Шинэ гар утастай болно гэдэг сэтгэл хөдөлгөм мэдрэмж. Гэвч өнөө цагт зорилго болон зориулалтаасаа хамаараад худалдан авахаас өмнө зайлшгүй судалгаа хийх шаардлагатай болжээ. Ялангуяа үзүүлэлт, чанарын хувьд төдийлөн ялгаа багатай болсон өнөө үед өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн гар утас худалдан авах нь тийм ч амархан шийдвэр биш гэлтэй.

Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ таны сонголтыг хөнгөвчлөхөөр 2025 онд шинэ гар утас худалдан авахад анхаарвал зохих зургаан үзүүлэлтийг сонгон авч, юун дээр анхаарвал зохилтой талаар зөвлөмжийг бэлтгэлээ. Мөн Юнителээс санал болгож буй "98% off Flash Deal" урамшууллын талаарх мэдээллийг ч багтаасан гэдгийг онцлууштай.

Камер

Гар утасны камер зөвхөн зураг авах зориулалттай байхаа нэгэнт больжээ. Контент бүтээхээс эхлээд ажил мэргэжлийн чухал хэсэг болж, чамгүй үүрэг гүйцэтгэж байна. Мэдээж эдгээрт камерын үзүүлэлт чухал ба 2025 оны тренд бол хиймэл оюунд суурилсан зураг янзлах горим, линзний олон төрөл, шөнийн горимын сайжруулалт зэрэг юм. Хэрэв танд камерын чанар чухал бол дараах үзүүлэлтүүдэд сайтар анхаараарай.

Мегапиксел: Үүний тоо их байх тусам зураг илүү нарийвчлалтай гардаг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, илүү их мэдээлэл авч, нарийвчилсан зураг авах боломжтой гэсэн үг. Одоогоор хамгийн өндөр мегапикселтэй гар утсаар Samsung Galaxy S24 Ultra гар утас тэргүүлж байгаа ба 200 мегапикселийн үндсэн камерын мэдрэгч, 50 мегапикселийн хэт өргөн линз, 10 мегапикселийн телефото линз, 12 мегапикселийн урд камертай.

Олон линзний төрөл: Сүүлийн үеийн гар утаснууд ихэвчлэн гурвалсан камер буюу гүний дуран, энгийн пиксел өндөртэй дуран, өргөн өнцгийн дуран гэсэн бүтэцтэй үйлдвэрлэгдэх болсон. Эдгээр нь бүгд хамтдаа байгаа цагт илүү уян хатан ажиллаж, сайн зураг, бичлэг хийх боломжтой.

Хиймэл оюун: Сүүлийн үед хиймэл оюуны тусламжтайгаар зураг авч, бичлэг хийхийн өмнө ч тэр, дараа нь ч тэр өнгө засвар, арын бүдгэрүүлэлт, дүрс таних зэрэг олон үйлдлийг автоматаар хийдэг болсон. Энэ нь энгийн хэрэглэгчдийн хувьд мэргэжлийн түвшинд зураг авах боломжийг нэмэгдүүлж буй.



Багтаамж

Гар утасны хамгийн чухал үзүүлэлт бол багтаамж. Нэгэнт бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж, мөч бүрийг алдалгүй хадгалан авах үүрэгтэй болсон ухаалаг утасны багтаамж 128GB-аас доош байгаад дэмий гэж зөвлөх байна. Үүнээс доош багтаамжтай гар утасны санах ой хурдан дүүрч, тэр хэрээр ажиллагаа удааширдаг.

Хэрэв та олон зураг, бичлэг хадгалах дуртай бол 256GB болон түүнээс дээш багтаамжтай загварыг сонгоорой. Одоогоор Samsung Galaxy S23 Ultra болон iPhone 14 Pro Max нь 1TB хүртэлх санах ойтой гэдгээрээ хамгийн өндөр багтаамжтай гар утаснуудад тооцогдож байна.

Дэлгэц

Гар утасны дэлгэц бол таны хардаг, хүрдэг, мэдэрдэг чухал хэсэг. Тиймээс таны худалдан авах гар утасны дэлгэцийн өнгө ялгаруулах чадвар, нягтаршил нь таныг тав тухтай гар утсаа ашиглах, нүдээ ядраахгүй байх, батарей бага зарцуулах зэрэгт шууд нөлөөтэй. Дэлгэцийн чанарыг тодорхойлох гол үзүүлэлтүүд нь,

Resolution: Дэлгэцийн харагдах цэгийн хэмжээ. Өндөр байх тусам нарийвчлал сайжирна. Full HD+ (1080×2400) болон түүнээс дээш байх хэрэгтэй.

