1 гол сэдэв
Юу болов?
АНУ-ын Конгресс TikTok-ийн асуудлаар нээлттэй сонсголыг зохион байгууллаа. "Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхүйц", "Хятадын засгийн газрын нөлөөтэй" хэмээх тодотгол дагуулсан TikTok-ийн CEO Шоу Зи өөрийн биеэр сонсголд оролцож, гишүүдийн асуултад хариулт өгөв. Нэр бүхий зургаан гишүүн ерөнхийлөгч Ж.Байденыг тусгай зарлиг гаргаж, TikTok-ийг Америкийн нутаг дэвсгэрт хориглох эсвэл АНУ-ын компанид зарахыг шаардахыг шахсаар байгаа юм. Гэхдээ үүнийг Хятадын засгийн газар эрс эсэргүүцэж буй.
Юуг онцлов?
Түүний ярианы гол агуулга тэр чигтээ "Project Texas" руу чиглэж байв. Энэ төслийн хүрээнд Америкийн хэрэглэгчдийн хувийн датаг гуравдагч этгээд болох Oracle компани хянаж, Америкийн нутаг дэвсгэр дээр хадгалах учиртай юм. Одоогоор бүрэн хэрэгжиж амжаагүй байгаа учраас Хятадад байрлаж буй толгой компани ByteDance-ийн инженерүүд датанд нэвтрэх боломжтой байгаа нь эргэлзээ төрүүлсээр буй. Сонсголын үеэр TikTok-ийн Америк дахь хэрэглэгчдийн тоо 150 саяд хүрсэн нь ил болсон билээ.
Юу болох вэ?
Барууны медиа TikTok-ийн CEO-г шинэ дэмжигч авч чадаагүй, байр сууриа бүрэн хамгаалж амжаагүй хэмээн дүгнэж байна. Тэрээр аюулгүй байдал хангах тал дээр жилд 1.5 тэрбум долларыг зарцуулж байгаа ч Хятадын нөлөөг үгүйсгэх хангалттай баримт харуулж чадаагүй. Мөн тэрээр Bytedance-ийн CFO-оор ажиллаж байх үеэсээ компанийн хувьцаа эзэмших болсон нь тэдний хамаарлыг бүр ч илтгэж орхив. Гэхдээ TikTok-ийн хэрэглэгчид дунд 40 настай залуу захирлын нэр хүнд эрс нэмэгдэж байгааг эх сурвалжууд онцолж байна. Мөн олон дагагчтай TikTok-ийн нөлөөтэй контент бүтээгчид Вашингтонд ирж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
That TikTok hearing was pretty messed up, right? https://t.co/Frhj78v8gk https://t.co/YGf2YVuHjS
Fri Mar 24 20:58:36 +0000 2023
2 чухал тоо
9000 - Amazon дахин 9 мянган ажилтнаа халж байгаагаа зарлалаа. Цомхотголд Twitch, AWS голцуу нэгжийн ажилчид хамрагдах гэнэ. Тэд өнгөрсөн жилийн сүүл, энэ оны эхээр нийт 18 мянган орон тоог чөлөөлөөд байсан билээ.
61 - Финлянд улс дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорлоо. Нийт 137 улсаас санамсаргүй байдлаар сонгосон 1000 оролцогч орлого, эрүүл мэнд, нийгмийн дэмжлэг, боловсрол зэрэг 6 үзүүлэлтээр асуултад хариулж, чансааг тогтоодог. Монгол улсын хувьд 61-р байрт эрэмблэгджээ.
3 онцлох өгүүлбэр
I. ChatGPT-ийн хэрэглээ улам нэмэгдсээр.
- Бусад хөгжүүлэгчдэд нээлттэй ашиглагдах API-аа танилцуулаад удаагүй байгаа OpenAI веб хөтчүүд дээр нийцэж ажиллах "плаг-ин"-үүдээ зарлалаа. Ингэснээр хөгжүүлэгчид зөвхөн чатботын зориулалтаар бус тодорхой вебтэй интеграц хийсэн үйлдлүүдийг нэвтрүүлэх боломжтой болж байгаа юм.
- Эхний ээлжинд хүнс хүргэлтийн Instacart, аяллын захиалгын Expedia зэрэг 11 үйлчилгээ ChatGPT-ийн плаг-инийг ашиглаж эхэлсэн байна. Демо туршилтаар тэд хэрэглэгч киноны тасалбар захиалах, гэртээ ногоо хүргүүлэх хүсэлт өгөхөд ChatGPT плаг-ин ашиглаж буй платформтой шууд холбогдож, хүсэлтийг биелүүлж байв.
- Энэ бол ChatGPT-ийн амалж буй ирээдүйн зөвхөн нэг хэсэг. Хайлтын системийг тэр чигт нь дахин тодорхойлох нь хэмээгдэж буй тус AI одоо веб хэрэглээнд ч ийн нэвтэрч эхлэв. Microsoft-ийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс 1980 онд график карт гарснаас хойш технологийн ертөнцөд жинхэнэ утгаар нь тэсрэлт хийх үйл явдал боллоо хэмээн блогтоо дурдаж, хүн бүр хувийн туслахтай боллоо хэмээн зарлан тунхагласныг мөн онцолъё.
II. Apple бүрэн хэмжээний кинонд анхаарлаа хандуулна.
- Apple жил бүр 1 тэрбум долларыг оригинал кинонд зарцуулна гэнэ. Энэ мэдээний дараа AMC, IMAX, Cineplex зэрэг топ кино театрын сүлжээний хувьцааны үнэлгээ нэмэгдэж эхлэв.
- Алдарт Р.Скоттын найруулсан "Napoleon", Тетрис тоглоомын түүхийг өгүүлэх "Tetris", Дуа Липагийн гол дүрийг нь бүтээх "Argylle" зэрэг хүлээлт өндөртэй байгаа кинонуудыг Apple зарлаад байгаа. Гэхдээ тэд зөвхөн Apple TV+-ийн платформоор хязгаарлагдалгүй, кино театрын сүлжээг ашиглаж илүү борлуулалт хийх зорилготой байгаа үүнээс харагдаж байна.
