Өнөөдрийн манай зочин бол сэргээн засал, сувилгаа, ахуй засал, бие даан амьдрах үйлчилгээнд зориулагдсан хэрэгслүүдийн худалдаа, сургалт, зөвлөгөөг эрхэлдэг Монголын анхны компанийг үүсгэн байгуулагч хүн. Та бидний хэн нь ч ялгаагүй түр зуурын болон төрөлхийн гэмтэл, хэлж ирээгүй өвчнөөс үүдэн зарим тохиолдолд хэн нэгнээр асруулах юм уу асрах шаардлагатай нөхцөл байдалд орж болно. Ийм үед В.Ойдовын "Рехтус" компани асруулж байгаа болон асарч байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралыг, хэрэглэхэд хялбар хэрнээ хөгжингүй технологийг шингээсэн туслах хэрэгслүүдээр хөнгөвчилдөг. Нийгмийн томоохон асуудлуудын нэгийг шийдэж яваа тэрээр МУИС-ийн ОУХС-ийг 2001 онд, Цюрихийн Их Сургуулийг олон улсын бизнесийн удирдлагаар 2013 онд төгсжээ.
Байршил: Улаанбаатар, Монгол
Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: "Рехтус" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал
Таны ажиллах арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Амьдралын чанарыг өөрчлөхүйц хэмжээний үйлчилгээ үзүүлэх
Хэрэглэдэг гар утас: iPhone5S
Хэрэглэдэг компьютер: Asus i7 11’
Сошиал хуудсууд: Oidov Vaanchig (фэйсбүүк), @OidovVaanchig (Твиттер), www.rehtus.blogspot.com
ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ ЮУ ВЭ?
Миний хувьд өглөө ирээд хамгийн чухал, яаралтай зүйлсээ нэн түрүүнд амжуулахыг хичээдэг. Ер нь өдөр 2 цаг хүртэл өөрөө хамаарах, энерги шаардсан зүйлсээ хийдэг. Үүнд бичиг цаасны ажлууд багтана. Харин уулзалтуудыг үдээс хойш хийхийг боддог. Гэхдээ байнга энэ маягаар ажиллаж чаддаггүй. Дэлгүүр дээрээ оффисолдог учраас үйлчлүүлэгч орж ирвэл худалдагч хийх болдог. Миний ажил үүгээр онцлогтой. Худалдагчаар өөр хүн ажиллуулж болох ч бүтээгдэхүүнээ хамгийн сайн тайлбарлаж, үйлчлүүлэгчээ мэдрэх хүн нь би өөрөө байдаг.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ ПРОГРАМ, АППЛИКЭЙШНҮҮДЭЭСЭЭ ХУВААЛЦАНА УУ?
Компанийн үйл ажиллагааг блог хэлбэрээр таниулж явдаг тул Blogger-ийг их хэрэглэнэ. Мэдээж фэйсбүүкээр ажил хэрэг, холбоо харилцаагаа явуулна. Гар утасныхаа календарь, Notes, Reminder зэргийг ашигладаг. Microsoft Office-ийн зургийн програмыг ашиглаж, зураг янзалдаг. Мөн Print Screen товчийг байнга ашигладаг. Эргэж харах санах зүйлсийг маань screenshot байдлаар Dropbox руугаа шууд хуулчихдаг болохоор тун амар байдаг юм.
ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?


ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Урьдчилан төлөвлөх. Бие физиологиос хамаараад багаасаа л сайн төлөвлөж сурсан. Маргааш хэзээ босож, хэзээ нүүр гараа угааж, яаж сургуульдаа явахыг урьд өдөр нь тооцоолоод унтдаг байлаа.
Мөн эрт босож ажлаа эрт эхлэх нь миний хувьд цаг хэмнэдэг. Өглөө би бүтээлч байдаг. Хамгийн бүтээлч цаг маань өглөөний 5-8 цагийг хооронд байдгийг оюутан байхдаа анзаарч байсан.
ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ХЭРХЭН ХӨТӨЛДӨГ ВЭ?
Гар утасныхаа Notes дээр л сайн тэмдэглэнэ дээ. Цаас, дэвтэр нэг их хэрэглэдэггүй. Тээж явахад түвэгтэйгээс гадна их сараачиж бичдэг болохоор гар утас нь хавьгүй амар байдаг.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Өөрийгөө хүний оронд тавьж үзээд, тэр хүнд хэрэгцээтэй шийдлийг гаргаж өгөхдөө сайн гэж боддог. Би хүнээр асруулж үзсэн, хүн асардаг хүмүүст ямар хүндрэл бэрхшээл учирдгийг харж байсан болохоор тийм хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзсэн нь энэ бизнесийг эхлүүлэх гол шалтгааны нэг байсан. Намайг хүмүүс бас хүн сонсож чаддаг гэдэг. Тухайн хүнийхээ оронд өөрийгөө тавьж үздэгийн шинж байж магадгүй.
