Өнөөдөр бизнесүүд зах зээлд өрсөлдөхдөө зөвхөн бүтээгдэхүүн бус, хэрэглэгчтэйгээ тогтоох харилцаа, үйлчилгээний чанарт илүү төвлөрөх болжээ. Тэгвэл энэхүү хэрэгцээнд тулгуурлан бизнес эрхлэгчид хэрэглэгчийнхээ хамгийн их цаг өнгөрүүлдэг платформоор дамжуулан мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх албан ёсны боломж нээгдээд буй.
Учир нь харилцаа холбооны салбарт технологийн шийдэл нийлүүлэгч CallPro компани дэлхийд 1.2 тэрбум хэрэглэгчтэй Японы Rakuten Group-ийн Viber аппын албан ёсны түнш болжээ. Ингээд илүү дэлгэрэнгүйг нийтлэлээсээ хүлээн авч уншина уу.
ТАНД VIBER БАЙГАА ЮУ?
Энэ асуулт бидний өдөр тутмын амьдралд хэдийн танил болжээ. Ажлын чухал файл илгээх, төслийн явцаа хэлэлцэх, эсвэл зүгээр л ойрын хүмүүстэйгээ мэдээлэл солилцоход хамгийн найдвартай бөгөөд "хурдан" туслах нь яах аргагүй Viber билээ. Бидний ажил, амьдралын ихэнх харилцаа энэ апп дээр өрнөдөг гэхэд хилсдэхгүй.
Өдгөө дэлхий даяар 1.2 тэрбум гаруй идэвхтэй хэрэглэгчтэй, Японы технологийн аварга Rakuten Group-ийн эзэмшдэг энэхүү платформ нь зөвхөн чатлах хэрэгсэл биш юм. Viber-ийн хамгийн том давуу тал бол аюулгүй байдал болон нууцлал. Тийм ч учраас хүмүүс хамгийн чухал мэдээллээ солилцохдоо Viber-т итгэдэг. Энэхүү итгэлцэл дээр тулгуурлан дэлхийн томоохон брэндүүд хэрэглэгчтэйгээ яг л найз мэт ойр дотно, аюулгүй орчинд харилцах хамгийн гол сувгаа болгон сонгож буй.

ТЭГВЭЛ VIBER BUSINESS ГЭЖ ЮУ ВЭ? ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?
Хэрэглэгчийн үүднээс харвал энэ нь ердөө л нэг мессеж ирэх апп боловч бизнесийн хувьд маш том боломж, нэр хүндийн баталгаа юм. Хамгийн гол ялгаа нь таны брэнд өөрийн гэсэн албан ёсны профайлтай болж, түүнийгээ "цэнхэр тэмдэг"-ээр баталгаажуулдагт оршино. Бид үл мэдэгдэх дугаараас ирсэн зурваст эргэлзэнгүй ханддаг бол тухайн компанийн лого, мэдээлэл бүхий баталгаажсан сувгаас ирсэн мэдээлэлд шууд итгэх магадлалтай. Тиймээс энэхүү цэнхэр тэмдэг нь хэрэглэгчийн гар утсанд танай брэнд "хуурамч биш" гэдгийг баталж, аюулгүй, найдвартай мэдрэмжийг төрүүлснээр харилцагчийн үнэнч байдлыг бий болгох гол хөшүүрэг болдог ажээ.
Түүнчлэн Viber Business нь энгийн чатад байдаггүй маркетингийн болон аналитик шийдлүүдийг агуулдаг. Байгууллагууд хэрэглэгчдэдээ зөвхөн текст биш, зураг, видео, бүхий баялаг агуулгатай зурвасыг хүргэх боломжтой. Энэ нь эргээд тухайн мэдээллийг хэдэн хүн үзсэн, хэдэн хүн дарсан гэх мэт бодит дата мэдээллийг харуулах боломжтой учраас маркетингийн зардлаа илүү ухаалгаар зарцуулахад тусална. Товчхондоо, Viber Business бол зүгээр нэг харилцах хэрэгсэл биш, харин таны бизнесийг хэрэглэгчийн тань гар утсанд "албан ёсоор" байршуулж буй мэргэжлийн платформ юм.