- Үүнээс гадна Гол хит цувралуудын нэг Ted Lasso-ийн шинэ бүлгийг цацаад удаагүй буй Apple Английн Премьер лигийн эрхийн төлөө өрсөлдөж байгаа талаар мэдээлэл мөн гарсан. Үүнээс өмнө тэдний гол өрсөлдөгч Amazon домогт MGM-ийг худалдан авч, мөн 1 тэрбум долларыг оригинал контентод зарцуулахаа ил болгосноос гадна Их Британид Аваргуудын лиг дамжуулах эрхийг өөрийн болгоод байсан билээ.
III. Дизайны платформуудын тулаан ширүүслээ.
- Adobe текстээс зураг бүтээж, дизайны ажил гүйцэтгэх чадалтай AI-д суурилсан Firefly нэртэй нэмэлтээ танилцууллаа. Энэ нэмэлтийн бусад ижил төстэй платформуудаас ялгарах гол давуу тал нь "Generate Variatons" буюу хэд хэдэн хувилбараас сонголт хийх боломж нь байв.
- Гол өрсөлдөгчдийн нэг Figma-г 20 тэрбум доллараар худалдаж аваад байгаа тэд Adobe Express нэртэй мэргэжлийн бус хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээгээ мөн шинэчлэн танилцууллаа. Өмнө нь Adobe Spark нэртэй байсан уг платформ нь сарын 10 долларын төлбөртэй байх бөгөөд AI туслах, бэлэн тэмплэйтүүдээр тоноглогджээ.
- Австралид төвтэй, хамгийн хурдацтай тэлж буй дизайны платформ Canva мөн л хиймэл оюун ашигласан шинэ нэмэлтүүдээ танилцууллаа. "Magic Design" нэртэй хэрэгсэл нь л гэхэд өгөгдсөн текстээс постер бүтээх, презентацийн слайд гаргах, вебсайтын загвар хийх үйлдлийг хийх чадалтай гэнэ. Canva Create арга хэмжээний үеэр тэд мэргэжлийн бус хэрэглэгчдэд дизайны ажлыг хөнгөвчлөх 953 шинэ фонт, 100 орчим хэлний автомат орчуулга зэрэг функцээ ил болгожээ.
4 мэдүүштэй зүйл
Цуут баривчилгаа. Крипто ертөнцийг донсолгосон Luna, Terra-ийн хэргийн эзэн, тус төслүүдийг үүсгэн байгуулагч БНСУ-ын иргэн До Квон Монтенегро улсаас баригдсан байна. 40 тэрбум доллартай тэнцэх хохирлын хэргээр эрэн сурвалжлагдаж байсан түүнийг олон улсын хууль сахиулагчид Серб, Хорват зэрэг улс дамнан он дамнан зугтааж байх үед нь ийн илрүүлжээ. АНУ л гэхэд түүнд 8 төрлийн хэрэг үүсгээд байгаа гэнэ.
Крипто хэтэвч: Microsoft сүүлийн үед ихэд эрэлттэй буй веб хөтөч Bing дээр крипто валютаа хадгалж, арилжаалах боломжтой хэтэвчийн функцийг туршиж байна. Одоогоор зөвхөн дотооддоо туршиж буй уг хэтэвч нь Coinsbase, Moonpay-тэй интеграц хийгээд байгаа гэнэ.
Түүхэн оролдлого: Relative Space компани хэд хэдэн оролдлогын эцэст "Terran" пуужингаа анх удаа амжилттай хөөргөлөө. Энэ пуужин нь 3D принтер ашиглан бүтээсэн гэдгээрээ онцлогтой. 2024 он гэхэд дахин ашиглагддаг пуужинг сансарт хөөргөх зорилготой тус компанийн туршилт хэдий амжилттай эхэлсэн ч тойрог замд хүрч чадалгүй бүтэлгүйтсэн аж. 1250 кг ачааг тээвэрлэх чадалтай уг пуужингийн нэг хөөргөлтийн зардал харьцангуй хямд буюу 12 сая доллар байна хэмээн тооцож байгаа юм.
AI хөгжүүлэгч: NVIDIA сарын 37 мянган долларын төлбөр төлөн хамгийн хүчирхэг серверийн үйлчилгээгээ нийтэд санал болгож эхэллээ. Тэд Microsoft-ийн тэрбум тэрбумаар нь цацан ChatGPT, Bing-ээ хөгжүүлж буй A100 GPU дээр суурилсан DGX Cloud үйлчилгээгээ "веб хөтөч дээрээ хиймэл оюун хөгжүүлэх боломжтой" хэмээн тодотгожээ.
Today’s launch proved Relativity’s 3D-printed rocket technologies that will enable our next vehicle, Terran R. We s… https://t.co/S5gkZcy4ap
Thu Mar 23 04:05:12 +0000 2023
5 сонин хачин
1. "John Wick: Chapter 4" франчайзын рекорд болох 70 сая долларыг нээлтийн долоо хоногтоо цуглуулжээ. К.Рийвзийн ээлжит бүтээл шүүмжлэгчдээс маш өндөр үнэлгээ авч байгаа бөгөөд анги бүрийн амжилт нь нэмэгдэж буй гэх ховор тодотголын эзэн болж байна. АНУ, Франц, Герман, Японд зураг авалт хийсэн уг киноны нийт төсөв 100 сая доллар гэнэ.
2. Google өөрсдийн хөгжүүлж буй хиймэл оюунд суурилсан чатбот Bard-ийг нээлттэй туршиж эхэллээ. ChatGPT-ийн эсрэг тавьж буй гол найдвар Bard-ийг одоогоор АНУ, Их Британийн хэрэглэгчид хүсэлт гарган турших боломжтой. Гэхдээ Google-ийн CEO С.Пинчай "тооцоолоогүй алдаа гарч болзошгүйг" анхааруулаад амжжээ.