Мөн санаагаа товч тодорхой, өөр тийшээ далийчихалгүй илэрхийлэхийг их хичээдэг. Тэвчээртэй сууж юмны ард гарахдаа муугүй байх гэж боддог.
ТА КОМПАНИЙНХАА ТУХАЙ ТАНИЛЦУУЛЖ ЯРИХГҮЙ ЮУ?
1997 онд би АНУ-д очиж эмчлүүлсэн юм. Тэгэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон туслах хэрэгсэл байдгийг мэдсэн. Тэргэнцэр л гэхэд 100 гаруй төрлийнх байлаа. Монголд ирээд аав, сэтгүүлч Г.Золжаргал ах нартай хамтраад сан байгуулж, тэргэнцрүүдийг үнэгүй оруулж ирж тараадаг байсан. Энэ ажил маань 10 жил үргэлжилсэн юм. Хэдийгээр бидний ажил хүмүүст тус хүргэж байсан ч энэ чигээрээ үргэлжилбэл тогтвортой байж чадахгүйг ойлгож байлаа. Туслах хэрэгсэл авч байгаа хүмүүс ч гэсэн байнга донороос ирсэн зүйлсийг биш өөртөө тохируулан сонгож авахыг хүсдэг. Өөр өнгийн таяг, өөр төрлийн тэргэнцэр авах гэдэг ч юм уу сонголт хийх хэрэгцээ, хүсэл хүмүүст байсан. Бидний оруулж ирж байсан бүтээгдэхүүнүүд хязгаарлагдмал байлаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх ганц гарц нь үйл ажиллагаагаа бизнес болгох явдал байв. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд мэдрэмтгий дэлгүүрийг нээх. Ингээд нэгдүгээрт үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангах, хоёрдугаарт цэвэр энэ чиглэлээрээ мэргэшсэн, эмтэй хавсраагүй, сонголттой байгууллага үүсгэх зорилготой компаниа байгуулсан.
Нэрийн хувьд Rehabilitаtion (сэргээн засах) гэдгийн Reh, монгол хэлний Тус гэдэг үгийг нийлүүлж Рехтус хэмээсэн. Логон дээрх нээгдсэн цоож бол цоожтой мэт нөхцөл байдал буй хүмүүсийг эрх чөлөөтэй болгоно гэсэн санаа. Компаниа эхлээд өөрийн 15 сая төгрөгөөр эхлүүлсэн ч удалгүй мөнгөгүй болсон. Дахиад хөрөнгө оруулалт олох гэж бизнес, компаниудтай уулзаж явсан ч бүтэлтэй юм болоогүй. Гэр бүлээсээ зээлэх юм уу эд хөрөнгөө барьцаалах гэсэн хоёр л сонголт байлаа. Гэвч үүнийг хүсээгүй тул crowdfunding буюу олон нийтээс хөрөнгө босгох санаачилга гаргаж Indiegogo сайт дээр 15 мянга доллар босгох зорилготой кампанит ажил өрнүүлсэн. Улмаар 8300 доллар босгоод, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн дээ. Ерөнхийдөө сонгодог стартапын зарчмаар явсан гэсэн үг. Тухайн үед стартап компанид хөрөнгө оруулах дэд бүтэц, соёл огт байхгүй байлаа. Тэгээд дэлгүүрээ нээгээд 6 сарын турш нэг ч бүтээгдэхүүн зарж чадаагүй. Энэ хооронд гэхдээ дэлгүүрээ таниулах, бүтээгдэхүүнүүдийнхээ тухай блог бичих, зааврыг нь орчуулах ажлуудыг хийж байсан. Ер нь эхний 2 жил дэлгүүрээ таниулах гэж гадуур ч их явсан, интернэт дээр ч сайн ажилласан даа. Гэхдээ бизнесээ цахимаар явуулах нь илүү хялбар бөгөөд миний хувьд давуу тал болж болно гэдгийг ойлгосон. Угаасаа би Швейцарь руу анх цахим бизнес сурна гэсэн зорилготой явсан юм.
Одоо манай компани Английн NRS, АНУ-ын Rifton зэрэг энэ салбарын хэд хэдэн тэргүүлэх компанийн бүтээгдэхүүнийг Монголдоо онцгой эрхтэйгээр борлуулдаг.