CALLPRO КОМПАНИ VIBER-ИЙН АЛБАН ЁСНЫ ТҮНШ БОЛЛОО
Монголын харилцаа холбоо, технологийн салбарт тэргүүлэгч CallPro компани Viber-тай албан ёсоор хамтран ажиллаж эхэллээ. Энэхүү стратегийн түншлэлийн хүрээнд тэд Монголын зах зээлд дата суурьтай маркетинг, автоматжуулсан харилцаа болон хэрэглэгчийн туршлагыг шинэ шатанд гаргах Viber Business үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж буй юм. Одоо байгууллагууд Viber-ийг зөвхөн чатлах хэрэгсэл бус, бизнесийн харилцааны мэргэжлийн суваг болгон ашиглах боломжтой болж байна.
ЯГ ЯМАР БОЛОМЖ АВЧИРЧ БАЙГАА ВЭ ГЭЖ ҮҮ?
Viber Business Messages үйлчилгээ
Уг үйлчилгээ нь хэрэглэгчдэд баталгаатай хүрдэг OTP, мэдээллийн болон сурталчилгааны зурвасуудыг зорилтот болон нийт хэрэглэгчдэд хамгийн үр дүнтэй хүргэх юм. Өөрөөр хэлбэл, та өөрийн брэндийн профайлыг үүсгэн албан ёсоор баталгаажуулж, маркетингийн бусад сувагтай интеграц хийн ашиглах боломжтой.

Viber Business Calls үйлчилгээ
Хэрэглэгчид хаанаас ч дуудлагын төлбөр төлөхгүйгээр тухайн брэндтэй шууд холбогдож болно. Мөн санал хүсэлт, мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авч, харилцагч нартайгаа ойр байгаа сэтгэгдэл төрүүлэх ба нэмэлт борлуулалт хийх хамгийн тохиромжтой бизнесийн орчин энд л бүрддэг. Үндсэндээ тухайн брэндийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх давуу талтай гэсэн үг. Сонирхуулахад, хэрэглэгчдийн 91% нь дуудлага эсвэл мессежээр харилцдаг брэндүүдийг илүүд үздэг ажээ.

Viber Chatbots үйлчилгээ
Байгууллагууд хэрэглэгчийнхээ асуултад цаг хугацаа, орон зай үл хамааран хариулна гэдэг үйлчилгээний салбарт асар том давуу тал болдог. Тэгвэл Viber Chatbot нь харилцагчийн түгээмэл асуултуудад 24/7 автоматаар хариулах, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, захиалга болон хүсэлтийг ямар ч хүний оролцоогүйгээр хүлээн авах чадвартай. Энэ нь үйлчилгээний хурдыг нэмэгдүүлээд зогсохгүй, ажилтнуудын ачааллыг хөнгөвчлөх "ухаалаг туслах" юм.

Viber Ads үйлчилгээ
Сурталчилгааны уламжлалт сувгууд хэт олширсон өнөө үед хэрэглэгчдэд хамгийн ойр, анхаарал татахуйц байдлаар хүрнэ гэдэг маркетингийн мэргэжилтнүүдийн гол даалгавар. Харин Viber Ads нь төрөл бүрийн сонирхолтой форматтай бөгөөд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөвхөн зорилтот хэрэглэгчдэдээ таниулах, тэдний сонирхлыг татах цоо шинэ дижитал орон зай болох юм.

КОМПАНИУДАД ӨГӨХ ДАВУУ ТАЛ
Идэвхтэй хэрэглэгчид: Дэлхийн хаанаас ч таны бизнесийг сонирхох боломжтой тэрхүү зорилтот хэрэглэгчидтэй Viber-ийн асар том сүлжээгээр дамжуулан цаг алдалгүй холбогдоно.
Хувь хүнд чиглэсэн маркетинг: Хэрэглэгч бүрийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн зурвасыг хүргэснээр харилцааг илүү дотно болгож, маркетингийн үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлнэ.
Олон улсын стандарт: Дэлхийн жишигт нийцсэн өгөгдлийн хамгаалалт, нууцлалын өндөр стандарт бүхий хамгийн найдвартай, таатай орчинд хэрэглэгчидтэйгээ харилцах боломж олгоно.
Бизнесийн нэр хүнд: Албан ёсны баталгаажсан сувгаар дамжуулан брэндийн үнэ цэнийг өсгөж, хэрэглэгчийн үнэнч байдлыг бэхжүүлснээр урт хугацааны борлуулалтын өсөлтийг дэмжинэ.
ХЭРХЭН ХАМТАРЧ АЖИЛЛАХ ВЭ?

Мэдээлэл, харилцааны түүхийг нэг дор бүртгэх, хиймэл оюунаар хэрэглэгчийн үйлчилгээг автоматжуулах, бодит цагийн тайлан гаргах 5000 гаруй байгууллагын сонголт болсон CallPro компани ийнхүү Монголын бизнес эрхлэгч, компани, байгууллагуудад дэлхийн стандартад нийцсэн Viber Business шийдлүүдийг ямар нэг дамжлагагүйгээр, шууд хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж буй.
Хамтран ажиллах илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарах болон 7272-7070 дугаараас аваарай.

Сэтгэгдэл бичих

