Ковер зургийн эх сурвалж: The Week
The Week
1 гол сэдэв
Юу болов?
АНУ-ын засгийн газраас Илон Маскийн Twitter-ийг худалдаж авах хэлцэлд хориг тавьж магадгүй мэдээ гарлаа. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар тэд энэ хэлцлийг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үр нөлөөтэй хэмээн үзэж байгаа гэнэ.
Яагаад?
Шалтгаан нь И.Маск өөрөө гэж хэлж болно. И.Маск саяхан Украинд хэрэглэгдэж буй Starlink-ийн интернетийн төлбөрийг төлөх боломжгүй учраас таслахаар зэхэж байгаа гэж мэдэгдсэн. Мөн Тайваны асуудал дээр Хятадын талд орж, үүгээрээ дамжуулан Шанхай дахь Tesla-ийн үйлдвэрлэлдээ таатай нөхцлүүд авсан хэмээн хардагддаг. Тэрчлэн тэрээр удирдлагыг гартаа авбал Twitter-т экс ерөнхийлөгч Д.Трамп ч эргэн ирэх магадлалтай байгаа билээ.
Одоо яах вэ?
Гэхдээ энэ бол наймаа ингээд зогсчихно гэсэн үг биш. Энэ долоо хоногт багтаан И.Маск хэрхэн худалдаж авч, 44 тэрбум долларыг санхүүжилтээ гаргах төлөвлөгөөгөө танилцуулах ёстой. Сонирхуулахад, И.Маск Twitter-ийн нийт ажилчдын 75 хувийг цомхотгохоор төлөвлөж байгаа тухай мэдээ мөн гарсан билээ.

2 чухал тоо
100.000.000 - 19 настай шатрын их мастер Х.Ниеманн дэлхийн аварга М.Карлсен болон Chess.com-оос 100 сая долларыг нэхэмжиллээ. Тэрээр өөрийг нь хууран мэхэлсэн үйлдэл гаргасан хэмээн мэдэгдэж, нэр хүнд болон карьерт нь хохирол учруулсан хэмээн үзсэн нь энэ. М.Карлсен түүнд хожигдсоныхоо дараа оролцож байсан тэмцээнээ орхиж, улмаар дараа нь мэдэгдэл гарган, шатарт хуурч мэлхэл үзэгдэл байх ёсгүй хэмээн онцолж байсан билээ.
10 - Алдарт Тэйлор Свифтийн 10 дахь бие даасан цомог "Midnights" нээлтээ хийлээ. Тус цомог хэдийнээ Spotify-ийн нэг өдрийн рекордыг эвдэж, дуучин нь ч өдөрт хамгийн их тоглуулагдсан дуучин болжээ.
And before the clock could even strike midnight on October 22nd, Taylor Swift broke the record for most-streamed al… https://t.co/xq3lixzMiD
Fri Oct 21 22:14:14 +0000 2022
3 онцлох өгүүлбэр
I. Их Британийн ерөнхий сайд огцорлоо.
- Лиз Трасс үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш ердөө 45 хоногийн дараа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь түүхэнд хамгийн богино хэмээн бичигдэх үзүүлэлт. Түүний боловсруулсан татварыг бууруулах замаар эдийн засгийг идэвхжүүлэх бодлого нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэхэд хүргэсэн юм.
- Л.Трасс тус улсын түүхэн дэх гурав дахь эмэгтэй ерөнхий сайд байв. Тэрээр парламентад суудалтай намын гишүүдийн олонхийн саналыг авч чадаагүй ч нийт гишүүдийн дэмжлэгээр ерөнхий сайдын суудалд очсон. Өнгөрсөн хугацаанд тэрээр тэсэж үлдэхийн тулд сангийн сайдаа огцруулсан ч энэ нь хангалттай байсангүй.
- Түүний орыг энэтхэг гаралтай, 42 настай улс төрч Риши Сунак залгах магадлал хамгийн их байна. Өмнөх ерөнхий сайд Б.Жонсон ч энэ мэдээтэй зэрэгцэн Доминикан дахь амралтаасаа яаран эргэн ирсэн ч нэрээ дэвшүүлэхгүй өнжих бололтой.