ТАНЫ ХИЙЖ БУЙ АЖЛЫН ОНЦЛОГ НЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Ажлын маань эерэг тал гэвэл би микро түвшинд нэг гэр бүлд тусалж байгаа юм. Гэр бүлийн хэн нэг нь цус харвалаа гэж бодоход нөгөө нь асрах шаардлагатай болдог. Тэгвэл манайх технологи, шийдлүүдийн тусламжтайгаар асрах хүний ажлыг хөнгөвчилж, ажлаа хийх боломжийг олгодог. Жишээ нь 80, 90 кг хүнийг усанд оруулах гэж махан гараараа хөлсөө гарган тэмцэж байснаас зориулалтын кран ашиглан баннанд оруулбал хэн хэнд нь их хэрэгтэй. Тэгэхээр энэ ажил маань макро түвшиндээ хөдөлмөрийн зах зээлд нэмэр болж байгаа хэрэг гэж боддог. Нэг гэр бүл, цаашлаад улсын хөгжилд бяцхан ч гэсэн хувь нэмэр оруулж явдагтаа тун баяртай явдаг юм.
Энтрепренер хүний хувьд ямар нэг зүйлд, чиглэлд бусдаас түрүүнд мөрөө гаргаж, "шан татна" гэдэг бол үнэхээр сайхан хэрэг. Ерөөс хүн болсны нэг хэрэг гэж боддог. Аливаа зүйлд хүчээ сорино, юм бүтээнэ гэдэг гоё мэдрэмж шүү дээ.
Хэцүү бэрхшээлтэй зүйл мэдээж олон бий. Саяхан нэг ах манай дээр ирээд цооролтоос сэргийлэх гудас авъя гэсэн юм. Би маргааш нь ирсэн шүү гээд залгатал урьд шөнө ээж нь нас барчихсан байсан. Ийм тохиолдлууд гарна. Бас "Манай хүүхэд хүнд хэлбэрийн саажилттай. Эгч нь 10 гаруй жил хүүхдээ босгох, суулгах арга эвийг нэг л олсонгүй" гэсээр надаас ирж зөвлөгөө авах хүмүүс байдаг. Тэр үед тухайн ээжийн болоод хүүхдийнх нь алдагдсан цаг хугацаанд үнэхээр харамсах сэтгэл төрдөг. Мөн гэр бүлийн хэн нэг нь цаашдаа даамжрах өвчтэй, хэсэг хугацааны дараа нас барах нь тодорхой хүмүүс ирдэг. Тэднийг харахад маш хэцүү байдаг шүү.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?
2, 3-р шатлалын эмнэлгүүдэд асаргааны технологиудыг үр дүнтэй нэвтрүүлэх, эмнэлгийн орчинг аюулгүй, хүртээмжтэй болгох тал дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, технологийн үр нөлөө, ач холбогдлыг тэдэнд ойлгуулах гэж хичээж байна. Одоо манайд нөхцөл ямар байна вэ гэвэл, сувилагчийн сургууль төгссөн жаахан охид хүнд өвчтэй хүмүүсийг махан гараараа л зөөж тээвэрлэж байна. Уг нь энэ бүхнийг шийдсэн технологи хэдийнэ бий болсон. Жишээ нь өвчтөнтэй хамт 90 градус эргүүлэн цэх босгодог ор байна. Хэрэглэж эхэлбэл эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийг хөнгөвчилж, өвчтөний аюулгүй байдал ч хангагдана.
Эмнэлгийг аюулгүй, хүртээмжтэй болгох тухайд, эмнэлэг бол зөвхөн эмч, өвчтөн харилцдаг газар биш. Ар гэрийнхэн нь гэх мэт олон төрлийн хүмүүс явж байдаг. Манай эмнэлгүүд налуу зам байхгүй, хальтиргаатай, хаалга нь гадагшаа онгойдог, хана дагасан бариул байхгүй гээд асуудал олонтой. Тэр бүгдийг хүмүүс харж байгаагүй болохоор байдаг гэж мэддэггүй. Гадаадаас ирсэн хүмүүс бол мэдүүштэй зүйлийг их хэлдэг. Эмнэлгийн зогсоол нь ямар хол юм бэ? гэх мэтээр. Тэргэнцэртэй хүн ирлээ гэхэд 2 сувилагч гарч ирээд өргөөд гарах энүүхэнд. Муугаар бодож гал гарлаа гэхэд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө болоод хэрэгсэл манайд байдаггүй. Өөрөө босоод явах боломжгүй өвчтөний орны дор тавьдаг матрас байдаг. Гал гарлаа гэхэд өвчтөнийг түүн дээрээ тавиад чирдэг юм. Ийм золгүй явдал тохиолдсон жишээ 2 жилийн өмнө гэхэд л ОХУ-д гарсан. Сэтгэцийн эмнэлэгт гал гарч, 50-60 өвчтөн гарч чадалгүй шатсан байсан.
