1 гол сэдэв
Юу болов?
24 дэх удаагийн Өвлийн Олимпын наадам Бээжин хотноо нээлтээ хийлээ. Энэ сарын 20-ныг хүртэл явагдах наадамд 91 улсын 2871 тамирчид оролцож буй. Тэд 7 спортын 15 төрөлд нийт 109 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Бээжингээс гадна задгай талбайн уралдаан тэмцээн Жанчокү хотноо, чарганы уралдаанууд Янчин дүүрэгт тус тус зохиогдоно.
Юуг онцлох вэ?
2008 онд зуны олимпыг хүлээн авч байсан Бээжин өвөл, зуны наадмыг аль алиныг нь зохион байгуулсан анхны хот болж буй. Тэд энэ удаад ногоон инновац, байгальд ээлтэй технологийг өргөнөөр ашигласнаараа шагшигдаж байгаа. Тэрчлэн цар тахлын хязгаарлалттай холбоотойгоор хаалттай бүсийг үүсгэж, тэмцээнд оролцогсдоос өдөр бүр ковидын шинжилгээ авч, заалны дүүргэлтийг 40 хувьд хязгаарлажээ. Мөн Шинжан, Уйгур орчимд удаа дараа давтагдаж буй хүний эрхийн зөрчил, албадан хөдөлмөр эрхлүүлэх үйл явдлыг эсэргүүцэж АНУ, Их Британи, Австрали зэрэг улсууд дипломат бойкот хийж байгаа билээ. Ташрамд дурдахад, Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааг зөвхөн Хятадад 316 сая хүн шууд хүлээн авч үзсэн нь Пёнчаны нээлтийг дэлхий даяар үзсэн тоотой бараг тэнцүү байжээ.
Монголчуудын талаар?
Монгол улсыг төлөөлөн гүйлтийн цанын 2 тамирчин Бээжинд өрсөлдөнө. Пёнчанд уралдаж байсан ОУХМ Б.Ачбадрах болон ОУХМ А.Энхтуул нар хоёрдугаар сарын 10,11-нд замдаа гарах хуваарьтай юм. Наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Сонирхуулахад, Бээжин 2022 наадмыг нийт 10 телевиз шууд дамжуулан үзүүлж байгаа бөгөөд TenGer TV-ийн сурвалжлах баг газар дээрээс шууд сурвалжлага бэлтгэн ажиллаж байна.
Beijing is officially a #DualOlympicCity! ✨???? Let’s celebrate the spectacular Olympic journey together!???? More highli… https://t.co/kNikSBkNLP
Sat Feb 05 14:00:00 +0000 2022
Тоймын түнш: Unitel - Дата үржигддэг боллоо
Бар жилийг барагдашгүй их дататай угтаж авахыг хүсэж байна уу? Тэгвэл Unitel-ийн нэмэлт датаг аваад өөрийн азаа үзэж, санамсаргүй байдлаар үржигдэх урамшууллын эзэн болоорой. Жишээ нь таны авсан 6GB дата бүр 48GB хүртэл үржигдэх боломжтой гэсэн үг шүү.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзээрэй.
ДАТА x 8????Нэмэлт дата 2-8 ХҮРТЭЛ үржигддэг боллоо. Таны 6GB дата 12GB-48GB хүртэл САНАМСАРГҮЙ байдлаар үржигдэх болн… https://t.co/E9T4R63Z2n
Wed Jan 26 09:00:00 +0000 2022
2 чухал тоо
7.000.000 - Энэ долоо хоногт явагдах Супер Боулын үеэр цацагдах 30 секундын сурталчилгааны үнэ 7 сая доллар хүрч, дээд амжилт тогтоожээ. NBC-ийн хувьд өнгөрсөн жил хамгийн их үзэгчтэй шууд дамжуулалтын цагаа 6 сая доллараар зарж байсан гэнэ.
3.600.000.000 - Sony видео тоглоомын салбар дахь байр сууриа бэхжүүлж, Halo, Destiny зэрэг хит тоглоомуудыг бүтээгч Bungie-г худалдан авлаа. Хэлцлийн үнийн дүн 3.6 тэрбум доллараар хэмжигдэж байгаа юм. PS-ийн түүхэн дэх хамгийн их тоглогчтой топ 10 тоглоомын нэг Destiny-г эгнээндээ нэгтгэсэн нь Sony-ийн хувьд Microsoft-той өрсөлдөх стратегийн нүүдэл боллоо хэмээн экспертүүд үзэж байна.
BREAKING: Sony is acquiring Bungie for 3.6b https://t.co/Pp8475Xkqs
Mon Jan 31 18:00:31 +0000 2022
3 онцлох өгүүлбэр
I. Facebook-ийн үнэлгээ 300 тэрбумаар хорогдов.
- Facebook-ийн толгой компани Meta-ийн улирлын тайлан зарлагдахтай зэрэгцэн компанийн үнэлгээ 26%-аар буурч, 230 тэрбум доллараар буурлаа. Энэ бол түүхэн дэх нэг өдрийн дотор үзүүлсэн хамгийн том уналт. Энэ бол энэ нь тус компанийг үүсгэн байгуулагч М.Цукербергийн хөрөнгө нэг өдрийн дотор 29 тэрбум доллараар буурсан гэсэн үг.
- Үүний гол шалтгаан нь хэрэглэгчдийн тоо буурсан нь байлаа. Facebook-ийн хэрэглэгчид 1.3 тэрбумаас 1.292 тэрбум болон буурсан нь тэдний хувьд анхны тохиолдол болов. Хэдий борлуулалтын орлого 27-29 тэрбум болон нэмэгдсэн ч шинжээчдийг таамагт хүрээгүй гэнэ. Мөн Apple нууцлалын бодлогоо шинэчилсэнтэй холбоотойгоор тэд 10 тэрбум долларын алдагдал хүлээсэн нь ч нэрмээс болжээ.
- Гэхдээ л Facebook 670 тэрбумын үнэлгээтэй, М.Зукерберг 85 тэрбум долларын хөрөнгөтэй хэвээр байгаа. "Метаверсийг бүтээх амбицтай" тэдний хувьд Reality Labs буюу VR төхөөрөмж, технологи хөгжүүлж буй нэгжийнхээ тайланг анх удаа зарласан. Өнгөрсөн улиралд энэ нэгж 3.3 тэрбум долларын алдагдалтай ажилласан гэнэ.
II. Alphabet-ийн орлого 32 хувиар нэмэгджээ.
- Google-ийн толгой компани Alphabet-ийн улирлын тайлан хүлээлтийг давж, хувьцааны үнэлгээ нь нэг өдрийн дотор 9%-аар нэмэгдлээ. Тэд нийт 75 тэрбум долларын орлоготой ажилласан нь 32%-ийн өсөлт үзүүлсэн гэсэн үг.
- Тэдний хамгийн ашигтай нэгж бол хайлтын бизнес. Энэ улиралд тус нэгжийн орлого 33%-аар нэмэгдэж 61 тэрбумд хүрэв. Мөн клоуд үйлчилгээний орлого 5.5 тэрбумд хүрсэн нь энэ чиглэлд тэд анхаарлаа хандуулж эхэлж байгаагийн илрэл боллоо.
- Youtube-ийн хайлтын орлого л гэхэд 8 тэрбум долларт хүрсэн нь Netflix-ийн нийт орлогоос давсан үзүүлэлт байлаа. Тэрчлэн тэд хувьцаагаа олон нийтэд илүү хүртээмжтэй байлгах үүднээс "20:1" харьцаагаар хуваах шийдвэр гаргажээ.
III. Том Брэди их спортоо орхилоо.
- Хойд Америкийн хамгийн их үзэгчтэй мэргэжлийн лиг NFL-ийн түүхэнд төрөн гарсан хамгийн агуу тамирчинд тооцогддог Том Брэди зодог тайллаа. Тэрээр лигт өнгөрүүлсэн 22 улиралдаа 7 удаа түрүүлж, 5 удаа финалын үнэ цэнтэй тамирчнаар тодорч байсан билээ. Үүнээс гадна тэрээр амжилттай дамжуулалт, дамжуулалтын уртаараа лигийн бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшдэг.
- Өдгөө 44 настай Т.Брэди өнгөрсөн жил төрөлх клуб Нью Инглэндийг орхиж даруухан амжилттай Тампа Бэйд ирэхэд бүх хүн түүнийг тооцооноос хасаж байсан. Гэсэн ч тэрээр бүх шүүмжлэгчдийн амыг таглаж, дахин цом хүртэж чадсанаар өөрийнхөө "агуу" тодотголыг баталгаажуулж чадсан билээ.
- Брэди спортын дараа юунд төвлөрөхөө албан ёсоор мэдэгдээгүй байгаа ч өөрийн аль хэдийн эхлүүлсэн компаниуддаа төвлөрөх нь тодорхой. Түүнд NFT-ийн чиглэлд ажилладаг "Autograph", спортын хувцас, хэрэглэлийн "Brady", спортын амин дэм, уургийн "TB12Sports" гэсэн компаниуд бий. Түүнийг шинжээчид NFL-ээс төрөх анхны тэрбумтан болно хэмээн үздэг билээ.

