Хүн олсон орлогоо хэр зэрэг ухаалаг зарцуулж, хэр зэрэг хэмнэлт хийж чадах нь тэр хүний санхүүгийн боловсролын нэгэн чухал үзүүлэлт билээ. Бидний данснаас өдөр бүр л зардал гарч байдаг. Том, жижиг тэр зардал бүрийг үгүй хийж нэгэнт чадахгүйгээс хойш тэр зардлуудаасаа бонус оноо цуглуулж, урамшуулалд хамрагдаж, хямдрал эдэлбэл ямар вэ?

Энэхүү боломжийг бодит болгоод олон жил болж буй, орон даяар хамгийн олон байгууллагыг холбосон лояалти хөтөлбөр бол U-Point. Товчхондоо та U-Point нэвтэрсэн байгууллагаас хийсэн худалдан авалт бүрдээ 3%-10%-ийн оноо цуглуулж, түүнийгээ дараа дараагийн худалдан авалт болон бусад урамшуулалт хөтөлбөртөө ашиглаж болох юм.

Зуу зуун мянган хэрэглэгчийн өдөр тутмын хэрэглээ болсон U-Point аппын сүүлийн үеийн урамшуулал, боломжуудыг танилцуулъя. 

Апп татах: iOS | Android


1. Бүртгүүлээд л бэлэг авна

Хэрэв та өмнө нь U-Point аппыг огт ашиглаж байгаагүй бол яг одоо аппаа татаж бүртгүүлээд дараах гурван бэлгээс дуртайгаа сонгоорой: Tous Les Jours-ийн 5,000₮-ийн эрх, UBCab-ийн 5,000₮-ийн эрх эсвэл 5,000 U-Point оноо. Харин хэдийн бүртгэлтэй бол эргэн тойрондоо байгаа, хараахан бүртгүүлээгүй хүмүүст энэхүү мэдээг хүргээрэй.


2. Бэлэг нэгээр зогсохгүй

U-Point-ийн хэрэглэгчдэдээ өгдөг бэлэг ингээд дуусахгүй. Апп дээр дөрвөн төрлийн урамшуулал байнга бий.

Купон: Хамтрагч байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хямдралтай авах эрх. Худалдан авалтаасаа цуглуулсан оноогоороо өөр нэгэн хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээгээ авна гэхээр аргагүй л хэмнэлттэй байгаа биз? Өнөөдөр л гэхэд шинээр “ОНЦГОЙ” купонууд мөн нэмэгдсэн байсныг сонирхоод нэг үзээрэй. Танд хэрэгтэй купон байж мэдэх юм. Ихэнх купонуудыг тал үнэтэй нь дүйцэх оноогоор идэвхжүүлээд л ашиглах боломжтой.

Хүрд: Хамтрагч байгууллагуудын хүрдийг эргүүлж бэлэг авах боломж. Хамгийн сүүлд л гэхэд FreshPack-тай хамтран хүрд эргүүлээд ухаалаг тоос сорогчоос эхлээд хүнс, хоолны эрхийн бичиг хүртэл хожих боломжууд нээгджээ. Хамгийн гоё нь эргэлт бүр бэлэгтэй.

Family: U-Point апп дээрх Family үйлчилгээнд гэр бүлийн гишүүдээ бүртгээд хамтдаа оноогоо цуглуулж, дундаа зарцуулах боломжтой. Мөн хоорондоо үнэгүй ярьж, датагаа дундаа хэрэглэж, хүүхдийнхээ байршлыг харах, утасны төлбөрийг нь төлөх зэрэг гэр бүлийнхээ чухал хэрэгцээнүүдийг нэг дороос удирдана.

Даалгавар: Апп дээрх төрөл бүрийн даалгаврыг биелүүлэх бүрд нэмэлт оноо, шагнал авна.


3. Заавал Юнителийн дугаартай байх шаардлагагүй

U-Point-ийг зөвхөн Юнителийн хэрэглэгчдэд л зориулсан гэж эндүүрэх хүн олон. Үнэндээ та аль ч операторын утасны дугаараар тус аппыг ашиглах боломжтой. Мобиком, Скайтел, Жи-Мобайл гээд бүх төрлийн дугаартай хэрэглэгчид адилхан бэлэг авч, хөнгөлөлт эдэлнэ.


4. Нэг аппаар олон газарт

Хамтрагч байгууллагад худалдан авалт хийхдээ апп дээрх QR кодоо уншуулах, дугаараа хэлэх эсвэл U-Point картаа уншуулахад л таны бонус оноо орж ирэх юм. Олон дэлгүүрийн гишүүнчлэлийн карт хадгалж, тус бүрд нь оноо цуглуулдаг цаг нэгэнт ард хоцорчээ.