Мөн хөдөлмөр засалч гэдэг мэргэжлийг Монголд бий болгох төсөл дээр ажиллаж байгаа. Миний төгссөн Цюрихийн их сургууль, Сувилахуйн сургуультай хамтран төсөл хэрэгжүүлж, 2 жилийн дараа эхний хөдөлмөрч засалчид төгсөхөөр байгаа. Энэ мэргэжлийг монголчуудад таниулах, эмнэлгүүдэд ажилладаг болгохын төлөө явж байгаа. Хөдөлмөр засалч нь яг яадаг хүн бэ гэвэл, цус харвах гэх мэтээр бие даан амьдрах, хөдөлмөрлөх чадвараа алдсан хүмүүст эдгээр чадварыг нь эргэж олгодог хүн юм. Манайд өмнө нь ийм мэргэжил огт байгаагүйгээс, дайнаар зүйрлэвэл бид шархадсан цэргүүдээ тооноос хасчихдаг байсан. Харин хөдөлмөр засалчид шархадсан цэргүүдийг эмчлээд эргээд фронтод илгээнэ гэсэн үг юм.
Ер нь сэргээн засах эмчилгээнийхэн багаараа ажилладаг. Сэргээн засах эмч, сувилагч, хөдөлмөр засалч, хэл засалч зэрэг хүмүүс байхгүй бол, багаараа ажиллахгүй бол хөдөлмөрийн чадваргүй, халамж авах хүмүүсийн тоо ихсээд л, эдийн засгийн ачаа нэмээд л байна гэсэн үг. Анх 2002 онд ийм мэргэжилтэн байдаггүйг мэдээд бид 4-5 жил хүмүүсийг албан бусаар сургасан. Гэвч энэ нь найдвартай тогтвортой үйл ажиллагаа биш байсан тул боловсролын салбарын нэг хэсэг болгох ёстой юм байна гээд энэ төслийг хэрэгжүүлсэн гэж болно.

ТА ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСДОГ ВЭ? ЯМАР ХӨГЖИМ ТАНД ЭРЧ ХҮЧ ӨГДӨГ ВЭ?
Орчин нөхцөл, сэтгэл санааны байдлаасаа хамаарч төрөл бүрийн хөгжим сонсдог. Хөдөө замд явахад зохиолын дуу сонсох сайхан. Паб бааранд жааз хөгжим сонсох шиг гоё юм үгүй. Шөнө онгоцны буудлаас хүн тосох гээд явж байвал машины цонхоо онгойлгоод хип хоп хөгжим тавих янзтай. Бусдаас нь илүү үздэг хөгжмийн төрөл, хамтлаг дуучин гэж надад байдаггүй. Анх муухай сонсогдож байсан хөгжим 4, 5 жилийн дараа гайхалтай санагдах үе ч байдаг шүү.
ТА ЯГ ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА ВЭ?
Номыг би голдуу орос хэлээр, цахимаар ном уншдаг. Цаасан номыг бариад тухлаад унших цаг завны боломж үнэхээр хомс. Харин гар утсан дээрээ татчихвал машинд түгжрээд явж байхдаа ч юм уу, ямар нэг зүйлийг хүлээж байгаа үедээ гаргаад уншдаг юм. Хамгийн сүүлд Стивен Бакстерын "Эволюция" гэдэг шинжлэх ухааны зөгнөлт зохиол уншсан юм байна. Мөн сүүлд уншсан номуудаас АНУ-ын боолчлолын үед Кентаки муужийн нэг боол гэр бүл хэрхэн амьдарч байсныг харуулсан "Возлюбленная" (Тони Моррисоны "Beloved" зохиол) гэх ном их сэтгэл хөдөлгөсөн шүү. Цагаан арьснуудын хар арьстнуудын хандаж байсан сайн, муу хандлагын талаар үзүүлсэн, Пулитцерын шагналт баримтат тууж юм.
Ном уншихдаа ч гэсэн төрөл жанр нэг их харгалзахгүй. Шүлгийн ном хааяа харна. Бизнесийн ном л нэг их уншдаггүй юм. Монгол ном зохиолуудаас "Жангар" туульд дуртай. Үг хэллэг нь үнэхээр сайхан шүү.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?