4 мэдүүштэй зүйл
Тесла караоке: Tesla машин дотроо ашиглаж болох караоке микрофоныг борлуулж эхэллээ. Зөвхөн Хятадад зарагдаж буй уг микрофон 188 долларын үнэтэй бөгөөд Tesla-ийн дууны системтэй бүрэн нийцэж ажиллана гэнэ.
Нууц ажиллагаа: АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден Сирид тусгай ажиллагаа явуулж, ISIS-ийн лидер Абу Ал Курайшиг хөнөөсөн тухай мэдэгдлээ. Ирак, Сири голцуу байрлах 10 мянган зэвсэгт тэмцэгчдийн лидерийг устгасан нь терроризмын эсрэг томоохон ялалт боллоо хэмээн тэрээр тэмдэглэжээ.
Утас эвдлэгч: АНУ-ын Эрчим хүчний агентлагаас үйлдвэрлэлийн хаягдалтай тэмцэх чиглэлд шинэ технологи хөгжүүлэх 23 төсөлд 16 сая долларын тэтгэлэг олгож байгаагаа зарлалаа. Тэдгээрээс хамгийн анхаарал татсан нь сүүлийн жилүүдэд байгаль орчинд ихээхэн аюул занал үүсгэж буй электрон хаягдалтай тэмцэх шийдэл байв. Эдгээр багууд хиймэл оюунд суурилсан, утас, лаптопын төвөгтэй бүтцийг таньж, шаардлагатай хуваарилалтыг хийх чадалтай робот бүтээж байгаа нь энэ аж.
Сарны станц: NASA-ийн экс тэргүүн сансрын технологи хөгжүүлэх "Quantum Space" нэртэй стартап байгуулжээ. Тэд сарны ойролцоо байнгын ажиллагаатай сансрын станц байгуулах амбицтай. Тус станц саран дээр ажиллах чадвартай робот бүтээж, судалгаа хийн, засвар үйлчилгээ үзүүлэх боломжтой байх аж.

