Сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, авто замын түгжрэл, газар хөдлөлтийн аюул зэрэг нийгэм, эрүүл мэнд, байгаль орчны асуудлууд бидний амьдралын хэв маягт нөлөөлсөөр байна. Үүний хариуд бид хүн амын төвлөрөл багатай, эрүүл аюулгүй орчинд амьдрахыг эрмэлзэж буй бөгөөд төвлөрлөөс хол төвхнөн амьдрах сонголт хийх нь элбэг болжээ. Нэгэн сонирхолтой баримт хуваалцахад 2020 онд Үндэсний реалторуудын холбооноос (National Association of Realtors) гаргасан судалгаагаар АНУ-д нийт үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдын 61 хувь нь гэрлэсэн хосууд байсан ба тэдний гуравны хоёр нь 18-аас доош насны хүүхэдтэй байсан аж. Мөн голчлон худалдан авсан үл хөдлөх хөрөнгө нь орон сууц болон хаус байжээ.

Иймд бид энэ удаагийн нийтлэлдээ амьдралд цөөн тохиодог чухал шийдвэр гаргаж, шинээр үл хөдлөх худалдан авахаар төлөвлөж буй залуу гэр бүлүүддээ зориулан Улаанбаатар хотын шилдэг хаус болон орон сууцны төслүүдтэй танилцах боломжийг олгох “House Expo 2024” үзэсгэлэн арга хэмжээг онцолж байна.

“HOUSE EXPO” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Энэхүү арга хэмжээний зохион байгуулагчаар үл хөдлөх хөрөнгийн салбарт 15 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа CENTURY 21 Summit компани ажиллаж буй. Тэд сүүлийн жилүүдэд өндөр зэрэглэлийн орон сууц, хаус борлуулалт дээр төвлөрч байгаа төдийгүй “House Expo” үзэсгэлэн арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ билээ.

Уг арга хэмжээний үндсэн зорилгуудаас дурдвал:

  • Улаанбаатар хотын шилдэг хаус, орон сууцны төслүүдийг сурталчлах
  • Маркетинг борлуулалтыг нь дэмжих
  • Хэрэглэгчдэд үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар, хаусын зах зээлийн мэдээллийг хүргэх
  • Үл хөдлөх хөрөнгийн салбарын хөрөнгө оруулагчидтай холбох, хамтын ажиллагааг дэмжих
  • Барилгын салбарын орчин үеийн чиг хандлага, техник технологийн дэвшилтэт шийдлүүдийг танилцуулах
  • Салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зэрэг Монголд шинэ тутам хөгжиж буй хаус, орон сууцны бүтээн байгуулалтад даацтай хувь нэмэр оруулах


Тэгвэл “House Expo 2024” үзэсгэлэн арга хэмжээг яагаад зорин очих ёстой вэ?

ШАЛТГААН 1: ГУРАВ ДАХЬ УДААГИЙН “HOUSE EXPO” АРГА ХЭМЖЭЭ

Үндсэн гурван өдрийн хөтөлбөртэйгөөр зохион байгуулагддаг тус арга хэмжээ нь 2022 онд “Зөвийг нь сонго” уриатайгаар худалдан авагчдад зөв хөрөнгө оруулалт хийхэд нь туслах үндсэн санаан дор анх зохиогдсон юм. Улмаар 2023 онд мөн ижил уриан дор зохион байгуулагдаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дунджаар 4000 гаруй зочин хүрэлцэн иржээ.

Харин энэ жилийн арга хэмжээ гуравдугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд Шангри-Ла зочид буудлын их танхимд “Хөрөнгө оруулалт ба хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд өрнөх ба Барилга хот байгуулалтын яам, Монголын Бизнесийн Зөвлөл, олон улсын болон дотоодын банк санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцох юм.


ШАЛТГААН 2: БОЛОМЖ ДҮҮРЭН ГУРВАН ӨДРИЙН ХӨТӨЛБӨР

VIP Networking болон House tour - Гуравдугаар сарын 22-ны өдөр барилга, үл хөдлөх хөрөнгө, технологи, бизнес, банк санхүүгийн байгууллагын төлөөллүүд нэгэн дор цуглах ба хүрэлцэн ирж танилын хүрээгээ тэлэх боломжтой. Мөн уг арга хэмжээний сүүлийн хоёр өдөр буюу гуравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд худалдан авагч, зочдыг нэгдсэн байдлаар загварын байшингуудаар тойрон аялуулж, танилцуулна.

Sales Marathon - 2022 онд 14 тэрбум төгрөг, 2023 онд нийт 19 тэрбум төгрөгийн борлуулалт “House Expo” арга хэмжээгээр дамжуулан хийгдсэн ба энэ жилийн хувьд ч үзэсгэлэнд оролцож буй төслүүдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Sales Marathon” уралдааныг зарлаж буй. Илүү тодруулбал, үзэсгэлэнгийн гурван өдөрт оролцогч төслүүдээс борлуулалт хийж баталгаажуулсан тохиолдолд нийт үнийн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний шимтгэл авч, шилдэг борлуулагчдыг мөнгөн шагналаар урамшуулах юм.

ESG ба Housing Market - НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд байгаль орчин, нийгэм, засаглалын стандартууд хаус, орон сууцны зах зээлд хэрхэн нөлөөлөх тухай салбар бүрийн төлөөллийг оролцуулсан илтгэл, хэлэлцүүлэг өрнөнө.

Хөрөнгө оруулалтын бүтэлгүйтлүүд - Салбарын экспертүүд амжилтын түүх гэхээс илүүтэй түүнд хүрэхэд гарсан бүтэлгүйтлийн түүхээ өөрсдийн илтгэлээр дамжуулан хуваалцах юм.

Хөнгөлөлт - Үзэсгэлэнд оролцогч төслүүдээс худалдан авалт хийсэн хүн бүрд үнийн дүнгээс шалтгаалан 50, 80, 100 сая хүртэлх хөнгөлөлт эдлэх боломж арга хэмжээний гурван хоногт хүчинтэй.

ШАЛТГААН 3: ИРЭЭДҮЙД ЭЭЛТЭЙ ХУДАЛДАН АВАЛТ

Үл хөдлөх хөрөнгө худалдан авах нь хүний амьдралд цөөхөн тохиодог чухал мөчүүдийн нэг билээ. Тиймдээ ч чанартай, баталгаатай, найдвартайг нь сонгоно гэдэг юу юунаас илүү нухацтай бодох асуудал. Харин эл нөхцөлийг нэг дор бүдүүлж буй нь “House Expo 2024” үзэсгэлэн арга хэмжээ бөгөөд манай улсад хэрэгжиж буй сайн төслүүдтэй танилцахын сацуу нүдээр үзэж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө аван сонголтоо хийх бүрэн боломжтой.

Цаашлаад таны хийсэн сонголт нийслэл хотынхны өмнө тулгамдаж буй агаар, хөрсний бохирдол, автомашины түгжрэл зэрэг стрессийг бууруулахад чухал нөлөө үзүүлэх ба тогтвортой, байгальд ээлтэй, ногоон амьдралын хэв маягийг бий болгох гол орц болж ч мэдэх юм.

“House Expo 2024” үзэсгэлэн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.