Нээлттэй хүн. Ажил бизнесийн маань онцлог ч хүмүүстэй их харилцахыг шаарддаг. Өөрөө дотогшоо хүн байгаад ийм ажил хийвэл амжилтанд хүрэхгүй шүү дээ. Мөн чанартайгаа зөрчилдсөн зүйл хийж таарахгүй.
Хүмүүстэй харилцахдаа би сэтгэлд нь хамгийн эмзэг байдаг зүйлийг ярилцаж, жинхэнэ амьд харилцаанд ордог тул амьдралын үнэ цэнийг ойлгож мэдрэхэд тустай байдаг. Хүнд өвчтэй, хэзээ мөдгүй өөд болчихож магадгүй хүмүүсийн асуудлын ярилцаж байхад зогсоол олдохгүйн бухимдал юу ч биш санагддаг шүү.
ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Дунджаар 23 - 07.30 цагийн хооронд унтдаг. Өглөө босоод гар утсан дээр 1 цагийг тухтай өнгөрүүлдэг. Дотоод, гадаадын мэдээ уншина. BBC, CNN, Монголоос Gogo, News.mn зэргийг хардаг.
ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Гэрээс маань л олж болно доо. Хүүхдүүд жаахан болохоор тэдэндээ цаг гаргах хэрэгтэй.
100 буудалт даам тоглох хоббитой ч үүндээ цаг гаргаж хөгжүүлж чадахгүй л байна. Мөн хүмүүстэй уулзаж суух дуртай шүү.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?
Хийж байгаа ажлаасаа эрч хүч, баяр баясгалан авдаг. Ажилдаа би үнэхээр дуртай.
Надтай уулзсан, харилцсан хүмүүсээс мөн урам зориг авдаг. Надтай уулзаад баяртайгаар салбал урамтай байдаг. Надтай уулзсан нь хүлээлтэд нь хүрээгүй мэт харагдвал урамгүй байдаг. Гэхдээ би тухайн хүний сэтгэлд хүрэхээр зүйлийг ярьж хэлж чадаагүй бол өөрийгөө буруутгадаг. Уулзах цаг мөчөө буруу сонгожээ гэх мэтээр. Тэгэхээр би гадаад орчинд мэдрэмтгий хүн юм шиг байгаа юм. Мэдээж гэхдээ үүндээ хязгаар тавилгүй яахав.
ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?
Зөвлөгөөг мэргэжлийн болон амьдралын зөвлөгөө гэж хоёр хуваавал мэргэжлийн зөвлөгөөг зайлшгүй хэрэгтэй зүйл гэж боддог. Харин амьдралтай холбоотой зүйлийн талаар зөвлөгөө авах ч, өгөх ч нэг их дуртай биш. Шалтгаан нь хүн болгон тусдаа ертөнц юм. Нэг хүнд таарсан үзэл баримтлал, дадал хэвшил нөгөө хүнд тэр болгон таарахгүй. Би зөвлөгөө өгдөг номуудыг унших гэж хичээсэн ч нэг л болж өгдөггүй.
Харин би Mercy Corps ОУБ-д ажиллаж байхдаа зөвлөгөө авсан гэхээсээ нэг зүйлийг ойлгосон юм. Энэ байгууллага Be the change буюу Махатма Гандигийн хэлсэнчлэн "Өөрчлөхийг хүсвэл өөрчлөлт нь өөрөө бай" гэсэн уриатай. Энэ үед мянган удаа хэлэхийн оронд нэг удаа хийвэл хүмүүс чамд илүү үнэмшдэгийг, дагадгийг ойлгож байлаа. Ийм дэлгүүр байгуулах ёстой гээд би мянган удаа хэлж болох байсан ч өөрөө хичээгээд байгуулсан. Тэгэхээр бусдыг шүүмжлэхдээ ч гэсэн тухайн зүйлийг нь өөрөө хийдэг, хийхийг хичээдэг, залруулахыг аргыг эрэлхийлдэг байх хэрэгтэй гэж боддог.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛТАЙ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?
Ахилис Интернэшнл ТББ-ын Монгол дахь төлөөлөгч О.Саранчулууныг санал болгоё. "Эмэгтэй Гамп" гэгддэг энэ бүсгүйн ажлын арга барил, хэв маяг сонирхолтой санагддаг.
Гэрэл зургийг Б.Ганчөдөр
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.