5 сонин хачин
1. Paramount-ийн бүтээсэн инээдмийн кино "Jackass Forever" бокс оффисыг 23 сая долларын орлогоор тэргүүллээ. Тэд энэ долоо хоногт хүлээлт дүүрэн нээлтээ хийсэн "Moonfall"-ийг ардаа орхисон юм. Тус бүтээл 140 сая долларын зардалтай хийгдсэн ч эхний долоо хоногтоо 10 сая долларын л орлого цуглуулжээ. Үүнээс өмнөх 8 долоо хоногийн турш жагсаалтыг "Spider-Man" тэргүүлж байсан билээ.
2. Gmail үндсэн дизайнаа өөрчилж, зөвхөн имэйлээс гадна чат, видео дуудлага зэрэг бусад үйлчилгээнүүдээ нэг дор нэгтгэж байгаагаа зарлалаа. Үүнээс гадна хэрэглэгчид "Space" цэсийг ашигласнаар Google Drive, Google Docs дээр шууд ажиллах боломжтой болох аж. Ирэх долоо хоногоос эхлэн хэрэглэгчид шинэ дизайныг сонголтоор туршиж болно.

3. Twitter таалагдаагүй жиргээгээ тэмдэглэх "downvote" буюу "дэмжихгүй" нэмэлтээ туршиж эхэллээ. Энэ нь тэдний платформ дахь агуулгаа хянах ээлжит оролдлого болж байна. Үүнээс өмнө Reddit, Youtube төстэй товчийг нэвтрүүлж байсан билээ.
Some of you on iOS may see different options to up or down vote on replies. We're testing this to understand the ty… https://t.co/Aj2ql2cqIV
Wed Jul 21 18:52:38 +0000 2021
4. Asana, Airtable зэрэг хийх ажлын жагсаалтын менежмент апп-тай өрсөлдөх бүтээгдэхүүнээ Microsoft танилцууллаа. 2020 онд анх зарлаж байсан Microsoft List-ийг бүртгүүлсэн эхний 200 мянган хүн турших боломжтой. Уг апп Office 365-тай хослон ажиллана гэдгээрээ онцлогтой юм.

5. Сенегалийн хөлбөмбөгийн шигшээ анх удаа Африкийн Үндэстнүүдийн Цомын аваргаар тодорлоо. Тэд финалд 7 удаагийн аварга Египтийг торгуулийн цохилтоор буулган авсан нь энэ.

10 уншууртай мэдээ
Мэдэх: NFT-г "базаж" буй компани /The Verge/
Харамсах: Галт уулын дэлбэрэлт Тонгаг дампууруулах нь /BBC/
Ойлгох: Ж.Роганы скандалыг ойлгох нь /Nylon/
Шимтэх: 2021 оны шилдэг байгалийн гэрэл зургууд /New Atlas/
Тайлбарлах: Украйнд юу болж байна вэ? /Vox/
Зочлох: Дани хэвийн амьдралдаа шилжлээ /CNN/
Сонирхох: Олимп ба геополитик /Wired/
Хүлээх: Samsung-ийн эвентээс онцлох зүйлс /Engadget/
Тоглох: GTA эргэж ирнэ /Polygon/
Сөхөх: Sotheby-ийн зарах гэж буй домогт постерууд /QZ/



