Өнгөрсөн жилийн өдийд манай редакц 10 жилийн ойгоо Хайнаньд тэмдэглэж/ажиллаж өнгөрүүлсэн юм. Гэхдээ хий хоосон “ууж идэх” биш гацаад байсан ажлуудаа хакатоноор урагшлуулахаас эхлээд хамт олныхоо уур амьсгалыг сайжруулах олон зүйл хийсэн билээ. Нэг жилийн өмнө болсон энэ үйл явдлыг Инстаграмын стори сануулж, тэр үеийн дурсамжаа ярилцан суухдаа бусад компаниуд ч мөн боломжоороо гадаад аялал хийгээсэй гэж бодсоны улмаас энэхүү нийтлэлийг бичиж байна.
Манай хамт олон New Juulchin Tours-ийн Хайнанийн долоо хоногийн чөлөөт аяллаар явсан бөгөөд тэдний хувьд энэ оны өвлийн онцлох таван чиглэлээ хэдийн зарласан байсан. Олон хүний аялал жуулчны компаниар явбал мөнгө хэмнэж, стресс багасдаг юм билээ. Бүгдээрээ л амрах гэж байна зарим нь зохион байгуулалт хийгээд яваад байвал ямар олиг байх вэ дээ.

Орчны ялгаа = Бүтээмжийн ялгаа
Ялангуяа өвлийн саруудад Улаанбаатар хотод ажиллаж амьдарна гэдэг өөрөө тун ч ярвигтай. Зам дээр түгжирнэ, автобус хүлээнэ, пенгвин алхалтаар алхана. Нар эрт бууна, утаа хоолой хорсгоно, жавар бие бээрүүлнэ гээд ердөө ажилдаа ирж очих энгийн үйлдэл ч бартаа сорилтоор дүүрэн байх нь нийтлэг. Хүн л болсон хойно, хэчнээн сайхан ажилтай, хэчнээн тухтай оффистой байлаа ч гадна орчин ийм байхаар стресстэнэ, сэтгэл үймнэ. Тэр бүр нь ажлын гүйцэтгэл, бүтээмжид сөргөөр нөлөөлнө.
Хүйтний улиралд халуун оронд нэг долоо хоноход л бид дээр дурдсан өвлийн хүндрэлүүдэд ямар их бүтээмжээ барж байдгийг ойлгосон юм. Энгийн үед бүтэн өдөр авдаг байсан ажил гадаадад очсоны дараа хэдхэн цагийн дотор л дуусаж байлаа. Цалгардаж олон цагаар суух биш дорвитой хэдхэн цаг сууж ажлаа дуусгачхаад далайн эргээр алхана гэдэг гайхалтай хэрэг шүү.
Халуун цаг уур = Дотно уур амьсгал
Хүйтэн газрын хүмүүсийн харилцаа цаг уураа дагаад хөндий, хатуу болдог нь шинжлэх ухаанаар батлагдсан баримт. Харин хүйтэн газраас халуун цаг уурт очихоор өөрийн эрхгүй бие сэтгэл уяран зөөлөрч, түүнийг дагаад хамт олны уур амьсгал ч илүү дотно дулаан болдог юм билээ. Хэн нэгэндээ гомдож явдаг байсан гомдол тайлагдана, хэцүү харилцагчдаас үүдэлтэй стресс буурна гээд ерөөс бүгд л аз жаргалтай, амар тайван, ажилдаа хайртай хүмүүс болчихдог нь сайхан. Хүний амьдралд их юм хэрэггүй ээ гэж.
Хамгийн гайхалтай нь тэндээс авсан халуун дулаан уур амьсгал нэг хэсэгтээ танай оффисыг орхихгүй. Хамт олноороо энд тэнд яриад суухаар ерөөс л гадаад байсан, хөгжилдсөн, “факталсан” түүхээ л ярьж хөөрөлддөг. Дурсамж бүр сайхан. Гэхдээ гадаадад бүтээсэн дурсамж бүр илүү сайхан.
Шинэ орчин = Шинэ санаа
“Санаа гаргах” хурлуудаар санаа олдохгүй зовж байна уу? Тэгвэл орчноо шинэчлээд үзээрэй гэж зөвлөе. Бидний хувьд Хайнаньд байхдаа баг дотроо мини-хакатон хийж, хэдэн сарын турш шинэ санаа олдохгүй гацаад байсан төсөл бүтээгдэхүүн дээрээ хэдхэн цагийн дотор соргог санаанууд олж, анхны демонуудыг ч бүтээгээд амжсан.
“Дөрвөн уулын дундаасаа гарч сэтгэх” гэдэг биеэрээ дөрвөн уулын дундаас гарсны дараа л болдог зүйл юм билээ. Хэрэв та удирдах ажилтан бол ажилчдаасаа хуучин орчинд нь шинэ санаа нэхэх биш, шинэ орчин руу аваад очоорой. Тэд бүгдээрээ л шинэ санааны ундаргууд болно шүү.
Хамт олноороо аялахаар болбол өмнө нь энэ нийтлэлийг заавал уншаарай: Аялахдаа анхаарах 10 соёл
Сэтгэгдэл бичих

