Манай орны цаг уур, газар зүйн онцлогт тохирох, түүнчлэн хот, хөдөө хоёулд нь унах машины загвар тэр бүр олдоггүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Үүнтэй холбогдуулан манай редакц долоо хоног тутмын Unread Today сониныхоо 52 дахь дугаартаа “Хот, хөдөөг хослуулах Jetour T1-тэй танилц” нэрт нийтлэл бичиж байсан билээ. Харин энэ удаагийн нийтлэлээрээ Монголын зах зээлд нээлтээ хийж буй уг автомашины талаар танымэдэх ёстой бүх зүйлийг багцлан хүргэхээр бэлтгэлээ.
Миний бие Цонжин болдогт болсон энэхүү машины Монгол Улс дахь албан ёсны нээлтэд биечлэн оролцож, газар дээр нь туршиж үзсэн юм. Ингээд тэрхүү туршлагаа удаах “Unread туршив нийтлэлээрээ хуваалцаж байна.
ЭХЛЭХИЙН ӨМНӨ: JETOUR ЯАГААД ОНЦГОЙ ВЭ?
Jetour компанийн толгой компани болох Chery Automobile Co. Ltd. нь 1997 онд байгуулагдсан бөгөөд одоогоор Хятадын автомашины брэндүүд дотроос экспортоор сүүлийн 22 жил тасралтгүй тэргүүлсээр ирсэн компани юм. Харин Jetour компани нь 2018 онд байгуулагдсан бөгөөд тус компани нь байгуулагдсан цагаасаа хойш хамрах хүрээгээ тасралтгүй тэлсээр өдгөө БНХАУ, Ойрх Дорнод, Өмнөд Америк, Африк, ОХУ, Зүүн өмнөд Ази, Пакистан зэрэг томоохон бүс нутгуудад үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлхийд хурдацтай хөгжиж буй автомашины Jetour брэнд нь 2024 онд салбарынхаа рекордыг эвдэж, жилийн борлуулалтаараа нийт 568,387 нэгжид хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 80.3 хувийн үсрэнгүй өсөлтийг үзүүлж салбарынхны анхаарлыг татаад байгаа юм. Энэхүү огцом өсөлтөөрөө Jetour брэнд дэлхийн SUV (дунд оврын жийп загварууд) зах зээлд томоохон тоглогч болж, амжилтын хурдыг тодорхойлон, автомашины үйлдвэрлэлийн шинэ стандартыг бий болголоо гэж мэргэжилтнүүд үзээд буй. Jetour брэндийн хамгийн голлох онцлогуудын нэг нь аялалд зориулсан автомашин бүтээдэг нь.
Одоогоос зургаан жилийн өмнө “өсөх ирээдүйтэй стартап” байсан тус брэнд нь дэлхийн хэмжээнд 2000 гаруй борлуулалт, үйлчилгээний сүлжээтэй 80 оронд үйл ажиллагаагаа явуулж буй аж. Эхний жилдээ л 40,000 автомашин борлуулж чадсан тэд өнгөрөгч 2024 оны байдлаар гэхэд л хагас сая автомашин борлуулаад буйг нь дурдалгүй өнгөрч болохгүй. Харин энэхүү брэндийг Сайн Моторс-ын хамт олон монгол жолоочдодоо хүргэж байгаа юм.
ХӨДӨӨГИЙН САЙХАН ТАЛЫГ ЗОРИХ JETOUR T1
Хот, хөдөөг хослуулна гэсэн тодотголтой Jetour T1 загвар нь олон төрлийн хөдөлгүүрийн сонголт, шороон зам туулах чадвар (Off-Road), эд ангийн чанар зэрэг олон үзүүлэлтээрээ манай орны зам талбайд төгс тохирох сонголт болж чадна. Тус загварыг “хот, хөдөөг хослуулагч” болгож буй голлох онцлогуудаас дурдвал:
Хөдөлгүүрийн Сонголтууд
• 2.0 литрийн турбо хөдөлгүүр нь 241 морины хүч, 375 ньютон метр зүтгэх хүч гаргаж, 8 шатлалт автомат хурдны хайрцагтай хослон жигд ажиллагааг хангана.
• Плагин хайбрид хувилбар (PHEV) нь 1.5 литрийн турбо хөдөлгүүр + цахилгаан мотортойхосолж, дан цахилгаанаар 150 км, нийлээд ойролцоогоор 1,300 км зам туулах боломжтой.
