Барилгын салбарт ажилладаг, цаашлаад барилга, байшиндаа засвар хийхээр төлөвлөж, амьдарч буй орчноо тохижуулахаар шийдсэн хэн бүхэнд зориулсан "Төгс бүтээгч" арга хэмжээ энэ баасан гарагт зохион байгуулагдах гэж буй. Энэ жил анх удаа ямар ч бүртгэлгүй, хүссэн хүн бүрд нээлттэй байдлаар зохион байгуулагдах гэж байгаа тус арга хэмжээнээс бетон болон барилгын салбарын тухай цогц мэдээллийг авах боломжтой ажээ. Үйл ажиллагаагааг зорин очихоор төлөвлөж буй уншигчдадаа зориулан бид дэлгэрэнгүй хөтөлбөр болон илтгэгчдийн мэдээллийг хүргэж байна. 


"Төгс бүтээгч" ямар агуулгыг хөндөх вэ? 

Нийслэл хотод сүүлийн хэдэн жил үерийн асуудал толгойны өвчин болж буй. Үүнээс улбаалан бүтээн байгуулалт, хороолол, хотхонуудын төлөвлөлт, үерээс сэргийлэх байгууламж, түүнийг хэрхэн яаж хийх сэдвүүд барилгын салбарынхны зайлшгүй анхаарлаа хандуулах асуудал болох нь мэдээж.

Бетон бол хоол хүнстэй адил хүн бүрийн өдөр тутамдаа хэрэглэдэг нийтлэг хэрэглээ биш ч хүн бүрийн өдөр тутмын амьдралын чанар, амьдарч буй орчноосоо авдаг (зам талбай, шат зэрэг) сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг бүтээгдэхүүн. Барилгын насжилт, чанар, төлөвлөлтийн суурь болдог бетоны төрөл, юунд зориулж, хэрхэн ашиглаж болох талаар хүмүүсийн төдийлөн мэддэггүй аргуудыг тус үйл ажиллагаан дээр оролцогчдод танилцуулах юм.


Барилгын салбарынхны цуглах цэг "Төгс бүтээгч" арга хэмжээг танилцуулах нь


Илтгэгчдийг танилцуулах нь 


"Премиум Корпорэйшн"-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал А.Ганболд "Премиум брэнд" барилгын салбарт ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож буй болон тэдгээр нь байгаль болон нийгэмд хэрхэн нөлөөлдгийг үйл ажиллагааны оролцогчдод танилцуулах юм.



Арга хэмжээний илтгэгч Б.Чингүнжав нь оролцогчдод шонгийн бэхэлгээ хийх, сагсны талбай цутгах, шат довжоо, бассейн хийх гэх мэт олон төрлийн хэрэглээнд зориулсан бетоны нэр төрөл, хэрэглээг танилцуулахаас гадна цаг хугацаа хэмнэсэн, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлсэн боломжуудыг санал болгоно.



Өдөр тутамдаа барилгын салбартай ойр байдаггүй хүмүүсийн хувьд сайн бетон шилэх, зөөх, ашиглах үйл явц тун ч ярвигтай ажил. Харин уг үйл явцад тулгардаг бүхий л асуудлыг Стора.мн онлайн худалдааны платформоор дамжуулан шийдэх боломжтой болж буй аж. Stora нь монгол хэрэглэгчдэд дэлхийн өнцөг булан бүрд байгаа бараа бүтээгдэхүүнийг хамгийн хялбар, найдвартай үйлчилгээгээр авчирч өгдгөөрөө онцлогтой.



Зун цагт тулгардаг асуудлуудын нэг бол дээврээр борооны ус дуслах эсвэл үерлэж граш, орц руу орох явдал билээ. Тиймээс ч таны барилга, амины орон сууц, ажлын байр уг асуудлаас сэргийлж чадах уу гэдгийг урьдчилан тооцоолох зайлшгүй шаардлагатай. Илтгэгч С.Очирбат барилгын суурь, зоорины ажлыг зөв, чанартай хийх аргачлалын талаар хуваалцана.



Хүн бүрд өөрийн гэсэн мөрөөдлийн байшин бий. Яг л ийм хүслийг тээн жил бүр ойролцоогоор Монгол Улсад 10 мянган байшин шинээр баригддаг гэх судалгаа бий. Харамсалтай нь, энэ талаар бид тодорхой мэдлэг, мэдээлэлгүйн улмаас барилгын явцад цөөнгүй алдаа гаргадаг. Эдгээр алдаа болон байшин барих технологийн талаар "Хашаандаа сайхан амьдаръя" ТББ-ийн захирал Ц.Түмэнбаяр ярих юм.



Барилгын салбарт аливаа төслийн үнэ цэнийг өсгөх, өндөр бүтээмжтэй байлгах нь том сорилт болдог. Үл хөдлөх хөрөнгө гэдэг хүний амьдралдаа хийх цөөн бөгөөд том хөрөнгө оруулалт байдаг тул зөв сонголт хийх нь чухал. "Премиум Корпорэйшн"-ийн Санхүү хариуцсан захирал Г.Бат-Эрдэнэ үл хөдлөх хөрөнгийн төслийн талаарх агуулгыг хөндөх болно.



Барилгын суурь бат бөх байх нь чанар, насжилттай шууд холбоотой. Тэгвэл газрын хөрснөөс дор орших бетон бүтээцийн технологийн асуудал болон масс бетоны ач холбогдлын талаар "Масс Бетоны Холбоо"-ны тэргүүн М.Гандорж мэдээлэл өгөх юм.



"Конверж" компанийн борлуулалтын менежер П.Жереми үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарын чанар хяналтыг орчин үеийн технологиор шийдэх тухай болон энэ чиглэлд гарч буй шинэ шинэлэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулах нь арга хэмжээний оролцогчдод сонирхолтой байж чадна гэдэг эргэлзэхгүй байна.



М-Си-Эс Проперти ХХК-ийн Чанар хяналтын ахлах инженер Ц.Сонинсайхан удаан эдэлгээтэй бетон хийц бий болгоход шаардлагатай арчилгаа үйлчилгээний талаар илтгэл тавих юм. Дан ганц бүтээгдэхүүний чанараас гадна мэргэжилтнүүдийн техник, аргачлал ямар үүрэгтэй болохыг уг илтгэлээс сонирхоорой.

бусад үйл ажиллагаа 

Үндсэн хөтөлбөрөөс гадна зочин илтгэгчид болон "Gate" сүлжээ рестораны Гүйцэтгэх захирал П.Мөнхсайхан "Бизнесээ амжилттай хурдасгах нь", контент бүтээгч Н.Ананд "Гэр бүлийн санхүү" сэдвүүдийн хүрээнд тус тус үндсэн тайзан дээр илтгэл тавих болно.

Түүнчлэн барилгын салбарын инновац, технологийг танилцуулах үзэсгэлэн, төрөл бүрийн урамшуулалтай, бэлэгтэй хөгжөөнт хөтөлбөрүүд таныг хүлээж буй.


Энэхүү үйл ажиллагаанд оролцоход такс, бүртгэл шаардагдахгүй бөгөөд ердөө дөрөвдүгээр сарын 19-ны өдөр 13:00 цагаас Шангри-Ла төвийн Баллрүүм хурлын тэнхимд биечлэн ирэхэд л хангалттай.