Боба цай, сүүн зайрмаг, мача гээд олон нийтийн дунд хувцас загварын нэгэн адил хоол хүнсний “тренд” үүсдэг болжээ. Энэ удаагийн ээлжит тренд “уйгар бин”. “Дэлгүүрээс хайгаад олдохгүй байгаа”, “зарагдаад дуусчээ” гэх мэт эрэл сурал болсон бичлэг, пост, сэтгэгдлүүд цахим орчноор нэг тарж байгааг та харсан л биз дээ? Тус бүтээгдэхүүн ямар учиртай, яагаад амнаас ам дамжигдан магтаал сайшаал хүртээд буй нь хэд хэдэн шалтгаантай. 


1. Уламжлалт амт

Уйгар бингийн бусад бингээс ялгарч буй хамгийн чухал онцлог нь мэдээж Уйгарын уламжлалт технологи. Газар нутаг сэлгэн нүүх бүрдээ хөрш зэргэлдээ орнуудынхаа хоол хүнсний соёлоос нутагшуулж явсан уйгар үндэстний уламжлалт хоолонд гол төлөв хонь үхрийн мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, ногоо, будаа, татмал гоймон, бин орсон байдаг.



Монголчууд ирсэн зочноо халуун цай, өрөм ааруул, хайрсан боорцгоор дайлдаг шиг уйгарууд ч мөн цай, талх, бин, нарийн боов, жимсээр зочдоо дайлдаг гэнэ. Нан гэгдэх бин нь уйгар үндэстний хамгийн эртний уламжлалт хоолны нэг бөгөөд төрөл бүрээр хийдэг онцлогтой. Тухайлбал, том, дугуй хэлбэртэй хемек бин, жижгэвтэр дугуй хэлбэртэй, сонгинотой турпан бин, хатуу, шаржигнуур захтай гирде гэх мэтийг нэрлэж болно. Харин Уйгар бин нь лача парата (lachha paratha) буюу давхраат төрөлд багтах бөгөөд энэтхэг хоолонд мөн өргөнөөр хэрэглэдэг байна.



Өдгөө уламжлалт орц найрлагыг орчин үеийн технологитой хослуулан “Уйгар бин” нэрээр Монголд үйлдвэрлэж байгаа юм.


2. Цаг хэмнэсэн сонголт

Орчин үеийн завгүй амьдралын хэв маягаас үүдэн олон нийтийн дунд цагийг хэмнэж, хурдан болдог хоол хүнсний эрэлт нэмэгдэж байна. Шууд хэрэглэж болдог, эсвэл бага зэргийн боловсруулалт шаарддаг эдгээр бүтээгдэхүүний шим тэжээл, амт, бүтцийг нь алдагдуулалгүй хадгалах төрөл бүрийн арга бий. Хүн төрөлхтөн эрт үеэс хоол хүнсээ муутгалгүй урт хугацаанд хадгалахын тулд давслах, даршлах, хөлдөөх, буцалгах, исгэх зэрэг аргуудыг ашиглаж ирсэн байдаг.



Уйгар бингийн хувьд хөлдөөсөн бүтээгдэхүүн бөгөөд ердөө гуравхан минутын дотор гэрийн нөхцөлд шараад идэх боломжтой гэдгээрээ давуу талтай. Мөн сонирхуулахад, хүнсийг ийнхүү төрөл бүрийн аргаар нөөшлөх нь хоолны хаягдлыг бууруулах ач холбогдолтой. 2017 онд Австрид хийсэн судалгаагаар, хөлдөөсөн бүтээгдэхүүн хоолны хог хаягдлыг даруй 6 дахин бууруулж байсныг тогтоосон байдаг.


3. Давхраат бүтэц

Энэхүү бин нь шаржигнуур гадаргуутай боловч дотроо зөөлөн давхраат бүтэцтэй. Тос нэмэлтгүйгээр болц нь жигд гүйцдэг бөгөөд ам руу орох төдийд л хайлах мэт мэдрэмж төрүүлдэг. Мөн бүх төрлийн хоолтой хольж идэх боломжтой гэдгээрээ онцлог.