Хүний амьдралын хэрэгцээт үйлчилгээнүүдийг алхам алхмаар нэмсээр буй Toki апп гадаад аялалд хэрэгтэй таван үйлчилгээг "Олон улс" гэсэн цэсэндээ нэгтгэжээ. Ингэснээр тийз захиалахаас эхлээд очсон газартаа такси дуудах хүртэл бүх үйлчилгээг зөвхөн нэг аппаар дамжуулан хийх боломжтой болж байна. Бүхнийг багтаасан супер аппын ач тус аа гэж. 

1. Нисэх: Нислэгийн тийз

Toki Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-тай урт хугацааны хамтын ажиллагаа эхлүүлж, албан ёсны хамтрагч нь болжээ. Ингэснээр МИАТ-ын бүх чиглэлийн нислэгийн тийзийг Toki-гийн "Олон улс" цэсээс захиалж болох гэнэ.


2. Дуудах: Олон улсын такси

Энэ үйлчилгээг тэд олон улсын такси аппуудыг холбодог Splyt компанитай албан ёсоор хамтран нэвтрүүлжээ. Ингэснээр 60 гаруй улсад Grab, Bolt, Kakao T, Lyft зэрэг таксинуудыг Toki аппаараа дотроосоо дуудах боломжтой.

Очсон улсдаа шинэ апп татах, бүртгэл үүсгэх хэрэггүй. Захиалгаа монгол хэлээр өгөөд, төлбөрөө Toki Pay-н сонголтоор төлж, яг л эх орондоо байгаа мэт тав тухаар гаднын оронд аялж болох нь.


3. Төлөх: Хятадад Toki Pay-ээр

Сүүлийн үед Хятад руу аялах монгол жуулчид ихсэж байгаа. Үүнтэй холбогдуулан Toki GLN International, Weixin Pay хоёрын албан ёсны хамтрагч болсон байна. Ингэснээр Хятадад Weixin Pay буюу WeChat-ийн QR кодыг Toki аппаараа уншуулаад л тэр дороо төлбөрөө төлж болох нь. Валют солиулах, хувь хүнээр юань хөрвүүлэх шаардлагагүй бөгөөд Toki Credit-ийн зээлээр ч төлөх сонголт бий.


4. Холбогдох: Data SIM

Гадаадад явж байхад интернэт шиг чухал зүйл үгүй. Toki-гийн дата SIM дэлхийн 190 гаруй улсад ажиллах бөгөөд хэдэн хоног, хэр их дата хэрэгтэйгээ өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн сонгоод авахад л болно.

eSIM болон энгийн SIM гэсэн хоёр сонголт бий. eSIM нь утсанд цахимаар суулгадаг SIM тул карт солих шаардлагагүй. Гэхдээ бүх утас eSIM дэмждэггүй тул аяллаас өмнө утсаа шалгаарай.

5. Залгах: Travel Call


Юнителийн дугаартай хэрэглэгчид Toki-гийн Travel Call үйлчилгээгээр гадаадаас Монгол руу өөрийн дугаараараа шууд залгах боломжтой болжээ. Ингэснээр очсон орон бүрдээ шинэ дугаар авч, хамаг хаягаа сольж, цаг алдах шаардлагагүй болж байна.

Аяллын бүх хэрэгцээг хангах Toki АПП ТАТАХ: iOS | Android