Урлаг, тэр дундаа дуу хөгжим бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг, төгсөшгүй их мэдрэмжийг хөглөгч билээ. Дуу хөгжмөөс авах туршлага, үлдэх мэдрэмжийг улам баялаг бөгөөд нэгэн цогц болгох бүтээлч энтертайнмэнтууд төрөлжсөөр, сонсогчид ч илүү амьд, шинэлэг орон зайг эрэлхийлсээр. Үүнээс улбаалан сүүлийн жилүүдэд манай улсад визуал арт, дижитал бүтээлүүд эрчимтэйгээр хөгжихийн зэрэгцээ уран бүтээлүүдээс гадна тэдгээрийг “хүртээж” буй технологийн шийдлүүдийн өрсөлдөөн нэмэгдэж буй нь сайшаалтай билээ. Энэ удаагийн нийтлэлээрээ дуу хөгжмийн амьд галерейгаар зочлуулах Монголын электроник хөгжмийн хамгийн том фестиваль KHARKHORUM 2026-ийн тухай мэдэх ёстой бүхнийг багцлан хүргэе. 

ИММЕРСИВ ЭНТЕРТАЙНМЕНТИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Түүхийн жимийг технологийн хөгжлөөр замчилж буй 21-р зууны урлаг, уран сайхны томоохон дэвшил бол үзэгчдэд хэсэг хэсгээр нь хөндлөнгөөс толилуулаад өнгөрдөг бус бие даасан өгүүлэмж бүхий орон зайд урьж, сонирхсон уран бүтээлийнхээ нэгэн хэсэг нь мэт мэдрүүлэх бүтээлч энтертайнмэнт. Өргөн утгаараа үүнийг “immersive entertainment” гээчтэй холбон ойлгож болно.

Дэлхий дахинаа уран зураг, баримал, театрын болон кино урлаг гээд төрөл бүрийн бүтээлийг үзэгчдэд ойртуулж, нэгэн зэрэг хэд хэдэн мэдрэхүйгээр нь хүртээхийн тулд визуал арт, хөгжмийн хэмнэл, гэрлийн шоуг ч тун өвөрмөцөөр хоршуулаад эхэлсэн нь энэхүү бүтээлч орон зайн түм буман жишээг бий болгосоор. Судлаачдын тооцоолж буйгаар энэ төрлийн энтертайнментийн зах зээл 2033 он л гэхэд 1,024 тэрбум ам.доллар хүртэл тэлэх төлөвтэй гэнэ.

ДУУ ХӨГЖМИЙН ГАЛЕРЕЙ ГЭЖ ЮУ ВЭ?

Зургийг: Kharkhorum festival

Immersive entertainment-аас улбаатай хөгжмийн фестиваль гэвэл таны төсөөлөлд юу бууж байна вэ?

Бидний мэдэх ихэнх хөгжмийн фестиваль уран бүтээлчдийн ээлж дараалсан, тусгаар үзүүлбэрүүдээс бүрддэг шүү дээ. Харин өөр нэгэн төрлийн фестиваль бол дуу хөгжмийг дижитал арт, гэрлийн шоу, тайз дэлгэцийн дэвшилтэт технологитой хоршуулж, нэгэн бүхэллэг уур амьсгал, цогц туршлагыг мэдрүүлэх наадам. Өөрөөр хэлбэл, бие даасан уран бүтээлээр зааглаж, хэсэгчлэлгүй фестивалийн туршид үргэлжлэх визуал урлагаар баяжуулсан дуу хөгжмийн өгүүлэл гэж ойлгож болно. Тэгвэл энэ төрлийн туршлагыг хаанаас авах боломжтой вэ?