II. К.Бензема дэлхийн шилдгээр нэрлэгдлээ
- "France Football" сэтгүүлээс нэрлэдэг "Баллондор" шагналын эзнээр Францын шигшээ болон Реал Мадрид клубын довтлогч Карим Бензема тодорлоо. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг тэрээр анх удаа хүртэж байгаа нь энэ юм.
- Бензема өнгөрсөн жил клубынхээ хамтаар Аваргуудын лиг болон Испанийн Ла Лигад түрүүлсэн юм. Тэрээр өнгөрсөн улиралд 46 тоглолтод оролцож 44 гоол, 15 дамжуулалт өгчээ. Тэрээр ардаа бичигдсэн Байерн Мюнхений С.Манегаас 356 оноо илүү авсан нь түүхэнд 2-т л бичигдэх үзүүлэлт гэнэ.
- Шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Барселона клубын А.Путеллаш нэрлэгдсэн байна. Харин шилдэг залуу хөлбөмбөгчний шагналыг мөн Барселона клубын хагас хамгаалагч Гави хүртжээ.
III. The Booker Prize-ийг Шри Ланка зохиолч хүртлээ.
- Англи хэл дээр бичигдсэн хамгийн шилдэг бүтээлд олгодог "The Booker Prize"-ийн энэ жилийн ялагч тодорлоо. Шри Ланка улсын зохиолч Шехан Карунатилакагийн бичсэн "The Seven Moons of Maali Almeida" 2022 оны шагналыг хүртжээ.
- Тэрээр энэхүү шагналыг хүртэж буй 2 дахь шри ланка иргэн болж байгаа юм. Түүнээс өмнө "Англи өвчтөн" зохиолоороо М.Ондатже уг шагналын эзэн болж байв. Утга зохиолын салбарын хамгий нэр хүндтэй шагналуудын нэгт тооцогддог уг шагналыг 50 мянган фунт дагалддаг юм.
- Энэ жилийн шалгаруулалтын эцсийн шатанд нийт 6 бүтээл тунаж үлдээд байсан. Шинжээчид 87 настай А.Гарнерын "Treacle Walker"-ийг ялах магадлалтай хэмээн үзэж байсан билээ.
4 мэдүүштэй зүйл
Супер машин: Rolls Royce 2024 онд худалдаанд гарах анхны цахилгаан хөдөлгүүрт машинаа танилцууллаа. Spectre нэртэй уг тансаг зэрэглэлийн загвар нь 400 мянган долларын үнэтэй байх бөгөөд нэг цэнэглэлтээр 420 км зайг туулах чадвартай байх гэнэ.
Шинэ пад: Apple 10-р үеийн iPad-аа шинэчлэгдсэн дизайн, том дэлгэцтэйгээр худалдаанд гаргалаа. Шинэ загвар нь 10.9 инчийн дэлгэцтэй, мөн USB-C оролттой болжээ. Харин чипийн хувьд M2 бус A14 Bionic чиптэйгээр гарсан байна.
Буцсан наймаа: Meta хөдөлгөөнт зургийн платформ Giphy-г буцаан зарах гэж байгаагаа зарлалаа. Их Британийн зохицуулах байгууллагаас тэднийг сошиал медиа хэрэглэгчдэд сонголт өгөхгүй байна хэмээн буруутгаж, шударга өрсөлдөөний зарчмаар хориглож байгаа нь энэ юм. Facebook 2020 онд Giphy-г 315 сая доллараар худалдаж авч байсан юм.
Урсдаг дэлгэц: Motorola товч дарахад дэлгэц нь урсаж сунгагддаг шинэ дизайныг танилцууллаа. Туршилтын загварт харуулснаар дэлгэц нь 50 хувь хүртэл нэмэгдэж, 6.5 инч болон томрох гэнэ. Үүнээс өмнө ижил төстэй загварыг LG л танилцуулж байжээ.

