Ямар ч байгууллагад чадварлаг хүмүүсийг элсүүлж, удирдаж, тогтоон барих нь бүхий л цаг үеийн турш хүний нөөцийн менежерийн толгойн өвчин байсаар ирсэн. Байгууллагын хүрэхээр тэмүүлж буй зорилгыг өндөр уул гэж төсөөлбөөс оргилд нь гарах хамгийн чухал түлхүүр бол үнэ цэнтэй, тогтвортой ажилтныг тогтоон барихын зэрэгцээ шинэ ажилтныг хурдан хугацаанд өөрсдийн соёлд дасан зохицуулах явдал юм. Гэвч цар тахал болон ажиллах хүчний зах зээлд хүч түрэн орж ирж буй шинэ мянганыхны зан төлөвийн онцлогоос шалтгаалан сүүлийн жилүүдэд нэг газраа удаан хугацаанд тогтвортой ажиллах хандлага улам бүр багассаар буй.



НЭГ АЖИЛТАН АЖЛААС ГАРАХАД ХЭДИЙ ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ГАРДАГ ВЭ?

Өнгөрөгч зуунд компаниуд хүмүүст насан туршийн ажлын байр санал болгож, хариуд нь ажилтнаасаа насаараа үнэнч зүтгэхийг хүсдэг байсан бол өнөө цагт хэд хэдэн шалтгаанаар ажилтнууд нэг газраа удаан ажиллах нь эрс багассан.

Хүний нөөцийн талаар болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгдөг дэлхийн хамгийн том байгууллага Mercer-ийн хийсэн судалгаагаар нийт ажиллагсдын гуравны нэг нь ажилд орсон цагаас хойш 12 сарын дараа ажлаасаа гарахаар төлөвлөдөг аж.

Тэгвэл нэг ажилтан халагдах өргөдлөө өгсний дараа шинэ ажилтан сургаж авах үйл явцын турш тухайн компанид ажилтны жилийн цалинг хоёр нугалах хэмжээний зардал гардаг байна. Хэрэв танай ажилтан жилийн 30 сая төгрөгийн цалин авдаг байсан бол шинэ ажилтан ажлаа бүрэн гартаа оруулах хүртэл 60 саяын зардал гарна гэсэн үг. Ажил хүлээлцэх хугацаанд гарах бүтээмжийн алдагдал, хүний нөөцийн бүрдүүлэлтийн зардал, шинэ ажилтан сонгон шалгаруулж авах зардал, сургаж хөгжүүлэхтэй холбоотой зардал гэх мэт зардлуудын нийлбэр энэ дүнг бүтээж буй. Ажилтнууд ажлаас гарах асуудлын суурь шалтгаан нь ихэвчлэн тухайн байгууллагын үйл ажиллагаа, процесс ойлгомжгүй, хаана хүрэх зорилго нь тодорхойгүй, удирдах албан тушаалтан болон гүйцэтгэгч ажилтнууд хоорондын мэдээлэл муутайгаас шалтгаалсан үл ойлголцол зэргээс болдог байна.

Тийм ч учраас ажилдаа гаршсан, чадварлаг ажилтнаа алдана гэдэг тийм ч хүсээд байх зүйл биш юм.



хүний нөөцийн эргэцтэй холбоотой онцлох тоонууд:

- 2000 гаруй ажилтнаас авсан судалгаанаас харахад 43 хувь нь шинэ ажил хайж байгаа гэжээ. Үүний гол шалтгаан нь компанийн дотоод соёл байв.

- Судалгаанд оролцогчдын 80 хувь нь уян хатан ажлын байртай бол үнэнч байх магадлал их хэмээжээ.

- Хэрэв дарга нь ажилтнаа ойлгох чадвартай бол тэдний 92 хувь нь уг ажлын байрандаа үлдэнэ.

- Гэрээ хийсэн ажилтны эхний 12 сард шинэ ажлын байр хайх магадлал 59 хувь бага байдаг.

- Ажлын зарим цагт алсын зайнаас ажиллах боломжтой ажилтны 39 хувь нь ажлаасаа гардаг.

- Судалгаанд хамрагдсан 2000 хүний 70 хувь нь хүчин чадал сайтай, хурдан технологи байхгүй бол ажлаасаа гарна гэжээ.

- Өөрийгөө бусдад үнэлэгдэхгүй байна гэж боддог мэргэжилтнүүдийн ажлаас гарах магадлал 76 хувь байдаг.