Сэтгэгдэл бичих (23)


D DR. PRADHAN 2022.11.10 197.211.58.24
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянг
D DR. PRADHAN 2022.11.10 197.211.58.24
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянг
M Mohammed 2022.10.23 38.70.11.182
Hello We are a trade finance company that uses our own credit lines to facilitate the issuance of financial guarantees like BG, SBLC, DLC and more. If our services will be of help to you, let us know so we can guide you with our process. Mobile | WhatsApp: +19893413179 Email:mohammedahsan877@gmail.com
б баттөмөр 2019.04.11 122.201.26.186
bi 25nastai egertei arhi tamih hergeldeggui ymar ch owchin baihgui boorni doonor bolox gesen ym 3bulgiin zustai utas95198693
B Bayarende 2019.02.27 197.210.227.147
Баярлалаа Дойтон бөөрний бөөрийг худалдан аваад миний хүүхдүүд, гэр бүл дахин аз жаргалтай болж, бид одоо дахин баян болсон
D DR COLLINS 2017.07.28 199.58.86.241
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд мөнгө олох боломж хайж байгаа эсэх, юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Миний нэр (доктор Коллинз) Аполлон эмнэлэгт фарнологич хүн юм. Манай эмнэлэг Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бөөрний худалдан авах, шилжүүлэн суулгахтай холбоотойгоор хандивлагчид амьдардаг. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайзад байрладаг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл худалдан авахыг сонирхож байгаа бол и-мэйлээр бидэнтэй холбоо бариарай: (doctorcollins3@gmail.com) Баярлалаа Доктор Коллинз ..
S Smart Hackers 2017.07.27 197.210.47.2
Сайн байна уу Sir / Madam. Миний нэр бол ноён Эммануэл Жошуа гэр бүлийн эхнэр, гурван хүүхэд Нэгдсэн Улсын иргэнээс би таныг миний Хоосон карт Аккрат хэрхэн яаж хүлээн авсныг ойлгохыг хүсч байна Би яаж картаар аль хэдийн програмчлагдсан хоосон ATM картаа өдөр бүр хамгийн ихдээ $ 5,000 болгох Хамгийн ихдээ 20 хоног. Энэ талаар би маш их баяртай байна. Яагаад гэвэл би өнгөрсөн долоо хоногт аваад 100 мянган доллар авахад ашиглаж байсан. MR Leo нь ядуу, тусламж хэрэгтэй хүмүүст туслахын тулд картыг өгч байгаа боловч энэ нь маш сайхан зүйл бөгөөд хоосон бус ATM карттай төстэй бусад залилангийн адил биш юм. Картыг ашиглахад хэн ч баригддаггүй. ӨӨРЧЛӨЛ Түүнийг ажлын байранд нь и-мэйлээр илгээнэ job.blankatmcard@gmail.com Дэлгэрэнгүй мэдээллийг манай компаний дугаар + 16262391665 / +254725449362 whataspp Number +2349065330153.
A Alex 2017.07.25 197.210.227.54
Сайхан өдөр, Чамд яаралтай тусламж хэрэгтэй байна уу ... Та хүсч байна уу Өрөнд хүрэх, бизнесийн өргөжилт, хувийн хэвшил Зээл "бидэнтэй хурдан хугацаанд холбоо барьж болно Бага хүүтэй найдвартай зээлийн 3%, ба Сайн зээлийн эргэн төлөлтийн боломжит төлөвлөгөө Нөхцөл байдал имэйл: alexpeter718@gmail.com
g georgyrobort1010@gmail.com 2017.06.25 78.182.12.60
Are you currently employed or unemployed. Are you a business personnel. Do you want to start your own business or expand your business. Do want to buy a house or rennovate your house,here are the opportunities to fulfil your dreams.apply for your loan by contacting us at georgyrobort1010@gamil.com
s scotmorrison45@gmail.com 2017.06.25 78.182.12.60
Do you need a loan? Do you need financial help? Does your firm, company or industry need financial assistance? Do you need finance to start your business? Do you need finance to expand your business? Do you need personal loan? Please, contact us for more information: EMAIL: scotmorrison45@gmail.com
a aaronclacky101@gmail.com 2017.06.25 78.182.12.60
If you have been spending time searching for where to get an affordable loan with a reasonable interest,short or long time payment.this is your opportunity to get a better and saver loan for your business expanssion,start up your own business,to get yourself a befitting home,for your personal reasons.dont existate to contact us aaronclacky101@gmail.com