Шороон зам туулахад хэзээд бэлэн
• Газраас тэнхлэг хүртэлх зай нь 190 мм тул урагшаа, хойшоо тулахгүй (~28°/29°), мөн 600 мм гүнтэй ус туулах чадвартай
• Цас мөс, элс шавар туулах чадвар бүхий жолоодлогын олон горимтой (Eco, Normal, Sport, Sand, Snow, Rock) бөгөөд Америкийн Borg Warner компанийн зургаа дахь үеийн XWD хэмээх ухаалаг, дөрвөн дугуй хөтлөх системтэй. Comfort тоноглолтой загвар нь төвийн дифференциал цоожлогчтой. Харин Luxury загвар нь арын тэнхлэгийн дифференциал цоожлогч, люк буюу шилэн дээвэр, 20 инчийн обод гэх мэт нэмэлт тоноглолтой.
Бусад онцлогууд
• Машины хөдөлгүүр нормалдаж байх үеийн салон доторх чимээ ердөө 38 децибел
• Машины кузовын 79 хэсэгт дуу намсгах материал тараан байрлуулсан
• Урд салхины шил 4,76 мм
• Урд хаалганы шил давхар 4,36 мм зузаан
• Машины салон доторх хивс болон под крылонд дуу намсгах зориулалтаар
ашигласан материалууд нь дэлхийн топ брэндүүдтэй адил.
Товчхондоо, Jetour T1 нь өрсөлдөгч брэндүүдийнхээ адил өндөр үнэтэй биш боловч сүүлийн үеийн технологийн дэвшилт бүхий, мөн ойр зуур хөдөө явчихдаг харьцангуй өндөр потенциалтай машин хайж байгаа хэрэглэгчдэд хамгийн тохирсон машин гэж хэлж болно.
ГАДААД ЗАГВАР, ХИЙЦ
2025 оны Jetour T1 машины нүүрэн хэсэг нь орчин үеийн хэр нь нэлээд давшингуй дүр төрхтэй. Түүнчлэн, нүдэнд тааламжтай дизайн бүхий LED гэрэлтэй бөгөөд хажуу талаасаа болон урд хойд крылон дээрээ булчин мэт харагдахуйц шугамтай тул машиныг “атлетик” буюу тамирчин мэт харагдуулна.
Арын хэсэг нь Хятадын бусад SUV машинуудад тэр бүр харагдаад байдаггүй гоёмсог загвартайн сацуу стиллэг LED арын гэрэлтэй. Хойд купер нь аль ч талаасаа спортлог харагддагаараа онцлог. Мөн бат бөх, дөрвөлжиндүү хэлбэр, LED гэрэл, 19″ хөнгөн цагаан хайлшин обуд, хосолсон өнгө бүхий их бие зэрэг нь адал явдал эрэлхийлэгч мэт мэдрэмж өгч байв.
ДОТООД ЗАГВАР, ХИЙЦ
Хэдийгээр гаднах овор хэмжээгээрээ Jetour T1 загвар нь T2 загвараасаа 8 см богино, 4 см нарийхан, 4 см намхан ч тэнхлэг хоорондын зай нь адилхан 2800 мм учраас салон доторх зай нь хангалттай том. Тухайлбал, салон дотроо 45 ширхэг хадгалах сав, халаастай бөгөөд арын тээшний обьём нь 574-1455 литрийн эзлэхүүнтэй. Салоны бүх хэсгийг маш чанартай материалаар бүрж, тоноглосон тул жолооч, зорчигчийн аль алинд нь урт удаан аяллын туршид хавчигдмал давчуу байдалд бус, харин чөлөөтэй том орон зайд хөлөө жийж, нуруугаа амраагаад явах боломжийг олгоно.
Түүнчлэн, зай томтой салон нь 15.6″-ийн Snapdragon 8155 чип бүхий мэдрэгч бүхий дэлгэцтэй бөгөөд барагийн PC-нээс ч илүү хурдтай. Жолоочийн хянах самбар нь 10.25″-ийн дэлгэцтэй бөгөөд суудал нь халж, хөрдгөөрөө онцлог. Үүнээс гадна, 50 ваттын утасгүй цэнэглэгч (Wireless Charger), USB C оролт, дуугаралт сайтай 9 чанга яригч бүхий Sony sound system-тэйг нь дурдалгүй орхиж болохгүй. Мөн төвд байх мультисистем нь мэдрэгчтэй том дэлгэцтэй тул ухаалаг утсаа холбоод ямар ч хол замыг уйдахгүйгээр туулах боломжтой. Суудлууд нь зорчигч, жолоочийн бие ядрахгүй байхаар загварчлагдсаны дээр салоны доторх амбиент гэрэл, суудлын чанартай бүрээс зэрэг нь бие сэтгэл чилээхээргүй нөхцөлийг бүрдүүлсэн нь тун онцлууштай санагдаж байлаа.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Jetour T1 машин нь жолоочид туслах, ослоос сэргийлэх II түвшний бүхий л үндсэн системүүдээр тоноглогдсон гэдгээрээ онцлог. Тэрхүү системүүдэд урд яваа машин дагадаг хурд баригч, сохор бүсний мэдээлэл өгөгч систем, эгнээ барихыг сануулах систем, 360°/540° камерууд, салоныг бүхэлд бүрхдэг аюулгүйн дэрнүүд зэрэг зорчигч болон жолоочийн аюулгүй байдлыг хангах олон системүүд багтдаг байна. Товчхондоо, уг загвар нь жолооч танд замын цагаан зураас давах үед мэдэгдээд зогсохгүй, гэнэт явган зорчигч машины тань урдуур гарч ирэх үед автоматаар торомзолно гэсэн үг. Мөн жолоочийн дэргэдэх дэлгэц машины ар талыг 360 градус бүтэн харуулдаг тул шинэхэн жолоочид ухрах, машинаа байрлуулах зэрэг олон үйлдэлд тун дөхөмтэй санагдсан юм.
