчээ.



Ухаалгаар хамтарч амьдаръя

"SmartMongol" аппын олон давуу талын нэг нь оршин суугчдын дунд хамтын коммюнити үүсгэх явдал юм. Өөрөөр хэлбэл, оршин суугчид СӨХ-ны удирдах зөвлөлийг өөрсдийн сонголтоор хийнэ. Энэ нь нийгмийн хамтрал дунд буй иргэдэд тулгамддаг олон үл ойлголцлыг үгүй болгох нэн тэргүүний зөв алхам. Нөгөөтэйгүүр хороо, дүүрэг, сууц болгонд төрөөс хуваарилагддаг төсвийн мэдээллийг авахаас гадна, СӨХ-д бүрдүүлсэн төсвийн үйл ажиллагаанд давхар хяналт тавих бүрэн боломжтой. Ингэснээр өөр бусад олон цаг үеийн шаардлагатай ажлуудыг нэгдэн хийх, нийлж хөрөнгө босгох давуу талуудыг тус апп олгож буй билээ.

Аюулгүй, ухаалаг, цэвэр хотхон, хотыг бий болгоно

Бид гадна талаас нь зэрвэсхэн харахад энгийн мэт боловч томоохон эрсдлүүд дунд амьдарсаар байна. Тухайлбал, ил гарсан цахилгааны утас, замбараагүй шидэлж орхисон хог хаягдал, таглаагүйгээс болоод онгойж харласан бохирын хоолой гэх мэт хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул үүсгэж болзошгүй олон тооны эрсдэл оршин суугчдын дунд байсаар байна. Зарим нь энэ талаар дуугарч, асуулт нэхдэг ч хариулт нь тэр бүр олддоггүй билээ. Тиймээс л эдгээр асуудлыг хэн, хэрхэн засах нь ойлгомжгүй байдгаас үүдэн хэчнээн хүн хохирч буйг аргагүй.

Тэгвэл эл аппаар дамжуулан эрсдэл үүсэж болзошгүй асуудлыг урьдчилан мэдээлдэг орон зай үүссэн юм. Хэрэв таны ойр орчимд дээрх эрсдэлтэй зүйлсийн нэг нь бий болох нөхцөл байдал гарсан даруйд түүнийгээ баримтжуулж авах хэрэгтэй. Харин дараа нь "SmartMongol" аппаар дамжуулан тухайн харьяалагдах хэсгийн СӨХ, хороо, дүүрэг, хотын удирдлагуудад шууд хүргэх боломж бүрдэж байгаа юм. Ийнхүү таны тавьсан санал хүсэлт, гомдол, мэдээлэл тань шийдвэр гаргагчдад хурдан хугацаанд хүрснээр шаардлагатай арга хэмжээг түргэн шуурхай авч болно.

ЯМАР ДАВУУ ТАЛ ОНЦЛОГТОЙ ВЭ?

Оршин суугч, СӨХ хоёул дараах давуу талыг эдэлнэ.


Оршин суугчид:

  • Орон сууцны сарын төлбөрийн дэлгэрэнгүй задаргааг харах, хянах
  • СӨХ-ны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг тухай бүрд нь үзэх, хянах
  • СӨХ, контор руугаа биеэр очилгүй 24 цагийн турш санал, хүсэлт, өргөдлөө албан ёсоор зурагтайгаар илгээж, шийдвэрлүүлж хариу авах
  • СӨХ, контор, харуул хамгаалалт болон хорооны цагдаа, эмнэлэг гэх мэт шаардлагатай утасны жагсаалт харах, шууд залгах
  • СӨХ-оос ирүүлсэн мэдээ зарыг шуурхай үзэх, хариу санал хүсэлт оруулах, хэлэлцүүлэг өрнүүлэх
  • Контор руу усны тоолуурын заалтыг хялбар илгээх
  • Дурын зар мэдээллийг оруулах
  • Оршин суугаа газрынхаа ойролцоо болж буй мэдээ мэдээллийг илүү нарийвчлалтайгаар хүлээн авах
  • Орон сууцтайгаа ойр байрлах үйлчилгээний газруудын мэдээллийг авах
  • Хотхоныхоо гадна хаалт, гаражийн хаалгыг аппаараа удирдах
    боломжтой

Сууц өмчлөгчдийн холбоо:

  • Оршин суугчдын санал хүсэлтийг тухай бүрд нь хүлээн авч шийдвэрлэх
  • Санал, хүсэлт, гомдол мэдээллийг ангилан хадгалах
  • Зар мэдээллээ байр, орц, тоот сонгон оршин суугчдад хялбар хүргэх
  • Сар бүрийн төлбөр тооцоог автоматаар үүсгэж, нэхэмжлэл илгээн, төлбөрийн бүх сувгуудтай холбогдон төлөлтийг бүртгэх
  • Нэвтрэх эрхийн хяналтын системээр дамжуулан хотхон доторх хөдөлгөөний хяналт, аюулгүй байдлыг хангах
  • Хотхоны дотоод журам, үнэ тариф, байнга ашигладаг утасны мэдээллийг байршуулах
  • СӨХ-ны үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээллийг зураг, тайлбартайгаар оршин суугчдад хүргэх
  • Тухайн хотхонд байр түрээслэгчид, автомашин эсвэл авто зогсоол эзэмшигчдийн мэдээллийг нэгтгэн харуулах боломж

ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ? 

Орон сууц тань энэхүү системд холбогдсон тохиолдолд нэвтрэх нэр, нууц үгийг СӨХ-оос нэг удаа үүсгэж мессежээр явуулна. Ийнхүү "SmartMongol" аппликейшныг татаад илгээсэн хаягаар нэвтрэн орсны дараа нууц үгээ өөрчлөх боломжтой. Ийнхүү дээр дурдсан бүхий л үйлчилгээг хялбар авах боломж нөхцөл иргэн танд бүрдэж буй хэрэг.

Апп татах: iOS | Android
Сошиал хуудсууд: Facebook

САЙЖРУУЛЖ БОЛОХ ЗҮЙЛС

"SmartMongol" аппликейшн нь одоогоор зөвхөн орон сууцны айлуудад төвлөрч буй. Гэвч энэ нь эцсийнх бус эхэлж буй тодорхой алхмуудын нэг хэмээн хэлж болно. Учир нь тэд удахгүй гэр хорооллын автоматжуулалтын системийг улам боловсронгуй болгохоор зорьж байгаагаа илэрхийлсэн юм. Тиймдээ ч цаашлаад ухаалаг хотыг бүрдүүлж буй бүхий л талбарт нэвтрэх биз ээ.