5 сонин хачин
1. DC-ийн шинэ супер баатрын түүх "Black Adam" 140 сая долларын орлогоор бокс оффисыг итгэл төгс тэргүүллээ. Холливүүдийн хамгийн алдартай жүжигчдийн нэг Дуэйн Жонсоны гол дүрд нь тоглосон уг бүтээл 195 сая долларын төсөвтэй бүтсэн юм. Харин 2-р байрт Ж.Робертс, Ж.Клүүни нарын хослон тоглосон "Ticket To Paradise" 96 сая долларын орлогоор бичигджээ.
2. Дэлхийн хамгийн алдартай автомашины уралдаан Formula 1 зөвхөн эмэгтэй жолоочид бүхий тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэд эхний ээлжинд 16-22 насны нисгэгчдийг онилж байгаа гэнэ. Уралдааныг 2023 оноос эхлэн зохион байгуулах боломжтой гэж эх сурвалжууд мэдээлж байна.
#F1 plans to introduce its own female championship from 2023, but insists it will not be a direct rival to the W Se… https://t.co/oluZs2lvrm
Fri Oct 21 22:38:16 +0000 2022
3. EA дэлхийн хамгийн их тоглогчтой, хамгийн их хувь борлуулагдсан тоглоомын нэг The Sims-ийн шинэ ангийг "Project Rene" нэрийн дор зарлалаа. Хамгийн сүүлд 2014 онд гарсан The Sims 4-ийг мөн энэ долоо хоногоос эхлэн үнэгүй болгож байгаагаа тэд мэдэгджээ.
THE SIMS: Project Rene is the next generation of Will Wright's legendary people simulator. The game, in early deve… https://t.co/M9r3rSl8KE
Tue Oct 18 17:52:30 +0000 2022
4. Алдарт реппер К.Уэст сошиал медиа апп Parler-ийг худалдаж авч байгаагаа зарлалаа. Тэрээр өөрийн зарим дуулиант постуудынхаа улмаас Facebook, Instagram-аас хасагдаад удаагүй байгаа юм. Parler-ийн хувьд 2021 оны нэгдүгээр сард Капитолын халдлагыг өдөөсөн хэмээн буруутгагдаж, тухайн үедээ Google Play, Apple-ийн хоригт орж байсан түүхтэй юм.
Read the official press release about Parlement Technologies’ intent to sell the Parler social media platform to Ye… https://t.co/u8PMpqKUYc
Mon Oct 17 12:30:41 +0000 2022
5. TikTok шууд дамжуулалтын насны хязгаарыг 16-аас 18 нас болгон нэмэгдүүллээ. Өмнө нь 1000-аас дээш дагагчтай 16 нас хүрсэн хэн ч шууд дамжуулалт хийх боломжтой байсан юм. Тэд уг нэмэлтээрээ дамжуулан онлайн худалдаа, контент бүтээгчдийг дэмжих боломжтой хэмээн үзэж байгаа юм.
TikTok raises livestream age after BBC exposes child begging https://t.co/lB3hNvHLDF
Wed Oct 19 19:51:17 +0000 2022
10 унших мэдээ
Анхаарах: Шинжлэх ухаан ба ялгаварлан гадуурхалт /Nature/
Анзаарах: Wikipedia-ийн хуурамч мэдээллийн эсрэг дайн /Wired/
Ангайх: James Webb-ийн ээлжит супер зураг /NASA/
Хүлээх: Instacart-ийн IPO хойшилжээ /NYTimes/
Сонсох: The Beatles-ийг AI-аар сэргээх нь /BBC/
Ажиглах: Snap-ийг сэргээх төлөвлөгөө /The Verge/
Мэдэх: Stabilty AI 1 тэрбумын үнэлгээтэй болжээ /Bloomberg/
Турших: BMW 1.7 тэрбумын үйлдвэр барина /CNBC/
Харамсах: Нигерийн үерт 600 хүн амиа алдлаа /AP/
Сонирхох: Ши Жиньпин дахин Хятадыг удирдана /CNN/

Сэтгэгдэл бичих

