Ухаалаг цаг, зөөврийн компьютероос ч өмнө хүмүүс бидний өдөр тутмын амьдралд нэвчээд амжсан төхөөрөмж бол зурагт. Айл бүрийн хойморт залардаг уг цахилгаан хэрэгсэл орчин цагийн технологийн хөгжлийг түүчээлж, содон өнгө төрх, төрөлжсөн горимуудаар жил бүр цар хүрээгээ тэлсээр байна. Үүний нэг жишээ нь дэлхийн анхны нэвт харагддаг дэлгэцтэй LG Signature OLED T загвар. 

Хэдхэн хоногийн өмнө цахилгаан барааны чанараар дэлхийд тэргүүлэгчдийн нэг LG Electronics (LG) болон BSB Electronics компани хамтран эл загварын нээлтийг Монгол Улсад албан ёсоор хийлээ. Мөн арга хэмжээний үеэр LG Electronics компанийн санал болгох хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт технологийн шийдлүүд ч өргөнөөр танилцуулагдсан юм. Ингээд шил мэт нэвт харагдах дэлгэцийн ид шидээр аялуулсан нэгэн өдрөөс онцлох агуулгыг хүргэе. 


ХАМГИЙН ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЛИЙГ МОНГОЛ ХЭРЭГЛЭГЧДЭД

BSB Групп компанийн Ерөнхий захирал Б.Жаргалсайхан

BSB Group компани үүсгэн байгуулагдаад 35 жилийг үдээд байна. Энэ хугацаанд хамгийн сүүлийн үеийн цахилгаан бараа, технологийн шийдлүүдийг санал болгох замаар хэрэглэгчдийнхээ амьдралын чанар, тав тухыг тэтгэн дээшлүүлэхэд уйгагүй ач холбогдол өгсөөр иржээ.

Уг зорилгынхоо хүрээнд 2012 онд дэлхийн тэргүүлэгч технологийн брэнд болох LG электронекс компанитай хамтын ажилагаагаа эхлүүлсэн нь өдгөө өргөжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд баяртай байна. LG электронекс компанийн зогсолтгүй инноваци, бүтээгдэхүүний чансаа нь BSB Группийн зах зээлд эзлэх тогтвортой байр суурь, олон жилийн туршлагатай хоршсоноор хэрэглэгчдэдээ илүү ойроос хүрч ажиллах, цаг ямагт шинэлэг технологийг санал болгох боломж өргөжиж буй. Үүний нэгэн биелэл нь өнөөдөр танилцуулагдах LG Transparent OLED TV.

ДЭЛХИЙН АНХНЫ НЭВТ ХАРАГДДАГ ЗУРАГТ

LG брэндийн нүүр царай болсон OLED-T загвар нь өвөрмөц (self-lit) OLED дэлгэцтэй бөгөөд ганцхан товч дарахад энгийн эсвэл нэвт харагдах горимын хооронд шилжих чадамжтай аж. Хэрэв зурагтаа нэвт харагдах горим дээр тохируулбал дэлгэц бодит орчинтой хоршин уусаж, дээрх дүрслэлүүд нь задгай орон зайд хөвж байгаа мэт үзэгдэх шинэлэг мэдрэмжийг бий болгодог байна. Бүтээгдэхүүний бас нэг онцлог нь хиймэл оюуны хоршил. Товчхондоо, удирдлага дээрх AI товчийг дарж, үзэхийг хүссэн зүйлээ хэлэхэд л таны сонирхолтой нийцэх контентуудыг санал болгох функц ажиллах юм.



Энэ мэт давуу талуудын нэг дор шингээсэн нь хэрэглэгч, салбарынхны сайшаалыг ихээр хүртэж, олон улсын тавцанд чамгүй амжилт дагуулаад амжсан. Тодруулбал, тус загвар нь 2024 онд танилцуулагдсан даруйдаа дэлхийн хамгийн том эцсийн хэрэглэгчдэд зориулсан технологийн үзэсгэлэн болох CES 2024-өөс “Шилдэг инновац” тэргүүтэй таван шагнал хүртэж, TIME сэтгүүлийн “Оны шилдэг шинэ бүтээл”-ээр шалгарсан билээ.

Дэлгэрүүлж унших: Энэ жилийн CES-ийн өнгийг тодорхойлсон технологиуд

LG брэндийн онцолсноор энэхүү дэлгэц зөвхөн зурагтаар хязгаарлагдахгүй ба цаашид улам боловсорсоор оффисын шилэн хана, кофе шопууд дахь нарийн боовны хорго, метроны цонхыг ч орлох “потенциалтай” аж. Хэрэв ингэвэл гудамж, талбайн мэдээллийн самбар байтугай төрөл бүрийн электрон төхөөрөмжүүд ч нэг мөр өөрчлөгдөн хувьсах боломжтой.



ҮҮНЭЭС Ч ИЛҮҮГ

LG брэнд 2013 оноос хойш Rainbow screen 4k загвараас эхлээд тасралтгүй шинийг эрэлхийлсээр дэлхийн хамгийн нимгэн (Paper slim OLED) дэлгэцийг 2015 онд танилцуулж, OLED цувралд зориулсан анхны цахилгаан процессорыг хөгжүүлсэн билээ. Ийнхүү 2019 онд дэлхийн анхны OLED 8K зурагтыг бүтээсэн нь одоогийн нэвт харагддаг дэлгэц рүү хөтөлсөн бас нэгэн алхам болжээ. Сонирхуулахад, арга хэмжээний үеэр LG object болон LG OLED evo загварууд давхар танилцуулагдсан бөгөөд эдгээр цуврал нь 13 жил дараалан зурагтын зах зээлийг тэргүүлж, орчин үеийн өнгөт дэлгэцийн жишгийг тогтоосоор байна.


ХОЙМОРТ ЗАЛРАХ ИННОВАЦ

LG Electronics Almaty Kazakhstan компанийн Ерөнхийлөгч ноён Хак Хён Ким

LG компани Монгол Улсад 14 гаруй жилийн турш албан ёсоор үйл ажиллагаагаа явуулахдаа хэрэглэгчдийн амьдралын чанарыг сайжруулах инновацлаг шийдлүүдийг тасралтгүй нэвтрүүлсээр ирсэн билээ. Харин өнөөдөр бид LG-ийн OLED технологи, өвөрмөц загвар, нэвт харагдах дэлгэц, утасгүй дамжуулалттай шийдлийг хослуулснаар салбартаа тэргүүлэхүйц бүтээгдэхүүнийг танилцуулах завшаан тохиолоо. Шинэхэн OLED-T загвар Монгол дахь хэрэглэгчдэд урьд өмнө байгаагүй олон хэмжээст дүрслэлийг гэрээсээ үзэх боломж, технологийн гайхамшгийг өдөр бүр мэдрэх боломжийг олгоно гэдэгт илтгэлтэй байна.

Арга хэмжээнээс онцлох мөчүүд

OLED-T загварын энэхүү онцгой технологитой зурагтыг өөрийн биеэр мэдэрч, бодитоор туршиж үзэхийг хүсвэл БСБ Мегамолл салбарт хүрэлцэн ирээрэй.

Хаяг: Хан-Уул дүүрэг, 19-р хорооллын автобусны буудлын урд
Цахим шуудан: info@bsb.mn
Утасны дугаар: 77220272
Цахим хуудас: BSB Service LLC