- Угтаа цалингийн хэмжээ гол асуудал биш. Нийт ажилтнуудын дөнгөж 12 хувь нь илүү их цалин хүсэж буй шалтгаанаас үүдэн ажлаасаа гардаг.

Тэгвэл энэхүү удаа бид дэлхийн дийлэнх байгууллагад тулгасаар ирсэн, одоо ч тулгарч буй хүний нөөцийг тулгамдсан асуудлыг ДИЖИТАЛ ПЛАТФОРМ ашиглан шийдэх боломжтой талаар нийтлэлээ бэлтгэлээ.

Өнөөгийн хурдацтай өөрчлөлтийн үед дижитал шилжилт бол сонголт биш, шаардлага юм.

Эрик Шандер

ирээдүй хаашаа явна вэ?

Орчин цагийн удирдлагууд хүний нөөцийн дээрх асуудлыг шийдвэрлэхээр үйл ажиллагааны онцлогтоо тохирсон ажлын удирдлагын шийдлийг эрэлхийлэх болсон юм. Хамгийн өндөр бүтээмжтэй багуудын 77 хувь нь төслийн болон ажлын удирдлагын шийдлүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд энэ нь жилд дунджаар 498 цаг/хүн хэмнэдэг аж.

Олон улсад ажлын удирдлагын программ хангамжийн зах зээл хурдацтай өссөөр байна. 2018 онд уг зах зээлийн хэмжээ 2.3 тэрбум ам.доллар байсан бол 2026 он гэхэд 4.3 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн шинжээчид таамаглаж буй.

Дэлхий даяар тоо томшгүй олон ажлын удирдлагын программ хангамжийн шийдэл бий. Тэднээс өргөн цар хүрээтэй "Microsoft Project", "Atlassian" компанийн "Jira" зэрэг программууд хамгийн олон хэрэглэгчтэй бол "Monday", "Clickup", "Wrike" зэрэг платформуудыг харьцангуй бага тооны ажилтантай байгууллагуудад түгээмэл ашигладаг аж. Салбарын хувьд авч үзвэл мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар нь бизнесийн үйл ажиллагаагаа үр дүнтэй удирдахын тулд ажлын удирдлагын программыг хамгийн амжилттай ашиглаж байна.

асуудлыг тань шийдэх монгол технологи 


Тэгвэл "Тус солюшн" ХХК-ийн инженерүүд Монголын хамгийн анхны системийн инженерчлэлийн арга аргачлал суурилан хөгжүүлэгдсэн TUSS D+ платформыг танд санал болгож байна.

Тус платформыг ашигласнаар хүний нөөцийн менежментийн дээрх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхээс гадна SO9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо, чанарын удирдлагын стандартыг үр дүнтэйгээр байгууллагадаа нэвтрүүлэх боломж бүрдэх давуу талтай.

TUSS D+ платформ нь байгууллагын үйл ажиллагааг цэгцэлж системчлэн өөрөө өөрийгөө сайжруулах процессыг хэрэглэгчдэд санал болгодог ба ажлын байранд нийтлэг тулгардаг ажлын ачааллын тэгш бус хуваарилалтыг бүрэн шийдэх боломжтой. Түүнчлэн байгууллагын үйл ажиллагааг шилэн процесстой болгож хаанаас, хэзээ ч зайнаас ажиллах уян хатан нөхцөлийг бүрдүүлсэн платформ юм.

Өөр бусад давуу талуудаас нь дурдвал:

1. Байгууллагын бүх ажилтнууд хаанаас ч, хэзээ ч ажлаа гүйцэтгэж, хянаж, тайлагнах боломжтой болно.

2. Байгууллагын үйл ажиллагааг бүрэн стандартжуулах боломжтой болно.

3. Үйл ажиллагааны төлөвлөгөөг удирдлагууд real-time хянах боломжтой болно.

4. Өдөр тутмын гүйцэтгэлийг мэдэгдэх мэдээллийн урсгалын системтэй болно.

5. Байгууллагын оролцогч талуудын мэдээллийг өөрийн хүссэнээр бүртгэх боломжтой болно.

6. Үйл ажиллагааны нэгтгэсэн тайлангуудыг хэрэгцээндээ нийцүүлэн бүтээж ашиглах боломжтой болно.

Дээрх үр дүнг бий болгоход танд ямар нэг "IT-ын мэдлэг" шаардагдахгүй ба байгууллагынхаа үйл ажиллагааны онцлогт бүрэн тохируулж, угсарч ашиглах боломжтой гэдгээрээ онцлог.

Бүртгүүлэхэд ердөө 1 минут - www.tuss.io