3. Netflix ирэх жил мобайл тоглоомын түүхэн дэх хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг Monument Valley-г платформдоо нэмнэ гэдгээ зарлалаа. 2021 онд хамгийн анхны тоглоомоо зарласнаас хойш 55 тоглоомыг танилцуулаад амжсан Netflix видео тоглоомд томоохон итгэл хүлээлгэж буй. Тэд одоогоор 70 гаруй тоглоом хөгжүүлж байгаагийн дотор хит реалити цуврал "Too Hot To Handle"-ийн тоглоом багтаад байгаа юм.

4. Эрдэмтэд домогт хөгжмийн зохиолч Л.Беетховенийн үсэнд ДНХ-ийн шинжилгээ хийж, түүнийг гепатит Б вирустэй байсныг нотолсон байна. Тэрээр амьд ахуйдаа зөвшөөрсний дагуу нийт найман ширхэг туг үс өдий хүртэл хадгалагдан ирсэн байдаг. Генетикчид түүний сонсгол яагаад муудах болсныг олохыг эрмэлзэж байсан ч огт өөр дүнд хүрсэн нь энэ байжээ. Мөн түүний овгийг одоо хүртэл ашигладаг Бельги гэр бүлийг түүнтэй ямар ч цусан холбоогүй гэдэг үр дүн гарчээ.

5. Нью Йорк хотын захиргаа дэлхийн хамгийн танил, алдартай лого, слоганаа шинэчиллээ. 1975 онд алдарт дизайнер М.Глэйзэрийн таксинд явахдаа зурсан гэгдэх "I ❤️ NY" -ийг тэд өөрчилж “We ❤️ NYC" болгож байгаа гэнэ. Гэхдээ илүү орчин үеийн, оролцоог хангасан, шинэлэг болсон гэх энэ өөрчлөлтийг олон нийт төдийлэн таатай хүлээж авсангүй.
New York City has a spirit unlike anywhere else in the world — it’s up to all of us to celebrate it and keep it ali… https://t.co/UzibZtrL3n
Mon Mar 20 18:19:48 +0000 2023
10 унших мэдээ
Турших: VR-ийг аврах "Direct Touch"-ийг хэрэглэсэн нь /The Verge/
Гайхах: Twitch хэрхэн бүтэлгүйтэв? /Washington Post/
Эмээх: AI-ийн хөгжлийг яагаад удаашруулах хэрэгтэй вэ? /Vox/
Харьцуулах: Deutsche Bank яагаад өөр гэж? /Morning Brew/
Ангайх: Хоёр аавтай хулгана гарган авчээ /CNN/
Анхаарах: IPCC-ийн 2023 оны тайлан /IPCC/
Тоглох: March Madness-ийн эргэн тойронд /NYTimes/
Бахдах: Монгол боксчин бүсгүй ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэв /Montsame/

Сэтгэгдэл бичих (1)


D DR. UROLOGIST 2025.07.29 102.89.69.166
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00