Арваннэгдүгээр сар айлчлан ирэхтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн салбарт зориулсан нэгэн арга хэмжээ зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ бол The Media Show.
Манай Unread медиа компанитай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэ арга хэмжээгээр бид мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, ойрын сонин сайхнаа хуваалцан, салбарын болох болохгүй бүхнээ хэлэлцэж, бүрэн утгаараа “шоуддаг” билээ. Тэгвэл энэ жилийн тайзнаа хэн гэдэг эрхмүүд, ямар сэдвээр ярилцахыг эл нийтлэлээр танилцуулж байна.
Шоудахдаа бэлэн үү?
Хэзээ: 11-р сарын 15
Хаана: Үндэсний шинэ номын сан
Тасалбар авах бол ЭНД дарна уу.
THE MEDIA SHOW 2024 АРГА ХЭМЖЭЭГ ЭРГЭН САНАХУЙ
The Media Show арга хэмжээг зохион байгуулагчдын эрхэм зорилго бол медиа салбарт чин эрмэлзэлтэй, сахилга баттай, мэргэжлийн соёлоор дамжуулан шударга, чадамжтай хэвлэл мэдээллийг төлөвшүүлэх, хэвлэл мэдээллийн эрүүл экосистемийн хөгжилд хувь нэмрээ оруулах билээ. Тэр ч утгаараа “The Media Show - Demo” арга хэмжээг 2023 онд анх удаа, цөөн оролцогчтой зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оны хувьд цар хүрээгээ тэлж, цаг хугацаагаа уртасган 100 гаруй сэтгүүлч, чөлөөт бичээч, сэтгүүл зүй сонирхогч, оюутан залуусын цуглах талбар болсон юм.
Өнгөрсөн жилийн тухайд туурвин бичих арга зүй, хиймэл оюуны хэвлэл мэдээлэлд үзүүлэх нөлөө, сэтгүүлчийн сэтгэлзүй, контент бүтээх тууштай замнал, олон улсад сэтгүүлчээр ажиллаж буй туршлага тэргүүтэй чухал сэдвүүдийг хөнджээ. Харин энэ жил уламжлал ёсоор 10 илтгэгч оролцох ба нийт дөрвөн хэлбэрээр илтгэл, яриагаа хуваалцах аж.

30 МИНУТЫН ЛАБ СУРГАЛТУУД
Сэтгүүл зүйн ур чадвар, шинэ чиг хандлага, сэгтүүлчдэд хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөмжийг хүргэдэг шилдэг мэргэжилтнүүдийн 30 минутын сургалтын цаг. Энэ жил гурван илтгэгч “Ярилцлагын ур чадвараа нэмэгдүүлэх нь”, “Хиймэл оюуны айдсаа давж, боломжийг эрэлхийлэх нь”, “Медиа төсөл бэлтгэх, хэрэгжүүлэх арга зүй” зэрэг агуулгаар сургалтаа явуулна.

PECHAKUCHA ИЛТГЭЛҮҮД
Биднээс илүү туршлага хуримтлуулсан хүмүүс ямар зам туулав, тэд юуг алдаж, онов гэдгээ нээлттэй хуваалцах нь үргэлж бусдад үлгэр жишээ, сургамж, дэмжлэг болдог билээ. Тэгвэл энэ удаа эдийн засаг, бизнесийн чиглэлийн арвин туршлагатай сэтгүүлчдийг урьсан ба карьерын түүх, сургамжаа хуваалцаад зогсохгүй сэтгүүлчээс энтрепренер болсон замналын тухай сонсох боломж бүрдэж буй. Мөн сэтгүүл зүйн салбарт хэрэгжүүлэхээр зэхэж буй шинэ хөтөлбөрийн талаар мэдээлэл танилцуулах гэнэ.