МОНГОЛД АНХ УДАА: 300 МЕТРИЙН УРТТАЙ ДИЖИТАЛ БҮТЭЭЛ

Зургийг: Kharkhorum festival

Ази, Европыг холбосон Хархорум хотоос сэдэвлэсэн KHARKHORUM Visual Art & Music Festival нь 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Хамгийн онцлууштай нь, энэ удаа тэд Монголд анх удаа 300 метрийн дэлгэцээр хөдөлгөөнт дижитал бүтээлүүдийг толилуулахаар зэхэж буй. Фестивалийн төв тайзыг тойрон үргэлжлэх 12 метр өндөр, 300 метрийн урттай дэлгэц нь талбайг бүтэн тойрсноор KHARKHORUM-ын танил болсон дижитал бүтээлүүдийн хамт үзэгчдийг хүлээн авах аж. Хөгжмийн дуугаралтын хувьд Cinematic Orchestral дуугаралттай бөгөөд зөвхөн хавтгай аялгуу гэхээс илүүтэй тухайн бүтээлийн уур амьсгал, сэтгэл хөдлөл, үйл явдлыг өгүүлэмжтэйгээр илэрхийлэх болно. Ингэснээр тайзан дээр тоглож буй уран бүтээлч тус бүрийн онцлогийг агуулсан дижитал бүтээл тасралтгүй үргэлжилж, цуурайтай дуугаралт нь орон зайн гүнзгий мэдрэмж төрүүлэх юм.

Энгийн дэлгэц дээрх дүрснээс ялгаатай нь 12 метрийн өндөртэй дэлгэц дээрх дүрс бодит хэмжээнээсээ хэд дахин том харагддаг буюу илүү сүрлэг. Товчхондоо, Монголдоо шинээр нэвтрүүлсэн технологиор салбартаа танигдсан уран бүтээлчдийн хөгжмийг амьдаар нь сонсох орон зайг тэлж буй нь энэ жилийн онцлог.

ШИНЭЧЛЭЛҮҮД

Зургийг: Kharkhorum festival

Өмнө жилүүдэд тус фестивальд Германын Len Faki, Hosh, Австралийн Ben Frost, Украинийн Nastia, АНУ-ийн DOPPLEREFFEKT зэрэг томоохон артистууд хүрэлцэн ирсэн билээ. Энэ удаагийн фестиваль "TIME" сэдвийн хүрээнд ирэх сарын 22, 23-ны өдрүүдэд явагдах бөгөөд дараах шинэчлэлтүүдийг багтаасан байна:

Илүү том, илүү сүрлэг орон зай: Өмнөх 3 удаагийн наадмыг "Steppe Arena"-д зохион байгуулсан бол энэ жил хамрах хүрээгээ тэлж, илүү олон үзэгч хүлээн авах боломжтой задгай талбайд буюу Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.

Тойрон үргэлжлэх дижитал бүтээл: Тайзан дээрх уран бүтээлчийн шоуг бүхэлдээ 360 градус тойрон үргэлжлэх 300 метрийн урттай дэлгэцээр гаргах бөгөөд тайз засал, гэрэл тусгалт, дуу дүрсний гүйцэтгэлийг олон улсын түвшинд тохируулан бэлтгэжээ. 12 метрийн өндөртэй уг дэлгэцээр дижитал бүтээлүүд үргэлжлэх бөгөөд Монголын анхны уг хэмжээний бүтээн байгуулалт болж буйгаараа онцгой аж.

2 өдөр, 2 өөр хөтөлбөр: Жил бүр фестивалийн онцлогийг багтаасан хөтөлбөрүүд танилцуулагддагаас энэ жил мөн сонирхолтой хөтөлбөр хүлээгдэж байна. Та нэг тасалбараар хоёр өдрийн хөтөлбөрийг үзэх боломжтой.



Сонирхуулахад, тэд хэдхэн хоногийн өмнө Carl Cox, Peggy Gou, Solomun, Charlotte de Witte зэрэг дэлхийн хэмжээний DJ нарын сетийг тив дамнан шууд дамжуулж байсан The Mixmag Lab-тай хамтран “The famous yurts of the Gobi Desert” сеттингтэй шоуг зохион байгуулсан.

Холбоотой нийтлэл: Mixmag Lab: Төв Ази дахь анхны эвент Монголд

Ирэх сард ч салбартаа танигдсан DJ, продюсерууд болон олон улсын томоохон уран бүтээлчдийг тайзнаа урих Монголын электроник хөгжмийн хамгийн том фестиваль KHARKHORUM-ийг алдалгүй зорихыг хүсвэл дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Хаана: Төв Цэнгэлдэх хүрээлэн
Хэзээ: Наймдугаар сарын 22, 23-нд
Тасалбар:
Boxoffice.mn
EventX.mn
Ticket.mn
Shoppy.mn

Цахим хуудсууд:
YouTube чаннел
Фэйсбүүк хуудас