Түүнчлэн, кузовын бүтэц нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи, хийцийн дагуу бүтээгдсэн учир жолооч болон зорчигчийн аюулгүй байдал бүрэн хангагдсан гэж хэлж болно. Кузов нь 85% туйлын хатуу гангаар хийгдсэн учраас мушгиралт эсэргүүцэх үзүүлэлт 32000 ньютон метр/хэм байдаг аж. Иймд уншигч та хайртай дотно хүмүүстэйгээ хамт ямар ч холын аяныг санаа зоволтгүй туулах боломжтой. Учир нь Jetour компанийн бүтээгдэхүүнийхээ найдвартай ажиллагаагаараа дэлхий дахинд өөрийн гэсэн нэр хүндийг бий болгох томоохон амбицтай ажилласаар ирсний хамгийн тод жишээ бол T1 загвар. Тухайлбал, энэхүү загварыг үйлдвэрлэлд оруулахаас өмнө хамгийн хүнд, хэцүү, хатуу ширүүн нөхцөлд машинуудын туршин баталгаажуулдгийг дурдууштай.
ХЭРЭГЛЭГЧИЙН ТУРШЛАГА
Бидний хувьд дотоод салоноос онцлох зүйлс цөөнгүй байв. Машин Apple Siri-тай адил Hello Jetour гэсэн командаар дурын цонхоо нээх, хаах, радио асаах, паар, эйр кондишн асаах зэрэг 17 төрлийн үйлдэл гүйцэтгэх боломжтой нь супер. Түүгээр ч зогсохгүй зорчигчдын доод нуруунд ирэх ачааллыг буруулах зорилготой доод нуруу дэмжигч (lumbar support)-тэй байв.
Хоёрдугаарт, 15.6 инчийн дэлгэц нь. Мэдээж дэлгэц байгаа болохоор түгжрэлтэй үед машинаасаа ажлаа амжуулах, хүссэн нэвтрүүлгээ үзэх, подкастаа сонсох, flash дээр хуулсан киногоо үзээд яваад байх боломжтойг дурдах нь илүүц биз ээ. Тус загвараас таалагдсан гурав дахь зүйл бол цонх нь цантаж, хөлддөггүй нь. Манай орон шиг хүйтэн уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай оронд энэ нь тун хэрэгтэй онцлог гэж бодож байна. Мөн PM 2.5 гэдэг салон дахь агаарыг цэвэршүүлэх системтэйг нь цохууштай.
ТӨГСГӨЛИЙН ОРОНД: JETOUR T1 ЗАГВАРЫГ ХААНААС ХУДАЛДАН АВАХ ВЭ?
Монголын зах зээлд шинээр танилцуулагдаж буй автомашиныг хамгийн түрүүнд өөрийн биеэр туршиж үзсэн нь тун сонирхолтой туршлага байлаа. Хэрэв уншигч та тус загварын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх хаягуудаар холбогдох боломжтой. Jet+Tour хэмээх хоёр үгийг нийлүүлж, хувийн онгоц адил тав тухыг бүрдүүлэх зорилготой уг автомашин таны амьдралын чанарыг дараагийн шатанд гаргах нь дамжиггүй биз ээ.
Ташрамд дурдахад, “Монгол хүнд шинэ машин” уриатай Сайн Моторс компани нь албан ёсны дистрибьютерийн эрхийн хүрээнд үйлдвэрийн 4 жил эсвэл 100,000 км баталгаатай шинэ автомашин, мэргэшсэн инженерүүдийн баталгаат засвар, үйлдвэрлэгчийн стандартын дагуу сэлбэгийн үйлчилгээ үзүүлдэг ба хамгийн бага урьдчилгаа, хамгийн урт зээлийн нөхцлийг санал болгодог юм байна.
Автомашины үнэ болон дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.