Е Елена 2017.06.24 197.210.28.16
Эрхэм хүндэт зээлдэгчид Санхүүгийн аливаа хүндрэлтэй тулгарах уу? Та өөрийн бизнесээ эхлэхийг хүсч байна уу? Энэхүү зээлийн компани нь ядуучуудад болон санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслах зорилготой дэлхий даяар хүний эрхийн байгууллагууд байгуулагдсан. Хэрэв та зээл авах хүсэлтэй байгаа бол имэйлийн дэлгэрэнгүйг доорх хаягаар ирүүлнэ үү: elenanino0007@gmail.com Нэр: Зээлийн хэмжээ: Зээлийн хугацаа: Гар утасны дугаар: Баярлалаа, Бурхан адисалсан УДИРДЛАГА Елена
U UniQue 2017.04.25 202.70.43.138
Бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй мундаг хүн юмаа. Бусдын зовлонг хэсэгхэн ч атугай нимгэлж, хэрэгтэй тусламжийг нь өгч яваа таньд аз жаргал, эрүүл энхийн дээдийг хүсье
m merit hope 2017.04.08 197.211.56.66
(Гавьяат итгэл найдвар ЗЭЭЛИЙН пүүс компани) Сайн байна уу би Хатагтай, lfeoma амжилт, зээл нь зээлдүүлэгч хууль ёсны, найдвартай зээл нь нөхцөл, 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой нөхцөлд. нь USD $ 12,000 нь $ 8,000,000 зөвхөн евро болон фунт. Би бизнесийн зээл өгч, Хувийн зээл, оюутны зээл, машины зээл, зээлийн төлбөрөө төлөх юм. Хэрэв чи нь loana хэрэгтэй Та намайг шууд холбоо барьж төлөө юм хийх ёстой Онд: (merithope6@gmail.com) Бурхан чамайг ивээг. Хүндэтгэсэн, Хатагтай: мерит найдвар И-мэйл хаяг: (merithope6@gmail.com) Тайлбар: Бvх хариу илгээх ёстой: (merithope6@gmail.com
s schlunken_fritz@yahoo.com 2017.03.25 207.244.79.137
Би Fritz Schlunken хууль ёсны, нэр хүндтэй мөнгө зээлдүүлэгч байна. Бид тусламж хэрэгтэй чанга сан санхүүгийн этгээд зээл, бид та муу зээлийн CO người эсвэл бизнест хөрөнгө оруулалт хийх, төлбөрөө төлөх мөнгө хэрэгтэй бол зээл өгч байна. Хэрэв та зээл хайж байсан уу? Хэрэв та 3% -ийн бага хүүтэй зээлийг санал болгож чадна та зээл хэрэгтэй бол би та зүгээр л холбоотой дараах хаягаар э-мэйлээр надтай хамт авч хүсэж зөв газарт байна, учир нь та нар санаа зовох хэрэггүй юм: schlunken_fritz@yahoo.com Тэмдэглэл: Та зээлийн өргөдөл мэдээлэл, харьцангуй ашиг ашиглах байна Бид та энэ зээлийн шилжүүлэх CO тухай дэлгэрэнгүй мэдээлэл байх болно. Зээлийн програм юм. * Өргөдөл гаргагчийн нэр: * Хаяг: * Хот: * Улс: * Улс: * Хүйс: * Гэр бүлийн байдал: * Мэргэжил: * Сарын орлого: * Гар утас: * Гар утас: * Зээлийн зорилго: * Зээлийн хэмжээ Шаардлагатай: * Зээлийн хугацаа: * Хамаарахгүй болно:
С Сайн уу 2017.03.23 162.244.81.172
Сайн уу Миний нэр, Matina юм би АНУ-ын дээ, би маш том намайг зээл авах туслах Ohio Scot банкинд баярлалаа гэж хэлмээр байна, би 5 удаа scammed байсан маш олон зээлдүүлэгч нь зээл авах гэж оролдсон, би хэзээ ч мэдэгдэж байгаа нь бид одоо ч би намайг зээл авах туслах зээлдэх газар нь гэрээний Ohio Scot адислах Ohio Scot Бурханы MNT50,000.00 нь зээл авах хүсэлт гаргасан хүртэл дэлхийд сайн хүн байна, би та бас зээлдүүлэгч Ohio Scot и-мэйл зээл авч болно гэж маш итгэлтэй байна : ohioloans85@gmail.com
S SARAH WILLIAMS 2017.02.20 197.210.226.184
Скай Дэлхийн зээлийн фирм, бид хүүтэй 3% 0f дээр гарч зээл өгч байна. Сайн өдөр эрхэм ээ / ма байна. Бид хувийн компани байдаг бөгөөд бид зээлийн хэмжээ нь бизнесийн хөгжилд 1,000 $ долларын зээл, 100 сая хоорондын зээлийн заалтуудыг нь тодорхойлоход бага хүүтэй зээл санал болгож байна: зах / бизнесээ өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг. Бид зээл нь төрөл бүрийн санал болгож байна * Хувийн зээл (барьцаалах, баталгаагүй) * Бизнесийн зээл (барьцаалах, баталгаагүй) * Нэгтгэх зээл урьдчилгаа төлбөр байхгүй. Бид энэ зар уншиж цаг гаргасанд баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагаа нь өнөөдөр бидэнд и-мэйл илгээх skyworldloanfirm@gmail.com skyworldloanfirms@yahoo.com Сара Уильямс.