УРАМ ЗОРИГИЙН ИНДЭР
Шинийг бүтээнэ гэдэгт тийм ч амар биш. Он удаан жилийн бодол, олон удаа үзээд алдах зориг, бэрхшээл, саадыг давах тэвчээр гээд шинэ, жижиг алхам бүрийн цаана маш их хөдөлмөр байдаг нь гарцаагүй. Гагцхүү түүнийгээ бусдад хуваалцах, “Би чадлаа” гээд хашхирмаар үе ч бий. Харин ингэж гайхуулах хэсэг бол “Урам зоригийн индэр”. Технологи, менежмент, сэтгүүл зүйн шинэ арга хэлбэрийг нэвтрүүлж буй гурван мэргэжилтэн алдаа, оноо бүхнээ хуваалцах аж.

THE MEDIA SHOW ЯРИЛЦЛАГА
Медиа бизнес, экосистемийн тухай хөөрөлддөг The Media Show подкастын шинэ дугаарын зочинтой арга хэмжээний индрээс ярилцдаг уламжлалтай. Харин энэ жил хэлэлцүүлэг хэлбэрээр залуу редакцуудын төлөөллийг урьсан ба тэд өөрсдөдөө тулгарч буй асуудлаа хэрхэн даван туулж, шийдэж байгаа арга туршлагаасаа хуваалцах болно.

+ БЭЛЭГ
Клиник цаг
Энэ жилийн арга хэмжээнд Клиник гэсэн шинэ хэсэг нэмэгдэж буй. Медиа салбарт ажиллахад тулгарч байгаа асуудал эсвэл арга эвээ олох гээд туршлагатай, мэргэжлийн хүнээс зөвлөгөө шаардлага гарсан үед хэнд хандахаа мэдэхгүй байвал арга хэмжээний үеэр Клиник дээр цаг авч, зөвлөгөө авах боломжтой аж. Энэ жилийн хувьд Технологи харилцаа, холбооны чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөртэй хамтарсан “Tech Journo” клиник болон Медиа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зөвлөгөө авах орон зайг олгож буй.
Spotlight: Origin.Impact.Vision
Хэвлэл мэдээллийн экосистемийн эрүүл хөгжлийг бий болгоход хувийн хэвшлийн оролцоо, нөлөө маш их. The Media Show энэ үйл хэрэгт бизнесийн байгууллагуудыг үргэлж уриалж ирсэн бөгөөд энэ жил дэмжигч байгууллагуудын хувь нэмрээр хэлэлцүүлгийн орон зайгаа хамтдаа бий болгожээ. Тодруулбал, хөтөлбөрт гурван байгууллагын үйлчилгээний үүтгэл санаа, үр нөлөө, алс хэтийн зорилгыг танилцуулсан Spotlight богино илтгэлүүд багтсан байна.
ТАНЫГ УРЬЖ БАЙНА
Сэтгүүлч, сэтгүүл зүй сонирхогчид төдийгүй контент бүтээх, бичиж туурвих сонирхолтой, хэвлэл мэдээллийг ойлгохыг хүссэн хэн бүхнийг The Media Show 2025-д урьж байна. Медиаг ойлгох, мэдээллийг ялган таних чадвар нэн чухал болсон энэ цаг үед хэвлэл мэдээллийн экосистемийн талаар цогц мэдээлэл авах, гол тоглогчидтой ярилцаж, хэлэлцэх орон зай энд бий гэдгийг онцлууштай. Түүнчлэн залуу сэтгүүлч, оюутнуудын хувьд салбарын туршлагатай мэргэжилтнүүдээс урам зориг авах, сонирхсон асуултдаа хариулт авах, танилцаж ярилцах таатай боломж бүрэн нээлттэй. Цаашлаад медиа салбарынхаа өнөөдөр, маргаашийг хэлэлцэх, санал бодлоо хуваалцах сэтгүүлч, контент бүтээгч, менежерүүд бүгдээрээ энд цуглаж, халуун дотно нэгэн өдрийг өнгөрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Ташрамд дурдахад, энэ удаагийн арга хэмжээг дэмжин ажиллаж, медиа салбарын экосистемд үнэт хувь нэмрээ оруулж буй “Юнител” групп, “Optimal NMax” компани, MCS Coca Cola, UBCab, UBCab Express, UBEats-дээ талархаж байгаагаа илэрхийлье.
Арга хэмжээний тухай илүү дэлгэрэнгүйг ЭНДЭЭС

Сэтгэгдэл бичих