PPI (Pixel Per Inch): Нэг инч талбайд багтах пикселийн тоо. Нарийвчлал, тод дүрс гаргана. 400 PPI ба түүнээс дээш байвал сайн.

Дэлгэцийн төрөл: LCD, IPS, OLED, AMOLED гэх мэт. OLED төрлүүд нь илүү тод, өнгөлөг ба хар өнгийг сайн гаргадаг.

Refresh Rate: Дэлгэц нэг секундэд хэдэн удаа шинэчлэгдэж байгааг илэрхийлнэ. 90Hz, 120Hz, 144Hz зэрэг төрөлтэй ба өндөр байх тусам сайн.

Brightness: Дэлгэцийн хамгийн их гэрэлтэх хэмжээ. Нарны гэрэлд харагдах байдалд нөлөөлдөг. 800-1000 nits ба түүнээс дээш байвал тохиромжтой.



Үнэ

Гар утасны үнэ худалдан авах шийдвэрт шууд нөлөөлдөг. Гэхдээ сүүлийн үед төлбөрийн уян хатан нөхцөлөөр хүссэн гар утсаа худалдан олон боломж бүрдэж буй. Тухайлбал, Юнителийн салбарууд болон Toki аппаас хүссэн гар утсаа урьдчилгаа төлбөргүй, лизингээр, хүүгүй авах боломжтой. Түүгээр ч зогсохгүй энэ сард "98% off Flash Deal" урамшуулалтай байгааг дуулгая. Энэхүү урамшуулал зургаадугаар сарын 6-ны өдөр хүртэл үргэлжлэх ба нэг гар утас аваад таван Flash Deal-д оролцож болно.

98% off болж буй бүтээгдэхүүнүүд: Apple, Samsung, Huawei брэндийн сүүлийн үеийн загварын гар утас, цаг, чихэвч, Юнителийн үйлчилгээ болон Юнивишнийн төлбөр төлөхдөө ашиглаж болох 100,000-1сая төгрөг хүртэлх, Toki хэтэвч цэнэглэх эрх гэх мэт олон зүйл багтжээ.

Долоо хоног тус бүрийн Flash deal-ийн эрхүүдийг Toki аппаас харах боломжтой. Зөвхөн гар утаснаас хандахаа мартуузай.


Чип

Чип буюу процессор нь гар утасны тархи л гэсэн үг. Чип сайн байх тусам төхөөрөмж хурдан ажиллаж, олон апп зэрэг ажиллуулах боломжтой. Apple-ийн A-серийн чип, Qualcomm-ийн Snapdragon 8 Gen 3, MediaTek Dimensity 9300 зэрэг сүүлийн үеийн загварууд нь өндөр гүйцэтгэлтэйд тооцогдож буй. Мөн хиймэл оюунд суурилсан ажиллагаа (AI computation)-г дэмждэг эсэхийг шалгах нь зүйтэй.

Үүний зэрэгцээ RAM-ыг ч бас орхигдуулж болохгүй. RAM их байх тусам олон апп зэрэг нээлттэй байхад утас удааширч гацахгүй, Android болон iOS шинэ хувилбаруудыг суулгахад чухал үүрэгтэй гэх мэт давуу тал олон.

Батарей

Ухаалаг утсаараа бүхнийг хийх боломжтой ч түүний батарей муу бол дагаад таны бүтээмж ч буурч мэднэ. Тиймээс батарейн хүчин чадал, ашиглалтын үр ашиг, цэнэглэх хурд зэрэгт зайлшгүй анхаарал хандуулах хэрэгтэй. Тэгвэл ямар үзүүлэлтүүдэд анхаарал хандуулах хэрэгтэй вэ?

Багтаамж (mAh): Батарейн хүчин чадлыг илэрхийлнэ. Их байх тусам илүү удаан ашиглагдана.

Battery optimization: Төхөөрөмжийн програм хангамж батарейг хэр үр ашигтай хэрэглэж байгааг илэрхийлнэ. Android 13+, iOS 17 хувилбарууд нь одоогоор сайн удирдлагатайд тооцогдож буй.

Цэнэглэх хурд: 15W, 25W, 67W, 120W гэх мэт. Өндөр байх тусам хурдан цэнэглэнэ.


Гар утас худалдан авахдаа гадаад үзэмж бус, дотоод үзүүлэлтүүдэд анхаарал хандуулах нь илүү чухал. Тиймээс хэрэгцээгээ тодорхойлж, дээрх хүчин зүйл бүрийг харьцуулан үзсэний үндсэн дээр хамгийн зөв сонголтыг хийгээрэй. Мэдээж шинэ гар утсаа Юнителийн салбар болон Toki аппаар аваад "98% off Flash Deal"-д оролцох боломжийг ч бүү алдаарай.