Х Хатагтай Бэки 2017.02.18 197.211.63.120
Сайн байна уу найзууд, Та зээл хэрэгтэй юу? Та төлбөрөө хүртэл төлөх хүсэж байна уу? Чи хүсэж байна уу бизнесээ өргөжүүлэх? Та хийх ёстой бүх илүү нь бидэнд буцааж авах явдал юм хэрхэн мэдээлэл Эхлэхийн тулд, та нар авах вэ? Зээлийн та хүсдэг. Энэ саналыг энэ мэдээлэл Доорх дээр буцаж байх ёстой бүх нээлттэй байна цаг хугацаа. Манай зээлийн нөхцөл нь 3% хүүтэй болохыг анхаарна уу. Та Энэ нь хангах боломжийг бидэнд олгодог доор бидэнд хүссэн мэдээллийг өгөх ёстой Та зээлийн хувьд та яг зээлийн хэмжээг мэдээлэх оруулна уу. Манай компаниас зээл сонирхож уу. Таны хүссэн байна Доор заасан мэдээллийг дүүргэх ба цааш нь буцаж бидэнд авах Таны зээлийн гүйлгээ. Доорх бөглөнө үү Out Энэ мэдээлэл: Зээлийн өргөдлийн маягт {онлайн} 1) Нэр: - - - - - - - - - - 2) Улс: - - - - - - - - - 3) Мэргэжил: - - - - - - - 4) Гэрлэлтийн байдал: - - - - - - - 5) Хүчинтэй Утасны дугаар: - - - - 6) сарын орлого / Зээлийн хугацаа: - - - - - 7) Хаяг: - - - - - - - - - - - - - - - 8) зээлийн зорилго нь ?: - - - - - - - - 9) Зээлийн хэмжээ шаардлагатай: - - - - - - - - 10) Хэрэв та ?: өмнө зээл авах хүсэлт гаргасан байх - - - E-MAIL: beckymonaloancompany1@gmail.com
U Unshigch 2017.01.03 202.179.27.110
Shine jiliin garaa boloh yariltslagaa yostoi zuv hunteigee hiisen bna. Aji ajind ni sain saihan buhniig huseye.
T Tuvsho 2016.09.06 162.243.246.160
Iim delguur baidag yumu, yaasan buyantai yumbe. Yapond barag buh uvuu emee nar nuruu n bugtiisun ch uursdu neg neg heregseltei, heneer ch tusluulahgui uursdiiguu avaad yavaad baidag. Saajilttai huuhdee tohirson tergentser deer suulgaad yag l busdiin adil gadaa salhilaad yavj l bdag. Mongold zam, haalga, bariul geed hetsuulde gehdee ene heregseluud bol uvchtun bolon asragchid uneheeriin hundlel uzuulsen, hunee bodson saihan zuil. Nuruu tsooruuldaggui gudas baidgiig sayhnaas l bas meddeg bolson, bugd l shar budaa oyood bdag shde. Ternees hamaagui ur duntei, bolovsrongui sanagdsan. Tanid amjilt husey!
S Saikhnaa 2016.08.26 202.131.225.196
Yamar sonirxoltoi saixan yariltslaga ve? Oidov tanaar ix baxarxlaa, bas uram zorig avlaa ( inspired). Sanal niilex olon zuil bna shu, be the change, every one is unique geed l. Ajil amidrald n ulam ix amjilt xuseyee.
B Baagii 2016.08.25 92.222.70.236
Uneheer mundag hun ym. Baharhaj baina hun huseh ym bol yugch hiij chadna gedgiig lgerlej yvaa tanid amjilt husey. be the change...
у уншигч 2016.08.24 202.9.40.251
Буянтай ажил хийж буй мундаг хүн байна. Social entrepreneur гэж хэлж болох байх. Маш их урам зориг өглөө (y)